Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит хурал боллоо

ХЗЗөвлөл

Нэг. Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудал

Нэгдүгээр асуудал. “Мэйжүрмэнт” ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын  Guangzhou guangheng electronic weighing apparatus компанид үйлдвэрлэсэн TCS загварын  тавцант электрон жингийн загварыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэв.

Хоёрдугаар асуудал. “Мэйжүрмэнт” ХХК-иас хүсэлт болгосон  БНХАУ-ын  Zhongshan Beryl Electronics компанид үйлдвэрлэсэн  BYH01 өндөр хэмжигчтэй хүний биеийн жингийн загварыг баталж Монгол Улсын хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаагаар  шинээр олгохоор  шийдвэрлэв.

Гуравдугаар асуудал. “Мэйжүрмэнт” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын  Beijing Banner Electric Manufacturing компанид үйлдвэрлэсэн DDSF88 загварын  нэг фазын олон тарифт цахилгааны тоолуурын загварыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, 5  жилээр шинээр олгохоор  шийдвэрлэв.

Дөрөвдүгээр асуудал. “Мэйжүрмэнт” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын  Micro Sensor компанид үйлдвэрлэсэн MFE600 загварын  цахилгаан соронзон зарцуулалтын тоолуурын  загварыг Монгол Улсад ашиглахыг  зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5   жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэв.

Тавдугаар асуудал. “НИК”  ХХК-иас хүсэлт болгосон  БНХАУ-ын Zheijang Maide Machine Co.ltd  компанид үйлдвэрлэсэн MJ65S, MJ85S загварын  шингэний зарцуулалтын  тоолуурыг Монгол Улсад ашиглахыг  зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж,  загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэв.

Зургаадугаар асуудал. “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк” ОНӨААТҮГ-ын хүсэлт болгосон ОХУ-ын Радио и Микроэлектроника  компанид үйлдвэрлэсэн РиМ 489 (13-17), РиМ 489 (18-19)   загварын  гурван фазын ухаалаг тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн  хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай  шинээр олгохоор  шийдвэрлэв.

Долоодугаар асуудал. “Рысжан”  ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын Zheijang Lanfeng Mashine Co.ltd компанид үйлдвэрлэсэн JDK50L11 загварын  шингэрүүлсэн шатдаг  хийн түгээгүүр, JDK 150 kg 111 баллоны жинг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн  хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай  шинээр олгохоор  шийдвэрлэв.

Наймдугаар асуудал. “Икон” ХХК-иас хүсэлт болгосон Дани Улсын Камструп фирмийн Multical 603  загварын хэт авианы  дулааны тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн  хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай  шинээр олгохоор  шийдвэрлэв.

Есдүгээр асуудал. “Лхасум” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Hao quan water meter”  компанид үйлдвэрлэсэн  LXSC загварын   DN(15) мм-ийн голчтой халуун, хүйтэн усны тоолуурын загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн  хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай  шинээр олгохоор  шийдвэрлэв.

Аравдугаар асуудал. “Энлает” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын Wasion Groupд үйлдвэрлэсэн  aMeter100, aMeter300  загварын нэг ба гурван фазын  цахилгааны электрон тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн  хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай  шинээр олгохоор  шийдвэрлэв.

Арваннэгдүгээр асуудал. “МСЭЛ” ХХК-иас хүсэл болгосон ОХУ-ын “Эльстер” компанид үйлдвэрлэсэн  АS3500, AS300 загварын  ухаалаг цахилгааны тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн  хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай  шинээр олгохоор  шийдвэрлэв.

Арванхоёрдугаар асуудал. “Юу Би Метан” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Chengdu Huaqi Houpu Holding.ltd” компанид үйлдвэрлэсэн HQHP-JQJ загварын  байгалийн шахсан  хийн түгээгүүрийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн  хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай  шинээр олгохоор  шийдвэрлэв.

Арвангуравдугаар асуудал. “Иргэний нисэхийн ерөнхий газар”-аас хүсэлт болгосон Франц улсын “SATAM” компанийн  ZC 17 80/250  загварын  шатахуун цэнэглэгч автомашины  шингэний тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн  хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаатай  шинээр олгохоор  шийдвэрлэв.

Арвандөрөвдүгээр асуудал. “Дашваанжил” ХХК-иас хүсэлт болгосон: БНЧУ-ын  “ADASTSISTEM”  компанид үйлдвэрлэсэн “V-Line 8993.622/LPG/40” шингэрүүлсэн шатдаг хийн түгээгүүрийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн  хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээний дугаарыг хэвээр үлдээж  хугацаагүй  сунгахаар  шийдвэрлэв.

Арвантавдугаар асуудал. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК хүсэлт болгосон ОХУ-ын “Эльстер” компаний, Евро-Альфа, А2-Альфа+    электрон тоолуур, Швейцари “Landys-Gyr” компаний ZFD.405CR44, ZFD.202C    гурван фазын  цахилгааны тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн  хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээний дугаарыг хэвээр үлдээж 10 жилийн хугацаатай  сунгахаар  шийдвэрлэв.
Арванзургаадугаар асуудал. “Улаанбаатар такси транспорт сервис” ХХК-иас хүсэлт болгосон БНСУ-ын  PRO-1 загварын   таксиметрийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн  хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээний дугаарыг хэвээр үлдээж 10 жилийн хугацаатай  сунгахаар  шийдвэрлэв.

Арвандолоодугаар асуудал. “Зэт Ди Эн смарт энержи” ХХК-иас хүсэлт болгосон БНЧУ-ын “Зэт Пи Эй” компанид үйлдвэрлэсэн ZE111, ZE312 нэг ба гурван фазын  электрон цахилгааны тоолуурыг  Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн  хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээний дугаарыг хэвээр үлдээж 10 жилийн хугацаатай  сунгахаар  шийдвэрлэв.

Арваннаймдугаар асуудал. “ТЭС  Петролиум” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын “Zhejiang Lanfeng Machine” компанид үйлдвэрлэсэн JDK загварын  шатахуун түгээгүүрийг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн  хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээний дугаарыг хэвээр үлдээж  хугацаагүй  сунгахаар  шийдвэрлэв.

Хоёр. Хэмжил зүйн тусгай зөвшөөрлийн асуудал

Нэгдүгээр асуудал. “Гом илч” ХХК-д Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын халуун, хүйтэн усны тоолуур, дулааны тоолуур суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн.

Хоёрдугаар асуудал. “Тэнгэр суудал” ХХК-д Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын цахилгааны тоолуур худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай  шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Гуравдугаар асуудал. “Новатек интернейшнл” ХХК-д Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын автомашины жин худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн.

Дөрөвдүгээр асуудал. “Дэлгэр Дулаан Хаан” ХХК-д Монгол улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын цахилгааны тоолуур худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Тавдугаар асуудал. “Лха сум” ХХК-д Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын цахилгааны тоолуур, халуун, хүйтэн усны тоолуур худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Зургаадугаар асуудал. “Тавин Ус” ХХК-д Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын хүний биеийн цусны даралтын аппарат /даралтын манометр/, хүний биеийн дулаан хэмжигч термометр худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Долоодугаар асуудал. “Нью Ремеди” ХХК-д “Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын хүний биеийн цусны даралтын аппарат /даралтын манометр/, хүний биеийн дулаан хэмжигч термометр худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС Б.АРИУНААД ШИЙТГЭЛ ОНОГДУУЛЖЭЭ

2018.06.13

Стандарт, хэмжил зүйн газрын үйл ажиллагаа, нэр бүхий албан хаагчдыг баримт нотолгоогүйгээр илтэд гүжирдэж хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон Б.Ариунаа болон Dorgio.mn сайтад Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 6.21.1 дэх хэсэгт заасны дагуу Б.Ариунаад 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох шийтгэл, Dorgio.mn буюу Эм Жи Эл Медиа ХХК-г 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Б.Ариунаа нь Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын даргаар ажиллаж байгаад ёс зүйн зөрчил гаргаж ажлаасаа халагдсан аж.

IMG 1532

 

Латин Америкийн Колумб, Эквадор улсын уул уурхайн сайн туршлагатай танилцлаа

 behbat columb
      Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран Тогтвортой бичил уурхай төслийг 2005 оноос хойш хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд бичил уурхайгаар олборлосон алтыг худалдаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, нийлүүлэлтийн сүлжээг албажуулахад олон улсын туршлагаас суралцах, харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэхээр зорьж байна. Энэ ажлын хүрээнд 2018 оны тавдугаар дугаар сарын 19-30-нд Латин Америкийн Колумб, Эквадор улсуудад туршлага судлах аяллыг холбогдох албаныхан хийгээд ирлээ.
       УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулсан туршлага судлах багийнхан Бүгд Найрамдах Колумб Улсын Уул уурхай эрчим хүчний яам, Уул уурхайн үндэсний агентлаг, Худалдаа үйлдвэр, аялал жуулчлалын яам, Уул уурхайн үндэсний ассоциаци болон алт экспортлогч Три Карго компанийн төлөөллүүдтэй уулзсан юм. Тэд мөн Богота хотод байрладаг алтны цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. Колумб Улс жилд ойролцоогоор 60 тн алт олборлодог, алтны чөлөөт худалдааны системтэй улс юм. Мөн колумбчууд дотооддоо алт сорьцлох, цэвэршүүлэх, худалдан авах, экспортлох үйл ажиллагааг чөлөөт зах зээлийн тогтолцоогоор шийдвэрлэсэн нь манай улсаас ихээхэн ялгаатай аж.
      Тус улсын Уул уурхайн үндэсний агентлагаас алт худалдан авах, экспортлох эрхийг иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгодог юм байна. Эрх бүхий аж ахуйн нэгжүүд нь цахим бүртгэлийн системд нэгдсэн нь алтны худалдаанд ил тод байдлыг хангахад тодорхой ач холбогдолтой болжээ. Колумб улсын Уул уурхай эрчим хүчний яамны дэд сайд Карлос Канте манай төлөөлөгчдийг хүлээн авч өөрийн орны эрдэс баялгийн нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, боловсронгуй болгох талаар хийж байгаа ажлуудаа танилцууллаа. Тэрээр хэлэхдээ “Колумб Улс эрдэс баялгийн салбарыг хөгжүүлэх талаар олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Ололт амжилт, алдаа оноо ч бий. Ялангуяа бичил уурхайн салбарыг албажуулах талаар бусад орноос суралцах зүйл ч их байгаа. Бид алтны нийлүүлэлтийн сүлжээг албажуулах, бүртгэлжүүлж, ил тод болгох талаар төрөөс нэлээд ажил хийж байгаагийн нэг нь цахим бүртгэлийн систем юм. Энэ системийг ажиллуулснаар хууль бус алтыг сүлжээнд орохоос сэргийлэх, гарал үүслийг ил тод болгоход чухал ач холбогдолтой" гэлээ. Тэд Колумбын 2021 онд гэхэд алтны гарал үүслийг ил тод болгох зорилт тавьжээ. Энэ нь Европын Холбооны улсын эрдэс баялгийн гарал үүсэл, ил тод байдлыг хангах хууль 2021 оноос хэрэгжиж эхлэхтэй холбоотой аж.
      Колумб улсын туршлагатай танилцсаны дараа ажлын хэсгийнхэн Эквадор улсад ажилласан юм. Энэ улсын хувьд Төв банк нь алт худалдан авч улсынхаа валютын нөөцийг бүрдүүлдгээрээ манайхтай төстэй. Гэхдээ нэг онцлог бий. Тэр нь 2002 оноос хойш орон нутагт алт худалдаж авах зөвшөөрлийг Төв банкнаас хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон явдал аж. Энэ нь алтны салбарыг албажуулж, ил тод байдлыг хангахад чухал үүрэгтэй хэмээн тус улсын салбарын төлөөлөл онцолсон юм. Өөрөөр хэлбэл, Уул уурхайн яам, харьяа агентлаг, татварын болон цагдаагийн байгууллагуудтай хамтран, мэдээлэл солилцож олборлосон алтыг хаана, хэн арилжаалж байгаад хяналт тавьж ажилладаг байна. Ингэхдээ алтыг сорьцлох болон цэвэршүүлэхэд усан болон хуурай жингийн аргыг ашигладаг аж. Эквадорын Уул уурхайн яам нь тус улсын уул уурхайн бодлогыг боловсруулж зохицуулах, хянаж үнэлэх гол үүрэгтэй ажилладаг. Үндэсний хэмжээний болоод дунд уул уурхай, бичил уурхайн асуудал хариуцсан үндэсний хоёр ажлын алба, бүсийн таван дэд алба яамны харьяанд нь ажилладаг гэсэн. Харин Техникийн их сургуулийн харьяа Уул уурхайн инноваци ба хөгжлийн төв нь орон нутгийн иргэдийг сургалтад хамруулж тэдний чадавхыг дээшлүүлэх, мэдлэг түгээх замаар уул уурхайн салбарт ажил хөдөлмөр эрхлэх, ажлын байр бий болгох боломжийг дээшлүүлэх, бүрдүүлэхэд анхаарч ажилладаг юм байна.
       Манай улсаас уг туршлага судлах багт УИХ-ын гишүүн С.Бямбацогт, А.Сүхбат, Л.Энхболд, УУХҮЯ, АМГТГ, Монголбанк, Үнэт металлын сорьцын хяналтын газрын төлөөлөл, Баянхонгор аймгийн Засаг дарга, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны төлөөлөл болон Тогтвортой бичил уурхай төслийн ажилтнууд багтсан байна.

Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн Цаг давтамж уртын эталоны лабораторид техникч сонгон шалгаруулж авна

ajil zar
Тавигдах шаардлага: Физикч, хэмжил зүйч, геодизийн хэмжилт болон механик электроник инженер мэргэжлээр баклаврын зэрэгтэй, англи хэлний зохих мэдлэгтэй байх, багаар ажиллах чадвартай, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээг баримтлан  шинийг сурах, бүтээх хүсэл эрмэлзэлтэй байна.
Материал: Төрийн албан хаагчийн анкет, өргөдөл, диплом, иргэний үнэмлэхийн хуулбар, өмнө ажиллаж байсан бол нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар
Материал хүлээн авах хугацаа: 2018 оны 6 сарын 6-15 хүртэл СХЗГ -ын хүний нөөцийн, бичиг хэргийн мэргэжилтэнд өөрийн биеэр авчирж өгнө.
Утас: 51-262161

Дэлхийн итгэмжлэлийн өдрийг ИТГЭМЖЛЭЛ: ИЛҮҮ АЮУЛГҮЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЬЕ” уриан дор тэмдэглэн өргөрүүллээ

2018.06.11 2

2018 оны Дэлхийн итгэмжлэлийн өдөр нь “Итгэмжлэлээр дамжуулж илүү аюулгүй орчинг бүрдүүлье” гэсэн уриатай зохион байгуулагдаж байна. Аюулгүй ажлын байр, аюулгүй бүтээгдэхүүн, аюулгүй тээвэр, аюулгүй хүнс нь бидний нийтээр хүрэх ёстой хүсэл зорилго мөн.

Гэвч статистик тоо баримтаас харахад бидний хүсэл зорилго бодит амьдралаас хол зөрүүтэй байгаагхаруулдаг. Энэ зөрүүтэй байдлыг арилгах нь улс орнуудын Засгийн газар, шийдвэр гаргагч, бизнес эрхлэгчдийн шийдэх ёстой амин чухал асуудал бөгөөд иргэдийн ажлын байр, гэр орон, аялал, тээвэр гээд өдөр тутмын амьдралын бүх нөхцлийг илүү аюулгүй байлгах шаардлагатай байна.

Жишээлбэл, Ажлын байрны аюулгүй байдалболон ажлын байрнаас шалтгаалсан өвчлөлөөр нас барсан тохиолдол жилд 2.78 саяас илүү бүртгэгдсэн байна. Дэлхий дээрх 8 нас баралт тутмын нэг нь буюу ойролцоогоор 7 сая хүн жил бүр агаарын бохирдлоос нас барж байна. 2013 онд зам тээврийн ослоор нас барсан хүний тоо 1.25 сая гэж бүртгэгджээ. Түүнчлэн амь насанд аюулгүй ажлын байранд ч өвчлөл, гэмтлийн тоо жилд 374 саяд хүрсэн бөгөөд ихэнх тохиолдолд ажлаасаа удаан хугацаагаар хөндийрөхөд хүрчээ. Хүн амд учрах ихээхэн зардлаас гадна шаардлага хангахгүй хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дадлаас шалтгаалсан эдийн засгийн хохирол дэлхийн хэмжээнд ДНБ-ий 3.94%(буюу гэмтэл, өвчлөлөөс шалтгаалсан шууд бус шуудзардалжилд 2.8 их наяд ам.доллар)-д хүрч байна.

2018.06.11 1

Хуурамч хоол хүнс, эм, электрон төхөөрөмж болон хэрэглэгчийн бусад бүтээгдэхүүнтэй холбоотой сүүлийн үеийн асуудлууд нь хэрэглэгчдийг хамгаалахад илүү их зүйл хийх шаардлагатай гэдгийг тодорхойлж байна. Гэмтлийн статистик мэдээнээс харахад бүтээгдэхүүний дизайны асуудал, согог ба хэрэглэгчид зориулсан аюулгүй байдлын талаархи мэдээлэл хангалтгүйгээс шалтгаалсан олон гэмтэл учирчээ.

Нийгмийн өргөн хүрээгээр нь авч үзвэл, цахилгаан бараанаас эхлээд хүүхдийн тоглоом хүртэлх бидний худалдан авсан бүтээгдэхүүн, байгаль орчин (бохирдоогүй ус, хортой бохирдуулагч агуулаагүй агаар), дэд бүтэц (зам, гүүр, нийтийн тээвэр гэх мэт) ашиглахад аюулгүй байхыг бид хүсдэг

Тиймээс Дэлхий нийтээр тогтоож, хүлээн зөвшөөрсөн аюулгүй ажлын байр, аюулгүй бүтээгдэхүүн, аюулгүй тээвэр, аюулгүй хүнсийг хангахад гол арга хэрэгсэл болох стандарт, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн гүйцэтгэх үүрэг, тогтвортой хөгжлийг хангах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд анхаарал хандуулж, харилцан уялдаатай ажиллах нь чухал юм.

2018.06.11 3

Монгол Улсын хэмжээнд 1975-2015 оны хооронд мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн нийт 9759 тохиолдол бүртгэгдсэн байна. Эрчим хүчний салбарын ажилчдад мэргэжлээс шалтгаалах оношлогдсон өвчлөлийн тохиолдол (1074)-ын 28.4% (306) нь шуугианы гаралтай сонсгол бууралтаар хөдөлмөрийн чадвар алджээ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн мэдээгээр Монгол улсад 2017 оны 11-р сарын байдлаар амьсгалын замын мэргэжлээс шалтгаалах өвчний нийт тохиолдол(5805)-ын 30.6%(1780) нь уушги тоосжих өвчин үүний 60.4%(637) цахиурын давхар исэл агуулсан тоосоор үүсэх силикоз эзэлж байна.

Улаанбаатар хотын долоон дүүргийн 16 сургууль, 15 цэцэрлэгийн 93 анги танхимын дотоод орчин дахь нарийн ширхэгт тоосонцрын дундаж концентраци сургуулиудад хүлцэх хэмжээнээс дунджаар 1.6 дахин их, цэцэрлэгүүдэд 2 дахин хэтэрсэн байна. Нүүрсхүчлийн хийн дундаж концентраци сургуулиудад хүлцэх хэмжээнээс 2.2 дахин их, цэцэрлэгүүдэд 1.8 дахин хэтэрсэн байжээ.

Олон улсын итгэмжлэлийн Форум (IAF), Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-аас хамтран санаачилсны дагуу “Дэлхийн итгэмжлэлийн өдөр”-ийг бид уламжлал болгон, 10 дахь жилдээ тэмдэглэж байна.    

Энэхүү үйл ажиллагаанд дараах илтгэл мэдээллүүд тавигдсан болно. Үүнд:

-       Монгол Улсын итгэмжлэлийн тогтолцоо

-       Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба тохирлын үнэлгээ

-       Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн танилцуулга

-       Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлсний ач холбогдол

-       Монгол Улсын хүнсний аюулгүй байдал

-       Хэмжлийн нэгж дамжуулалт, Олон улсын “SIсистем-Байнгын хувьсал

-       Авто тээврийн салбарт чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь

Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхлэнэ

huuli
      2018 оны 6-р сарын 7-ны өдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд Засгийн газрын харъяа яам, агентлагийн хүрээнд нийт 80 гаруй төрийн албан хаагчдыг хамруулсан хуулийн танилцуулга семинарыг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Монгол улсын Засгийн газрыг төлөөлж Монгол Улсын Шадар сайд зөвлөх С.Янжинсүрэн, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дэд захирал Г.Өлзийсайхан, Европын Холбооноос хэрэгжиж буй Монголын Худалдааг дэмжих TRAM төслийн багийн ахлагч хатагтай Кармен Фратита нар оролцож үг хэлэв.
      2003 оноос мөрдөж буй Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн эрх зүйн шинэчлэлийн хэрэгцээ шаардлага нь үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, үйлчилгээний төрөл өргөжсөн, гадаад дотоод худалдааг нэмэгдүүлэхэд чиглэсэн төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн суурь техникийн баримт бичиг болох стандартын эрх зүйн хэм хэмээг олон улсын жишигт нийцүүлэх явдал байсан.
Монгол улсын Засгийн газраас хуулийн шинэчилсэн найруулгын хуулийн төслийг боловсруулж 2017 оны 7 дугаар сард УИХ-д өргөн мэдүүлсэн бөгөөд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос гишүүн Д.Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг хуулийн төслийг УИХ-ын чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэж, 2017 оны 12 сарын 21-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хуулийн төслийг эцэслэн баталсан. Ингэснээр стандартыг сонгон хэрэглэх дэлхий нийтийн чиг хандлагыг Монгол Улсад хуульчилсан юм.
      Монгол Улсын 3 сая гаруй, цаашилбал дэлхийн 7 тэрбум гаруй хүний хэрэглэдэг хэдэн тэрбум бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ бүгд өөрийн гэсэн стандарттай. Эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлын шаардлага, орчны шаардлага зэрэг олон техникийн нөхцлийг хангаж байж бидний хэрэглэж байгаа бүтээгдэхүүн, идэж байгаа хоол хүнс хэрэглэгчдэд хүрдэг. Энэхүү техникийн нөхцлийг тодорхойлсон стандартыг улс орнууд эдийн засгийн чадавхи, нийгмийн байдал, цаг агаар, газарзүйн байрлал, хүн амын физиологи гэх мэт өөрийн онцлогоос хамаарч тодорхойлдог.
      7 сарын 1-нээс хэрэгжиж эхлэх тус хуульд дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүд оржээ. Тухайлбал:
- Стандарт сонгон хэрэглэх хэлбэрт 100 хувь шилжиж байна. Хэрэглэгчийн хүсэлт эрэлтийг тодорхойлсон стандартыг үйлдвэрлэгч өөрөө сонгон хэрэглэх боломж бүрдэнэ. Тодруулбал гадаад зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэх бол экспортлох гэж байгаа орныхоо шаардлага, шалгуурыг хангасан стандартын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд төрөөс үндэсний стандартыг заавал мөрдөхийг шаардахгүй болно.
- Итгэмжлэлийн байгууллагын хараат бус, бие даасан байдлыг энэ хуулиар олгосноор итгэмжлэлийн үйл ажиллагаа олон улсад хүлээн зөвшөөрөх баталгааг нэмэгдүүлж тохирлын үнэлгээний үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрөх нөхцөл бүрдэх болно.
- Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор МУ-ын Засгийн газар техникийн зохицуулалтын баримт бичгийг баталдаг болно. Энэ нь төрийн бодлого зохицуулалтаар иргэнийхээ аюулгүй байдлыг хамгаалах үүргийг төр хариуцан ажиллана.
- Бараа бүтээгдэхүүн зах зээлд аюулгүйн тэмдэгтэйгээр нийлүүлэгдэх зохицуулалт оров. Энэ нь бүтээгдэхүүний чанарын асуудлаас илүүтэйгээр аюулгүйн үзүүлэлтийг хангасан эсэхэд үйлдвэрлэл эрхлэгчид хариуцлагаа өндөржүүлэх нөхцөл бүрдэв.

Баталгаажуулалтын зөвлөл хуралдаж, гэрчилгээ олгох, сунгах шийдвэрийг гаргалаа

БТБГ

      Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, бүтээгдэхүүн болон менежментийн тогтолцоонд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж Мал нядлах үйлдвэр, аюулын дүн шинжилгээ ба эгзэгийг хянах /HACCP/ тогтолцоог нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг Завхан аймгийн “Завхан хүнс групп” ХХК-д, чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 олон улсын стандартыг хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг “Од дөл” ХХК, “Отгон тэнгэр” их сургууль, “Минерал байг” ХХК, “Бридж констракшн” ХХК, “Юнисервис солюшн” ХХК, “Ай Ти Зон” ХХК, “Хүүхдийн найрамдал цогцолбор”, “Ньюком проперти” ХХК-иудад 3 жилээр олгох, 7 аж ахуй нэгжийн нийт 85 нэр, төрлийн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг олгох, сунгах шийдвэрийг гаргасан байна.

БҮТЭЭГДЭХҮҮН, ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР

БНХАУ-ын Стандартчиллын удирдах газартай хамтран “Барилга, бүтээн байгуулалтад ЦЕМЕНТ-ийн чанар, бүтэц нөлөөлөх нь” сэдэвт семинарыг зохион байгуулав

Цемент

      Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Стандартчиллын Удирдах газрын хооронд байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2018-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2018 оны 5-р сарын 23-26-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Барилга, бүтээн байгуулалтад ЦЕМЕНТ-ийн чанар, бүтэц нөлөөлөх нь” сэдэвт хамтарсан семинарыг зохион байгуулж байна.
      Энэхүү семинарт БНХАУ-ын Стандартчиллын удирдах газрын төлөөлөл, Хятад Улсын Цементийн чанарын хяналт шалгалтын төв, Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн газар, СХЗГ-ын дэргэдэх Барилгын стандартчиллын техникийн хороо, Барилга, хот байгуулалтын яам зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгуулагууд, мөн цементийн үйлдвэрлэл эрхлэгч байгууллагын төлөөллөөс бүрдсэн бүхий л сонирхогч талуудын төлөөлөл оролцож байгаа юм.   
      Энэхүү семинарын гол зорилго нь барилга, бүтээн байгуулалтын үндсэн бүтээгдэхүүний нэг цементийн чанар, бүтэц, үйлдвэрлэл технологийн орчин үеийн дэвшилтэт технологиос хөрш хоёр орон харилцан туршлага судлах, цаашид цементийн стандартын Евро стандартын түвшинд хүргэхэд хэрхэн хамтран ажиллах талаар зөвшилцөлд хүрэхэд оршино.
      Семинарт хэд хэдэн илтгэл мэдэллүүд тавьсан бөгөөд “Цементийн стандарт Монголд” сэдвээр ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн Доктор (Ph.D), Профессор, Монгол Улсын Зөвлөх инженер Д.Сүнжидмаа, БНХАУ-ын Стандартчиллын удирдах газраас Хятад Улсын стандартчиллын тогтолцоо, Хятад Улсын цементийн чанар, хяналт, шалгалтын төвийн Ерөнхий инженер Wang Ruihai Хятад Улсын цементийн салбарт хэрэгжүүлж буй стандартын өнөөгийн байдлын талаар тус тус танилцуулж илтгэл мэдээлэл тавьсан юм.  
      Түүнчлэн хоёр тал Хятад, Монгол хоёр улсын барилгын салбарын стандартын өнөөгийн байдлыг ярилцаж, талуудын барилгын салбар дахь технологи стандарт зэргийг ойлголцож, хоёр орны стандартад буй зөрүү зэрэгт харьцуулалт хийлээ.
      Цаашид Хятад, Монгол хоёр орны Барилгын материалын салбарт стандарт, технологийн талаар санал солилцох ажлыг тогтмолжуулж, холбогдох стандартыг харьцуулан судлаж, барилгын материалын салбарт мөрдөж буй стандартуудыг харилцан хүлээн зөвшөөрөх, улмаар хоёр орны барилгын салбарын стандартыг дахин хянаж, шинэчлэн боловсруулах ажлыг эрчимжүүлж ажиллах ба олон улсын болон бүс нутгийн стандартчиллын ажилд байр сууриа нэгтгэх, харилцан бие биедээ дэмжлэг үзүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж, шаардлагатай стандартын талаар ТЭЗҮ болон ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллахаар тохиролцоонд хүрээд байна.

