Үндсэн цэс
 
Нэвтрэх
нэр
нууц үг
 
Хууль, эрх зүй
Зочидын тоо

Та манай 17371 дахь зочин
     
Санал асуулга
Та манай стандартын мэдээллийн төвөөр хангалттай үйлчлүүлж чаддаг уу
 
Зургийн цомог
 
Холбоосууд
Бусад холбоосууд
 
 
Untitled Document

 

Стандартын мэдээлэл, лавлагааны төвөөс мэдээлж байна.

Улсын бүртгэлд 2008 онд орсон стандартууд

ISO POLICIES AND PROCEDURES FOR COPYRIGHT, COPYRIGHT EXPLOITATION RIGHTS AND SALES OF ISO PUBLICATIONS - ISO POCOSA 2005

Гадаадын стандарт бүртгүүлэн хэрэглэх, түр хэрэглэх зөвшөөрөл олгох журам

 

Монгол Улсын хэмжилзүйн байгууллагын 85,
Стандартчиллын байгууллагын 55 жилийн ойн мэдээлэл

Стандартчилал, хэмжилзүйн байгууллага 85 жилийн түүхтэй бөгөөд түүхэн тэмдэглэлт ой энэ онд тохиож байгаа билээ. Иймээс нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журмыг үндэслэн ой тэмдэглэн өнгөрүүлэн тухай Монгол Улсын Шадар Сайдын 2008 оны 2 дугаар сарын 25-ны 17 тоот тушаал гарч Монгол Улсын хэмжилзүйн байгууллагын 85, Стандартчиллын байгууллагын 55 жилийн ойг 2008 оны 6 сарын 6-ны өдөр ёслон тэмдэглэх гэж байна.

Ой зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнд:
Комиссын дарга:     Г.Гантөмөр              СХҮТ-ийн дарга
Дэд дарга:                Х.Оюунцэцэг            МУ-ын Шадар сайдын зөвлөх     
Гишүүд:                     Д.Бадарч                  ҮХЯ-ны бодлого зохицуулалтын газрын дарга          
Х.Рагчаа                   СЯ-ны бодлого, зохицуулалтын газрын дарга
Ц.Доржхүү                Үндэсний зөвлөлийн гишүүн, ЗХ-ний Хяналт шалгалтын үнэлгээний газрын дарга
Я.Галдбадрах          СХҮТ-ийн дэд дарга
О.Намжил                 СТНБГ-ын дарга               
П.Тунгалаг                ТЗУГ-ын дарга
М.Мөнгөнбаяр         Итгэмжлэлийн газрын дарга
З.Ганболд                 ХЭХЗЭГ-ын дарга
Б.Гэрэл                     СТЗГ-ын дарга
Ц.Цогтгэрэл             Баталгаажуулалтын газрын дарга
Г.Эрдэнэбилэг         Сургалт, судалгааны төвийн дарга       
Б.Эрдэнэчимэг        Сэлэнгэ аймгийн СХТ-ийн дарга
О.Сампил                 СХҮТ-ийн даргын зөвлөх
Б.Равдансамбуу     СХҮТ-ийн даргын зөвлөх
Д.Гүүнээ                   СХҮТ-ийн даргын зөвлөх
Ц. Эрдэнэбаяр        Хүний нөөцийн менежер
Нарийн бичгийн дарга:       Д.Оюун          СТНБГ-ын ахлах мэргэжилтэн нар ажиллаж байна.

Ойн арга хэмжээг зохион байгуулах ерөнхий төлөвлөгөөний дагуу орон нутгийн Стандартчилал, хэмжилзүйн төв болон аймгийн Засаг даргын ажлын албатай хамтран Хүнсний аюулгүй байдлыг хангах жилтэй холбогдуулан “Эрүүл хүнс” аян зохиох, “Тохирлын тэмдэг”-тэй аж ахуйн нэгжийг шалгаруулах, “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Дэлхийн хэмжилзүйн өдрийг тохиолдуулан 5-р сарын 18, 19-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Спортын төв ордонд гар бөмбөгийн тэмцээнийг  бүсээс шалгарсан багуудын оролцуулан Шадар сайдын ажлын албанд багтдаг агентлагуудын хооронд зохион байгуулна.

Аймгуудыг бүсчилсэн байдлыг үзүүлбэл:
- Баруун бүсэд:        Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс
- Төвийн бүсэд:        Дархан-Уул, Төв, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дорнод, Хэнтий, Сүхбаатар
- Хангайн бүсэд:      Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай,  Хөвсгөл

Бүсээс шалгарсан урлагийн шилдэг номерийг нэгдсэн ойн арга хэмжээнд оролцуулна.

Итгэмжлэгдсэн сорилт, хэмжилзүй, баталгаажуулалтын байгууллагын лавлагаа мэдээллийн товхимлыг хэвлэн гаргалаа. Хэрэв та тодорхой мэдээлэл авахыг хүсвэл 263907 утсаар холбоо барина уу!

Ойн арга хэмжээг зохион байгуулах комисс

 

ХУУЛИЙН ТӨСЛҮҮДЭД САНАЛАА ӨГНӨ ҮҮ

Стандартчилал Хэмжилзүйн үндэсний төв нь"Станадртчилал, тохирлын үнэлгээний тухай" болон "Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай" хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэхүү үйл ажиллагаанд гар бие оролцож хуулиудын төсөлд саналаа өгнө үү. Хуулийн төслийг татаж авч үзэх боломжтойгоор байрлууллаа. Та бүхэн санала tuvshin.mn@gmail.com хаяг руу и-мэйл бичиж, эсвэл хуулийн төслийн доор байрласан цонхон дээр саналаа бичиж илгээх гэсэн товчийг дарж илгээх боломтжой. Та бүхний ирүүлсэн санал бүр үнэтэй болохыг анхаарч санал бодлоо чөлөөтэй илэрхийлж бидний ажилд дэмжлэг үзүүлэхийг хүсэе.

"Станадртчилал, тохирлын үнэлгээний тухай" хуулийн төсөл

"Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай" хуулийн төсөл