СТРАТЕГИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР

стратеги төлөвлөлт, дотоодын аудитын дарга

Стратегийн бодлого, төлөвлөлт, дотоод аудитын газар нь үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд стратегийн төлөвлөлт хийх, нэгдсэн бодлогыг боловсруулах, хууль тогтоомж, Дээд байгууллагын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийн явцад хяналт-шинжилгээ хийж, үр дүн өгөөжийг тодорхойлох, удирдлагыг үнэн зөв, бодит мэдээллээр хангах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлд Стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүй, сорьцын хяналтын чиглэлээр тусгагдсан арга хэмжээний гүйцэтгэлд байнгын хяналт тавьж, хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг үнэлэхээс гадна гадаадын зээл, тусламж, 2 талын хамтын ажиллагааны хүрээнд болон дотоодын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэн хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг холбогдох нэгжүүдтэй хамтран боловсруулж, хэрэгжилтийг хангуулна.
Энэ нэгж нь газрын үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөө, нэгдсэн төлөвлөлт, газрын даргын төсвийн Ерөнхийлөн захирагчтай байгуулах үр дүнгийн гэрээ, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, тэдгээрийн хэрэгжилтэд хяналт тавих, сайжруулах арга хэмжээг төлөвлөнө.

Зохион байгуулалтын үндсэн нэгж болон орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагааны бүтээгдэхүүн нийлүүлэх болон Ерөнхий менежерээс Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх, үр дүнг нэгтгэн үнэлж дүгнэх чиг үүрийг хүлээж, Газрын даргын шууд удирдлаган дор үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хяналт- шинжилгээ, үнэлгээ хийх чиг үүргийг бие даасан, хараат бус, ил тод, хууль дээдлэх зарчим баримтлан явуулна.

Стратегийн бодлого, төлөвлөлт, дотоод аудитын газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь Шадар сайд, түүний ажлын алба, Агентлагийн дарга, дэд дарга, үндсэн нэгжийн дарга, шууд бус хэрэглэгч нь орон нутгийн стандартчилал, хэмжил зүйн хэлтэс, аж ахуйн нэгж, хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь зохион байгуулалтын үндсэн нэгжүүд байна.

СТРАТЕГИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД

Ажилтан, албан хаагчид Албан тушаал Өрөөний №, Утасны дугаар Имэйл хаяг
1 С.Ням-Эрдэнэ Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч № 312, 264687 This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
2 Ч.Оюунбаатар Ахлах мэргэжилтэн № 205, 263998 This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

3

Д.Болд Ахлах мэргэжилтэн № 205, 263998 This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
4 Ц.Булганчимэг Ахлах мэргэжилтэн № 205, 263998 This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

5

Б.Ууганбаяр

Мэргэжилтэн 301,  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
6 Э.Эрдэнэцэцэг Мэргэжилтэн № 205, 263998 This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
7 Э.Мөнгөнсүх Мэргэжилтэн № 205, 263998 This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
8 С.Алтанцэцэг Мэргэжилтэн № 205, 263998 This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
9 С.Энхжаргал Мэргэжилтэн 301 This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

 

 

 

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2016 он