“Автомат бус жинлэх хэрэгслийн баталгаажуулалт” олон улсын сургалтад оролцлоо

altantsetseg

      Малайз улсын Сепан хотноо Ази номхон далайн хууль эрхийн хэмжил зүйн форум(APLMF)-аас Малайзын хэмжил зүйн хүрээлэн(NMIM)-тэй хамтран ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн(PTB)-ийн  Ази, номхон далайн хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй MEDEA төслийн санхүүжилтээр “Автомат бус жинлэх хэрэгслийн баталгаажуулалт”- сургалтыг 2018 оны 5-р сарын 8-11-ны өдрүүдэд зохион байгуулав. Уг сургалтад Бутан, Вьетнам, Индонези, Малайз, Мъянмар,  Монгол, Филиппини, Соломоны арлууд, Шри ланка, Тонга зэрэг орноос 20 гаруй хүн хамрагдсан ба манай улсаас СХЗГ-ын ХЗХ-ийн Массын эталоны лабораторийн ахлах мэргэжилтэн Ц.Алтанцэцэг, ХХШБГ-ын Механик хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторийн ахлах мэргэжилтэн А.Галбаатар нар оролцоод ирлээ.  Зохион байгуулагчаар APLMF-ийн координатор Marian Haire, NMIM-ийн Хэмжил зүйн зөвлөгөө, сургалтын төвийн ахлах ажилтан Zainal Hj Mustapa нар ажиллаж, Австралийн хэмжил зүйн хүрээлэнгийн Matthew Lux, Малайзийн хэмжил зүйн хүрээлэнгийн ахлах хэмжил зүйч Suliana GhazalLi, хэмжил зүйч, Suhaidah Amizam, хэмжил зүйч Muhammad Fadhil Sahrom, Филиппинийн хэмжил зүйн хүрээлэнгийн Массын лабораторийн эрхлэгч Kiveen Suycano нар сургагч багшаар ажиллав.

      Энэ сургалтаар  бүх төрлийн худалдааны жин болон автомашины жингийн баталгаажуулалтыг OIML R76  Автомат бус жингийн зөвлөмжийн дагуу хэрхэн гүйцэтгэх талаар онол болон дадлагын хичээл заав. Онолын хичээлээр зөвшөөрөгдөх хамгийн их алдааг тооцоолох, зөвшөөрөгдөх алдааны хүрээнд үнэн зөв ажиллаж байгааг шалгах шалгалтын аргачлал болон ашиглах эталоныг сонгох талаар, дадлагын ажлаар гадаад үзлэг, шалгалтын цэгүүдийг хэрхэн сонгох, жинлэх үйл ажиллагааны шалгалт, тогтмол байдлын шалгалт, жишүү ачааллын шалгалт, автомашины жин шалгахад хуулбар ачааг хэрхэн сонгох, хуулбар ачааны массыг хэрхэн тооцоолох зэргийг дэлгэрэнгүй заасан. Сургалтын дадлагыг тус хэмжил зүйн хүрээлэнд сургалтын зориулалтаар суурилагдсан 40 тонн жинлэх хязгаартай автомашины жин дээр явуулсан нь маш үр өгөөжтэй боллоо гэж суралцагчдын зүгээс үнэлж байв.
      Бидний зүгээс сургалтаар олж авсан мэдлэгээ энэ чиглэлээр ажилладаг улсын шалгагч нартаа сургалт явуулах замаар түгээн дэлгэрүүлэх болно.

Дэлхийн хэмжил зүйн өдөр-2018 “Олон улсын нэгжийн SI систем –Байнгын хувьсал”

 WMD

      Жил бүрийн 5 дугаар сарын 20-нд Дэлхийн Хэмжил зүйн өдөр тохиодог бөгөөд 1875 онд Метрийн конвенцийг баталсаны ойн өдөр юм. Энэ хэлэлцээр нь шинжлэх ухааны нээлт инноваци, аж  үйлдвэрлэл, олон улсын худалдаа, түүнчлэн амьдралын чанар, дэлхий нийтийн байгаль орчныг хамгаалах, сайжруулахад хэмжлийн системийг дэлхий дахины холбогч суурь болж өгдөг.

      2018 оны Дэлхийн хэмжилзүйн өдрийг “Олон улсын нэгжийн SI систем –Байнгын хувьсал” сэдвээр тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд шинжлэх ухааны салбарын, олон улсын хэмжил зүйн хүрээлэнгүүдийн эрдэмтэн, судлаачдын олон жилийн хөдөлмөрийн үр дүнд SI системийн хэд хэдэн үндсэн нэгжийг дахин тодорхойлох хамгийн сайн аргыг олсоноор байгалийн хуулийг ашигласан, физикийн хуультай холбосон тодорхойлолтууд шинэчлэгдэн батлагдах гэж буйгаараа онцлог болж байна.

      Ингэснээр ирээдүйд хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлагыг хангахуйц хэмжил зүйн шинжлэх ухааны судалгаа, түүнд суурилсан хэмжлийн техник, хэмжих хэрэгслийн нарийвчлал, хэмжлийн нэгж дамжуулалтын чанарыг улам сайжруулах давуу талтай болж байгаа юм.

       Энэхүү семинарын арга хэмжээнд  Стандарт, хэмжил зүйн газрын Дэд дарга Б.Билгүүн болон МУИС, Физик техникийн хүрээлэн, ШУТИС зэрэг шинжлэх ухааны салбарын төлөөллүүд оролцсон ба дараах сэдвийн хүрээнд илтгэл мэдээллүүд тавигдсан. Тухайлбал:

-       “Хэмжил зүйн бодлого, нэгж дамжуулалтын тогтолцоо, Хууль, эрх зүйн шинэчлэл” сэдвээр СХЗГ-ын ХЗХ-ийн дарга Д.Дамбасүрэн

-       “Олон улсын нэгжийн шинэ систем” сэдвээр СХЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Өнөрбилэг

-       “Цаг хугацааны хэмжил” сэдвээр СХЗГ-ын мэргэжилтэн Ч.Мягмар, МУИС-ийн ШУС, Физикийн тэнхим, доктор Ж.Ванчинхүү

-       “Лазер-уртын хэмжил зүйд” сэдвээр СХЗГ-ын ахлах мэргэжилтэн Д.Өнөрбилэг

-       “Килограммын дахин тодорхойлолт” сэдвээр ФТХ-ийн доктор Г.Шархүү, СХЗГ-ын мэргэжилтэн Ц.Алтанцэцэг

-       “Температурын хэмжлийн нэгж Кельвин, К хувьсал өөрчлөлт” сэдвээр СХЗГ-ын ахлах мэргэжилтэн Б.Байгальмаа, ФТХ-ийн докторант Л.Сарантуяа

-       “Ампер-тодорхойлолт, хэрэглээ” сэдвээр ШУТИС-ийн доктор С.Эрдэнэтуяа, СХЗГ-ын мэргэжилтэн Ж.Ариунтунгалаг

-       “Химийн хэмжил зүйн нэгж дамжуулалт” сэдвээр “Шинэ Монгол” дээд сургуулийн багш Б.Лхагвасүрэн, “Химийн хүрээлэн”-ийн доктор Б.Нарандалай

-       “Ухаалаг хот, интернет эд зүйлс ба хэмжил зүйн дэвшил” сэдвээр “Санчир Тех” ХХК-ны ерөнхий захирал Д.Бат-Өлзий тус тус илтгэл мэдээллүүд тавьлаа.

“Стандартчиллын үйл ажиллагаанд оролцогч талуудын оролцоо” сэдэвт семинар

vietnamsurgalt

      БНСВУ-ын Ханой хотод Олон улсын стандартчиллын байгууллагаас хөгжиж буй орнуудад зориулан зохион байгуулсан “Стандартчиллын үйл ажиллагаанд оролцогч талуудын оролцоо” сэдэвт бүс нутгийн семинар 2018 оны 5-р сарын 8-10-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тус семинарт нийт 9 орны 24 оролцогч хамрагдсан бөгөөд Стандарт, хэмжил зүйн газраас СТҮБГ-ын дарга Г.Өнөржаргал, ахлах мэргэжилтэн Б.Ундраа нар оролцсон юм.
      “Стандартчиллын үйл ажиллагаанд оролцогч талуудын оролцоо” сэдэвт семинарын зорилго нь үндэсний стандартчиллын байгууллагуудыг стандартчиллын үйл ажиллагаандаа оролцогч талуудыг татан оролцуулах, стандартчиллын ашиг тус, ач холбогдлыг тэдэнд таниулах талаар зөвлөгөө өгөх, мөн үндэсний болон олон улсын түвшинд сонирхогч талуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх туршлагаас хуваалцах байсан. ОУСБ-ын төв нарийн бичгийн дарга нарын газрын Staffan Söderberg (Швед, ISO-ийн зөвлөх, ISO (DIS) 20400 ТХ-ны дарга), Zelina Zaiton Ibrahim (Малайз, ISO TC 207/SC 7 дэд дарга) нар хичээл заасан юм.  
      Энэхүү семинар зүүн болон зүүн өмнөд Азийн үндэсний стандартчиллын байгууллага, оролцогч талуудын түвшинд явагдсан бөгөөд стандартчиллын талаарх онол, лекц, дугуй ширээний ярилцлага хэлбэрээр явагдсан. Мөн семинарт оролцогч үндэсний стандартчиллын байгууллага тус бүр танилцуулга хийж,  харилцан ярилцаж мэдлэг, туршлагаа хуваалцав.

“Савласан бүтээгдэхүүн, сав баглаа боодлын стандартыг хэрэгжүүлэх нь” сургалтад оролцов

enhmaa

      Германы Физик технологийн хүрээлэн, Ази номхон далайн бүс нутгийн хууль эрхийн хэмжил зүйн байгууллагуудын хамтран зохион байгуулж байгаа MEDEA төслийн хүрээнд  БНХАУ-ын  НАННИНГ хотод  “Савласан бүтээгдэхүүн, сав баглаа боодлын стандартыг хэрэгжүүлэх нь”  сургалтанд Стандарт, Хэмжил Зүйн Газрын Эзэлхүүний эталоны лабораторийн ахлах мэргэжилтэн Д.Энхмаа оролцож сав баглаа боодол, савласан бүтээгдэхүүнд тавих хяналт, стандартыг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт семинарт хамрагдлаа.
      Сургалтаар  OIML R 87:2016, OIML R 79:2017 стандартын дагуу савласан бүтээгдэхүүний тоо хэмжээ, савласан бүтээгдэхүүний шошгонд  хяналт тавих стандартыг хэрэгжүүлэх мөн түүнчлэн манай оронд энэ төрлийн ажил үйлчилгээ хэрхэн явагддаг талаар танилцуулга хийх болон цаашдаа хамтран ажиллах боломж судлах, санал өгөх байдлаар оролцлоо. Сургалтанд BIML-ийн захирал ноён Stephen Patoray /АНУ/ оролцож,  сургагч багш нараар ноён Phill Sorrell /Шинэ Зеланд/ , ноён Davis White /Шинэ Келанд/ , ноён Hans-Peter /Швейцари/ нар ажиллаа. Сургалтад 27 орны 71 хүн оролцож OIML R 79:2015, OIML R 87:2016 стандартуудыг хэрэгжүүлэх, хэрэглэхэд юуг онцлон  анхаарах, савласан бүтээгдэхүүний хяналт шалгалт, савласан /шингэнтэй/, хуурай бүтээгдэхүүнд хэрхэн хяналт тавих,  хэрхэн түүвэр авах, түүврийн залруулгын коэффициентийг хэрхэн тооцоолох зэрэг  чухал ач холбогдолтой сургалт боллоо. Сургалтын явцад БНХАУ-ын Гуанси мужийн Хэмжилзүйн төв, мах боловсруулах үйлдвэрээр орж бүтээгдэхүүний савлалт, хяналт хэрхэн хийгдэж байгаатай танилцсан юм.

      MNS OIML R 87:2008 “Савласан бүтээгдэхүүний тоо хэмжээ” стандартад  Хяналт хийх эрх бүхий ажилтан савласан буюу үйлдвэрт савлагдаж буй бүтээгдэхүүнээс дээж авах, хяналтын багцаас дээжийн залруулгын коэффициентийг  тооцоолох, хяналтын багцад зөвшөөрөгдөх хорогдолтой бүтээгдэхүүний тоог  тодорхой заасан байна.
      Жишээ нь: Хяналтын байцаагч  хяналт шалгалтаар  үйлдвэр дээр ирэхэд тэр өдрийн савлагдсан 495 ширхэг тараг худалдаанд гарахад бэлэн болсон байна. Байцаагч MNS OIML R87:2008 стандартын  дагуу хяналтын багцаас 50 ширхэг дээж аван жингийн аргаар хэмжилт хийн, SCF(дээжийн залруулгын коэффициент)-ийг  0,379 гэж тооцоолоход 2 ширхэг  дээж зөвшөөрөгдөх хэмжээнээс дутуу савлагдсан байна. Хяналтын байцаагч тухайн хяналтын багц MNS OIML R 87 стандартын шаардлагад нийцэж байгааг тогтоон  худалдаанд гаргахыг зөвшөөрсөн  байна.

      MNS OIML R 87:2008  зөвлөмжийн стандартын дагуу шингэн орчинд савласан бүтээгдэхүүний шингэн нь ашигласаны дараа үлдэх эсвэл үлдэхгүй байж болохыг шошгон дээр зааж өгч болно. Үйлдвэрлэгч нь хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүйгээр савлах, савлагааны тэмдэг тэмдэглэгээг стандартын дагуу хийхийг зөвлөсөн байдаг.

      MNS OIML R 87:2008  зөвлөмжийн стандартад Хяналтын байцаагч бүтээгдэхүүний бодит тоо хэмжээг хэрхэн тодорхойлох аргачлалыг зааж өгсөн байдаг. Дээр дурдсан шилэн савлагаатай өргөст хэмхийн цэвэр жинг тооцоолохдоо зориулалтын шүүлтүүр ашиглан шүүж цул бүтээгдэхүүнийг жинлэх ба хяналтын багц, SCF(дээж авалтын коэффициент) –ийг тооцоолон тухайн хяналтын багц MNS OIML R 87:2008 стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхийг тогтооно.
      Энэ стандартад буруу савлалтыг хориглох тухай, бүтээгдэхүүнийг хэсэгчилэн буюу бүхэлд нь дутуу дүүргэсэн, эсвэл таг, ёроол, ханыг буруу хийж хэрэглэгчийг төөрөгдүүлэхээр савлахгүй байхаар заасан байна. Сул дүүргэлт нь үүрэгтэй байж болохыг заасан бөгөөд хэрэв сул дүүргэлт  тухайн  бүтээгдэхүүний савлагаанд  чухал үүрэгтэй бол ямар нөхцөл шаардлагатайг зааж өгсөн байна.
       MNS OIML R 79:2015 “Савласан бүтээгдэхүүний шошгонд тавих шаардлага” стандартыг дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд бүтээгдэхүүний таних тэмдэг, сав баглаа боодлын материал, савласан бүтээгдэхүүний хариуцагчийн мэдээлэл, хэвийн тоо хэмжээг илэрхийлэх, тэмдэглэх, мэдээллийг харуулах, төөрөгдүүлэх хэлбэр, дүүргэлтийн түвшинг зааж өгсөн бөгөөд тоо, үсгийн хэмжээг бүтээгдэхүүний талбайгаас хэрхэн тооцоолох талаар зөвлөсөн байна. Бүх төрлийн савлагаатай бүтээгдэхүүний нийт талбайн доод тал нь 40%-д мэдээллиййн үндсэн хэсэг багтах ба  талбайн хэмжээнээс хамаарч тоо ба үсгийн өндрийг тооцоолохыг үзүүлсэн байна.
       MNS OIML R 79:2017, MNS OIML R 87:2008  Сав баглаа боодол, түүний шошгонд тавих шаардлагын стандарт нь зайлшгүй дагаж мөрдөх стандартуудын нэг бөгөөд дээрх стандартуудыг хэрэгжүүлж хэвшүүлсэнээр дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвар дээшлэх, үйлдвэрлэгчдийн эрх тэгш байдал дээшлэх, худалдааны  техникийн  саад тотгор арилах боломжтой болох бөгөөд худалдан авагчийн эрх хамгаалагдаж  итгэл үнэмшил дээшлэх чухал ач холбогдолтой юм.

Эзэлхүүний  эталон  лабораторийн ахлах мэргэжилтэн Д.Энхмаа

Баталгаажуулалтын зөвлөл хуралдаж, гэрчилгээ олгох, сунгах шийдвэрийг гаргалаа

БТБГ

      Стандарт, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хуралдаж, бүтээгдэхүүн болон менежментийн тогтолцоонд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 олон улсын стандартыг хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг Очир ундраа ХХК, Айсмарк ХХК, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо MNS ISO IEC 22000:2007 стандартыг хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг Монгол тамхи Со ХХК-иудад 3 жилээр олгох, 10 аж ахуй нэгжийн 115 нэр,  төрлийн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг олгох, сунгах шийдвэрийг гаргасан байна.

БҮТЭЭГДЭХҮҮН, ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР

Хэмжил зүйн салбарт хэрэгжүүлэх төслийн хүрээнд уулзалт зохион байгуулагдлаа

05.01 1

1. Чанарын дэд бүтцийг бэхжүүлж, уул уурхайн салбарт дэмжлэг үзүүлэх төслийн талаар

Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд 1992 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан Техникийн хамтын ажиллагааны тухай гэрээний дагуу 2010 оноос эхлэн эрчим хүч, уул уурхайн салбарт хэрэгжижсэн “Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөр“ /BMZ-№2010.2255.7./ төслийн 3 дугаар үе шат болох “Чанарын дэд бүтцийг бэхжүүлж, уул уурхайн салбарт дэмжлэг үзүүлэх” төсөл нь 2018 оны 3 дугаар сараас 2021 оны 3 дугаар сар хүртэл 3 жилийн хугацаанд хэрэгжихээр боллоо.

Энэхүү төслийг хэрэгжүүлэгч байгууллага болох ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн(PTB)-гийн төслийн баг болон БНХАУ-ын Хэмжил зүйн үндэсний хүрэлэнгийн(NIM)-ийн мэргэжилтнүүд СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн ажилтнуудтай уг төслийг хэрэгжүүлэх төлөвлөлтийн үйл ажиллагаанд тусгах ажлууд болон хэрхэн оролцох талаар санал солилцон хэлэлцэх уулзалтыг 2018 оны 4 дүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулсан.

Энэхүү төслийг хэрэгжүүлэх төлөвлөлтийн семинарыг РТВ-ийн төслийн баг төсөлд оролцогч талууд болох Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон тэдгээрийн холбогдох байгууллагууд, МХЕГ, СХЗГ-тай хамтран 4-р сарын 26-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг төслийг хэрэгжүүлснээр тус газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн даралт, температурын хэмжлийн лабораториудын нэгж дамжуулалтыг олон улсын жишгийн дагуу хангах, боловсон хүчнийг мэргэшүүлэх, олон улсын лаборатори хоорондын харьцуулалтад оролцох, лабораторийг олон улсад үнэлүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх техникийн чадавхийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

05.01 3

2. Эрчим хүчний салбар дах хэмжлийн эталон ба технологийн чиглэлээр Хятад-Монголын хамтарсан судалгаа хийх төслийн талаар

БНХАУ-ын Шинжлэх ухаан, технологийн яамны дэмжлэгээр Хятад-Монголын хамтарсан судалгаа хийх төслийн хүрээнд Хятадын Хэмжил зүйн хүрээлэн(NIM)-ийн төслийн зохицуулагч, мэргэжилтэн нар уг төсөл хэрэгжих СХЗГ-ын хэмжил зүйн лабораториудын үйл ажиллагаатай танилцах, хэмжил зүйн судалгаа хийх ажилтнуудтай уулзалт зохион байгуулах болон ХБНГУ-аас хэрэгжүүлж буй Чанарын дэд бүтцийг бэхжүүлж, уул уурхайн салбарт дэмжлэг үзүүлэх төслийн төлөвлөлтийн семинарит оролцохоор 4-р сарын 23-наас 27-ны өдрүүдэд СХЗГ-т айлчлан амжилттай ажилласан.

05.01 2

 Төслийн хүрээнд СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн 3 судлаач ажилтнууд БНХАУ-ын Хэмжил зүйн хүрээлэн(NIM) болон Өвөр Монголын Хэмжил зүйн хүрээлэн байгууллагуудад 2 сарын хугацаатай хэмжил зүйн чиглэлээр 2018 онд хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийж, суралцахаар боллоо.

Энэхүү төслийн хүрээнд хэмжил зүйн хамтарсан судалгааны ажил хийгдсний үр дүнд хэмжлийн нэгжийн эталоны лаборатори хоорондын хоёр талт харьцуулалт зохион байгуулах, СХЗГ-ын техникийн чадавхийг бэхжүүлэх, улмаар хэмжлийн эталон, түүний чадавхийг харилцан болон олон улсад хүлээн зөвшөөрөх байдлыг хангах техникийн үндэс бүрдэх юм.

Стандарт, хэмжил зүйн газар МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

 muis
      Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар Монгол Улсын Их Сургуультай 2018 оны 4-р сарын 25 өдөр хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар Сайдын зөвлөх С.Янжинсүрэн, СХЗГ-ын дэд дарга Б.Билгүүн, МУИС-ын захирал Я.Төмөрбаатар болон холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцсон юм.  
Хамтын ажиллагааны хүрээнд дараах ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал:
- Стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн онолын тухай ойлголтыг дээд боловсролын сургалтын хөтөлбөрт тусгах, практикт хэрэгжүүлэх, туршлага солилцох
-  Стандартчилал, тохирлын үнэлгээ, хэмжил зүйн чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх
-  Судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд талуудын төлөөллийг оролцуулах, шаардлагатай дэмжлэг үзүүлэх
- СХЗГ-аас МУИС-д суралцаж байгаа магистрант, докторантыг дотоод, гадаадын их сугуулиудын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулахад мэргэжил арга зүйн болон мэдээллийн туслалцаа үзүүлэх
-  СХЗГ-ын ажилтан, албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх, чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний бага хурлыг хамтран зохион байгуулах
- Талуудын хийж гүйцэтгэсэн судалгаа шинжилгээний ажлын эмхэтгэлт, ном, товхимлыг хамтран бололвсруулж, хэвлүүлж нийтэд сурталчилах зэрэг ажлуудыг тусгажээ.
      Түүнчлэн  МУИС нь төрийн өмчит их, дээд сургуулиудыг түүчээлэн чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Стандарт, хэмжил зүйн газраас холбогдох сургалт, зөвлөмж авах талаар зөвшилцлөө.

БҮС ХООРОНДЫН СТАНДАРТЧИЛЛЫН ХОЛБОО (МАС)–НЫ 27-Р ЕРӨНХИЙ ЧУУЛГАН МОНГОЛ УЛСАД БОЛЖ БАЙНА

MAC

      Турк Улсын стандартын байгууллагын санаачлагаар зохион байгуулж буй “Бүс хоорондын Стандартчиллын холбоо” (MAC)–ны 27 дугаар Ерөнхий чуулган, зөвлөгөөн 4-р сарын 18-19-ний өдрүүдэд “Кемпински” зочид буудлын хурлын танхимд болж байна. Чуулга, уулзалтад Турк, Монгол, Азербайжан, Гүрж, Грузин, Киргиз, Узбекстан, Молдов, Казакстан, Тажикстан, Украйн, Беларус зэрэг орнуудаас нийт 40 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд ерөнхий зохион байгуулагчаар Турк улсын Стандартын байгууллага болон Монгол улсын Стандарт, хэмжил зүйн газар ажиллаж байна.
      Энэхүү чуулганы нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар Сайдын зөвлөх С.Янжинсүрэн, Туркийн стандартын байгууллага (ТИС) ба Бүс хоорондын стандартчиллын холбоо (МАС)-ны ерөнхийлөгч Себахиттин Коркмаз, Турк улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мухиттин Ахмет Йазал, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр нар оролцлоо.
      Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр чуулганыг нээж үг хэлэхдээ “Монгол улс Олон улсын стандартчиллын байгууллага, Дэлхийн худалдааны байгууллагаас баримталж байгаа бодлого, чиглэлд нийцүүлэн стандартчилал, итгэмжлэл, тохирлын үнэлгээний талаарх шинэ тогтолцоо, шинэ эрх зүйн орчинг бий болгон ажиллаж байна. Цаашид ч бид бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцохын чацуу Бүс нутаг хоорондын стандартчиллын холбоо /МАС/-ны үйл ажиллагаанд нэгэн адил идэвх, санаачлагатай ажиллахаа хурлын индрээс мэдээлэхэд таатай байна. Стандарт, хэмжил зүйн газар Евразийн эдийн засгийн комисс хоорондын “Техникийн зохицуулалт, итгэмжлэлийн салбарт хамтран ажиллах санамж бичиг” байгуулсан туршлага дээрээ үндэслэн МАС-ын гишүүн орнуудтай энэ төрлийн санамж бичиг байгуулж, худалдааг хөнгөвчлөх, стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийг ижилтгэх, бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг харилцан хүлээн зөвшөөрөх, мэдээ, мэдээлэл солилцох, сургалт семинар явуулах, туршлага хуваалцах чиглэлээр хатран ажиллахад тааламжтай байна” хэмээн дурьдсан юм.
       Анх 1991 онд Турк улсын Анкара хотод зохион байгуулагдсан чуулга, уулзалтад 10 гаруй байгууллагын төлөөлөгчид оролцон өөрсдийн санаачлагаар Бүс хоорондын стандартчиллын холбоо (MAC) байгуулахаар шийдвэрлэсэн түүхтэй. Тус байгууллагын гишүүн орнууд шинжлэх ухаан, техник, эдийн засгийн салбарт хамтын үйл ажиллагаагаа өргөжүүлэх, худалдаан дахь техникийн саад тотгорыг хөнгөвчлөх, стандартыг ижилсгэх түүний дотор хүрээлэн буй орчин, хөдөлмөр хамгаалал, эрүүл мэнд, бараа бүтээгдэхүүний аюулгүй байдал, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад стандартчилал, итгэмжлэл, хэмжилзүй, бүтээгдэхүүн болон үйлчилгээний салбарт хамтран ажиллах зорилготой.
Энэ удаагийн Бүс хоорондын стандартчиллын холбооны ерөхий чуулганы голлох сэдэв бол “Мэдээллийн технологи ба кибер аюулгүй байдлын салбарын стандартчилал” юм. Тиймээс энэ сэдвийн хүрээнд 4-р сарын 19-нд хэд хэдэн илтгэл мэдээлэл тавигдах юм. Тухайлбал, “Мэдээллийн технологийн засаглал, кибер аюулгүй байдал” сэдвээр Туркийн стандартын байгууллагын дээд компьютерын инженер, шинжлэх ухааны ахлах мэргэжилтэн Айше Гюль Ибришим, "Мэдээллийн технологи, аюулгүй байдлыг стандартчилах үндэсний хүчин чармайлт" сэдвээр Мэдээлэл, харилцаа холбооны стандартчиллын техникийн хорооны гишүүн, профессор Т.Халтар нар илтгэл, мэдээлэл өгнө.

