ҮНЭТ МЕТАЛЛЫН СОРЬЦЫН ХЯНАЛТЫН ГАЗАР

ҮМСХГазрын дарга

Сорьцын хяналтын газар нь үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд үнэт металл, эрдэнийн чулууны үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн акт, сорьцын хяналтын тогтолцоог боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх, үнэт металл, тэдгээрээр хийсэн эдлэлд химийн шинжилгээ хийж металлын сорьцыг тогтоон улсын сорьцын баталгааны тэмдэг дарах, эрдэнийн чулууг таньж гэрчилгээ гэрчилгээ олгох, сорьцын баталгааны тэмдгийн хяналт шалгалтыг хийж сорьцтой холбоотой маргааныг таслан шийдвэрлэх шинжилгээ хийж хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах, үнэт металлыг хайлж гулдмайлах, сорьцын лабораторийн чадавхийг дээшлүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

Сорьцын хяналтын газраас үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь үнэт металлын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, иргэд байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, төрийн хяналт шалгалтын байгууллага болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд байна.

Сорьцын хяналтын газар нь Монгол улсын Ашигт малтмалын тухай, Эрдэнэсийн сангийн тухай. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, Төрийн хяналт шалгалтын тухай болон бусад холбогдох хуулиудыг үндэслэн гаргасан Монгол улсын Засгийн газрын 2010 оны 281 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол улсын сорьцын хяналтын дүрэм”, “Үнэт металлын сорьц тогтоох, баталгаажуулах, эрдэнийн чулуу тодорхойлох, тэдгээрийг бүртгэх журам” –аар үйл ажиллагаагаа зохицуулан ажиллаж байна.
Тус газар нь 1963 оноос Сангийн яамны харьяа Сорьцын Улсын хяналтын алба нэртэй улсын үйлдвэрийн газрын статустай ажиллаж байгаад 2009 оноос Стандартчилал, хэмжил зүйн газрын харъяанд орон ажиллаж байна.

ҮНЭТ МЕТАЛЛЫН СОРЬЦЫН ХЯНАЛТЫН ГАЗРЫН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД

Албан хаагчид Албан тушаал Хаяг, Утасны дугаар Имэйл хаяг
1 Д.Бэхбат Газрын дарга

СХЗГ-ын /3дугаар байр/,  75778430

 This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
2 Ч.Оюунтуяа Улсын ахлах байцаагч СХЗГ-ын /3дугаар байр/,  75778430 This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
3 Ш.Бямбасүрэн Эрдэнийн чулууны шинжээч СХЗГ-ын /3дугаар байр/,  75778430 This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
4 Б.Лутсүх Улсын байцаагч

СХЗГ-ын /3дугаар байр/,75778430

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
5 Ж.Батбаатар Химич-шинжээч СХЗГ-ын /3дугаар байр/,75778430 This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
6 Ж.Үүрцайх Химич-шинжээч

СХЗГ-ын /3дугаар байр/75778430

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
7 Т.Шижирбаатар Химич-шинжээч

СХЗГ-ын /3дугаар байр/75778430

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
8 Л.Энхжаргал Химич-шинжээч

СХЗГ-ын /3дугаар байр/75778430

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
9 И.Есмандах Химич-техникч СХЗГ-ын /3дугаар байр/75778430 This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
10 Н.Чимгээ сорьц дарагч

СХЗГ-ын /3дугаар байр/75778430

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
11 Б.Оюунсанаа сорьц дарагч

СХЗГ-ын /3дугаар байр/75778430

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
12 Т.Саруулхангай үнэт металл хайлагч

СХЗГ-ын /3дугаар байр/75778430

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
13 Б.Эрдэнэхүү үнэт металл хайлагч

СХЗГ-ын /3дугаар байр/75778430

This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
14 З.Мөнгөнбагана үнэт металл хайлагч СХЗГ-ын /3дугаар байр/75778430 This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
15 Ч.Наранбаяр ажилтан СХЗГ-ын /3дугаар байр/75778430  
16 Б.Долгорсүрэн ажилтан СХЗГ-ын /3дугаар байр/75778430  

 

 

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он