МОНГОЛ БОЛОН ТУРКИЙН СТАНДАРТЫН БАЙГУУЛЛАГУУД 2018-2020 ОНД ХАМТРАН АЖИЛЛАНА

turk gariin useg zurav

      Өнгөрөгч гуравдугаар сард Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны наймдугаар хуралдаан болсон. Энэ үеэр Монгол, Туркийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах талаар хоёр тал өргөн хүрээтэй хэлэлцсэн бөгөөд хоёр улсын стандартчилал, хэмжилзүйн асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Чөлөөт бүс байгуулах туршлага хуваалцах, энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулах талаар тохиролцсон юм.
      Ингээд тус ажлыг баталгаажуулахаар 2018 оны 4-р сарын 17-нд Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар болон Турк улсын Стандартын байгууллага 2018-2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө баталж гарын үсэг зурлаа. Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин оролцсон бөгөөд хэлсэн үгэндээ "Монгол, Туркийн стандартчиллын байгууллагууд хамтран бүс нутгийн стандарт, хэмжилзүйн салбарт томоохонд ахиц авчрах, хамтын ажиллагааны чухал хөшүүрэг болох олон улсын арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулахын сацуу хоёр тал ирэх 4 жилд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөндөө гарын үсэг зурж байна. Энд тохирсноо богино хугацаанд амьдрал дээр яв цав хэрэгжүүлж, үр ашгийг нь хамтдаа хүртэх нь л хамгийн чухал. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд, ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарт нөөц боломж асар их бий. Тэр дундаа Туркийн талаас суралцах зүйл бидэнд их байна. Инженер, техникийн нарийн мэргэжил, мэргэшил бүхий ажилтнууд манай Стандарт, хэмжил зүйн газарт шаардлагатай болж байгаад та бүхнийг анхаарал хандуулж, боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжихийг хүсье” хэмээн онцолсон.
Стандарт, хэмжил зүйн газар нь Турк Улсын Стандартын байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан байдаг ба энэ хүрээнд дараах ажлуудыг төлөвлөгөөндөө тусгажээ.
      Тухайлбал, стандартчилал, тохирлын үнэлгээний чиглэлээр худалдааг хөнгөвчлөх, зах зээлд нийлүүлж буй бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар чөлөөтэй нэвтрүүлэхэд шаардлагатай бараа, бүтээгдэхүүн, мэдээллийг харилцан солилцох, Монгол Улсын стандартын техникийн чадавхийг дээшлүүлэх төсөл хамтран хэрэгжүүлэх, Талуудын сорилтын болон шалгалт тохируулгын лаборатори хоорондын харьцуулалт гүйцэтгэх, Европын холбооны орнуудад бүтээгдэхүүнээ экспортлох зорилготойгоор Монголын үйлдвэрлэгчдийг “Аюулгүйн тэмдэг” авахыг дэмжих, Мэдээллийн технологи, кибер аюулгүй байдлын сургалт, шалгалт, баталгаажуулалтын чиглэлээр хамтран ажиллах, Тохирлын үнэлгээ, бүтээгдэхүүний баталгаажуулалтын чиглэлээр хамтарсан семинар зохион байгуулах зэрэг ажлууд тусгасан юм.
      Мөн хэмжил зүйн чиглэлээр хоёр улсын үйлдвэрлэлийн хэрэгцээнд нийцүүлэн хэмжилзүйн стандартыг хянах хамтарсан баг байгуулах, Шинжлэх ухаан, техникийн чадавх дээшлүүлэх талаар шинжээчдийг харилцан солилцох, Хэмжилзүйн болон шалгалт тохируулгын үйлчилгээнд бүс нутгийн болон олон улсын түвшинд бие биенээ дэмжих зэрэг ажлууд багтсан байна.

Баталгаажуулалтын зөвлөл хуралдаж, гэрчилгээ олгох,сунгах шийдвэрийг гаргалаа

 БТБГ

      Стандарт, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, бүтээгдэхүүн болон менежментийн тогтолцоонд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандартыг хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Эрчим сүлжээ ХХК, Мера ХХК , Цаг уур орчны шинжилгээний газрын харъяа Нислэгийн цаг уурын төвд 3 жилээр олгох, 7 аж ахуй нэгжийн 18 нэрийн бүтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг олгох, сунгах шийдвэрийг гаргасан байна.


БҮТЭЭГДЭХҮҮН, ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР.

Морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлийн стандартад санал авч байна

hurdan mori

      “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264 : 2011 стандартыг шинэчлэх ажлын хэсэг Стандарт, хэмжил зүйн газар дээр байгуулагдан ажиллаж байна.
      Морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэл үйлдвэрлэгч, нийлүүлэн борлуулагч нараас стандартыг шинэчлэхтэй холбоотой санал, санаачлагыг хүлээж авна.
      Дээрх мэдээллийг www.masm.gov.mn вэб сайтын “Стандартын төсөлд санал авч байна” /http://masm.gov.mn/mn/index.php/author-login/2016-01-10-08-51-26/2016-02-02-02-22-53/ холбоосоор орж мэдээлэлтэй танилцана уу.
Стандартын төсөл болон асуумжийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгуулагууд өргөнөөр оролцож холбогдох саналаа өгнө үү.


Харилцах утас: 455284

Стандарт, хэмжил зүйн газар, БНХАУ-ын Итгэмжлэл, баталгаажуулалтын товчоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

CNCA
      Стандарт хэмжил зүйн газар, БНХАУ-ын Итгэмжлэл, баталгаажуулалтын товчоотой 2005 онд “Тохирлын үнэлгээний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг анх байгуулсан.
      Тус санамж бичгийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид стандарт, итгэмжлэл, баталгаажуулалтын салбарт хамтран ажиллах үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор өнгөрөгч оны 9 дүгээр сард БНХАУ-ын Итгэмжлэл, баталгаажуулалтын товчоо (CNCA), Хятадын үндэсний итгэмжлэлийн тогтолцоо (CNAS)-ны  төлөөлөгчид Стандарт хэмжил зүйн газарт ажлын айлчлал хийсэн байна.
      Ингээд 2018 оны гуравдугаар сарын 13-нд БНХАУ-ын Итгэмжлэл, баталгаажуулалтын товчооны Дэд зохицуулагч Лю Вейжун, Монгол улсын Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр болон бусад төлөөлөгчид БНХАУ-ын Бээжин хотноо уулзлаа. Хоёр тал Хятад-Монголын баталгаажуулалт, итгэмжлэлийн салбарын үйл ажиллагааны талаар нэмэлт мэдээлэл солилцсон бөгөөд СХЗГ, БНХАУ-ын Баталгаажуулалт,  итгэмжлэлийн товчоо хооронд тохирлын үнэлгээний салбарт хамтран ажиллах хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн, гарын үсэг зурлаа. Энэхүү ажиллагаанд хоёр талын тохирлын үнэлгээний бодлого, олон улсын хамтын ажиллагаа, баталгаажуулалт, итгэмжлэлийн газрын холбогдох төлөөлөл байлцсан юм.
      БНХАУ-ын итгэмжлэл, баталгаажуулалтыг хариуцсан товчоо (ИБХТ) нь Төрийн Зөвлөлөөс байгуулагдсан бөгөөд улс орон даяараа баталгаажуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагааг нэгдсэн менежмент, хяналт, зохицуулалтад хамруулах Төрийн зөвлөлөөс олгосон захиргааны эрх, үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм.
      Шинэчлэн байгуулсан  санамж бичгийн хүрээнд  хоёр улсын тодорхой салбарт мөрдөгдөж буй стандарт, техникийн баримт бичгийн шаардлагыг ижилтгэж, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрснөөр бараа бүтээгдэхүүнийг давтан тохирлын үнэлгээнд хамруулахгүй байх нөхцөл бүрдэж бизнес эрхлэх таатай орчин бий болох зэрэг олон давуу тал үүсэх юм. Ялангуяа шинэчлэн батлагдсан Стандартчилал техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль болон БНХАУ-ын шинэчлэгдсэн хуулийн мэдээллээ хоёр талаас харилцан солилцох, хуульдаа нийцүүлэн баталгаажуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах дээр санал нэгдсэн юм.
      Түүнчлэн экспорт, импортод шууд хамааралтай Монгол Улсын байгууллагуудын чадавхийг дээшлүүлэх, Монгол улсын хилийн боомтод ажиллаж байгаа лабораториуд, баталгаажуулалтын байгууллагын үйл ажиллагааг дээшлүүлэх, хилийн ойролцоох байгууллагуудын харилцааг сайжруулах зэрэг асуудлуудаар ярилцаж тохирлоо. Энэхүү шинэчлэн байгуулсан санамж бичигт тусгасан төлөвлөгөөг ирэх 4-р сард болох Засгийн газар хоорондын албан ёсны айлчлалын үеэр Засгийн газрын түвшинд батлахаар болоод байна.
Санамж бичгийн хүрээнд дараах ажлын төлөвлөгөөг тусгасан. Тухайлбал:
1. TBT буюу худалдааны техникийн саад тотгорын хэлэлцээрээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангахын тулд талууд стандартчилал, итгэмжлэл, баталгаажуулалтын байгууллагын тогтолцоог тогтоосон баримт бичгийн мэдээллийг харилцан солилцох;
2. Заавал баталгаажуулах бүтээгдэхүүнд сорилт, баталгаажуулалт хийх томилогдсон лаборатори, баталгаажуулалтын байгууллагын мэдээлэл, холбогдох эрх зүйн баримт бичиг, заавал баталгаажуулалтад хамрагдах бүтээгдэхүүний жагсаалт буюу каталоги, тохирлын үнэлгээний үр дүнг илэрхийлэх гэрчилгээ, тэмдгийн мэдээллийг талууд харилцан солилцох;
3. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний баталгаажуулалтын схем, тухайн төрлийн баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн үйл явцын журам /хилээр оруулахад тавих шаардлагын мэдээлэл/ солилцох;
4. Тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг сонгож худалдааг хөнгөвчлөх;
5. “Нэг бүс нэг зам” ба “Талын зам” хөтөлбөрийт хэрэгжүүлэхэд талууд идэвхтэй оролцох
6. Харилцан нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний лабораторийн чадавхийг нэмэгдүүлэх ур чадварын сорилтыг хамтран зохион байгуулах;
7. Мэргэжилтнүүдийг сургах, итгэмжлэлийн үнэлгээ болон баталгаажуулалтын үйл ажиллагааг хамтран зохион байгуулах.

NEWS.MN, ZALUU.COM, OLLOO.MN сайтууд Стандарт, хэмжил зүйн газрын нэр бүхий албан хаагчдаас хүлцэл өчиж залруулга хийлээ

залруулга 2

      Баримт нотолгоогүйгээр хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээллийг түгээсэн NEWS.MN, ZALUU.COM сайтууд Стандарт, хэмжил зүйн газрын нэр бүхий албан хаагчдаас хүлцэл өчиж залруулга хийлээ.

      NEWS.MN сайт: Манай сайтад 2017 оны арванхоёрдугаар сарын 7-ны өдөр сурвалжлагч Д.Уламбаярын бэлтгэсэн “СХЗГ-ын дарга Г.Гантөмөрийг шалгаж байна” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Энэхүү мэдээллийг бэлтгэсэн сурвалжлагч нь эх сурвалжаа тодорхой дурдаагүй, баримтыг эцэслэн нотлоогүй алдаа гаргасан байх тул Стандарт, хэмжил зүйн газрын нэр бүхий албан хаагчдаас хүлцэл өчиж байна.

      ZALUU.COM сайт: 2017 оны 12 сарын 7-ны өдөр “Стандартчилал хэмжил зүйн газрын удирдлагууд  хууль зөрчсөн үү “ гарчигтай нийтлэл манай сайтад нийтдэгдсэн юм. Уг нийтлэлд “Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр тэргүүтэй нөхөд сүүлийн жилүүдэд албан тушаалын эрх мэдлээ ашиглаж”, “Ажлын байрны сул орон тоог нөхөх сонгон шалгаруулалтыг шударга бусаар илт нэг хүнд зориулж хууль дүрмийг зохион байгуулсан”, ”Стандартын товхимолыг итгэмжлэх авах гэж байгаа байгууллагуудад борлуулж, орлогыг бэлэн мөнгөөр авдаг, байгууллагын дансаар авдаггүй”  зэрэг асуудал хөндөгдсөн билээ. Гэвч энэ  мэдээллийн эх сурвалж нь  ташаа байж, тус байгууллага болон нэр бүхий  хүмүүсийн албан ажлын нэр хүндэд халдсан явдал болсон тул залруулга хийж, хүлцэл өчиж байна.

      Иймд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай Монгол Улсын хуулийн 3.1 дэх хэсэгт Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэл нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ гэсэн заалтын дагуу энэхүү залруулгыг гаргаж, уучлал гуйж байна. Мөн энэхүү нийтлэлийг нягтлалгүй гаргасан сэтгүүлчид хариуцлага тооцно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

      OLLOO.MN сайт: Манай сайтад 2017 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр “Дарга, албан тушаалтнуудын шахааны бизнес ил болов уу” гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Энэхүү мэдээллийг оруулахдаа эх сурвалжаа тодорхой дурдаагүй, баримтыг эцэслэн нотлоогүй алдаа гаргасан байх тул Стандарт, хэмжил зүйн газрын нэр бүхий албан хаагчдаас хүлцэл өчиж байна.

ХБНГУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгээс зохион байгуулсан сургалт семинарт оролцлоо

 galpurev
      ХБНГУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгээс 2017 оны 11-р сард “Чанарын дэд бүтэц–Тогтвортой хөгжил” сэдэвт цахим сургалтанд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн өргөдлийг хүлээн авснаас СХЗГ-ын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын мэргэжилтэн Д.Төрмөнх, Тамгын газрын гадаад харилцааны мэргэжилтэн Б.Галпүрэв, Төв аймгийн СХЗХ-ийн мэргэжилтэн Ж.Түвшинсүрэн нар шалгарч 2018 оны 03-р сарын 10-наас 17-ны өдрүүдэд Киргиз улсын Бишкек хотод цахим сургалтанд хэрхэн хамрагдах тухай зааварчилгаа өгөх семинарт амжилттай оролцоод ирлээ.

      Уг семинарт Монгол, Киргиз, Казахстан, Тажикстан, Узбекистан, Афганистан гэсэн 6 орны мэргэжилтнүүд хамрагдаж ирэх дөрвөн сарын хугацаанд цахим сургалтанд хамрагдах заавар, зөвлөгөө авлаа.
    Сургалтын хаалтын семинар 2018 оны 7-р сард ХБНГУ-ын Берлин, Брауншвайг хотуудад зохион байгуулагдана.

Орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээтэй болно

ҮМСХГ

      Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/47 дугаар тушаалаар томилогдсон "Алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах" үүрэг бүхийн ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2018 оны 3-р сарын 20-ны өдөр боллоо. Хуралдаанаар "Орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах" байршлыг баталгаажуулж, ажлыг шуурхай зохион байгуулж оны эхний хагас жилд багтаан эхлүүлэх, цаашид алтны гарал үүслийг ил тод болгох чиглэлээр ажлын хэсэгт орсон төрийн байгууллагууд хамтран ажиллахаар болсон байна.

Хөрш орнуудын стандартчиллын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

SAC


      Монгол улс болон БНХАУ-ын Стандартын байгууллагын хооронд стандартчиллын чиглэлээр хамтран ажиллаж ирсэн он удаан жилийн түүхтэй бөгөөд талуудын хамтран ажиллах санамж бичиг 2015 оны 11 сард дахин шинэчлэгдсэн байдаг. Тус санамж бичгийнхээ хүрээнд өнгөрөгч оны 10 дугаар сард БНХАУ-ын Стандартчиллын байгууллага /SAC/-ын Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн захирал Шү Чан Шин тэргүүтэй албан хаагчид Стандарт, хэмжил зүйн газар дээр ажлын айлчлал хийн тодорхой чиглэлүүд дээр хамтран ажиллахаар тохирсон.
      Ингээд 2018 оны 3-р сарын 12-17 өдрүүдэд Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, Тамгын газрын дарга Б.Эрдэнэзул, СТҮБГ-ын дарга Г.Өнөржаргал, ИГ-ийн дарга С.Ганцэцэг нар БНХАУ-ын Стандартчиллын байгууллага (SAC) дээр ажлын айлчлал хийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргалаа.
      Төлөвлөгөөнд дараах чиглэлээр ажиллахаар тусгаад байна. Тухайлбал, БНХАУ-ын Стандартчиллын байгууллагатай хамтран ноос ноолуур, арьс шир, уул уурхайн стандартчиллын үйл ажиллагаанд хамтран оролцож Олон Улсын стандартыг шинээр боловсруулахаар тогтсон. Тодруулбал,  БНХАУ-ын Стандартчиллын байгууллагатай хамтран Монгол Улс анх удаа өөрсдийн бараа бүтээгдэхүүний онцлогийг тодорхойлсон олон улсын стандартыг шинээр боловсруулах юм. Ингэснээр бизнес эрхлэгчид зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэхдээ өөрийн бүтээгдэхүүний техникийн шаардлагыг стандартын баримт бичигт тусгах замаар худалдаа эрхлэх боломжийг нээж өгч байна.
      Түүнчлэн мэдээллийн нэгдсэн сүлжээнд Стандартын  мэдээлэл лавлагаа, сургалтын үндэсний төвийн техникийн шинэчлэл хийх, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэх төслийг судлахаар тогтов.
      Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар болон БНХАУ-ын Стандартчиллын байгууллага (SAC)-ын хамтын ажиллагааны төлөвлөгөөг ирэх 4-р сард болох Монгол улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын албан айлчлалын үеэр баталгаажуулж гарын үсэг зурагдахаар бэлтгэл ажил хангагдаад байна.

БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

NIM project

       Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт хэмжил зүйн газар, БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIM)-тэй 2018-2020 оны хооронд Хэмжил зүйн салбарт хамтран хэрэгжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд  Стандарт, хэмжилзүйн газрын дарга Г.Гантөмөр, СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга Д.Дамбасүрэн, Хэмжил зүйн хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл, Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг, СТҮБГ-ын дарга Г.Өнөржаргал нар оролцлоо. Уг хэрэгжүүлэх төслийн нээлт болон гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа нь БНХАУ-ын Бээжин хотын Үндэсний хэмжилзүйн хүрээлэнгийн төв байранд 3-р сарын 15-16-ны хооронд зохион байгуулагдлаа. Энэхүү төслийн хүрээнд хэмжлийн эталон (стандартчилсан загвар) эсвэл шалгалт тохируулгын технологийн хамтарсан судалгаа хийх мэргэжилтэн солилцох, хоёр талт харьцуулалт хийх, мэргэжлийн сургалтаар хангах, техникийн туслалцаа үйлчилгээгээр хангах, мэдлэг солилцох семинар хамтран зохион байгуулах зэрэг үйл ажиллагаанд чиглэсэн арга хэмжээг БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIM), Өвөр Монголын Хэмжил зүйн туршилт болон судалгааны хүрээлэн болон Стандарт, хэмжил зүйн газар хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

“Mongolia Gold 2018” олон улсын хөрөнгө оруулалт, технологийн хурал, үзэсгэлэнд оролцож байна

gold mongolia


      Өнөөдрийн байдлаар алтны чиглэлээр ашигт малтмалын ашиглалтын 542, хайгуулын 1100 орчим тусгай зөвшөөрлийн талбай үйл ажиллагаагаа явуулж байна. Жил ирэх тусам энэ тоо улам нэмэгдсээр байгаа билээ. Монгол Улсын Засгийн газар алтны олборлолтыг нэмэгдүүлэх чиглэлээр “Алт-2 үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлж, жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд эхний ээлжинд алт олборлогч 10 гаруй компаниудад хөнгөлттэй зээлийг өгч эхэлсэн билээ. Мөн алтны салбарын хууль, эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байна.
     Алтны хайгуул, олборлолтын компаниуд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, санхүүгийн боломжуудыг идэвхитэй эрэлхийлж байна. Энэхүү хэрэгцээ, шаардлагыг дэмжих зорилгоор “Mongolia Gold 2017 оны 3-р сарын 17-нд анх удаагаа зохион байгуулсан бөгөөд тус хурлаар хамтын ажиллагааны санамж бичгүүд зурагдаж, засгийн газраас олгох хөнгөлттэй зээл, санхүүгийн бусад боломжуудын талаар хэлэлцэж, олон төслүүд дээр хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын гэрээ, хэлцэлүүд хийгдэж, туршлага солилцож үр дүнтэй арга хэмжээ болсон билээ.
      Энэ удаагийн “Mongolia Gold 2018” алтын салбарын 2 дахь удаагийн хөрөнгө оруулалт, технологийн чуулган, үзэсгэлэнгээр алтны олборлолт, ялангуяа үндсэн ордод техник, технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны төслүүдэд олон улсын хөрөнгийн бирж, санхүүгийн зах зээлээс санхүүжилт татах, санхүүгийн бусад боломжуудыг эрэлхийлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулж байна.
     Тус чуулганд засгийн газрын төлөөлөл, алтны олборлолт хайгуулын компаниуд, хөрөнгө оруулалтын корпорациуд, зөвлөх компаниуд, ханган нийлүүлэгчид, банк санхүүгийн байгууллагууд, мэргэжлийн холбоод оролцож байгаа юм. Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар нь алт олборлолт, нийлүүлэлтийн сүлжээнд гол оролцогч байгууллага бөгөөд алтны сорьцыг тогтоосноор алтыг худалдах, арилжих нөхцлийг бүрдүүлдэг юм.
Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Стандарт, хэмжил зүйн газраас дараах илтгэл мэдээллүүд тавигдах юм. Тухайлбал:
-    “Алтны нийлүүлэлтийн сүлжээнд Үнэт металлын сорьцын хяналтын газрын оролцоо” СХЗГ-ын Үнэт металлын сорьцын хяналтын газрын дарга Д.Бэхбат
-    “Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх ач холбогдол” СХЗГ-ын ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэбаяр
Түүнчлэн Үнэт металл, сорьцын хяналтын газраас хэмжилзүй, стандартын сургалтыг хийх юм.

“Монгол Улсын Шадар сайдын нэрэмжит спортын наадам-2018”-д СХЗГ-ын баг, тамирчид амжилттай оролцлоо

temtseen
     

      Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг агентлаг, байгууллагуудын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын уралдаан, тэмцээн “Монгол Улсын Шадар сайдын нэрэмжит спортын наадам-2018” 3-р сарын 9-11 өрдүүдэд амжилттай болж өнгөрлөө.
Энэхүү тэмцээнд Шадар сайдын ажлын алба, Стандарт, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Замын-Үүд, Алтанбулагийн чөлөөт бүсийн баг тамирчид оролцсон бөгөөд сагсан бөмбөг, гарбөмбөг, ширээний теннис гэсэн гурван төрлөөр явагдаж хурд, хүч, авьяас чадвараа сорьлоо.
      Үүнээс Итгэмжлэлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Оюунчимэг ширээний теннисний эмэгтэй төрөлд Алтан медаль, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын мэргэжилтэн С.Соронзонболд ширээний теннисний эрэгтэй төрөлд Мөнгөн медаль, эмэгтэй гарбөмбөгийн төрөлд Алтан медаль, эрэгтэй гарбөмбөгийн төрөлд Хүрэл медаль, эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлд Хүрэл медалийг тус тус хүртэж нийт 2 Алт, 1 Мөнгө, 2 Хүрэл медаль авснаар Стандарт, хэмжил зүйн газар багийн дүнгээр 2-р байранд орлоо.

 

Олон улсын зохицуулсан цаг (UTC) тооцоолоход Цаг давтамжийн лабораторийн оролцоо

tsag
       Олон улсын зохицуулсан /UTC/ цагийг тооцоолоход нийт 80-иад лабораторийн 400 орчим атомын цагийн мэдээллийг GNSS хүлээн авагч болох GPS, GLONASS, GALILEO, BEIDOU зэрэг хиймэл дагуулаар дамжуулан 30 секунд тутамд хүлээн авч тусгай алгоритмаар тооцоолсон үр дүн буюу UTC-UTC(k) цагийн зөрүүг сар бүрийн хэвлэл Circular-T –д хэмжлийн эргэлзээний хамт мэдээлдэг. Энэ нь тасралтгүй үргэлжилдэг CCTF-K001 байнгын харьцуулалт гэгддэг бөгөөд СХЗГ-ын цаг давтамжийн лаборатори 2014 оноос эхлэн  энэ харьцуулалтад оролцож байна. Гэвч зарим тохиолдолд цахилгааны тасалдлаас хамааран цагийн мэдээ дамжихгүй тасрахаас гадна Circular-T –д манай  UTC-UTC(MASM) зөрүүгийн хэмжлийн эргэлзээ 20 нс байгаа нь олон улсын зохицуулсан цагийн нарийвчлал, тогтворжилтод  нөлөөлж юм. Учир нь бидний ашигладаг GTR-51, DICOM маягийн GNSS хүлээн авагч нь байнгын ажиллагаатай тул гадаад уруу явуулж шалгуулах боломжгүй. Тиймээс BIPM-ээс UTC-г тооцоолоход оролцогч лабораториудын GNSS хүлээн авагчид шалгалт тохируулга хийх ажлыг 2016 онд эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд Ази Номхон Далайн Хэмжил зүйн хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын үндэсний хэмжил зүйн хүрээлэн/NIM/-ийн цаг давтамжийн лаборатораас өндөр нарийвчлалын калибратор, GNSS хүлээн авагчийн системийг энэ оны 4-р сард ирүүлэх бөгөөд манай GTR-51 хүлээн авагчтай зэрэгцүүлэн харьцуулалт хийгдэхээр төлөвлөн бэлтгэж байна.
     Энэ харьцуулалтад оролцсноор үндэсний цагийн хуваарь UTC-UTC(MASM) зөрүүгийн эргэлзээ 20 нс-ээс даруй 4 нс хүртэл буурах ба GTR-51 хүлээн авагчийн антены байршилыг шинээр тодорхойлох, кабелийн хоцрогдол, атомын цагийн дотоод хоцрогдол зэргийг үнэн зөв тогтоох, ингэснээр  ХЗХ-ийн цаг давтамжийн лабораторийн олон улсын зохицуулсан цаг /UTC/-д оролцох оролцоо сайжирсан байна. Мөн түүнчлэн цаг давтамжийн лабораторийн мэргэжилтнүүдийн мэргэжил мэдлэг ур чадвар дээшлэх ба цаг, давтамжийн хэмжлийн  төрлөөр шалгалт тохируулга ба хэмжлийн чадавхи (CMC) тогтоох үнэлүүлэх, нийтлүүлэхэд маш чухал ач холбогдолтой  ажил болно гэж найдаж байна.

Мэдээлэл бэлтгэсэн  ЦДУХЛ-ын ахлах мэргэжилтэн     Д.Өнөрбилэг

Стандарт, хэмжил зүйн салбарын Шилдэгүүд тодорлоо

ОН шагнал
     

      Улс орны эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх, мэргэжлийн удирдлагаар хангах үйлст төв орон нутгийн Стандарт, хэмжил зүйн байгууллагын оруулах хувь нэмэр асар их. Тиймдээ ч жил болгон тухайн ондоо хийж бүтээсэн ажлаараа манлайлсан орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэсүүдээ шагнаж урамшуулдаг билээ. Ингээд 2017 онд ажил хөдөлмөрөөрөө дараах хэлтэсүүд манлайлсан байна.
1-р байр: Увс аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс
2-р байр: Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс
3-р байр: Булган аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс
тус тус шалгарсан бөгөөд Хэнтий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс бусдаас ялгарах онцлог дэвшилтэт дэвшилтэд үйл ажиллагаа хэрэгжүүлж манлайлан ажиллаж шилдэг “Номинаци”-аар шалгарсан юм.

Стандарт, Хэмжил зүйн Хэлтэсийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгууллаа

ОН үр дүн гэрээ
      Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2018 оны 2-р сарын 28, 3-р сарын 1-ний өдрүүдэд “Эрх зүйн шинэчлэл-Манлайлал” уриан дор амжилттай зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнөөр өнгөрөгч 2017 оны үйл ажиллагааны тайлангаа дүгнэн, цаашдын бодлого чиглэлээ тодорхойлж, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцсэн юм. Мөн энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр орон нутгийн Стандарт, Хэмжил зүй Хэлтсүүдийн дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулж 2018 онд хийж гүйцэтгэх ажлын зорилт, чиглэлээ тодорхойлсон юм.

Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн - 2018

uaz 2018
      Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2018 оны 2-р сарын 28, 3-р сарын 1-ний өдрүүдэд “Эрх зүйн шинэчлэл-Манлайлал” уриан дор зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, СХЗГ-ын дэд дарга Д.Дарь Сүхбаатар, СХЗГ-ын дэд дарга Б.Билгүүн болон төв, орон нутгийн удирдлагууд оролцож байгаа юм.

      Стандарт, хэмжил зүйн газрын дарга зөвлөгөөнд оролцогчдод хандаж үг хэлэхдээ "Энэ удаагийн Салбарын удирдах зөвлөгөөний зорилго нь 2017 оны үйл ажиллагааны тайлангаа дүгнэх, цаашдын бодлого чиглэлээ тодорхойлох, салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэх, нэгдсэн шийдэлд хүрэх, Төрийн ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах бүх шатанд хууль дээдлэх зарчим, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ёс суртахуунтай манлайлан ажиллахад чухал ач холбогдолтой юм" хэмээн онцолсон.
      Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар нь Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчлэсэн найруулгыг 2017 оны 12-р сарын 21 өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар батлуулсан бөгөөд тус хууль 2018 оны 7-р сарын 1 өдрөөс мөрдөгдөж эхлэх юм. Тиймээс энэхүү хуулийг Стандарт, хэмжил зүйн газрын салбар нэгжүүд болох 20 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдэд таниулан сурталчилах зорилгоор Стандарт, хэмжил зүйн салбарын зөвлөгөөний голлох сэдэв болгон дараах илтгэл, мэдээллүүдийг тавьсан юм. Тухайлбал:
-    Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн шинэчлэлийн бодлого, баримтлах чиглэл
-    Тохирлын үнэлгээний итгэмжлэлийн эрх зүйн байдал, хуульд орсон өөрчлөлтүүд
-    Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд баталгаажуулалтын чиглэлээр баримтлах зарим асуудал, хуульд орсон өөрчлөлтүүд
-    Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийг дагаж мөрдөхөд журмын тухай хуультай уялдуулан гаргах дүрэм, журмын талаар
      Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль хэрэгжсэнээр бараа, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чанар, аюулгүйн шаардлагыг стандартаар тогтоох, түүнийг үнэлэх, хүлээн зөвшөөрч баталгаажуулах харилцааг зохицуулж байгаа эрх зүйн орчноо олон улсын нийтлэг жишиг, зарчимд нийцүүлэн шинэчлэх аж. Түүнчлэн хуулинд дараах өөрчлөлтүүд оржээ.
•    Хэрэглэх стандартаа чөлөөтэй сонгох боломжтой болсон
•    Техникийн зохицуулалтад аюулгүйн үзүүлэлт, шаардлагыг тусгахаар хуульчилсан
•    Тохирлын үнэлгээний үйл ажиллагаанд төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн идэвхи, оролцоог нэмэгдүүлсэн
•    Итгэмжлэлийг бие даасан, хараат бус байгууллага хэрэгжүүлэхээр хуульчилсан
•    Гадаад, дотоод худалдаанд учирдаг саад тотгорыг багасгах нөхцлийг бүрдүүлсэн.

Сургалтад хамрагдлаа

нэргүй сургалт
      Турк улсын Измир хотод “Ажилтны баталгаажуулалт эрхэлдэг байгууллагад тавих ерөнхий шаардлага,”, “Лифтийн техникийн хяналтын мэргэшсэн ажилтны баталгаажуулалт”–ын чиглэлээр ISO/IEC 17024 стандартын дагуу зохион байгуулсан сургалтад Итгэмжлэлийн газрын ахлах мэргэжилтэн А.Нэргүйсайхан 2018 оны 2 дугаар сарын 12-ноос 16-ны өдрүүдэд хамрагдан, гэрчилгээ авлаа.
      Сургалтын зорилго нь Ажилтны баталгаажуулалт эрхэлдэг байгууллагад тавих ерөнхий шаардлага, шалгуурын талаарх мэдлэгээ дээшлүүлэн, Турк улсын  туршлагаас судлан, баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх, энэ чиглэлээр үндэсний хэмжээнд ажиллах итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудыг бий болгоход өндөр ач холбогдол бүхий сургалт болж өнгөрлөө.

Монгол Улсад Стандартчиллын бүс нутгийн холбоо /МАС/-ны Ерөнхий Ассемблейн 27 дугаар хуралдаан болно

нэргүйсайхан

      Турк улсын Измир хотод 2018 оны 2 дугаар сарын 15-наас 16-ны өдрүүдэд Стандартчиллын бүс нутгийн холбоо /МАС/-ын Стратеги бизнес, хөгжлийн удирдах зөвлөлийн 3 дугаар хуралдаан хуралдаж, нийт 17 гишүүн орнуудын төлөөлөгчид оролцлоо.

      Энэхүү хуралдаанаар нийт 14 асуудал хэлэлцэж, хэлэлцсэн асуудлаар 10 шийдвэрийг гаргасан бөгөөд хамгийн чухал ач холбогдолтой нь МАС-ын Ерөнхий Ассемблейн 27 дугаар хуралдааныг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 2018 оны 4 дүгээр сард зохион байгуулахаар тогтлоо.

      Стандарт, хэмжил зүйн газар бүс нутгийн стандартчиллын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдогийн зэрэгцээ дээрх орнуудаас анх удаа Европын стандартчиллын байгууллагын Хамтрагч гишүүн орноор 2016 оноос эхлэн ажиллаж байгааг өндрөөр үнэлж байгаагийн илрэл юм.

Төрийн дээд одон медалиар шагнууллаа

 Төрийн одон медаль
      XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Стандарт, хэмжил зүйн газрын албан хаагчид төрийн дээд одон медалиар шагнууллаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хэмжил зүйн хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Ж.Сайран, Алтангадас одонгоор Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын улсын байцаагч М.Гомборагчаа, Хөдөлмөрийн хүндэт медалиар Хэмжил зүйн хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Д.Бадамханд болон Хэмжих хэрэгслийн шалгалт, баталгаажуулалтын газрын ахлах мэргэжилтэн А.Галбаатар нар тус тус шагнуулсан юм.

Хэрэглэгчдэд зөвлөгөө өгөв

tserenochir
      2018 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Монгол HD  телевизийн “Наашаа цаашаа” нэвтрүүлэгт ХХШБГ-ын мэргэжилтэн П.Цэрэн-Очир  оролцож “Савласан бүтээгдэхүүний худалдан авахад анхаарах”  сэдвээр  хэрэглэгчдэд мэдээлэл өглөө. Сар шинийн баяр ойртож байгаа энэ цаг үед буруу хэмжлийн сөрөг үр дагавраас өөрийгөө хэрхэн хамгаалан сэргийлэх талаар зөвлөлгөө өгч, хөтлөгчдийн сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өгч ярилцав.

Сар шинийн баярыг тохиолдуулан Стандарт хэмжил зүйн салбарын түүхийг бүтээсэн ахмадуудаа хүлээн авлаа

ахмад

            Стандарт, хэмжил зүйн газрын түүхт 95 жилийн ой 2018 онд тохиож байгаа билээ. Энэ хүрээнд Стандарт, хэмжил зүйн газраас томоохон зорилтот ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүний нэг нь Стандарт, хэмжил зүйн салбарт ажил амьдралаа холбосон ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ байв. Энэхүү арга хэмжээнд Стандарт, хэмжил зүйн байгууллагын түүхийг бичихэд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн дарга нар болох Б.Равдансамбуу /Улсын төлөвлөгөөний комиссын дэргэхэд Үнэ стандартын товчооны дарга, Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын Стандарт, хэмжүүр ба хэмжих хэрэгслийн хэрэг эрхлэх газрын дарга 1957-1963/, Д.Аюуш /Улсын стандарт хэмжүүр ба хэмжих хэрэгслийн хэрэг эрхлэх газрын дарга 1963-1975/, О.Сампил /Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын Стандартын газрын дарга 1988-1992/, Ж.Хүрэлсүх /Стандарт хэмжил зүйн Үндэсний төвийн дарга 2000-2004/ нар хүрэлцэн ирсэн юм.

Зарлал

2018.02.12 2

“MNS 5021:2017, Худалдааны газар, түүний үйлчилгээ” стандартыг шинэчлэх ажлын хэсэгт сонирхогч талуудын оролцоог хангах зорилгоор нээлттэй бүртгэлийг эхлүүлж байна.

Бүртгэх хугацаа: 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг дуустал;

Холбоо барих:

цахим хаяг: This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

утас: 455284, 99058172

Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдлын тухай сургалт боллоо

ХБИсургалт
      Японы олон улсын хамтын ажилллагааны байгууллага (JICA)-ын  “Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн ажилтнууд Стандарт, хэмжил зүйн газрын Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газар болон Тамгын газрын мэргэжилтнүүдэд зориулан сургалт зохион байгууллаа. Энэхүү төсөл нь 2016 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хүн амын тал хувь нь төвлөрсөн Улаанбаатар хотын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжиж, суурь систем, тогтолцоог бэхжүүлэхээр ажиллаж байгаа аж.
      Японы олон улсын хамтын ажилллагааны байгууллага (JICA)-ын  мэргэжилтэн, сургагч багш сургалтын үеэр хэлэхдээ “Манай сургалтын гол онцлог нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөө сургалт явуулж, хичээл заадаг. Энэ нь магадгүй илүү хүртээмжтэй болдог байх. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй байна гэдэг зөвхөн хувь хүний асуудал биш тухайн хүнийг нийгэм хэрхэн хүлээн авдаг болон нийгмийн хандлага хэр байхаас шалтгаалдаг” гэсэн юм.
      Сургалт хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд нэгдүгээр хэсэгт хөгжлийн бэрхшээл гэж юу вэ? хөгжлийн бэршээлийн талаар ярилцсан. Харин хоёрдугаар хэсэгт үйл ажиллагааны жагсаалт гаргаж цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ямар үйл ажиллагаа, ажил зохион байгуулах боломжтой талаараа санал солилцсон юм.

БНХАУ-ын ҮНДЭСНИЙ ХЭМЖИЛ ЗҮЙН ХҮРЭЭЛЭН (NIM)–д температур, даралтын хэмжлийн төрлөөр сургалтад хамрагдлаа

NIM surgalt                                                                                                                                                            
      Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ) болон БНХАУ-ын Үндэсний хэмжил зүйн хүрээлэн (NIM)-ийн хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичиг, хамтын ажиллагааны хүрээнд СХЗГ-ын температурын эталон лабораторийн ахлах мэргэжилтэн Б.Байгалмаа, даралтын эталон лабораторийн мэргэжилтэн Г.Зэсмаа нар 2018 оны 1 дүгээр сарын 14-27-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хот дахь Хэмжил зүйн үндэсний хүрээлэнд температур, даралтын хэмжлийн нэгжийн эталон, нэгж дамжуулалт,шалгалт тохируулгын арга, аргачлал хэмжлийн үр дүнгийн боловсруулалт, эргэлзээ тооцох талаар мэдлэг олж авах, туршлага солилцох  сургалтад  амжилттай хамрагдлаа.

Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв

 hemjilzuin zuwlul

НЭГ. Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудлаар:

 Нэгдүгээр асуудал. “Үлэмж Тэлэхү”ХХК-иас хүсэлт болгосон ОХУ-ын Татарстан хотын “Эквател” компанид үйлдвэрлэсэн СВК-15 загварын усны тоолуурын загварыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгохоор шийдвэрлэв.

 Хоёрдугаар асуудал. “Эндлесс Энержи” ХХК- иас хүсэлт болгосон БНХАУ-ын Holley metering компанид үйлдвэрлэсэн DTSD 546 загварын гурван фазын 100В-ийн цахилгаан тоолуурын загварыг баталж Монгол Улсын хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 5 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэв.

Гуравдугаар асуудал. “Эндлесс Энержи” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын Holley metering компанид үйлдвэрлэсэн DDSD285, DDS28, DTSD 545, DTS541 загварын нэг ба гурван фазын тоолуур загварыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, загварын баталгааны гэрчилгээний дугаарыг хэвээр үлдээж загварын баталгааны гэрчилгээний хугацааг электрон тоолуурыг 8 жилээр, цахилгаан механик тоолуурыг 4 жилээр тус тус сунгахаар шийдвэрлэв.

Дөрөвдүгээр асуудал. “Электрон Түлхүүр” ХХК-иас хүсэлт болгосон Украйн улсын Новатор компанид үйлдвэрлэсэн ЛК (15-32) мм загварын халуун, хүйтэн усны тоолуурыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээний дугаарыг хэвээр үлдээж 8 жилийн хугацаатай сунгахаар шийдвэрлэв.

Тавдугаар асуудал. “Динлуо” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын Chint Electrics Co.ltd компанид үйлдвэрлэсэн DD 666, DTS634   загварын нэг ба гурван фазын   цахилгаан тоолуурыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгэний дугаарыг хэвээр үлдээж 4 жилийн хугацаатай сунгахаар шийдвэрлэв.

 Зургаадугаар асуудал. “Энержи Тех Прогресс” ХХК-иас хүсэлт болгосон БНХАУ-ын Shenzhen Star Instruments компанид үйлдвэрлэсэн DTS27   загварын гурван фазын ухаалаг электрон тоолуурыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгэний дугаарыг хэвээр үлдээж 8 жилийн хугацаатай сунгахаар шийдвэрлэв.

ХОЁР. Хэмжил зүйн ажил, үйлчилгээний тусгай зөвшөөрлийн асуудал

Нэгдүгээр асуудал.“Ану сервис” ХХК-д Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын халуун, хүйтэн усны тоолуур, дулааны тоолуур суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн.

Хоёрдугаар асуудал. “Ари интернэшнл” ХХКМонгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын цахилгааны тоолуур худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн.

Гуравдугаар асуудал. “Касс молл” ХХКМонгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын худалдаа, үйлчилгээний жин худалдахтусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэсэн.

“Төрийн албан хаагчийн манлайлал, харилцааны ур чадвар, ёс зүй, имидж бүрдүүлэлт” сэдэвт сургалт боллоо

ёсзүйн сургалт


      Стандарт, хэмжил зүйн газрын нийт албан хаагчдын дунд “Төрийн албан хаагчийн манлайлал, харилцааны ур чадвар, ёс зүй, имидж бүрдүүлэлт” сэдэвт сургалтыг 2017 оны 1-р сарын 26-ны өдөр Улаанбаатарын Их сургуулийн танхимд амжилттай зохион байгууллаа. Уг сургалтад Стандарт, хэмжил зүйн газрын 100 гаруй албан хаагчид хамрагдсан бөгөөд Удирдлагын академийн багш Т.Алтанцэцэг (Ph.D) “Төрийн албан хаагчийн манлайлал”, “Төрийн албан хаагчийн харилцааны ур чадвар” сэдвээр, Удирдлагын академийн багш Н.Цолмонтуяа (Ph.D) “Төрийн албан хаагчийн ёс зүй”, “Төрийн албан хаагчийн имидж бүрдүүлэлт” сэдвээр тус тус хичээл орсон юм.
      Сургалтын үеэр Төрийн албаны үнэт зүйл гэж юу болох, төрийн албан хаагчдад ямар ёс суртахууны шаардлага тавигддаг, төрийн албаны онцлог чанарын тухай, эерэг харилцааг эрхэмлэх түүнийг хэрхэн бий болгох зэрэг олон чухал сэдвээр ярилцсан билээ.

Үнэт металлын сорьцын хяналтын газар алтны сорьц тогтоох өндөр нарийвчлал бүхий аналитик жин хүлээн авлаа

analitik jin

      2013 оноос Швейцарын хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл Стандарт, хэмжил зүйн газрын Үнэт металлын сорьцын хяналтын газар (ҮМСХГ)-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд техникийн хүчин чадлыг сайжруулах, чадавхжуулах чиглэлээр ажиллаж байна. Хоёр байгууллагын хооронд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичигт тусгаснаар ҮМСХГ нь бичил уурхайгаар олборлосон алтыг хайлуулах, сорьцлох, албан ёсны зах зээлд борлуулахад болон шудрага олборлолтын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэн ажилладаг.
      Өнгөрөгч 2017 онд Швейцарийн хөгжлийн агентлагын Тогтвортой бичил уурхай төслийн хөрөнгө оруулалтаар ҮМСХГазарт Итали улсын TopCast брендын алт хайлуулах индукцын зуухыг хөргөлтийн төхөөрөмжийн хамт нийлүүлж байсан. Тэгвэл энэ удаад 45 сая төгрөгийн өртөг бүхий Швейцар улсад үйлдвэрлэсэн алтны сорьц тогтоох өндөр нарийвчлал бүхий 2 ширхэг аналитик жинг дагалдах хэрэгсэлийн хамт ҮМСХГ-т хүлээлгэн өглөө. Энэхүү жин орчин үеийн шийдэл бүхий өндөр нарийвчлалтай учраас ҮМСХГ-ын ажлын ачааллыг багасах гол ач холбогдолтой. Түүнчлэн тус аналитик жинг  ашигласнаар шинжилгээний үр дүн  гарах хугацаа тодорхой хэмжээгээр богиносох болон шинжилгээний үр дүн найдвартай үнэн зөв гарахад сайнаар нөлөөлөх юм.
      Үнэт металлын сорьцын хяналтын газрын ҮМСТЛаборатори нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжилгээний арга аргачлалаар шинжилгээний үр дүнг гаргадаг бөгөөд ISO 11426:2015, ISO 11427:2015 стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Мөн үнэт металлын шинжилгээний үр дүн ОХУ, БНХАУ, Япон, ХБНГУ зэрэг орны шинжилгээний дүнтэй тохирдог юм.
      Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх арга хэмжээнд Швейцарын ЭСЯ-ны Консулын хэлтсийн 1-р нарийн бичгийн дарга, ШХА-ийн хамтын ажиллагааны дэд захирал Илария Дали, Стандарт, хэмжилзүйн газрын дэд дарга Б.Билгүүн болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Стандарт, Хэмжил зүйн газар 2018 онд Стандартчилал, тохирлын үнэлгээ,  хэмжил зүй, сорьцын хяналтын чиглэлээр хэрэгжүүлэх зорилт, арга хэмжээний талаар уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

tailan hural

     Манай хамт олны хувьд 2017 онд Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Стандартчилал, хэмжил зүйн салбарыг  Олон улсын нийтлэг хэм хэмжээ, зарчмын дагуу хөгжүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, байгууллагын үйл ажиллагаанд Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зэрэг нэлээд томоохон зорилтуудыг  дэвшүүлэн, амжилттай хэрэгжүүлсэн үр бүтээлээр арвин жил байсан. Тухайлбал:  
1.Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай” хуулийн шинэчилсэн төслийг УИХ-аар хэлэлцэн шийдвэрлүүллээ.

2.“Чанар өндөр бүтээмж-тогтвортой хөгжлийн төлөө” уриан дор нэгдэн, хамтын хүч чармайлтын үр дүнд Стандартчилал, хэмжил зүйн газар олон улсын  ISO 9001:2015 шинэчилсэн  стандартыг нэвтрүүлсэн гэрчилгээг дэлхийд 5, Европод 2-д орж буй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүнд бүхий Францын баталгаажуулалтын байгууллага /АФНОР/-аас  гардан авлаа.

3.Стандарт хэмжил зүйн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ИТГЭМЖЛЭЛИЙН САЛБАРТ хамтран ажиллахаар САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

4.Монгол улсын итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын үр дүнг олон талын хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх Номхон далайн хамтын ажиллагааны байгууллага РАС-ын РАС MLA-д чанар (ISO 9001), байгаль орчин (ISO 14001), хүнсний аюулгүй байдал (ISO/TS 22003), бүтээгдэхүүн (ISO/IEC 17065)-ий баталгаажуулалтын төрлөөр нэгдэн орж гарын үсэг зурлаа.

5.Стандарт, хэмжил зүйн газар нь Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-ын Олон талт харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (MRA)-т нэгдэх гэрээнд гарын үсэг зурлаа.  

6.Олон Улсын Цахилгаан Техникийн Комисс (IEC)-ийн салбар хороо байгууулагдлаа.

7.“Үндэсний стандартчиллын 2017-2020 онд баримтлах стратеги гаргалаа.

8.Швейцарийн хөгжлийн агентлагын Тогтвортой бичил уурхай төслийн хөрөнгө оруулалтаар Итали улсын TopCast брэндын алт хайлуулах индукцын зуух, хөргөлтийн төхөөрөмж нийт 36.1сая төгрөгийн хөрөнгө оруулалт авлаа.

9.2017 онд Улсын төсөвт 2,1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс одоогийн байдлаар 3,1 тэрбум төгрөг төвлөрүүлж, төсвийн орлогын төлөвлөгөөг 150% иар биелүүлсэн дүнтэй байна.

    Цаашдаа энэхүү амжилтаа улам бататгаж 2018 онд шинэчилсэн хуулийг хэрэгжүүлэх, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг улам сайжруулах, харилцагч байгууллагууд иргэнээ дээдэлсэн олон төлөвлөгөөт ажлуудыг хийхээр зорилоо. Мөн 2018 онд Хэмжил зүйн байгууллага үүсч хөгжсөний 95, Стандартын байгууллага үүсч хөгжсөний 65, Сорьцын байгууллага үүсч хөгжсөний 55 жилийн түүхт ой тохиолдуулан олон бүтээлч ажил хийхээр төлөвлөж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.

Итгэмжлэлийн байгууллага (MNAS)-аас шинэчлэгдсэн ISO/IEC 17025:2017 стандартад шилжих шилжилтийн бодлого батлагдлаа

2018.01.16

Шинэчлэгдсэн ISO/IEC 17025:2017 стандарт нь 2017 оны 11 дүгээр сарын 29-нд Олон улсын стандартчиллын байгууллага (ISO)-аас албан ёсоор хэвлэгдлээ.

Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-ын шийдвэрээр ISO/IEC 17025:2017 стандартын шилжилтийн хугацааг албан ёсоор хэвлэгдсэн өдрөөс хойш 3 жил байхаар тогтоосон ба энэхүү хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 29ий өдрөөр дуусгавар болно.

Шинэчлэгдсэн стандартын талаар Итгэмжлэлийн байгууллага /MNAS/-аас баримтлах бодлогын дэлгэрэнгүй мэдээллийг http://masm.gov.mn/mn/index.php/author-login/2016-01-10-08-52-02/2016-01-21-08-59-51/2016-01-28-01-35-40 линкээс татан авч танилцуулна уу.

      Баталгаажуулалтын зөвлөл хуралдаж, гэрчилгээг олгох,

              сунгах шийдвэрийг гаргалаа

БТБГ DEC                       

            Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2017 оны 12дугаар сарын 25-ны өдөр хуралдаж, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон менежментийн тогтолцоонд явуулсантайланг хэлэлцэж менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг Атар Өргөө ХХК, Улсын 2-р төв эмнэлэг, Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Булган аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Арьсны өвчин судлалын үндэсний төв, Натураль техстайл групп ХХК, МИАТ ХК, Лоуд стоун Могул ХХК , Эрдэнэт мах маркет ХХК-иудад 3 жилээр олгох, Жем интернэшнл ХХК-ийн бүтээгдэхүүнд Үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрхийг 3 жилээр тус тус сунгах, 17 аж ахуй нэгжийн 88 нэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээг олгох, сунгах шийдвэрийг гаргалаа. Үүнд:    

Аж ахуй нэгжийн нэр Баталгаажуулалтын объектын нэр

Шийдвэрлэсэн нь:

1 Менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэн байгууллагад гэрчилгээг олгох, сунгах
1.1 Атар өргөө ХХК Чанарын менежментийн тогтолцооны стандарт MNS ISO 9001:2016 хэрэгжүүлсэн байдалд анхдагч аудитявуулсан тухай Менежментийн тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилээр олгох
1.2 Улсын 2-р төв эмнэлэг MNS CAC /RCP1:2003, MNS CAC /RCP 39:2011   стандартыг хэрэгжүүлсэн байдалд анхдагч аудитявуулсан тухай MNS CAC /RCP1:2003, MNS CAC /RCP 39:2011 стандартыг нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилээр олгох
1.3 Дархан Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлсэн байдалд давтан аудитявуулсан тухай Менежментийн тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилээр сунгах
1.4 Булган аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлсэн байдалд давтан аудитявуулсан тухай Менежментийн тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилээр сунгах
1.5 Арьсны өвчин судлалын үндэсний төв Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлсэн байдалд давтан аудитявуулсан тухай Менежментийн тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилээр сунгах
1.6 Натураль техстайл групп ХХК Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлсэн байдалд давтан аудитявуулсан тухай Менежментийн тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилээр сунгах
1.7 МИАТ ХК Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлсэн байдалд давтан аудитявуулсан тухай Менежментийн тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилээр сунгах
1.8 Лоуд стоун Могул ХХК Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлсэн байдалд давтан аудитявуулсан тухай Менежментийн тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилээр сунгах
1.9 Эрдэнэт мах маркет ХХК MNS CAC /RCP1:2003, MNS CAC /RCP 39:2011   стандартыг хэрэгжүүлсэн байдалд анхдагч аудитявуулсан тухай MNS CAC /RCP1:2003 стандартыг нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилээр олгох
2 Бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрх сунгах
2.1 Жем интернешнл ХХК Өвөрмөц архи / 2 нэр /
  • Чингис платинум
  • Чингис гоулд
ҮТТ хэрэглэх эрхийг 3 жилээр сунгах
3 Бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээг олгох, сунгах
3.1 Жем интернешнл   ХХК
  • “Альфа”   зэрэглэлийн хүнсний спирт
Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох
3.2 Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК
  • “Эрчим” зоогийн газар
Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох
3.3 Их газрын чулуу ХХК
  • Ажлын хувцас
Тохирлын гэрчилгээ3 хүртэл олгох
3.4 Хаан хүнс ХХК
  • Зоогийн газрын үйлчилгээ
Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох
3.5 Ус Оюу ХХК
  • Ундны усны сав
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
3.6 АПУ ХК
  • “Альфа”, “Тансаг” зэрэглэлийн хүнсний спирт
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
3.7 ГБТ трейдинг ХХК
  • Ногооны нөөш 8 нэр, төрөл
  • Артишок ундаа
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
3.8 Хэт моторс ХХК
  • Авто засвар, оношилгоо
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
3.9 Интердарм- Улаанбаатар ХХК
  • Богийн өлөн гэдэс  
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
3.10 Цэс хайрхан ХХК
  • 8 нэрийн дарс
  • 3 нэрийн хөөсөрдөг дарс
  • Чацарганы шүүс, тос
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
3.11 Бисофт интернешнл ХХК
  • “Гайд” зочид буудал, зоогийн газрын үйлчилгээ
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
3.12 Ич крем ХХК
  • Гоо сайхны бүтээгдэхүүн 18 нэр, төрөл
Тохирлын гэрчилгээг 1 жилээр сунгах
3.13 Хасабэ интернэшнл ХХК
  • “Цэцэг” зочид буудал, зоогийн газар, сауны үйлчилгээ
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
3.14 Цавчирхангай ХХК
  • “Зочин” нэрийн хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн 14 төрөл
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
3.15 Хаш хүнс трейд ХХК
  • Хиам, хиаман бүтээгдэхүүн 18 нэр төрөл
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
3.16 Нүхт тур ХХК
  • Катерингийн үйлчилгээ
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
3.17 Хос эрхэс ХХК
  • Төмөр хашаа
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах


БҮТЭЭГДЭХҮҮН, ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Стандарт, хэмжил зүйн газарт ажиллаа

sh

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин 2017.12.16-ны өдөр Стандарт, хэмжил зүйн газарт ажиллаж, Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагууд, ажилтнуудтай нүүр тулан ярилцаж, ажил хэрэгтэй нь танилцав.

Энэхүү үйл явдал Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Үнэт металлын сорьцын хяналтын газрын болон Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын байранд явагдсан баШадар сайд Ө.Энхтүвшиналт хайлан гулдмайлах, үнэт метал болон эрдэнийн чулуунд сорьц тавих үйл явцыг сонирхсоноор эхэлсэн. Үнэт металлын сорьцын хяналтын газар жилд дунджаар 140000-150000 удаа сорьц тавьдаг бөгөөд мөнгөн эдлэлийн 925, алтны 585 сорьц хамгийн өргөн хэрэглэгддэг байна. Хамгийн сүүлд 2006 онд шинэчилснээс хойш өдгөө 12 жилийнхээ нүүрийг үзэх гэж байгаа сорьцын хэв олон жил хэрэглэснээс бүдгэрсэн, өнөөг хүртэл алхаар товшин дардас тавих гар ажиллагаа хэдийн шаардлага хангахгүй болж байгаад үнэт эдлэлийн үйлдвэрүүд Үнэт металлын сорьцын газарт гомдол тавьсаар ирсэн. Энэ мэт техник, технологийн хоцрогдол зөвхөн Үнэт металлын сорьцын газарт бус Стандарт, хэмжил зүйн газрын өдөр тутмын ажлын хамгийн том бэрхшээл болж байгааг ажилтнууд өгүүлсэн.

sh 2

Тухайлбал СХЗГ-т өнөөдөр ашиглаж байгаа эталон тоног төхөөрөмж, хэмжих хэрэгслүүд хуучирч, хэмжүүрийн нарийвчлал нь орчин үеийн чанарын шаардлагад нийцэхгүй болоод байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн хэрэглэдэг багаж хэрэгсэлтэй харьцуулахад бараг 10 дахин зөрөөтэй байх тохиолдол гарч байна.

Энэ үеэр Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр Шадар сайдад агентлагийн үйл ажиллагааг дэлгэрэнгүй танилцуулсан ба Монгол Улсад өнөөдрийн байдлаар 6196  стандарт мөрдөгдөж байгаагийн 3011-ийг заавал, 3185-ыг сонгон хэрэглэх боломжтойгоор нэвтрүүлээд байгаа нь бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүдэд стандартыг сонгон хэрэглэх уян хатан нөхцлийг бүрдүүлсэн. Эдгээр стандартын 34 хувь нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ба энэ нь Монголын бараа бүтээгдэхүүн экспортод гарах чухал хөшүүрэг юм. Үндэсний чанарын 2016-2020 оны хөтөлбөрийн дагуу Номхон далайн болон Евразийн бүсэд хүлээн зөвшөөрөгдөх бүтээгдэхүүн баталгаажуулах стандартуудыг Монгол Улсад нэвтрүүлэх ажлууд хэрэгжиж байгаа” гэв. Мөн СХЗГ 2015 онд Чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 олон улсын стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж Францын AFNOR байгууллагаас магадласан аудитад амжилттай дүн үзүүлсэн тухай дурдав.

СХЗГ-ын дэд дарга Д.Сүхбаатар “Манай байгууллага нарийн мэрэгшсэн мэргэжилтнүүдтэй. Гэвч төрийн бодлогын алдаанаас болж тэдгээр мэргэжилтнүүдийн залгамж халаа алдагдаад байна. Манай мэргэжилтнүүд шинэ хүмүүсийг ажлын байран дээр дадлагажуулах замаар сургаж байгаа хэдий ч орчин үеийн шаардлагад нийцсэн боловсон хүчин зайлшгүй хэрэгтэй гадаад улс орнуудад мэргэжлийн боловсон хүчинг сургаж бэлдэх шаардлагатай байна” гэлээ.

Шадар сайд Ө.Энхтүвшин СХЗГ-ын удирдлагууд болон ажилтнуудтай чөлөөт ярилцлага өрнүүлсний эцэст “УИХ энэ өдрүүдэд Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын эцсийн хэлэлцүүлгийг хүлээж байгаа билээ. Уг хуулийг боловсруулах ажлын хэсэг 2013 онд байгуулагдсанаас хойш 2017 онд Засгийн газрын хуралдаан, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх хүртэл СХЗГ-ын хамт олон амжилттай ажилласанд талархал илэрхийлье. Энэ хууль батлагдвал 2018 оны долдугаар сарын1-нээс хэрэгжиж эхлэх тул бэлтгэл ажлыг сайтар хангах хэрэгтэй болно. Стандартчилал, хэмжил зүйн газар Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан Санамж бичиг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих бөгөөд тухайлбал, Монгол Улс ОХУ-д ямар нэг бараа, бүтээгдэхүүн худалдах бол тэнд Орос, Монголын стандарт бус, Евразид мөрддөг стандартад нийцсэн байх шаардлага тулгарна. Тиймээс та бүхэн бизнес эрхлэгчдэдээ стандартын талаарх мэдлэг, мэдээллийг олгоход анхаарах ёстой.  

sh 3

Стандарт, хэмжил зүй, сорьцын хяналт, итгэмжлэл, баталгаажуулалт гэдэг бол шинжлэх ухааны өндөр мэдлэг, инженер техникийн нарийн мэргэшил, түүнчлэн гадаад хэлний ур чадварыг бүрэн эзэмшсэн байхыг ажилтнуудаасаа шаарддаг нь гарцаагүй. Танай байгууллагад тулгарч байгаа санхүүжилтийн, боловсон хүчний болон теник технологи, багаж хэрэгсэл, эталоны асуудалтай танилцаж, ажилтнуудын санаа бодлыг сонссондоо олзуурхаж байна. СХЗГ энэ жилийн орлогоо нэг тэрбум төгрөгөөр давуулсан гэж байгаа ч энэ нь хэрэв аудитын шалгалтаар нотлогдвол тодорхой хувийг танай байгууллага өөртөө хөрөнгө оруулах хэлбэрээр үлдээх боломжийг Засгийн газраас олгосон. Тиймээс би энэ талаар Сангийн яамтай ярих болно. Мөн миний иний бие Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссыг ахалдгийн хувьд эталоны санхүүжилтэд туслах, шинэ төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тухай саналыг БНХАУ-ын талд тавья” гэв.

Ийнхүү Шадар сайд өөрийн эрхлэх хүрээний харьяа агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын ажил байдалтай танилцаж тус салбарт зайлшгүй шаардлагатай ажлуудыг гүйцэтгэх чиглэл, үүрэг даалгавар өгч шинэ оны босгон дээр дараа жилийн ажлаа тодорхой төлөвлөх зорилтоо биелүүлэв.   

СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн Цахилгаан хэмжлийн эталон лабораторид ХБНГУ-ын төслийн зөвлөх мэргэжилтэн ажиллав

 

2017.12.15 2

ХБНГУ-ын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хоорондын Техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу эрчим хүч, хэмжил зүйн салбарт хэрэгжиж буй “Эрчим хүчний салбарт тулгуурлан чанарын дэд бүтцийг дэмжих“ /BMZ-№2012.2185.2/ төслийн зөвлөх доктор Ханс Бахмаяр 12 дугаар сарын 11-нээс 15-ны хооронд СХЗГ-д ажиллах хугацаанд:

Цахилгаан тоолуурын техникийн зохицуулалт боловсруулах Ажлын хэсэг төслийн зөвлөхтэй хамтран хэлэлцүүлэг;

 “Хэмжлийн чадавхиа батлан, тогтоолгох” сэдвээр ХЗХ болон ХХШБГ-ын шалгалт тохируулгын ажилтнуудад танилцуулга-сургалт;

Хэмжил зүйн тогтолцооны анхдагч нэгж болох Өмнөговь, Дархан-Уул аймгийн СХЗХ-ийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораториор дамжуулан орон нутагт хэмжил зүйн чиглэлээр төрөөс үзүүлж буй ажил, үйлчилгээг олшруулан төрөлжүүлэх, чадавхийг сайжруулах талаар зөвлөмж өгөх хэлэлцүүлэг зохион байгуулж, шалгалт тохируулгын ажил гүйцэтгэх боломж;

Улс оронд шаардлагатай хэмжигдэхүүний нэгж, түүнийг хадгалах, хэмжил зүйн тасралтгүй нэгж дамжуулалттай үйл ажиллагааг ханган ажиллах чадамжтай байгууллага, лабораторийг түшиглэн хэмжил зүйн тогтолцоог төрөлжүүлэн хөгжүүлэх эрх бүхий мэргэшсэн байгууллагыг томилох, бүртгэх зэрэг үндсэн ойлголт олгох танилцуулга-хичээл, хэлэлцүүлэг асуулт хариулт хэлбэртэй болсон.

Цахилгаан хэмжлийн эталон лабораторийн эрхлэгч, ахлах мэргэжилтэн Б.Итгэл

Ази-Номхон Далайн Орнуудын Хэмжил зүйн хөтөлбөр (АРМР)-ийн 33 дугаар ерөнхий чуулганд оролцов

2017.12.15

АЗИ-НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ХЭМЖИЛ ЗҮЙН ХӨТӨЛБӨР (АРМР)-ИЙН 33 ДУГААР ЕРӨНХИЙ ЧУУЛГАН, 12 техникийн хорооны хуралдаан, уулзалт, семинар 2017 оны 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 01-ны хооронд БНЭУ-ын Дели хотод зохион байгуулагдав.

Ази-Номхон далайн орнуудын хэмжил зүйн хөтөлбөр /АРМР/-ийн анхны хуралдаан-уулзалт 1977 онд Энэтхэгийн Дели хотод болж, үйл ажиллагаагаа эхэлж байсан бол 40 жилийн ой, арга хэмжээгээ мөн Дели хотод зохион байгуулсан.

Дэлхийн хүн амын тэн хагас амьдран суудаг бүс нутгийн Хэмжил зүйн байгууллага өнгөрсөн хугацаанд 25 гишүүн, 11 сурвалжлагч гишүүнтэй, бүс нутгийн хэмжил зүйн байгууллагуудын дунд нэр хүндтэй, хүчирхэг хэмжил зүйн хүрээлэнгүүдийг нэгтгэсэн тогтмол үйл ажиллагаатай, тогтвортой хөгжиж ирсэн байна. Хамгийн отгон гишүүнээр Англи улсын Үндэсний Физикийн лаборатори /NPL/ нэгдэн орж, гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа уг арга хэмжээний үеэр болсон нь цар хүрээ нь өргөжин тэлж, нэр хүнд нь өсөн дэвшиж байгааг илэрхийлж байна.

Бүс нутгийн хэмжил зүйн хүрээлэн, лабораториуд “Эрчим хүчний үр ашиг, хэмнэлт”, “Цаг уурын өөрчлөлт”, “Хүнсний аюулгүй байдал”, “Анагаахын хэмжил зүй”, “Цэвэр ус”  зорилтот ажлын хэсэгт нэгдэн, тодорхой үр дүн гаргахаар төвлөрөн ажиллаж, хэмжилт, туршилтыг үргэлжлүүлэн хийж үр дүн нь дэлхийн нийтийн эдгээр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлж эхэлсэн байна.

Хэмжил зүйн болон хэмжлийн төрлийн дэлхий нийтийн болон Ази тивийн чиг хандлага, түвшин 2020 он хүртэл олон улсын SI  системийн үндсэн нэгжийн  тодорхойлолтыг шинэчлэх ажлыг дэлгэрэнгүй танилцуулсан.

CMC буюу шалгалт тохируулгын хэмжлийн чадавхиа илэрхийлэх нь” сэдэвт сургалт-семинар-үнэлгээг 2018 онд анх удаа СМС –гээ илэрхийлэн гарган тавих 8 орноос СХЗГ-ын Цахилгаан хэмжлийн лабораторийг түшиглэн зохион байгуулах   үзүүлэн-үнэлгээ семинар хийх талаар хэлэлцсэн.

Хэмжил зүйн хүрээлэнгийн Цахилгаан хэмжлийн эталон лабораторийн ахлах мэргэжилтэн Б.Итгэл, мэргэжилтэн М.Лхагвасүрэн нар Бүс нутгийн Хэмжил зүйн байгууллагын  ерөнхий чуулган холбогдох арга хэмжээ болон Цахилгаан хэмжлийн төрлийн техникийн хорооны семинар, хуралд амжилттай оролцсон байна.

 

Хэмжил зүйн хүрээлэнгийн Ахлах мэргэжилтэн Б.Итгэл

 

Стандарт, хэмжил зүйн газар Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Менежментийн тогтолцооны ISO 9001:2015 стандартын гэрчилгээ авлаа

Стандарт, хэмжил зүйн газар 2014 оноос эхлэн Засгийн газрын 2008 оны 265 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, төрийн үйлчилгээг шуурхай, нээлттэй, ил тод, чирэгдэлгүй болгох, үйлчлүүлэгч хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, үйл ажиллагаандаа байнгын сайжруулалт хийх, зорилгоор чиглэсэн чанарын бодлого, зорилтоо тодорхойлж, Менежментийн тогтолцооны ISO 9001 стандартыг нэвтрүүлж  хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг Францын баталгаажуулалтын байгууллага /AFNOR/-аас гардан авсанаас хойш магадлан аудитанд 2 удаа амжилттай хамрагдаж, Менежментийн тогтолцоо тасралтгүй сайжирч байгаа, үр дүнтэй удирдлагын тогтолцоо хэрэгжиж байгаа талаар үнэлгээ өгсөн байна.

Энэ жил СХЗГ Менежментийн тогтолцооны олон улсын стандарт 9001:2015 -ын шинэчилсэн хувилбарт шилжих зорилт дэвшүүлж, удирдлага, зохион байгуулалтын иж бүрэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн ажлын үр дүнг Францын баталгаажуулалтын байгууллага /AFNOR/-аар 2017 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд үнэлүүлж, ISO 9001:2015 олон улсын стандартыг нэвтрүүлсэн тухай 2015/68385.2 тоот гэрчилгээг хүлээн авсан.

99

Менежментийн тогтолцоог нэвтрүүлснээр олон улс, бүс нутгийн гишүүнчлэлтэй байгууллагуудын хэмжээнд агентлагийн нэр хүнд статус дээшилсэн, стандартчилал, тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн чиглэлээр “Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр”-т нэгдэн орсон, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарыг Олон улсад хүлээн зөвшөөрсөн, гадаад хамтын ажиллагааг өргөжин тэлсэн  гээд олон үр дүн байна.

Дотооддоо байгууллагын үйл ажиллагаа илүү хяналттай, эмх цэгцтэй, түргэн шуурхай, баталгаа нотолгоотой болж, хэрэглэгч, үйлчүүлэгчийн сэтгэл ханамж дээшилсэн гээд давуу талууд бий болсон.

Цаашид Менежментийн тогтолцооны ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлсэн туршлага дээр үндэслэн Авилгын эсрэг олон улсын менежментийн ISO 37001 стандартыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Менежментийн тогтолцооны олон улсын ISO 9001  стандартыг өмчийн аль ч хэлбэрийн байгууллага нэвтрүүлж болно. Хэдийгээр стандарт нь сайн дурын, зөвлөмжийн шинжтэй боловч даяаршлагдсан өнөөгийн нийгэмд аль ч байгууллагын хувьд амжилт өөд тэмүүлэх, зах зээлд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх, шинэ зах зээлийг бий болгох, нэр хүндээ өсгөхөд тухайн стандартыг нэвтрүүлснийг батлах гэрчилгээ /сертификат/ зайлшгүй хэрэгтэй болж байгаа юм аа.

 Дашрамд дурьдахад гадаадын зарим орнуудад Менежментийн тогтолцооны стандартыг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагуудад тендер,  төрийн болон гадаад худалдан авалтад оролцоход илүү давуу тал олгодог жишээ байна. Нөгөө талаар аж ахуйн нэгж, байгууллагын хувьд шинэ түншүүдийг бий болгох, хөрөнгө оруулагч нарыг татахад чухал түлхэц болдог. 

“Өндөр нарийвчлалтай чадал ба чадлын чанарын хэмжил” сэдэвт сургалт, дадлагад хамрагдав

2017.12.12 2

Монгол Улсын Засгийн газар болон ХБНГУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан Техникийн хамтын ажиллагааны гэрээгээр хэрэгжиж буй Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг дэмжих– PN: 2014.2132.0 /4B-95310 төслийн хэмжил зүйн бүрэлдэхүүн хэсгийн ажлын хүрээнд СХЗГ-ын ХЗХ-ийн ЦХЭЛ-ийн мэргэжилтэн Ж.Ариунтунгалагнь 2017 оны 10-р сарын 9-нөөс 20-ны өдрүүдэд “Өндөр нарийвчлалтай чадал ба чадлын чанарын хэмжил” сэдэвт сургалт, дадлагад Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Брауншвэйг хот дахь Физик техникийн хүрээлэн (PTB)-д, мөн Кассел хот дахь “1A Cal” итгэмжлэгдсэн лабораторид хамрагдав.

         Сургалт дадлагад хамрагдсанаар Цахилгааны чадлын нэгжийн анхдагч эталоныг хөгжүүлсэн туршлагыг газар дээр нь харж танилцсан ба судалгааны ажил хэрхэн явагддаг талаар туршлага судалж, цахилгаан тоолуурын загварын туршилтын чиглэлээр мэдлэг мэргэшлээ дээшлүүлэв.

        Мөн Цахилгаан эрчим хүчний чадлын чанарын хэмжилд суралцаж, туршлага судласан ба тухайн шинэ төрлөөр нэгж дамжуулалт, шалгалт тохируулгын ажлыг өөрийн лабораторид нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Энэ ажлыг гүйцэтгэснээр Монгол Улсын цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааны чанарыг тогтоож, эрчим хүчийг үр ашигтай дамжуулах ажилд дэмжлэг үзүүлнэ.

Баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн үнэлгээний

мэргэжилтнүүд мэдлэгээ хуваалцлаа

2017.12.12

Баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн үнэлгээний мэргэжилтэний мэдлэг хуваалцах уулзалтыг 2017 оны 12 сарын 08-ны өдөр 13 цагт СХЗГ-ын хурлын танхимд Итгэмжлэлийн газраас амжилттай зохион явууллаа. Угуулзалтанд нийт 16 үнэлгээний мэргэжилтэнгүүд идэвхтэй оролцож, санал бодлоо хуваалцлаа.  

Энэхүү уулзалт ярилцлагаар Тохирлын үнэлгээний байгууллагыг итгэмжлэх итгэмжлэлийн байгууллагад тавих шаардлага, ISO/IEC 17011 стандартын өөрчлөлт, органик бүтээгдэхүүний баталгаажуулалтад ISO/IEC 17065 стандартыг хэрэглэх удирдамж, гадаад улсын органик баталгаажуулалтын байгууллагыг бүртгэх журам, органик хүсний баталгаажуулалт болон хамтын оролцооны байгууллага, тэдгээрийн үүрэг, бүтээгдэхүүний баталгаажуулалтад схемийг хэрхэн ойлгох, үндсэн шаардлагууд зэрэг шинэ мэдээллүүдээр илтгэл тавьж, өөр хоорондоо туршлага, мэдлэгээ солилцсон чухал ач холбогдолтой уулзалт болж өнгөрлөө.  

         

Техникийн хяналтын байгууллагуудыг итгэмжиллээ    

 2017.12.11 2

2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдсан Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны хурлаар “Амбер” ХХК-ийн Тооны хяналтын алба болон “Ди ТИ ЮУ” ХХК-ийн Техникийн хяналтын албанд итгэмжлэлийн үнэлгээ явуулсан ажлын хэсгийн тайланг авч хэлэлцлээ. 

MNS ISO/IEC 17020:2013 “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” стандартын шаардлагыг хангасан дээрх хоёр Техникхяналтын байгууллагуудыг СХЗГ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/361 тушаалаар хараат бус байдлын А төрлөөр итгэмжиллээ.

“Амбер” ХХК-ийн Тооны хяналтын алба нь газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний А төрлийн хяналт гүйцэтгэхээр 2 дах удаагаа, “Ди ТИ ЮУ” ХХК-ийн Техникийн хяналтын алба нь даралтат сав шугам хоолой, металл эд ангид үл эвдэх (хэт авиа, соронзон бөөм, шингэн нэвчүүлэх, радиографын) аргаар, хуванцар хоолойн залгаасанд радиографийн аргаар сорилт хийж, А төрлийн хяналт гүйцэтгэхээр анх удаагаа итгэмжлэгдэж байна. 

ИТГЭМЖЛЭЛИЙН ГАЗАР

Ази Номхон Далайн Лаборатори Итгэмжлэлийн Хамтын Ажиллагааны Байгууллага /APLAC/-аас зохион байгуулсан ISO/IEC 17025:2017 стандартын сургалтад хамрагдлаа

2017.12.08 3

Ази Номхон Далайн Лаборатори Итгэмжлэлийн Хамтын Ажиллагааны Байгууллага /APLAC/-аас 2017 оны 11 дүгээр сарын 28-наас 12 дугаар сарын 02-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан ISO/IEC 17025:2017 стандартын сургалтад Хэмжил зүйн хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Б.Байгалмаа оролцлоо.

Энэхүү сургалтад APLAC, CALA, A2LA –ын сургагч багш нараас гадна Япон, БНХАУ, БНСУ, Монгол, Вьетнам, Сингапур, Авсрали, Малайз, Флиппини, Индонез,Тайланд, Тайван, Энэтхэг, Шри-ланк, Киргик, ОХУ, Бангладеш зэрэг 20 гаруй орны итгэмжлэлийн байгууллагын үнэлгээний 32 мэргэжилтэн идэвхитэй оролцож стандартад орсон шинэчлэл өөрчлөлтийн талаар мэдлэг, мэдээллийг олж авсан ба Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавигдах ерөнхий шаардлага ISO/IEC 17025:2017 стандартнь сургалтын эхний өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 29-нд Олон Улсын Стандартын Байгууллага /ISO/-аас албан ёсоор батлагдан, хэвлэгдлээ. 

“Нэг бүс – Нэг замдагуух орнуудын стандартын ажилтнуудад зориулсан сургалтад хамрагдлаа

2017.12.11

БНХАУ-ын Худалдааны яам болон БНХАУ-ын Стандартын байгууллагын дэмжлэгтэйгээр 2017 оны 11-р сарын 06-наас 11-р сарын 25-ны хооронд БНХАУ-ын Жиангсү мужийн “Чангзөү” хотын“Чанарын хяналт, хорио цээрийн хүрээлэн”-гээс“Нэг бүс – Нэг замдагуух орнуудын стандартын ажилтнуудад зориулсан сургалт, семинарыг зохион байгууллаа.

Тус сургалтанд Стандарт, хэмжил зүйн газрын СМЛСҮТ-ийн ахлах мэргэжилтэн Ц.Эрдэнэбаяр, Дорноговь аймгийн СХХ-ийн баталгаажуулалтын ахлах мэргэжилтэн Х.Оюу-Эрдэнэ, ХЗХ-ийн техникч Ц.Лхагвасүрэн нар амжилттай оролцов. Энэхүү сургалтанд Узбекистан, Иран, Жордан, Белароус, Босни ба Херцеговина,  Лаос,  Монгол зэрэг нийт 7 орны 15 оролцогчид хамрагдсан байна.

Хэмжил зүйн хүрээлэн

ОУСБ-аас зохион байгуулсан семинарт оролцлоо

2017.12.08 1

ОУСБ-ын Маркетингийн болон Харилцааны семинар болон хэлэлцүүлэг (ISO Marketing and Communication Workshop and Forum)2017 оны 11 дүгээр сарын 27-аас 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд Тайланд улсын Бангкок хотноо зохион байгуулагдлаа.

ОУСБ-ын гишүүн орны стандартын мэдээлэл, харилцаа холбоо болон маркетингийн ажилтнуудад зориулсан энэхүү 4 өдрийн үйл ажиллагаанд СХЗГ-ын СМЛСҮТ-ийн дарга Ч.Хатанбаатар болон 30 гаруй орны 58 төлөөлөгч оролцож, үндэсний стандартын байгууллагуудын мэдээлэл, харилцаа, маркетингийн талаар санал бодлоо солилцож, үйл ажиллагааны нийтлэг бэрхшээлүүдийн талаар хэлэлцэж, шилдэг туршлагаасаа хуваалцлаа.

Үүнээс гадна оролцогчдод шинэчлэн батлагдсан ОУСБ-ын стандартын түгээлт, борлуулалт, хувилан олшруулах болон зохиогчийн эрхийг хамгаалах бодлого (ISO PCOCOSA 2017 - Policy for the distribution, sales and reproduction of iso publications and the protection of ISO's copyright)-ын талаар дэлгэрэнгүй тайлбарыг хүргэсэн болно.

СМЛСҮТ

Эмнэлгийн лабораторийн  итгэмжлэлийн үнэлгээний мэргэжилтэн бэлтгэх сургалтзохион байгууллаа

2017.12.07 1

  Итгэмжлэлийн байгууллагын чадавхийг  бэхжүүлэхэд үнэлгээний мэргэжилтнүүдийнмэргэжил, ур чадварын асуудал чухал ач холбогдолтой. 

        MNS ISO 15189:2015, Эрүүл мэндийн лаборатори. Чанар ба чадавхид тавих  шаардлага стандартын дагуу эмнэлгийн лабораторид  итгэмжлэлийн үнэлгээ явуулах мэргэжилтэн бэлтгэх анхны сургалтыг 2017 оны 11 дүгээр сарын 28, 29–ний өдрүүдэд  Итгэмжлэлийн газраас амжилттай зохион явууллаа. Энэхүү сургалтанд эрүүл мэндийн салбарын  тэргүүлэх, туршлагатай 26 мэргэжилтэн оролцлоо.

Сургалтын явцад зохион байгуулагчид нь итгэмжлэлийн үйл явц, олон улсын хамтын ажиллагаа, итгэмжлэлийн тогтолцооны баримт бичгүүд, тэдгээрийг итгэмжлэлийн үйл ажиллагаанд хэрхэн ашиглах, ILAC(Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага)-аас баталсан Ур чадварын сорилт, Хэмжлийн үр дүнгийн нэгж дамжуулалт, Хэмжлийн эргэлзээг үнэлэх талаар баримтлах бодлого (ILAC P 9,  ILAC P 10, ILAC P 14), үнэлгээний мэргэжилтний ёс зүй, үнэлгээ хийх арга, техникийг танилцуулсан байна. Оролцогчид мэдлэгээ бататгаж газар дээрх үнэлгээг хэрхэн явуулах, үнэлгээний тайлан, баримт бичгийг боловсруулах арга техникт багаар ажиллаж суралцлаа.

2017.12.07 2

Цаашид тохирлын үнэлгээний салбарын тодорхой туршлага, ур чадвартай ажилтнуудыг бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.

Итгэмжлэлийн үнэлгээний мэргэжилтэнд тавигдах шаардлага, үнэлгээний мэргэжилтнээр ажиллах хүсэлт гаргах өргөдлийн маягттай www.masm.gov.mn цахим хуудаснаас танилцах боломжтой.

Олон улсын жин хэмжүүрийн товчоо/BIPM/-с зохион байгуулсан сургалтад хамрагдлаа

2017.12.04

      “Хэмжлийн үр дүнг Олон улсад харилцан хүлээн зөвшөөрөх тухай-Хэмжил зүйн бодлого, үйл ажиллагаа” сэдэвт сургалт, семинар 2017 оны 11 дүгээр сарын 13-наас 11 дүгээр сарын 24-ны өдрүүдэд Франц Улсын Севре хот дахь Олон улсын жин хэмжүүрийн товчооны /BIPM/ Эталон эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнд зохион байгуулагдлаа.

    Энэхүү сургалтад Монгол Улсаас Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн хүрээлэнгийн дарга Д.Дамбасүрэн оролцсон ба нийт хөгжиж буй 20-н Улс орны 24-н Үндэсний хэмжил зүйн хүрээлэн, Мэргэжлийн хэмжил зүйн судалгааны хүрээлэнгийн удирдлага, чанарын менежер нар хамрагдсан байна.  

Хэмжил зүйн хүрээлэн

“Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалт боллоо

сав баглаа боодол

     Монгол Улсын Засгийн газрын “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн зөвлөлдөх уулзалтыг ХХААХҮЯ 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр зохион байгууллаа. Уг зөвлөлдөх уулзалтад “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийг хамтран хэрэгжүүүлэх яам, агентлагууд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, мөн манай улсад суугаа гадаадын ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газрууд, олон улсын байгууллагууд, хөтөлбөр, төслийн нэгжүүдийн төлөөлөл оролцсон юм.
     Стандарт, хэмжил зүйн газраас тус зөвлөлдөх уулзалтанд Сав баглаа боодлын стандартчилал, “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар СБТДАГ-ын мэргэжилтэн Д.Даш-Янжмаа илтгэл тавьж оролцов. Мөн зөвлөлдөх уулзалтанд хүнсний зориулалтын бус савны хэрэглээг хязгаарлах, хуванцар савыг хэрхэн байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр устгах буюу ашиглах, хүнсний сав баглаа боодлын талаар хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төрийн бус байгууллагын оролцоог хэрхэн төрийн байгууллагын үйл ажиллагаатай уялдуулах талаар өргөн хэлэлцсэн юм.
     Цаашид “Сав баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд тодорхой төслүүд (Худгийн ундны усны сав, сүү, цагаан идээний сав, уламжлалт сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг дэмжих гэх мэт) хэрэгжих бөгөөд сав баглаа боодлын үйлдвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хүнсний зориулалтын сав, баглаа боодлын чанар, аюулгүй байдлыг хянах, лабораториудын чадавхийг сайжруулах ач холбогдолтой.

СБТДАГ

ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ЧУУЛГАН – 2017 боллоо

 WQD 2

     Дэлхийн чанарын өдрийг жил бүрийн 11 дүгээр сард дэлхий нийтээрээ тэмдэглэдэг уламжлалтай бөгөөд манай улс Дэлхийн чанарын өдөр –Үндэсний чанарын 7 хоногийг 15 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэхүү арга хэмжээний хүрээ өргөжиж 2015 оноос “Үндэсний чанарын чуулган” нэртэйгээр зохион байгууллагддаг болсон ба Стандарт, хэмжил зүйн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран амжилттай зохион байгууллаа.
     “Үндэсний чанарын чуулган”-д Монгол Улсын Шадар Сайд Ө.Энхтүвшин хүрэлцэн ирсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний чанарын асуудал нь Монгол Улсын үе үеийн Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн салшгүй хэсэг болж ирсэн бөгөөд бид энэхүү төрийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг ханган ажиллахад анхаарч ирлээ. Тухайлбал, үндэсний хэмжээнд үйлдвэрлэлийг хөгжүүлж бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын чадавхийг нэмэгдүүлэх, чанарын удирдлагын болон байгаль орчны удирдлагын тогтолцоонуудыг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэхийн тулд Монгол Улсын засгийн газар “Чанарын болон байгаль орчны менежмент”-ийг дэмжих үндэсний хөтөлбөрийг 2002 онд баталж, улмаар Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын долоо хоногийг тэмдэглэдэг болсон юм. Ингэхдээ бид чанарт чиглэсэн олон талт арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг бөгөөд тэдгээрийн нэг нь энэхүү “Үндэсний чанарын чуулган” хэмээн онцоллоо.
     Дэлхийн олон улс оронд энэ өдрийг тодорхой уриан дор тэмдэглэдэг бөгөөд энэ жил “Өдөр бүр манлайллыг дэмжье” уриаг гаргаж байгаа нь бүхий л шатны чанарын мэргэжилтнүүд зорилгоо тодорхой тогтоох, оролцогч талуудад төвлөрөх, зөв зүйл хийх, үр дүнг бодитоор үнэлж дүгнэх, үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах тэмүүлэлтэй байх зэргээр өдөр бүр манлайллыг үлгэрлэн харуулдаг байхыг  чухалчилжээ.
     Энэ жилийн “Үндэсний чанарын чуулган”-д нийт 200 гаруй төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон бөгөөд “Худалдааг хөнгөвчлөх арга хэрэгсэл”, “Үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлэхд УБИС-ын оруулах хувь нэмэр, “Экспорт ба чанар”, “Чанар ба манлайлал”, “Чанарын менежментийн тогтолцоог хадгалах, сайжруулах”, “Нийгэм, эдийн засгийн хөгжилд үндэсний баталгаажуулалтын байгууллагын оролцоо” зэрэг сэдвээр илтгэл мэдээлэл, “Чанартай байгууллага ба чанарын менежерийн үүрэг оролцоо” сэдвээр хэлэлцүүлэг тус тус амжилттай зохион байгууллаа.
     Түүнчлэн хэрэглэгчдийг чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн өрсөлдөх чадварыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлосон компаниудыг чанарын дээд шагналаар шагнах зорилгоор “Үндэсний чанарын шагнал”-ыг 3 дахь жилдээ олгосон юм. Ингээд шилдэг байгууллагаар “Витафит” ХХК, шилдэг бүтээгдэхүүнээр “Агь” ХХК-ын “Лапша” гоймон, шилдэг үйлчилгээгээр “Нью жуулчин тур” ХХК тус тус шалгарсан юм.

Зарлал

zarlal2

     Багануур, Багахангай, Налайх дүүргүүдэд механик хэмжих хэрэгслийн ээлжит баталгаажуулалтын ажил 11 дүгээр сарын 15-30-ны өдрүүдэд явагдах тул засвар тохируулгын ажил хийх хүсэлтэй тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд холбогдох ажилтны нэрээ Стандарт, хэмжил зүйн газрын Механикийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораторид 2017 оны 11-р сарын 13-ны дотор өгнө үү.

Холбогдох утас: 99145511, 99052163

WQD 2017 2

"Үндэсний чанарын шагнал"-д өрсөлдөхийг урьж байна

Стандарт, Хэмжил Зүйн Газар (СХЗГ) болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ)-аас “Дэлхийн чанарын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монгол Улсад “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ыг 3 дахь жилдээ шалгаруулах гэж байна.

Энэхүү шагналын ЗОРИЛГО НЬ:

Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр, Үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хэрэглэгчдийг чанар, аюулгүйн өндөр баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангах, үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар амжилттай ажиллаж бүтээгдэхүүн болон үйлчилгээндээ “үндэсний тохирлын тэмдэг“тохирлын гэрчилгээ, “эко тэмдэг” болон үйл ажиллагаандаа чанар, байгаль орчин,хүнсний аюулгүй байдал болон бусад менежментийн тогтолцоог хэрэгжүүлэн баталгаажуулалт хийлгэсэн аж ахуйн нэгж, байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчлахад оршино.

ШИЛДГИЙН ШИЛДЭГ:

  • Аж ахуйн нэгж, байгууллага
  • Бүтээгдэхүүн
  • Үйлчилгээ гэсэн гурван төрлөөр шалгаруулж “ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН ШАГНАЛ”-ын ЦОМ, БАТЛАМЖ олгоно.

Иймд та бүхэн тухайн номинацад харгалзах үндсэн шалгуур, үзүүлэлтүүдийн дагуу доорх хүснэгтийг бөглөн ААНБ-ын гэрчилгээний хуулбар болон шаардлагатай гэж үзсэн бусад нотлох баримтуудын хамт бүрдүүлэн 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 12.00 цагаас өмнө СХЗГ-ын төв байрны бичиг хэргийн өрөөнд ирүүлнэ үү.

Хүснэгт татах

Холбогдох хаяг:

Энхтайваны өргөн чөлөө- 46А, Баянзүрх дүүрэг, Улаанбаатар хот
google map

Материал хүлээн авах ажилтан:

СХЗГ-ын БТБГ-ын мэргэжилтэн С.Алтанцэцэг Холбогдох утас: 91158855, 70185289
Цахим шуудан:  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.

“GPS-ын цаг дамжууллын олон улсын лаборатори хоорондын харьцуулалт” сэдэвт сургалт, семинарт оролцов

ХЗХ өнөрбилэг
    

       Ази Номхон Далайн бүс нутгийн орнуудын хэмжил зүйд дэмжлэг үзүүлэх /MEDEA/ төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй “GPS-ын цаг дамжууллын олон улсын лаборатори хоорондын харьцуулалт” сэдэвт сургалт семинарт ХЗХ-ийн цаг давтамж, уртын нэгдсэн лабораторийн ахлах мэргэжилтэн Д.Өнөрбилэг, ХХШБГ-ын ахлах мэргэжилтэн Л.Гэндэнжамц нар 2017 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд оролцсон. 

      Нийт 9 орны цаг давтамжийн лабораторийн төлөөлөгчид ирсэн ба 2016 онд GPS-ээр цагийн дохио дамжуулах “common view” аргаар Тайланд, Малайз, Вьетнам улсын ХЗХ-ийн цагийн лабораторийн хооронд болсон харьцуулалтын үр дүн мөн Индонез, Шриланк, Филлипений цагийн лабораторид Австрали, Япон, БНХАУ-ын цаг давтамжийн экспертүүд газар дээр нь очиж ажилласан тухай тайланг тус тус сонслоо. Семинарын үеэр ахлах мэргэжилтэн Д.Өнөрбилэг СХЗГ-ын ХЗХ-ийн цаг давтамжийн лабораторийн тайлан илтгэлийг тавьсан. Манай лабораторийн хувьд 2011-2013 онд хэрэгжсэн Чехийн төслөөр цагийн анхдагч эталон, бусад тоног төхөөрөмжөө сайжруулсан ба 2014 онд олон улсын зохицуулсан цаг UTC-ыг гаргахад хувь нэмэр оруулагч 74-р лабораториор бүртгүүлсэн.   

      Түүнээс хойш GNSS хүлээн авагч болон GPS, GALLIEO, GLONASS, SBAS хиймэл дагуулаар дамжуулан анхдагч эталоны цагийн дохиог BIPM-д тасралтгүй дамжуулж байна. BIPM-ын цагийн лаборатори 5 хоногийн цагийн дундаж өгөгдлийг залруулан сар бүрийн хэвлэл Circular-T–д байршуулдаг. Манай GNSS хүлээн авагч анх суурилуулснаас хойш калибровк хийгдээгүй, мөн түүнчлэн  эталоны хоцрогдол, дотоод цагийн хоцрогдол 1 РРS–ийн кабелийн хоцрогдол зэргийг огт хэмжиж тооцоолоогүй учир одоо UTC-UTC(MASM) цагийн зөрүүгийн өргөтгөсөн эргэлзээ 20,1 нс байгаа юм. GNSS хүлээн авагч нь өөрөө байнгын ажиллагаатай тул заавал BIPM–д шалгуулсан зөөврийн калибраторийг авчиран  харьцуулалт хийх ба ингэснээр дээр дурдсан алдааг зөв тогтоох, UTC-UTC(MASM) цагийн зөрүүгийн өргөтгөсөн эргэлзээг бууруулах маш ач холбогдолтой юм.

     Хэмжил зүйн хүрээлэнгийн цагийн лабораторийн хувьд BIPM-с зохион байгуулж буй энэхүү харьцуулалтын хүрээнд  2018 оны 1-р улиралд  оролцохоор төлөвлөөд байна.

Португал улсын Порто хотод зохион байгуулагдсан Олон улсын сорьцын байгууллагуудын холбооны хуралд оролцов

portugalTailan


      Португал улсын Порто хотод Олон улсын сорьцын байгууллагуудын холбооны хурал 2017 оны 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус хурлын үеэр Порто хотын Сорьцын байгууллагын үйл ажиллагаа болон Щвейцарийн Мендрисод Монгол банкны алт экспортлодог “Argor heraeus” алт цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагаатай Үнэт металлын сорьцын хяналтын газрын улсын ахлах байцаагч Ч.Оюунтуяа, химич Т.Шижирбаатар нар танилцаж туршлага судлаад ирсэн байна.
     Хуралд 24 орны 51 төлөөлөгч оролцож Олон улсын сорьцын байгууллагуудын холбооноос зохион байгуулсан холбооны гишүүн лабораториудын чадавхийг үнэлэх ур чадварын сорилтын үр дүнгийн талаар хэлэлцүүлэг хийв. Мөн цаашид ур чадварын сорилтыг зохион байгуулах үйл ажиллагааны зардал, гишүүнчлэлийн татварын асуудлуудын талаар санал солилцсон юм. Хуралд оролцогчдод ОХУ-ын төлөөлөгчид гоёл чимэглэлийн үйлдвэрт нэвтрүүлэх гэж буй шинэ төсөл QR кодын талаарх танилцуулга, Германы “Fischer” компанийн шинэ XRF тоног төхөөрөмжийн танилцуулга, мөн XRF-ээр үнэт эдлэл шалгах шинэ стандартыг гаргах  талаар мэдээлэл өгсөн юм.
    Щвейцарийн Мендрисо хотод алт цэвэршүүлэх “Argor heraeus” цэвэршүүлэх үйлдвэрийн алт, мөнгө цэвэршүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй технологи, алт, мөнгөний шинжилгээний лабораторийн үйл ажиллагаа болон шинжилгээнд нэвтрүүлж буй шинэ технологитой танилцаж Үнэт металлын сорьц тогтоох лабораторит нэвтрүүлэх боломжийг судлан шаардлагатай мэдлэг, мэдээллийг  авчээ.  

Стандарт, хэмжил зүйн газар Менежментийн тогтолцоогоо шинэ шатанд гаргаж баталгаажуулав

 dvorkin

      Засгийн газрын 2008 оны 265 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах, Төрийн үйлчилгээг шуурхай нээлттэй, ил тод, чирэгдэлгүй болгох, үйл ажиллагаандаа хяналт тавих, байнгын сайжруулалт хийх, үйлчүүлэгч хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор Стандарт, хэмжил зүйн газар Төрийн захиргааны байгууллагаас анх удаа удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9001 стандартыг үйл ажиллагаандаа 2015 онд амжилттай нэвтрүүлсэн.
      Манай байгууллага Францын баталгаажуулалтын байгууллага AFNOR-аас 2017 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд ISO 9001:2015 стандартын шинэчилсэн хувилбарт шилжсэн удирдлагын тогтолцооны хөндлөнгийн аудитад хамрагдлаа. Тус аудитаар шинэчилсэн стандартын дагуу тогтолцоонд эрсдлийг хэрхэн үнэлж боломжийг тодорхойлсон, сонирхогч талын хэрэгцээ шаардлагыг бий болгох талаар газар дээр нь үнэлгээ хийгдлээ. Менежментийн тогтолцоог сайжруулсанаар Стандарт, хэмжил зүйн газар нь хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд чиглэсэн хууль эрх зүйн зохицуулалтын шаардлагыг хангасан, тасралтгүй сайжруулж явах боломжтой, үр дүнтэй удирдлагын тогтолцоо бүрдүүлснээр нийгэм, эдийн засаг, аж үйлдвэр, худалдааны хөгжилд үзүүлэх стандартчилал, хэмжилзүйн салбарын бодит үр дүнг бий болгох, төр, хувийн хэвшил, хэрэглэгчийн хоорондын итгэлцлийг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал нөлөөтэй юм.
      Цаашид өгсөн зөвлөмжийн дагуу тогтолцоонд үйл явцыг сайжруулах төлөвлөгөөг гарган үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн байгууллагын нийт үйл явц, тогтолцоо нь тодорхой, баримтжсан, цэгцтэй, хяналттай, ажлын гүйцэтгэлийг илүү сайжруулсан байх болно.

                    Чанарын хорооны нарийн бичгийн дарга
                                    Д.Даш-Янжмаа

Олон Улсын Цахилгаан Техникийн Комисс (IEC)-ийн
81 дүгээр Ерөнхий Хуралдаан боллоо

 1NOVbattsengel

     Саяхан Оросын Холбооны Улсын Владивосток хотноо 2017 оны 10 дугаар   сарын 9-13-ны өдрүүдэд Олон Улсын Цахилгаан Техникийн Комисс (IEC)-ийн 81 дүгээр Ерөнхий худалдаан болж өнгөрлөө. Уг Ерөнхий худалдааныг Оросын Холбооны Улсын Техникийн зохицуулалт, хэмжил зүйн улсын хорооны дэргэдэх Цахилгаан техникийн хороо зохион байгуулсан юм.  Ерөнхий хуралдааны үеэр  Цахилгаан техникийн үндэсний хороодын дарга, нарийн бичгийн дарга нарын семинар, Аж үйлдвэржиж буй орнуудад зориулсан семинар, Түншлэгч орнуудад зориулсан семинар, Үндэсний хорооны бизнесийн загварууд  зэрэг 10 гаруй салбар хуралдаанууд зохион байгуулагдлаа.  

     Уг арга хэмжээ нь дэлхийн цахилгаан техникийн салбарын үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ, мэргэжлийн холбоод, зохицуулагчид, стандартчилал, тохирлын үнэлгээний 1500 гаруй экспертүүдийг нэгэн доор цуглуулж, салбар хуралдаанууд  болон 40 гаруй Техникийн хороодын хурлуудыг зохион байгуулсан томоохон үйл явдал боллоо. Түүнчлэн эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүч болон тохирлын үнэлгээ, IEC стандартын хувилан олшруулах эрх, сонирхогч талуудын оролцоо зэрэг асуудлуудад онцгойлон анхаарал хандуулж байв.  
     Ерөнхий хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн Цахилгаан техникийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Г.Батцэнгэл оролцсон бөгөөд салбар хуралдаануудаас гадна хамтран ажиллагч Германы Цахилгааны инженерчлэл, электроник, мэдээллийн технологийн үндэсний хороо (DKE)-ны төлөөлөгчидтэй уулзалт хийж, саяхан Стандартчиллын үндэсний зөвлөлийн 28 дугаар тогтоолоор батлагдсан “Цахилгаан техникийн стандартчиллын стратеги”-ийг танилцуулсан байна. Уулзалтын үр дүнд Германы тал сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан, хамтран ажиллахаар тохиролцлоо.  
Дашрамд дурдахад, Монгол улсын цахилгаан техникийн үндэсний стандартчиллын тэргүүлэх дараах чиглэлүүд тодорхойлоод байна. Үүнд:
o    Сэргээгдэх эрчим хүч
o    Эрчим хүчний хэмнэлт, үр ашиг
o    Эрчим хүчний чанар
o    Ухаалаг сүлжээ ба хэмжилт
o    Бүтээгдэхүүн, үйлчилгээний аюулгүй байдал
Тэргүүлэх чиглэлийн дагуу үндэсний 3 экспертийг IEC Техникийн хороодод нэр дэвшүүлэн, олон улсын стандартчиллын техник ажилд оролцон ажиллаж байна.


Цахилгаан техникийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Г.Батцэнгэл

Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит хурал  2017 оны 10-р сарын 6-ны хурлаар шийдвэрлэсэн асуудлууд

 ХЗЗөвлөл
Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудлаар 

1.Ауген ХХК-ний хүсэлтээр БНХАУ-ын Smart Metering Solution Co.ltd Siemens компанид үйлдвэрлэсэн IM300 (10A), загварын нэг фазын ухаалаг электрон цахилгаан тоолуур,
2. Эталон хэмжүүр ХХК-ний хүсэлтээр БНХАУ-ын Yongkang HuaYing Weighing Apparatus Co.ltd компанид үйлдвэрлэсэн ACS-30 (30) кг TCS-K (150-500) кг загварын ширээний болон барааны электрон жин,
3. Санчир Тек ХХК-ний хүсэлтээр Монгол Улсад үйлдвэрлэсэн BlueMeter BM220 DN/15/ загварын халуун, хүйтэн усны тоолуур,
4. Жанг Ду Монгол Инженеринг ХХК-ний хүсэлтээр БНСУ-ын Shinhan Precision компанид үйлдвэрлэсэн дөрөвдүгээр хавсралтанд заасан үзүүлэлт бүхий SD-20 агварын халуун, хүйтэн усны тоолуур,
5. Зэт Ди Эн Смарт энержи ХХК-ний хүсэлтээр БНЧУ-ын Зэт Пи Эй Смарт Энержи компанид үйлдвэрлэсэн ZE311 загварын гурван фазын ухаалаг цахилгаан эрчим хүчний тоолуур,
6. Альянстех ХХК-ний хүсэлтээр ОХУ-ын Взлет ХХК-д үйлдвэрлэсэн зургаадугаар хавсралтанд заасан үзүүлэлт бүхий Взлет МР УРСВ- 522ц, 542ц зарцуулалтын хувиргагч, ПЭА В202 загварын зарцуулалтын датчик,
7. Мэйжүрмэнт ХХК-ний хүсэлтээр БНХАУ-ын Beijing Banner Electric Manufacturing компанид үйлдвэрлэсэн DDZY88, DTZY88 нэг ба гурван фазын ухаалаг цахилгааны  тоолуур, DSZ-88 загварын 100 вольтийн  гурван фазын тоолуур,
8. Голден прогресс ХХК-ний хүсэлтээр БНХАУ-ын Yuhang District of Hangzhou City Liangzhu streets Yifeng Blue Co -ийн HT3000-E загварын автомашины хурд хэмжигч зөөврийн төхөөрөмж,
9. Техник Монде ХХК-ний хүсэлтээр БНХАУ-ын Ланхай Фото Электроник Технологи компаний Pacecate загварын автомашины хурд хэмжигч зөөврийн төхөөрөмж,
10. Мэйжүрмэнт ХХК-ний хүсэлтээр БНХАУ-ын  Xingtai shanghong mechnical equipment import & export co..ltd” компанид үйлдвэрлэсэн аравдугаар хавсралтанд заасан үзүүлэлт бүхий LXSG (R), LXDG ( R) (DN15), загварын халуун, хүйтэн усны тоолуурын загварыг баталж Монгол  Улсад  ашиглахыг зөвшөөрсөн  хэмжих  хэрэгслийн  улсын  бүртгэлд  бүртгэн  загварын баталгааны  гэрчилгээг  3 жилийн хугацаатай тус тус  шинээр олгохоор шийдвэрлэв.

11. Жи Эл Эйч ХХК-ний хүсэлтээр БНХАУ-ын Shenzhen haoningda meters компанид үйлдвэрлэсэн DTSF-122 загварын гурван фазын олон тарифт ухаалаг цахилгаан эрчим хүчний тоолуур, БНХАУ-ын Жин Жу Саньхуй компанид үйлдвэрлэсэн LMZ 1-0.5S загварын гүйдлийн трансформаторын загварын туршилтын гэрчилгээний улсын бүртгэлийн дугаарыг хэвээр үлдээж загварын баталгааны гэрчилгээний хугацааг 8 жилээр сунгахаар шийдвэрлэв.

ХЗХ-ийн  ахлах мэргэжилтэн Ж.Сайран

Стандарт, хэмжил зүйн газар БНХАУ-ын Бүтээгдэхүүн баталгаажуулалт, Итгэмжлэлийн товчоотой хамтран ажиллана

 CNAS CNA
     Стандарт хэмжил зүйн газар, БНХАУ-ын Итгэмжлэл, баталгаажуулалтын байгууллагын хооронд 2005 онд “Тохирлын үнэлгээний салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” -ийг байгуулсан байдаг.
Энэхүү санамж бичгийн хэрэгжилтийг дүгнэх, цаашид стандарт, итгэмжлэл, баталгаажуулалтын салбарт хамтран ажиллах үйл ажиллагааг идэвхижүүлэх зорилгоор 2017 оны 9-р сарын 29-ны өдөр Улаанбаатар хотноо БНХАУ-ын Бүтээгдэхүүн баталгаажуулалт итгэмжлэлийн товчоо (CNCA), Хятадын үндэсний итгэмжлэлийн газар (CNAS)-ын төлөөлөгчид  ажлын айлчлал хийж, СХЗГ-ын удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа.
     Санамж бичгийг байгуулснаар хоёр улсын тодорхой салбарт мөрдөгдөж буй стандарт техникийн баримт бичгийн шаардлагыг ижилтгэж, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрсөнөөр бараа бүтээгдэхүүнийг давтан баталгаажуулалтад хамруулахгүй байх нөхцөл бүрдэж бизнес эрхлэх таатай орчин бий болох олон давуу тал үүсэх юм.
     Уулзалтын үеэр Стандарт, хэмжил зүйн газар дараах чиглэлээр БНХАУ-ын төлөөлөгчдөд санал хүргүүлсэн. Тухайлбал:

1. TBT буюу худалдааны техникийн саад тотгорын хэлэлцээрээр хүлээсэн үүргийн биелэлтийг хангахын тулд талууд стандартчилал, итгэмжлэл, баталгаажуулалтын байгууллагын тогтолцоог тогтоосон баримт бичгийн мэдээллийг харилцан солилцох

2. Томилогдсон баталгаажуулалтын байгууллага, томилогдсон лаборатори, хууль эрх зүйн орчин, заавал баталгаажуулалтад хамрагдах бүтээгдэхүүний жагсаалт буюу каталоги-стандарт, Тохирлын үнэлгээний үр дүнг илэрхийлэх гэрчилгээ, тэмдэгийн мэдээллийг талууд харилцан солилцох

3. Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний баталгаажуулалтын арга аргачлал, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг баталгаажуулдаг итгэмжлэлийн журам /хилээр оруулахад тавих шаардлагын мэдээлэл/ солилцох

4. Тодорхой нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг сонгож худалдааг хөнгөвчлөх

5. “Нэг бүс нэг зам” хөтөлбөрт нэгдэхэд СХЗГ-ын хэрхэн оролцох

6. Ур чадварын сорилтыг зохион байгуулах /харилцан нийлүүлж буй бараа бүтээгдэхүүний чиглэлээр/

7. Мэргэжилтнүүдийг сургах, итгэмжлэлийн үнэлгээ болон баталгаажуулалтын үйл ажиллагааг хамтран зохион байгуулах

ISO/TC 38 Текстилийн стандартчиллын техникийн хорооны 21 дүгээр хуралд оролцов

 oct24СТҮБГ

АНУ-ын Льюзиана мужийн “Нью Орлеанс” хотод зохион байгуулагдсан ISO/TC 38 Текстилийн стандартчиллын техникийн хорооны 21 дүгээр хуралд 30 гаруй орны 52 төлөөлөгч оролцсноос Монгол Улсыг төлөөлж СХЗГ-ын Текстилын үндэсний стандартчиллын техникийн хорооны нарийн бичгийн дарга Ч.Пүрэвдулам амжилттай оролцлоо.

Уг хурлаар 20 гаруй стандартын төсөл хэлэлцүүлж дараах шийдвэрүүдийг гаргасан болно. Үүнээс онцлоход:

1. Зарим ажлын хэсгийн дарга нарын албан тушаал өөрчлөгдсөн тул ажлын хэсгийн гишүүдээс шинэ даргыг томилох,

2. Хэлэлцүүлсэн стандартуудад гарсан санал, шүүмжлэлийг заалт тус бүрээр тусгах,

3. Ухаалаг нэхмэл эдлэлтэй холбоотой олон улсын стандартын төсөл боловсруулах санал зөвшөөрөгдсөн тул ISO TC 38-ийн хүрээнд "Смарт нэхмэл" шинэ ажлын хэсэг шинээр байгуулж ажиллахыг Бельги улсын хатагтай Т.Ефингерт даалгах зэрэг чухал шийдвэрүүдийг гаргалаа.

ISO/TC 38 Текстилийн стандартчиллын техникийн хорооны бүтэц дараах байдлаар ажиллаж байна.

1. ISO/TC 38/JWG 26/ хамтарсан ISO/TC 38- IEC/TC 101WG гэсэн ажлын хэсэг,

2. ISO/TC 38 – SC01 - Дэд хороо 01 - Өнгөт нэхмэл даавууны өнгийг тодорхойлох /5 ажлын хэсэгтэй/,

3. ISO/TC 38 – SC02 - Дэд хороо 02 - Нэхмэл материалын арчилгаа, цэвэрлэгээ, усыг эсэргүүцэх туршилт /6 ажлын хэсэгтэй/,

4. ISO/TC 38 – SC20 - Дэд хороо 20 - Даавууны тодорхойлолт,

5. ISO/TC 38 – SC23 - Дэд хороо 23 - Ширхэгт болон нэхмэл утас /3 ажлын хэсэгтэй/,

6. ISO/TC 38 – SC24 - Дэд хороо 24   - Нэхмэл даавууны физик шинж чанарыг турших аргатай /10 ажлын хэсэгтэй/ холбоотой стандартуудыг тус тус хэлэлцдэг.

Монгол улс нь ISO/TC 38/SC23 стандартчиллын дэд хороонд Жинхэнэ гишүүнчлэл (P)-тэйгээс дэд хорооны 3 ажлын хэсэг болон дэд хорооны хурал, Техникийн хорооны нэгдсэн хуралдаануудад санал өгсөн юм.

Стандарт, хэмжил зүйн газрын Хэмжил зүйн зөвлөлийн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлууд

ХЗЗөвлөл

Нэг. Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудал

Нэгдүгээр асуудал. “Ауген” ХХК-ийн хүсэлтээр, БНХАУ-ын Siemens, Wasion компанийн хамтарсан “Smart Metering Solutions” үйлдвэрт үйлдвэрлэсэн IM300 загварын /3*230/400 B, 3 *5(100) A, 800 имп/кВтц, 1,0 ангийн/, /3*230/400 B, 3*1(10) A, 8000 имп/кВтц, 0.5S ангийн/ гурван фазын олон тарифт электрон тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн жагсаалтанд бүртгэж, загварыг баталж  гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр  олгохоор шийдвэрлэв.

Хоёрдугаар асуудал: “Мэйжүрмэнт” ХХК-ийн хүсэлтээр БНХАУ-ын “Avic shanghai yaohua weighing system” компанид үйлдвэрлэсэн XK3190-AW1 загварын утасгүй заагч толгой, “Ningbo etzd Hansen measurement” компанийн KTACS загварын худалдааны электрон жинг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн жагсаалтанд бүртгэж, загварыг баталж  гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр  олгохоор шийдвэрлэв.

Гуравдугаар асуудал: “Сити газ энержи” ХХК-ийн хүсэлтээр БНХАУ-ын “Ан Вэй Бөн Бү” аж үйлдвэрийн паркад үйлдвэрйлэсэн TCS-100 загварын ахуйн хийн баллон цэнэглэх электрон жингийн  загварыг баталж Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн жагсаалтанд бүртгэж  загварын   баталгааны гэрчилгээг 3 жилээр шинээр олгохоор шийдвэрлэв.

Дөрөвдүгээр асуудал: “Мэйжүрмэнт” ХХК-ийн хүсэлтээр БНХАУ-ын улсын Xingtai shanghong mechnical equipment import & export co..ltd”  компанид үйлдвэрлэсэн LXSG, LXSGR , LXLC, LXLCR  (DN20-150) голчтой халуун, хүйтэн усны тоолуурын загварыг баталж  Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн жагсаалтанд бүртгэж загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэв.

Тавдугаар асуудал: “Мэйжүрмэнт” ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын улсын Cixi wanjian electric appliance factory” компанид үйлдвэрлэсэн LXSC, LXSCR DN (20-40) загварын халуун, хүйтэн усны тоолуурын загварыг  баталж Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн жагсаалтанд бүртгэж  загварын баталгааны  гэрчилгээг 3 жилийн хугацаатай  шинээр олгохоор шийдвэрлэв.

Зургаадугаар асуудал: Геологийн Төв Лаборатори (ГТЛ) ТӨҮГ-ын хүсэлтээр Цианид агуулсан хөрсний аттестатчилсан стандартчилсан загвар (АСЗ)-ыг  Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн аттестатчилсан стандартчилсан загвар  жагсаалтанд бүртгэж загварын баталгааны  гэрчилгээг 10 жилийн хугацаатай олгохоор шийдвэрлэв.

Долоодугаар асуудал: “Дашваанжил” ХХК-ийн хүсэлтээр БНХАУ-ын  Zibo Boshan Luyuan Gas Fired компанид үйлдвэрлэсэн “GCS-120” загварын, 120 кг   жинлэх дээд хязгаартай, шингэрүүлсэн шатдаг  хийн түлш савлах зориулалттай электрон жингийн  загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн жагсаалтанд бүртгэж загварын баталгааны гэрчилгээг 5 жилийн хугацаатай  сунгахаар шийдвэрлэв.

Наймдугаар асуудал: “Альяанс-Тех” ХХК-ийн хүсэлтээр ОХУ-ын “Взлёт” компанид үйлдвэрлэсэн “ВЗЛЕТ ТСР-М” загварын хэт авианы нийлмэл дулааны тоолуурын  загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн жагсаалтанд бүртгэж загварын баталгааны гэрчилгээг 5 жилийн хугацаатай  сунгахаар шийдвэрлэв.

Есдүгээр асуудал: “Мера” ХХК-ийн хүсэлтээр Австрали улсын “International explosisives eguipment“ компанийн “14T RP” загварын тугнагч жин,  АНУ-ын TREAD компанид үйлдвэрлэгдсэн “US 1026А03 (DURANT 53300-401)” загварын тугнагч жингийн загварыг баталж гэрчилгээг 5 жилээр сунгахаар шийдвэрлэсэн.

Аравдугаар асуудал: “Эндлесс Энержи” ХХК-ийн хүсэлтээр ОХУ-ын  “Энергомера концерн” компанид үйлдвэрлэсэн СЕ101 загварын 230 В, 5(60) А, 3200 имп/кВтц хэмжил зүйн үзүүлэлттэй нэг фаз, ЦЭ6803В загварын 3*220/400 В, 10(100) А, 5(7.5) A, 3200 имп/кВтц хэмжил зүйн үзүүлэлттэй гурван фазын цахилгаан механик тоолуурын загварыг баталж “Анхдагч баталгаажуулалт” хийхгүйгээр ээлжит баталгаажуулалтанд хамруулан ажиллахаар шийдвэрлэе.

Арваннэгдүгээр асуудал:  “Би Би ЭФ”  ХХК-ийн хүсэлтээр  БНХАУ-ын Ningbo Вenui  Electric Co.ltd  компанид үйлдвэрлэсэн BTY  загварын ачааллын элемент, QDI-11 загварын жингийн заагч   толгойн  загварыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн жагсаалтанд бүртгэж загварын баталгааны гэрчилгээг 5 жилийн хугацаатай  сунгахаар шийдвэрлэв.

Тусгай зөвшөөрлийн асуудлаар:

Нэгдүгээр асуудал. “Монватер” ХХК-д Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын халуун, хүйтэн усны тоолуур суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Хоёрдугаар асуудал. “Мэйжүрмэнт” ХХК-ид Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын дулааны тоолуур худалдах, суурилуулах, даралтын хэмжих хэрэгсэл болон уурын иж бүрдэл тоолуур худалдах, суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Гуравдугаар асуудал. “Мэйжүрмэнт” ХХК-д Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн, загварын туршилтад тэнцсэн худалдааны /ширээний, тавцант/ жинг худалдах, засварлах, хүнд даацын авто машины жинг худалдах, засварлах, вагон жинг худалдах, суурилуулах, засварлах, бүх ангийн туухай худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Дөрөвдүгээр асуудал: “Оюутолгой” ХХК-д Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын халуун, хүйтэн усны тоолуур суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Тавдугаар асуудал: “Энержи тех прогресс” ХХК-д Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын усны тоолуур худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Зургаадугаар асуудал: Дорноговь аймгийн “Чандмань бадрал” ХХК-д Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын халуун, хүйтэн усны тоолуур суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Стандарт, хэмжил зүйн газар. ХЭМЖИЛ ЗҮЙН ЗӨВЛӨЛ

     “Эмнэлгийн техник – хэмжил зүй” сэдэвт зөвлөгөөн боллоо

эмнэлэг хэмжилзүй

 

      Сүүлийн жилүүдэд эрүүл мэндийн салбарт орчин үеийн дэвшилтэт техник, технологи бүхий эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжүүдийн тоо нэмэгдэж, хангамж сайжирч байгаа хэдий ч техникийн засвар үйлчилгээ хийн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах асуудалд анхаарлаа хандуулах шаардлага тулгараад байна.
Иймд Эрүүл мэндийн яам, Стандарт, хэмжил,зүйн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжлийн салбар зөвлөл хамтран 2017 оны 10-р сарын 19-нд “Эмнэлгийн техник – хэмжил зүй” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгууллаа.
      Энэхүү зөвлөгөөнөөр хэмжилзүйн чиг хандлага, хяналт шалгалт, эрүүл мэндийн салбарын бодлогын баримт бичиг болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалтын өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцэж, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хэтийн хөгжлийн чиг хандлагын талаар зөвлөлдсөн юм.
Зөвлөгөөнд ЭМЯ, ЭМХТ, УНТЭ, УХТЭ, УГТЭ, ХӨСҮТ, ХСҮТ, ЭХЭМҮТ, ГССҮТ, СЭМҮТ, ЗӨСҮТ, ГҮТ, ЭСҮТ, ХТС, АӨСҮТ, ЦССҮТ, НЭМГ, НМХГ, 21 аймгийн нэгдсэн эмнэлгийн техник, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хариуцсан нийт 41 мэргэжилтэн оролцлоо.
Зөвлөгөөний үеэр тавигдах илтгэлүүд 5 үндсэн хэсгээс бүрдэв. Үүнд:
-   Хэмжил зүйн чиг хандлага
-   Хэмжил зүйн хяналт шалгалт
-   Эрүүл мэндийн технологийн холбогдох баримт бичиг
-   Эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт баталгаажуулалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал
-   Эмнэлгийн тоног төхөөрөмжийн урсгал зардал тооцох аргачлал

Тус зөвлөгөөнийг зохион байгуулснаар эрүүл мэндийн салбарын хэмжилзүйн нэгдмэл байдлыг хангах үйл ажиллагаанд оруулах санал зөвлөмжөө солилцон, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарц шийдэх боломж бүрдсэн юм.

ДЭЛХИЙН СТАНДАРТЫН ӨДӨР-2017
 “СТАНДАРТ НЬ ХОТЫГ ИЛҮҮ УХААЛАГ БОЛГОНО” сэдэвт семинар

WSD 2017

      “Дэлхийн стандартын өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 14-нд Олон улсын цахилгаан техникийн комисс (IEC), Олон улсын стандартчиллын байгууллага (ISO),  Олон улсын цахилгаан холбооны байгууллага (ITU)-ын гишүүн байгууллагууд тэмдэглэдэг. Дэлхий дахины мянга мянган экспертүүд хамтран ажиллаж,  техникийн хэлцлийн баримт бичгийг боловсруулж, сонгон хэрэглэх олон улсын стандартыг батлан гаргах ажилд оруулж буй хүчин чармайлтыг үнэлэн, тэдэнд хүндэтгэл үзүүлдэг өдөр юм. Эдийн засагт ялангуяа олон улсын худалдаа, үйлдвэрлэл, төрийн болон хувийн хэвшлийн хоорондын харилцаанд стандартчилал нь  ихээхэн үүрэг роль үзүүлж байгааг онцлон үзэж, ач холбогдолыг нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч таниулах, улам бүр идэвжүүлэх зорилгоор 1970 онд Олон улсын стандартчиллын байгууллагын ерөнхийлөгч Фарук Сунтер санаачлан энэхүү “Дэлхийн стандартын өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон түүхтэй.
      2017 оны Дэлхийн Стандартын өдрийг “СТАНДАРТ НЬ ХОТЫГ ИЛҮҮ УХААЛАГ БОЛГОНО” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд Стандарт, хэмжил зүйн газар нь Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нийслэлийн засаг даргатай хамтран амжилттай зохион байгууллаа.
Энэхүү семинарын арга хэмжээнд: 

  • Стандарт нь хотыг илүү ухаалаг болгоно (Ухаалаг хотыг бий болгоход стандартчилал, тохирлын үнэлгээгээр хэрхэн дэмжлэг үзүүлэх) Ухаалаг тогтвортой хот байгуулахад дэмжлэг үзүүлэх харилцаа холбооны стандартчиллын судалгаа, цаашдын чиг хандлага
  • Хот төлөвлөлт
  • Ногоон хөгжлийн хөтөлбөрийн танилцуулга
  • Хэмжил зүйн салбарт ухаалаг системийг нэвтрүүлэх нь зэрэг илтгэл мэдээллүүд тавигдсан юм.

      Ухаалаг хот”-ыг байгуулах нь мэдээж ихээхэн ярвигтай хэцүү ажил бөгөөд хотыг хөгжүүлэхэд хот бүр янз бүрийн өөрийн гэсэн бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх асуудалтай тулгарна.

      Гэсэн хэдий ч энэхүү бэрхшээлийг арилган шийдвэрлэх хялбаршуулсан нийтлэг нэг арга хэрэгсэл байх бөгөөд энэ нь стандартчилал гэж олон нийтээрээ хүлээн зөвшөөрч энэхүү “Дэлхийн стандартын өдөр”-ийг дээрх уриатайгаар тэмдэглэж байна.

    Эрчим хүчний хангамж, нийтийн тээвэр, бүх нийтийн боловсрол, эрүүлийг хамгаалах үйлчилгээ, хотын ногоон хөгжил, мэдээллийн технологи, нийтийн аж ахуй зэрэг салбарт дэлхийн тэргүүлэх инноваци, туршлагыг нэвтрүүлсэнээр дээд зэргийн аюулгүй байдлыг хангасан, үйлчилгээ бүхий хотыг бий болгох нөхцөл хангагдах нь дамжиггүй.

       “Ухаалаг хот” хэмээх стандартчиллын гол давуу тал нь хотын бүхий л  үйл явцыг бүхэлд нь зарчмын шинэ боломж бүхий нэгдсэн “оюунлаг орон зай” болгон хувиргах явдал юм.


ОУСБ-ын ISO/IEC JTC 1/SC 2/WG 2-ийн Кодлогдсон тэмдэгтийн ажлын хэсгийн хурал БНХАУ-ын Хөх хотод боллоо

СТҮБГ10

      БНХАУ-ын Хөх хотод 2017-09-25-29-нд Олон улсын стандартчиллын байгууллагын (ISO/IEC JTC 1/SC 2) Хамтарсан техникийн хорооны 2 дугаар дэд хорооны 22 дахь хурал болон (ISO/IEC JTC 1/SC 2/WG 2) 2 дугаар ажлын хэсгийн 66 дахь ээлжит хурал боллоо.  

      Энэ хуралд Канад, БНХАУ, Ирланд, Япон, Монгол, Англи, АНУ ба Юникод консорциумын төлөөлөгчид оролцсон. Монголын талаас Олон улсын монгол судлалын холбооны ахлах зөвлөх академич Д.Төмөртогоо, СТҮБГ-ын ахлах мэргэжилтэн Б.Ундраа, Болорсофт ХХК-ийн мэргэжилтэн С.Бадрал, калиграфын мастер Жамъяансүрэн нар оролцсон.

      Энэ удаа ISO/IEC JTC 1/SC 2/WG 2-ийн шаардлагын дагуу дээрх олон улсын стандартад оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцлээ. Гол өөрчлөлт нь  монгол бичгийн хөгжлийн 400 жилийн түүх онцлогуудыг нэмж оруулах явдал юм.  Код бол бүх үсэг бичгийн түүх, зөв бичгийн дүрэм, хэлбэрийг агуулж байдаг. Эдгээр нэмэлтийг оруулснаар  энэ 400 гаруй жилийн хугацаанд хадгалагдан үлдсэн ном зохиолыг цахимжуулан хадгалах, тэдгээрийг судлах эрдэм шинжилгээний ажилд ихээхэн ач холбогдолтой.

Ажлын хэсгээс гишүүдийг мэдлэг, мэдээллээ хуваалцах, асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллахыг уриаллаа. 

БНХАУ-ын Бээжин хотноо  “Автомашины жингийн баталгаажуулалт” сургалтад оролцлоо

Алтаа 2017,10


     БНХАУ-ын Бээжин хотноо ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн(PTB)-ийн  Ази, номхон далайн хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй MEDEA төслийн хүрээнд зохион байгуулагдсан “Автомашины жингийн баталгаажуулалт” сургалтад 2017 оны 9-р сарын 26-29-ний өдрүүдэд Хэмжил зүйн хүрээлэнгийн МЭЛ-ийн ахлах мэргэжилтэн Ц.Алтанцэцэг, Хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалтын газрын улсын шалгагч  Б.Пүрэвтогтох нар оролцлоо.  
      Зохион байгуулагч нь ХНБГУ-ын Физик техникийн хүрээлэн(PTB), Ази номхон далайн бүс нутгийн Хууль эрхийн хэмжил зүйн форум(APLMF), хамтран зохион байгуулагч нь БНХАУ-ын Хэмжил зүйн хүрээлэн(NIM), Шинэ Зеландын Бизнес, инноваци, ажил эрхлэлтийн яам(MBIE), Сургагч багшаар БНХАУ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн доктор Hu Manhong, Zhon Ruilling, Шинэ Зеланд улсын Julian Crane нар байсан юм.

      Тус сургалтанд Бутан, Вьетнам, Индонези, Камбожи, Киргиз, Малайз, Монгол, Непал, Папуа Нью Гвиней, Филиппини, Фижи,  Шри ланка, Сингапур, Хятад зэрэг 14 орны 38 хүн хамрагдсан бөгөөд сургалтанд оролцогсдын бүх зардлыг MEDEA төслөөс санхүүжүүлсэн. Эхний өдөр оролцогч тус бүр өөрийн хийж гүйцэтгэж буй ажил, өөрийн улс орон дахь автомашины жингийн баталгаажуулалтын өнөөгийн байдлын талаар танилцуулга хийв.Хэмжил зүйн хүрээлэнгийн масс, цаг давтамж, харааны оптик, фотоволтикийн хэмжлийн лабораториуд болон жинлэх хэрэгслийн загварын туршилтын лабораторитай танилцсан.
     Сургалтаар OIML R76 олон улсын стандартын дагуу Автомат бус жинлэх хэрэгсэл болон автомашины жингийн баталгаажуулалтын үед гадаад үзлэг, жинлэх үйл ажиллагааны шалгалт, шалгах цэгүүдийг хэрхэн сонгох, зөвшөөрөгдөх алдааг тооцоолох, тогтмол байдлын шалгалт, жишүү ачааллын шалгалт, орлуулах ачааг хэрхэн ашиглах талаар онолын хичээлээр болон дадлагаар мэдээлэл өгсөн. Мөн Автомашины динамик жингийн үйлдвэрлэгч Wanji technology компанийн үйл ажиллагаатай танилцсан.

     Автомашины болон бусад жинлэх хэрэгслийг олон улсын стандартын дагуу шалгаж баталгаажуулахад эталон туухайны хүрэлцээ хангамжийг сайжруулахаас гадна хүнд даацын туухайг өргөх, зөөвөрлөх техник хэрэгсэл чухал шаардлагатай нь харагдлаа.

Стандарт, хэмжил зүйн газар Евразийн эдийн засгийн комисстой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

 euroasia


     2017 оны 10 дугаар сарын 4-нд “Монгол Улс ба Евразийн эдийн засгийн холбоо-2017” чуулга уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдав.
   Энэхүү чуулга уулзалтад Гадаад харилцааны сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Мөнх-Оргил, Еразийн эдийн засгийн комиссын Техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков, эрчим хүчний дэд бүтцийн асуудал эрхэлсэн сайд А.О.Жунусов зэрэг төлөөлөл оролцов. Мөн ОХУ, Монгол Улс, Беларусь, Казахстаны бизнес эрхлэгчид, ЗТХЯ, ЭХЯ, СХЗГ, МХЕГ, МЭҮГ, ҮХГ-ын удирдлагууд тэргүүтэй 200 гаруй төлөөлөгч оролцсон юм.
    Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн таван орон болох Армен, Беларусь, Казахстан, Киргиз, ОХУ-ын хоорондын худалдааны харилцаан дахь хориг саадын дийлэнх хувийг эзэлдэг тарифын бус хориг саадыг арилгах зорилгоор Стандарт хэмжил зүйн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ, ИТГЭМЖЛЭЛИЙН САЛБАРТ хамтран ажиллахаар САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
    Талууд эдгээр санамж бичгийг үндэслэн техникийн зохицуулалт, стандарт, итгэмжлэлийн салбарт 2017-2019 онд хамтран ажиллах төлөвлөгөөг ойрын хугацаанд байгуулахаар тохиролцсон бөгөөд Стандарт, хэмжил зүйн газрын зүгээс санамж бичгийн хүрээнд эхний ээлжинд 4 чиглэлээр хамтран ажиллахаар саналаа хүргүүллээ.

Баталгаажуулалтын зөвлөл хуралдаж, гэрчилгээг олгох, сунгах шийдвэрийг гаргалаа

2017.10.11
      Стандарт, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон менежментийн тогтолцоонд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж менежментийн тогтолцоог хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг Монжүүс ХХК, Төв аймгийн Стандарт, Хэмжилзүйн хэлтэс, Дархан Ус суваг ХК, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Спирт бал бурам ХХК, Практикал даатгал ХХК-нуудад 3 жилээр олгох, Дархан төмөрлөгийн үйлдвэр, Увс аймгийн Ус Эрдэнэ ХХК-ийн бүтээгдэхүүнд Үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрхийг 3 жилээр тус тус олгож, 9 аж ахуй нэгжийн 11 нэрийн бүтэтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээг олгох, сунгах шийдвэрийг гаргалаа:

Аж ахуй нэгжийн нэр Баталгаажуулалтын объектын нэр

Шийдвэрлэсэн нь:

1 Чанарын менежментийн тогтолцоог  хэрэгжүүлсэн байгууллагад гэрчилгээг олгох, сунгах
1.1 Монжүүс ХХК Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016стандартыг хэрэгжүүлсэн  байдалд анхдагч аудитявуулсан тухай Менежментийн тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилээр олгох
1.2 Төв аймгийн Стандарт Хэмжилзүйн Хэлтэс Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016стандартыг хэрэгжүүлсэн  байдалд давтан аудитявуулсан тухай Менежментийн тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилээр олгох
1.3 Дархан Ус суваг ХК Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016стандартыг хэрэгжүүлсэн  байдалд анхдагч аудитявуулсан тухай Менежментийн тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилээр олгох
1.4 Дархан төмөрлөгийн үйлдвэр ХХК Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016стандартыг хэрэгжүүлсэн  байдалд давтан аудитявуулсан тухай Менежментийн тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилээр олгох
1.5 Спирт бал бурам ХХК Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016стандартыг хэрэгжүүлсэн  байдалд давтан аудитявуулсан тухай Менежментийн тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилээр олгох
1.6 Практикал даатгал ХХК Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016стандартыг хэрэгжүүлсэн  байдалд давтан аудитявуулсан тухай Менежментийн тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилээр сунгах
2 Бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрх сунгах
2.1 Дархан төмөрлөгийн үйлдвэр ХХК
  • Төмөр хийц

ҮТТ хэрэглэх эрхийг 3 жилээр сунгах

2.2 Ус-Эрдэнэ ХХК
  • Чацарганы шүүс,тос
  • Үхрийн нүдний шүүс
ҮТТ хэрэглэх эрхийг 3 жилээр сунгах
3 Бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээг олгох, сунгах
3.1 Анун ХХК
  • Тавилга
Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох
3.2 Урин трейд ХХК
  • Ариун цэврийн цаас
  • Салфетик
Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох
3.3 Сассир ХХК
  • Сауны үйлчилгээ
Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох
3.4 Талх чихэр ХХК
  • Гурилан бүтээгдэхүүн
Тохирлын гэрчилгээг 2018 оны 3 сарын 30 хүртэл сунгах
3.5 Хоргын хүүХХК
  • Мах махан бүтээгдэхүүн
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
3.6 Эко Эрдэнэ ХХК
  • Жүүс 4 нэр төрөл
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
3.7 Азийн их хүлэг ХХК
  • “Ариг” нэрийн савалсан цэвэр ус
Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох
3.8 Гурван сор ХХК
  • Сүлжмэл эдлэл
Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох
3.9 М Ти Эс ХХК
  • Цагаан архи 2 нэр төрөл
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах

 

Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар

ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЛБАРЫН СТАНДАРТЧИЛАЛ, БАТАЛГААЖУУЛАЛТ-2017” семинар

 2017.09

     Монгол Улсад холбооны дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 50 жил, холбооны техникийн ажилчин бэлтгэж эхэлсний 80 жилийн ойн баярыг 2017 онд тэмдэглэж байгаа бөгөөд энэхүү ойн арга хэмжээг тохиолдуулан “Харилцаа холбооны салбарын стандартчилал, баталгаажуулалт-2017” сэдэвт семинарыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургуультай хамтран 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.

     Энэхүү семинарт харилцаа холбоо, мэдээллийн технологийн стандартчилал, баталгаажуулалтын үйл ажиллагаанд оролцогч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Стандарт хэмжил зүйн газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, салбарын тусгай зөвшөөрөл эзэмшигч, баталгаажуулалтын эрх бүхий хуулийн этгээд, хэрэглэгчид болон ШУТИС-ийн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, МУИС-ийн эрдэмтэн судлаачид нарын төлөөлөл 100 гаруй зочид төлөөлөгчид оролцсон юм.

     Монгол Улсын Засгийн газраас харилцаа холбооны  салбарыг эрчимтэй хөгжүүлэх, шинэ техник технологийн ололтыг нийгэм, эдийн засгийн бүх хүрээнд нэвтрүүлэх, тогтвортой хөгжлийг дэмжихэд тэргүүлэх ач холбогдолтой гэж үзэж байгаа билээ.

    Хэдийгээр манай улс харилцаа холбооны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч орон биш боловч, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт олон улсын жишигт нийцсэн, тэргүүний технологи, үйлчилгээ хэрэглээг хугацаа алдалгүй нутагшуулах, зохицуулалтын арга хэрэгслээр дэмжлэг үзүүлэх, хэрэгжүүлэхэд салбарын стандартчилал, баталгаажуулалтын үйл ажиллагааны ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.

    Харилцаа холбооны зохицуулах байгууллагын бүрэн эрх, чиг үүрэгт Харилцаа холбооны тухай хуулиар “Харилцаа холбооны сүлжээний болон хэрэглэгчийн тоног төхөөрөмжийн техникийн нөхцөл, шаардлагыг тогтоох, баталгаажуулах”;  "Харилцаа холбооны стандарт боловсруулж, эрх бүхий байгууллагаар батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих” зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг заасан байдаг.  Зохицуулагч, үйлдвэрлэл эрхлэгч, тусгай зөвшөөрөл эзэмшигч, баталгаажуулалтын хуулийн этгээд, хэрэглэгчдийн хоорондын итгэлцлийг бүрдүүлэх, сүлжээ болон тоног төхөөрөмжийн харилцан холболтыг хангах, найдвартай ажиллагааг дээшлүүлэх, олон улсаар баталгаажсан тоног төхөөрөмжийг өргөнөөр ашиглахад салбарын стандартчилал, баталгаажуулалтыг улам боловсронгуй болгох, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, эрдэмтэн судлаачид, хэрэглэгч нарын оролцоог шинэ шатанд гаргах шаардлага гарч байна.

     Энэхүү семинар нь харилцаа холбоо, мэдээллийн технологийн стандартчилал, тоног төхөөрөмжийн баталгаажуулалтын бодлого, зорилтын хэрэгжилт болон зохицуулалтын өнөөгийн байдлыг дүгнэх, салбарын стандарт боловсруулалт, баталгаажуулалтын үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэргүүн туршлагыг түгээх, тулгамдсан асуудлыг хамтран тодорхойлох, стандарт баталгаажуулалтын чиглэлд холбогдох байгууллагууд, эрдэмтэн судлаачид, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчдийн  оролцоо, саналыг авч үйл ажиллагаандаа тусгахад чухал арга хэмжээ боллоо гэж салбарын мэргэжилтнүүд үзэж байна.

     Семинараас төр болон хувийн хэвшил, тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгч нарт хандсан зөвлөмж гаргахаар төлөвлөж байгаа юм.

http://crc.gov.mn/k/2Qu

          БҮТЭЭГДЭХҮҮН, ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР.

Малайз улсад зохион байгуулагдсан  “Усны тоолуурын загварын туршилт, баталгаажуулалт” сургалт

 ХХШБГ 2017.09

     Малайз улсад зохион байгуулагдсан ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (PTB)-ийн Ази, номхон далайн хөгжиж буй орнуудад хэрэгжүүлж буй MEDEA төслийн санхүүжилтээр “Усны тоолуурын загварын туршилт, баталгаажуулалт” сэдэвт семинар, дадлага сургалт 2017 оны 9 дүгээр сарын 12-14-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.Энэхүү сургалтанд  Бутан, Камбожи, Пижи, Малайз, Монгол, Мяамар, Непал, Филиппини, Папуа Нью Гвиней, Тайланд, Узбекстан, Вьетнам зэрэг нийт 12 орны  22 хүн хамрагдсан юм. Сургалтын ерөнхий зохион байгуулагчаар (PTB)- ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн, (APLMF)- Ази Номхон далайн орнуудын хууль эрхийн хэмжил зүйн форум, зөвлөхөөр  (NMIM)-Малайз улсын хэмжил зүйн хүрээлэн,  (NMIA)-Австрали улсын хэмжил зүйн хүрээлэн ажилласан.

     Тус сургалтанд сургагч багшаар Mrs. Marian Haire болон Mr.Bradley Craft
 нар ажиллаж Усны тоолуурын загварын туршилт, баталгаажуулалт, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, нэгж дамжуулалт, баталгаажуулалт хийх бэлтгэл, тоног төхөөрөмж, гадна байдлын үзлэг, харьцангуй алдааг тооцоолох зэрэг сэдвээр 3 өдрийн хичээл зааж дадлагын ажил хийлгэсэн.

     Энэхүү сургалтад хамрагдсанаар бусад улс орнууд “Усны тоолуурын загварын туршилт, баталгаажуулат”-ыг  хэрхэн хийдэг талаар туршлага хуримтлуулахаас гадна онолын мэдлэгийг дээшлүүллээ.

Зохион байгуулагч: (PTB)- ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн
                                 (APLMF)- Ази Номхон далайн орнуудын хууль эрхийн хэмжил зүйн форум

Дэмжин ажилласан: (NMIM)-Малайз улсын хэмжил зүйн хүрээлэн
                                  (NMIA)-Австрали улсын хэмжил зүйн хүрээлэн

“НЭГ БҮС, НЭГ ЗАМЫН ИТГЭМЖЛЭЛИЙН ХӨГЖИЛ” сэдэвт олон улсын сургалт

ИГ 2017.09

    БНХАУ-ын Бээжин хотноо тус улсын Итгэмжлэлийн байгууллага (CNAS)-аас 2017 оны 9 дүгээр сард зохион байгуулсан “Нэг бүс, нэг замын итгэмжлэлийн хөгжил” сэдэвт олон улсын сургалтад Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг, ахлах мэргэжилтэн Д.Удвал нар оролцоод ирлээ.
Сургалтын явцад БНХАУ-ын чанарын дэд бүтцийн хөгжил, тохирлын үнэлгээний зохицуулалт, Итгэмжлэл, баталгаажуулалтын агентлаг (CNCA), Итгэмжлэлийн байгууллага (CNAS)-ын үйл ажиллагаа, итгэмжлэгдсэн байгууллагуудтай танилцлаа.
Ингээд БНХАУ-ын органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын талаархи мэдээллээс уншигч та бүхэндээ хүргэе.

    БНХАУ-д органик хүнсний баталгаажуулалт нь төрөөс зохицуулалттай үйл ажиллагаа болно. БНХАУ-ын хүнсний хэрэглээний зах зээл өнөөдөр дэлхийд хоёрдугаарт орж байна.  Тус улсын органик бүтээгдэхүүний хэрэглээний өсөлт нь дэлхийн дундаж түвшнөөс дээгүүр байгааг тогтоожээ. Сүүлийн жилүүдэд ялангуяа том хотуудад хүн амын дунд өндөр орлоготой бүлгийн хэмжээ хурдацтайгаар нэмэгджээ. Түүнчлэн тус улсад хүнсний аюулгүй байдал, хүүхдийн хоол тэжээлийн асуудал өнөөг хүртэл чухал асуудал болсоор байна.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус улсын ДНБ жилийн 7.4% буюу түүнээс ч илүү хурдтай өссөн байна. Сүүлийн үеийн мэдээллээр 2015 он гэхэд Хятад улсын ДНБ 10.5 их наяд долларт хүрч, АНУ-ын дараа 2-рт орж, хот суурин газрын оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 4,990 доллар байсан нь өнгөрсөн оныхоос 8.9 хувиар өссөн үзүүлэлт байна.

     Хятадын эдийн засгийн хөгжил нь органик зах зээлийг хөгжүүлэх боломжийг олгож байна.
Одоогоор хийгдэж буй статистик судалгааны мэдээгээр тослог хүнсний бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, усны бүтээгдэхүүн, шинэ мах ба үр тарианы бүтээгдэхүүн гэсэн таван органик бүтээгдэхүүнийг хамгийн их импортлосон байх ба импортын хэмжээ нь Хятадад үйлдвэрлэсэн тэдгээр нэрийн органик бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүрчээ. Хятадад органик мал аж ахуй, шувууны бүтээгдэхүүн маш бага бөгөөд Хятад улс өөрийн зах зээлийг хангаж чадахгүй байна. Иймээс тэд импортлох шаардлагатай гэж үздэг.
     Тус улсын органик бүтээгдэхүүн нь нийт хүнсний бүтээгдэхүүнийхээ 0.2%-ийг эзэлдэг бөгөөд хөгжингүй орнуудтай харьцуулахад 1.8%-иар доогуур үзүүлэттэй гарчээ. 2015 он гэхэд тус улсын дотоодын органик хүнсний үнэ 2012 онтой харьцуулахад 2 дахин өссөн бөгөөд энэ нь органик хөдөө аж ахуйн цаашдын хөгжилд асар их боломж, том зах зээл байгаа гэдгийг илэрхийлсэн үзүүлэлт болж.
    Статистикийн мэдээгээр, органик бүтээгдэхүүний 70 орчим хувь нь анхдагч бүтээгдэхүүн (ундаа, усны бүтээгдэхүүн, амьтны болон шувууны бүтээгдэхүүн) эзлэх ба бусад нь багахан хувийг эзэлдэг. Органик бүтээгдэхүүний тэргүүлэх ангилалд эхнийх нь будаа, хоёр дахь нь цай, гурав дахь нь сүүн бүтээгдэхүүн багтсан байна.
Тус улсад органик бүтээгдэхүүний GB/T19630-2011 үндэсний стандартыг мөрддөг бөгөөд 4 хэсэгтэй байна. Үүнд:
GB/T 19630.1–2011, 1 дүгээр хэсэг-Үйлдвэрлэл,
GB/T 19630.1–2011, 2 дугаар хэсэг-Боловсруулалт,
GB/T 19630.1–2011, 3 дугаар хэсэг-Шошго ба маркетинг,
GB/T 19630.1–2011, 4 дүгээр хэсэг-Менежментийн тогтолцоо.

    Тус улсын органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын талаархи Зохицуулалтад "БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр органик хүнсний баталгаажуулалт, үйлдвэрлэл, боловсруулалт, импорт, борлуулалтын үйл ажиллагаа эрхэлж буй аливаа этгээд Органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын талаархи Зохицуулалтыг дагаж мөрдөнө. Органик бүтээгдэхүүн гэсэн нэр томьёо нь Хятад улсын үндэсний стандартад нийцсэн органик бүтээгдэхүүнийг хэлэх бөгөөд тэдгээр нь хүний хоол хүнс, амьтдын тэжээлд зориулагдсан байна. Энэ нь "органик" гэж борлуулсан бүх бүтээгдэхүүнийг БНХАУ-ын Баталгаажуулалт, итгэмжлэлийн товчоо (CNCA)-ноос зөвшөөрөлтэй баталгаажуулалтын байгууллагуудад баталгаажуулсан байхаар тусгажээ.
   Өнөөгийн байдлаар органик хүнсний баталгаажуулалтыг 24 байгууллага гүйцэтгэхээр БНХАУ-ын Баталгаажуулалт, итгэмжлэлийн товчоо (CNCA)-ноос зөвшөөрөл авсан байгаагаас Хөдөө аж ахуйн яам, Байгаль орчны яамны харьяанд ажиллаж буй байгууллагууд нь органик хүнсний баталгаажуулалтын хамгийн том 2 байгууллага болж байна.
   Хятадын органик хүнсний баталгаажуулалтын төв (China Organic Food Certification Center (COFCC)) нь Хөдөө аж ахуйн яамны харьяанд 2002 онд байгуулагдсан. БНХАУ-ын үндэсний стандартын дагуу тарималжуулалт, үржүүлгийн болон бүтээгдэхүүн боловсруулалтын чиглэлээр органик хүний баталгаажуулалтын үйл ажиллагаа явуулахыг нь  CNCA-аас зөвшөөрсөн бөгөөд 2005 онд CNAS-аар итгэмжлэгджээ. БНХАУ-ын органик зах зээлд эзлэх хувь бүтээгдэхүүний 52%-ийг тус төв баталгаажуулсан байна. Тус төв, орон нутгийн 38 салбарт өнөөгийн байдлаар  хөдөө аж ахуйн салбарт мэргэшсэн, албан ёсны гэрчилгээ бүхий 219 шинжээч ажилладаг бөгөөд 2016 онд 951 аж ахуйн нэгжийн 3844 бүтээгдэхүүнийг баталгаажуулсан байна. 2006 оноос эхлэн гадаадад бизнесээ өргөжүүлснээс хойш 23 орны сүүн бүтээгдэхүүн, кофе, дарс, тос, цай, бусад бүтээгдэхүүний бизнес эрхлэгч 50 гаруй үйлчлүүлэгчийг хамруулсан үйл ажиллагаа явуулжээ.
БНХАУ-ын Органик бүтээгдэхүүний каталогид (CNCA-аас хэвлэн гаргасан) орсон бүтээгдэхүүнийг баталгаажуулахаар тус төвд хандах боломжтой юм байна.

“БНХАУ-руу бараа, бүтээгдэхүүн экспортлодог аж ахуй нэгжүүдэд
тулгарч буй худалдааны саад тотгор” сэдэвт уулзалт

БТБГ 2017.09

    БНХАУ-руу бараа, бүтээгдэхүүн экспортлоход тулгарч буй худалдааны саад тотгорыг тодорхойлох зорилгоор экспортлогч аж ахуй нэгж, Хүнсчдийн холбооны төлөөлөлтэй 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газар, Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар, Итгэмжлэлийн газраас уулзалт зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонслоо.
    Уг уулзалтаар худалдаанд тулгарч буй техникийн саад тотгорыг хэрхэн арилгах, Стандарт, хэмжил зүйн газраас баримталж буй бодлого, Тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн юм.

 

 

 

                            Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар

БНХАУ-ын Хяналт, хорио цээрийн академи (CAIQ )-ийн
Шинжилгээний ур чадварыг үнэлэх тогтолцоо (ACAS)-ны тухай

china surgalt ИГ


   БНХАУ-ын Хяналт, хорио цээрийн академид Чанарын хяналт хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас Шинжилгээний ур чадварыг үнэлэх тогтолцоо  (ACAS)-г хэрэгжүүлэх эрхийг олгосон ба ISO/IEC 17043:2010 стандартын дагуу БНХАУ-ын Итгэмжлэлийн байгууллага (CNAS)-аар  итгэмжлэгдэн  ур чадварын  сорилтын хөтөлбөр, хяналтын материал ба стандартчилсан загвар (CRM/RM)-ын судалгаа шинжилгээ, боловсруулалт, аргын баталгаажуулалт, лаборатори хоорондын харьцуулалт, техникийн сургалт, зөвлөгөө зэрэг  үйл ажиллагааг хэрэгжүүлдэг.
   Тус байгууллага нь судалгаа, шинжилгээний салбарт дотоод, гадаадын олон оронд төрөл бүрийн сорилтын төслүүд, хэмжих хэрэгслийн 100 гаруй баталгаажуулалтын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (APEC), Ази-Номхон Далайн Лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагаа (APLAC), БНХАУ-ын баталгаажуулалт,   итгэмжлэлийн удирдах хороо (CNCA), мөн тус улсын үндэсний тохирлын үнэлгээний итгэмжлэлийн хороотой хамтран олон улс, бүс нутгийн түвшинд томоохон хэмжээний ур чадварын хөтөлбөрийг зохион байгуулсан  туршлагатай, мэргэжлийн байгууллага юм. Тухайлбал сүүлийн 5 жилийн байдлаар 300 гаруй ур чадварын хөтөлбөрийг зохион байгуулж, 13000 лаборатори хамрагдсан байна.    
Боловсон хүчний хувьд 25 судлаач, эрдэм шинжилгээний ажилтантай, үүнээс докторын зэрэгтэй 2, профессор 2 байна. Шинжилгээний ур чадварыг үнэлэх тогтолцоо (ACAS)-г хэрэгжүүлэх лаборатори  нь 23,0 сая юаны үнэ бүхий 450 гаруй тоног төхөөрөмжийг сорилт туршилтанд ашигладаг.
   Тус байгууллагаас олон улс, бүс нутаг, үндэсний түвшинд хүнс, ус, таримал ургамал, малын эмийн үлдэгдэл, гоо сайхан, нэхмэл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнд аюулгүй байдал, хор судлал, физик хими, ургамал хорио цээр, генетикийн өрчлөлт, нян судлал зэрэг сорилтын төрлөөр ур чадварын хөтөлбөрийг зохион байгуулж байна.   
Аливаа лабораторийн хувьд өөрийн үйлчлүүлэгч, сонирхогч талууд, итгэмжлэлийн байгууллагад өөрсдийн техникийн чадавхийг нотлон харуулахын тулд тохиромжтой ур чадварын сорилтын хөтөлбөрт оролцох нь чухал байдаг. Сорилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тохирлын үнэлгээний байгууллагын та бүхэнд мэдээлэл болгоход БНХАУ-ын Хяналт, хорио цээрийн академи (CAIQ)-ийн Шинжилгээний ур чадварыг үнэлэх тогтолцоо (ACAS)-ны хөтөлбөрт хамрагдах боломжтой байна.

Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.acas.com.cn вэб сайттай танилцана уу.           

 

 

                                                                                                                                                                                                                    

Олон улсын түлхүүр харьцуулалтад оролцож байна

2017.08.24 2

Хэмжил зүйн Хүрээлэнгийн Цахилгаан эрчим хүчний чадлын хэмжлийн лаборатори 2017 оны 7 дугаар сарын 17-ноос Европ-Азийн хэмжил зүйн хүрээлэнгүүдийн хамтын ажиллагааны байгууллага (СООМЕТ)- ын COOMET.EM-K5 түлхүүр харьцуулалтын хэмжил гүйцэтгэж эхэлсэн бөгөөд СХЗГ-ын Цахилгаан хэмжлийн лаборатори хүсэлт гарган 12 оролцогч лабораторийн (БНХАУ-ын NIM, Турк, ОХУ зэрэг) нэг болон 695/UA/16 “Цахилгаан эрчим хүчний хэмжил” –д хэмжлийн чадавхиа үнэлүүлэх, илтгэн тавих , хэмжил гүйцэтгэх ур чадвараа дээшлүүлэх, дадлагажин мэргэших  зорилготойгоор оролцож байна.

Уг түлхүүр харьцуулалтыг зохион байгуулагч лаборатори нь Украйн Улсын “Укрметертестстандарт” ГП хүрээлэн бөгөөд хүрээлэнгийн захирал Величко Олег Николаевич, шинжлэх ухаан-судалгааны лабораторийн эрхлэгч Карпенко Станислав Романович нар  тус лабораторийн харьцуулалтын хэмжил, хэмжил гүйцэтгэж буй эталон тоног төхөөрөмж, ажилтны ур чадвартай танилцаж, хянах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөр энэ сарын 17-ноос 21-нд СХЗГ-т айлчиллаа.

Мөн энэ айлчлалын хүрээнд Одессийн Хэмжил зүйн сургуулийг төгсөгчидтэй уулзалт зохион байгуулж, мөнгөн аягатай айраг, алд цэнхэр хадагтай зочдоо угтан авч, Чанар, техникийн зохицуулалтын академи болон хөгжсөн уг сургуулийн захирлын мэндчилгээг дамжуулан, гардуулах арга хэмжээгээр эхлэн, төгсөгч Хэмжил зүйн хүрээлэнгийн захирал асан З.Ганболд,  “Эрдэм” дээд сургуулийн доктор профессор Ё.Гантогоо нар талархал мэндчилгээний үг хэлж, оюутан ахуй цагийн дурсгалт зургаар хийсэн танилцуулга явж, дурсгалын зураг авахуулж нөхөрсөг, халуун дотно уулзалт болсон.

СХЗГ-ын Хэмжил зүйн хүрээлэнгийн цахилгаан хэмжлийн эталон лабораторидХБНГУ-ын төслийн зөвлөх мэргэжилтэн ажиллав

 

2017.08.24

ХБНГУ-ын Засгийн газар, Монгол улсын Засгийн газар хоорондын Техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу эрчим хүч, хэмжил зүйн салбарт хэрэгжиж буй “Эрчим хүчний салбарт тулгуурлан чанарын дэд бүтцийг дэмжих“ /BMZ-№2012.2185.2/ төслийн зөвлөх доктор Ханс Бахмаяр 8 дугаар сарын 7-ноос 11-ны хооронд СХЗГ-д ажиллах хугацаанд:

1. Хэмжил зүйн тогтолцооны анхдагч нэгж болох Өмнөговь аймгийн СХЗХ-ийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын лабораториор дамжуулан тухайн орон нутагт хэрэгжиж буй хэмжил зүйн чиглэлээр төрөөс үзүүлж буй ажил, үйлчилгээний нөхцөл, байдалтай танилцаж, мэдээлэл солилцох, зөвлөмж өгөх хэлэлцүүлэг зохион байгуулж цаашид бүсчилсэн хэлбэрээр шалгалт тохируулгын ажил гүйцэтгэх боломж;

2. Цахилгаан тоолуурын техникийн зохицуулалт боловсруулах Ажлын хэсэг төслийн зөвлөхтэй хамтран хэлэлцүүлэг;

3. “Хэмжлийн чадавхиа батлан, тогтоолгох” сэдвээр ХЗХ болон ХХШБГ-ын шалгалт тохируулгын ажилтнуудад танилцуулга-сургалт;

4.Тухайн улс оронд шаардлагатай хэмжигдэхүүний нэгж, түүнийг хадгалах, хэмжил зүйн тасралтгүй нэгж дамжуулалттай үйл ажиллагааг ханган ажиллах чадамжтай байгууллага, лабораторийг түшиглэн хэмжил зүйн тогтолцоог төрөлжүүлэн хөгжүүлэх эрх бүхий мэргэшсэн байгууллагыг томилох, бүртгэх зэрэг үндсэн  ойлголт олгох танилцуулга-хичээл, хэлэлцүүлэг асуулт хариулт хэлбэртэй болсон.

5.Цахилгаан эрчим хүч чадлын эталон  лабораторид шаардлагатай эрчим хүчний чанарын үзүүлэлт хэмжих тоног төхөөрөмж, багажид нэгж дамжуулан, шалгалт тохируулга гүйцэтгэж эхлэхэд шаардлагатай байгаа эталон тоног төхөөрөмж нийлүүлэх, боловсон хүчний сургалт, чадавхи дээшлүүлэх талаар хэлэлцэн зөвлөлдөх ажил хийсэн.

Цахилгаан хэмжлийн эталон лабораторийн эрхлэгч, ахлах мэргэжилтэн Б.Итгэл

2017-08-14

ISO/TS 22003 - Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоосэдэвт олон улсын сургалт зохион байгуулагдлаа

 pac train pic

Ази Номхон далайн орны итгэмжлэлийн сүлжээг чадавхижуулах хөтөлбөр (SANAP)-ийн дор Стандарт, хэмжил зүйн газар нь ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (PTB)-ийн санхүүжилтээр, Номхон далайн бүсийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC)-тай хамтран  Монгол улсад  ISO/TS 22003 - Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо-Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоонд аудит болон баталгаажуулалт хийдэг байгууллагад тавих шаардлага” стандартын сургалтыг 2017 оны 7-р сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд амжилттай зохион байгууллаа.

Итгэмжлэлийн чиглэлээр Монгол Улсад анх удаа зохиогдож буй олон улсын энэхүү сургалтад Шинэ Зеланд, Австралийн хамтарсан итгэмжлэлийн байгууллагын үйл ажиллагааны ерөнхий менежер Kylie Sheehan, Канадын Monachus Consulting компаний захирал Albert Chambers нар багшилж, нийт 15 орны итгэмжлэлийн болон баталгаажуулалтын байгууллагын 33 ажилтнууд оролцсон юм.

Сургалтын нээлтэд Монгол улсын талаас Монгол Улсын Шадар Сайдын зөвлөх С.Янжинсүрэн, СХЗГ-ын дэд дарга Б.Билгүүн, Стандартчилал, тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга Г.Өнөржаргал нар оролцов.

Монгол Улсын Шадар Сайдын зөвлөх С.Янжинсүрэн сургалтыг нээж хэлсэн үгэндээ даяаршлын энэ цагт хүнсний аюулгүй байдал зөвхөн ганц орны биш, олон улсын амин чухал бодлого, эрхэм зорилго болохыг дурьдаад тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн салбарт ажиллагсдын мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагыг дээшлүүлэхэд өндөр хувь нэмэр оруулах олон улсын стандартын сургалт явагдаж байгаад баяртай байгаагаа илэрхийлэн оролцогчдод амжилт хүслээ.

Гурван өдөр явагдсан тус сургалтаар оролцогчид нь

-          “ISO/IEC 17021-1:2015 - Тохирлын үнэлгээ - Удирдлагын тогтолцоонд аудит болон баталгаажуулалт хийдэг байгууллагад тавих шаардлага болон ISO/TS 22003 - Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны баталгаажуулалт” стандартыг боловсруулах үндэслэл,

-          Стандартын бүтэц,

-          Баталгаажуулалтын гэрчилгээжүүлэлтийн зарчим,

-          Хууль, эрх зүйн болон гэрээний асуудлууд,

-          Шударга байдал, хариуцлага ба санхүүжилт,

-          Бүтцийн, нөөцийн, мэдээллийн, үйл явцын шаардлага, тэдгээрийн бүтэц

-          Үйл ажиллагааны хяналт,

-          ISO/TS 22003 стандартын тусгай шаардлагууд,

-          Гадаад нөөц,

-          Өргөдөл ба өргөдлийн үнэлгээ,

-          Аудитын хөтөлбөр, аудитын цагийг тодорхойлох, аудит төлөвлөх, аудит хийх

-          Итгэмжлэх шийдвэр, Анхан болон Давтан итгэмжлэл,

-          Гомдол ба зарга,

-          Удирдлагын тогтолцооны шаардлагууд,

-          ISO/IEC 17021, ISO/TS 22003 стандартууд болон IAF-аас гаргасан холбогдох баримт бичгийн харилцан уялдаа

сэдвүүдийг гүнзгийрүүлэн судалж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ.

 “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо”
олон улсын сургалт Монголд

PAC сургалт

     Ази Номхон далайн орны итгэмжлэлийн сүлжээг чадавхижуулах хөтөлбөр (SANAP)-ийн дор Стандарт, хэмжил зүйн газар нь ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн (PTB)-ийн санхүүжилтээр, Номхон далайн бүсийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC)-тай хамтран  Монгол улсад  ISO/TS “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо - Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоонд аудит болон баталгаажуулалт хийдэг байгууллагад тавих шаардлага” стандартын сургалтыг 2017 оны 7-р сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар зочид буудалд зохион байгуулж байна. Энэхүү сургалтад оролцохоор 15 орны 24 хүн хүрэлцэн ирээд байгаа аж.
     Даяаршиж буй энэ цагт хүнсний аюулгүй байдал зөвхөн ганц орны биш, олон улсын амин чухал бодлого, эрхэм зорилго болж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар хүн амын өвчлөлийн 80 гаруй хувь нь хоол хүнснээс үүдэлтэй болохыг нь нотолсон.
     Иймээс хүнсний аюулгүй байдал гэдэг нь тухайн улсын Үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг чухал хүчин зүйлсийн нэг бөгөөд тухайн улсын төр, засгаас баримталж буй хүнсний салбарын бодлого, авч буй арга хэмжээ түүний хэрэгжилт, хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа, тэдгээрт тавих хяналт, шалгалт, түүнчлэн хэрэглэгчийн сэтгэл ханамжаар илэрхийлэгддэг онцлогтой.
     Сүүлийн жилүүдэд манай орны хувьд хүнсний аюулгүй байдлын асуудал чухлаар тавигдах боллоо.  Учир нь хоол хүнс нь хүний суурь анхдагч материаллаг хэрэглээ болж улмаар эрүүл аж төрөх, урт удаан наслах эх сурвалж болдог гэдгийг хүн бүхэн хүлээн зөвшөөрч байгаа явдал юм.  
   Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь төрийн болон төрийн бус байгууллагуудын хоорондын ажлын уялдаа, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан асуудал болоод байна. Улс орны хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ чанартай, аюулгүй, найдвартай байдлаараа өрсөлдөх болсон өнөөгийн зах зээлд хүнсний сүлжээнд зохистой дадал, чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн ажиллаж байна.
     Монгол Улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлсэн 4 үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг. Цаашид олон улсын зарчмын дагуу хүнс үйлдвэрлэлийн хэлхээн дэх аливаа үйлдвэрлэгчдийг бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг өөрийн удирдлагын тогтолцоогоор дамжуулан хууль тогтоомж, дүрэм, журмыг ханган биелүүлэхийг шаардаж байна. Иймд энэ чиглэлийн тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн салбарт ажиллагсдын   мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагыг дээшлүүлэхэд өндөр үр дүнтэй сургалт болох биз ээ.

Чанар, өндөр бүтээмж, тогтвортой хөгжлийн төлөө улсын зөвлөгөөн 2017

 Увс зөвлөгөөн


    Стандарт, хэмжил зүйн салбарын улсын зөвлөгөөн 2017 оны 7-р сарын 18-20-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотод “Чанар, өндөр бүтээмж, тогтвортой хөгжлийн төлөө” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд 18 аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 130 гаруй албан хаагчид оролцсон бөгөөд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх С.Янжинсүрэн, Стандарт, хэмжил зүйн газрын дэд дарга Б.Билгүүн нар зөвлөгөөнийг нээж үг хэлсэн юм. Зөвлөгөөнд дараах илтгэл, мэдээллүүд тавигдсан. Тухайлбал:
 - Стандарт, хэмжил зүйн салбарын бодлого, анхаарах асуудлууд
 -  2017 оны орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдийн хагас жилийн үйл ажиллагааны үр дүнгийн үнэлгээ, цаашид анхаарах асуудлууд
 - Чанарын хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарах зарим асуудлууд
 - Хэмжил зүйн үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд
 - 2017 оны төсвийн гүйцэтгэл, 2018 оны төсвийн төсөл, 2019-2020 оны төсвийн төсөөллийн талаар анхаарах асуудлууд
     Түүнчлэн чиглэл тус бүрээр сургалт, семинарыг зохион байгуулав.
 - Сорьцын хяналтын чиглэлээр орон нутагт анхаарах асуудлууд
 - Сошиал сувгаар дамжуулан Стандарт, хэмжил зүйн салбарын үйл ажиллагааг сурталчилах нь
 - Цалин хөлсний талаар цаашид авах арга хэмжээ
 - Санхүүгийн тайлан болон гүйцэтгэл, е-тайлангийн талаар
 - Аудитын дүгнэлт, зөвлөмжийн талаар цаашид авах арга хэмжээ
 - Баталгаажуулалтын баримт бичгүүд, олон улсын шаардлага
 - Баталгаажуулалтын үйл ажиллагааг ижил түвшинд явуулахад дэмжлэг үзүүлэх, заавар, зааварчилгаа
 - Хэмжүүр, хэмжих хэрэгслийн шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулагын чиглэлээр тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам /эзэлхүүн зарцууулалт, масс, цахилгааны хэмжлийн төрлөөр/
    Ингээд зөвлөгөөний төгсгөлд хэлэлцүүлэг зохион байгуулж орон нутгийн хэлтэс тус бүрээс Стандарт, хэмжил зүйн салбарт тулгамдаж буй асуудал болон  цаашид авах арга хэмжээний талаар санал солилцон зөвлөмж гаргахаар боллоо.

    БНХАУ-д зохион байгуулагдсан “Тоног төхөөрөмжийн стандартчилал” сэдэвт сургалтад СХЗГ-ын 9 албан хаагч оролцов

сургалт

    БНХАУ-ын Ерөнхийлөгчийн санаачилсан Евроазийн орнуудын худалдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн “Нэг бүс, нэг зам” хөгжлийн стратегийг хэрэгжүүлэх, худалдааг хөнгөвчлөхөд дэмжлэг үзүүлэх зорилгоор тус улсын Засгийн газраас санхүүжүүлэн,  стандартчиллын байгууллагын ажилтнуудад зориулсан сэдэвчилсэн сургалтууд зохион байгуулж байна.
    БНХАУ-ын Жиансу мужийн Чанжөү хотод 2017 оны 6 дугаар сарын 9-нөөс 30-ны өдрүүдэд зохион байгуулсан “Тоног төхөөрөмжийн стандартчилал” сэдэвт сургалтад төв, орон нутгийн стандартчиллын байгууллагын 9 ажилтан оролцлоо. Сургалтын үеэр “Нэг бүс, нэг зам” хөгжлийн стратеги, Хятад улсын авто машин, төмөр зам, цөмийн эрчим хүч, далайн хөлөг онгоц, хөдөө аж ахуй болон хүнд машин механизм, ахуй цахилгаан хэрэгслийн стандартчиллын өнөөгийн байдал, эдгээр чиглэлд олон улсын стандартчилалд тус улсын оролцоо зэрэг сэдвээр хичээл мэдээлэл авлаа. Мөн БНХАУ-ын түүх соёлын дурсгалт газрууд тухайлбал Сиан, Шанхай, Чанжөү хотын эртний дурсгалт газруудтай танилцсан.   
    Энэхүү сургалтад хамрагдсанаар БНХАУ-ын болон бүс нутаг, олон улсын стандартчиллын байгууллагын туршлагаас судалж Монгол Улсын стандартчиллын байгууллагын боловсон хүчний мэдлэг туршлагыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой сургалт боллоо. Энэ ч үүднээс хөгжиж буй орнуудын мэргэжилтнүүд харилцан мэдээлэл солилцох, туршлага судлах, олон улсын төвшинд стандартчиллын хүрээнд хийгдэж байгаа ажилтай танилцах, хөгжингүй орнуудын туршлагаас суралцах их боломжийг бүрдүүлж байгаагаарай их ач холбогдолтой боллоо. 

Стандарт, хэмжил зүйн газар ОБЕГ-т сэтгэлийн дэм болгон хандив өглөө

 

ОБЕГ

    2017 оны 7-р сарын 4-ний өдөр Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр, СХЗГ-ын  БТБГ-ын дарга В.Ганзориг, СХЗГ-ын СБТДАГ-ын дарга С.Ням-Эрдэнэ болон бусад албан хаагчид Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудтай уулзлаа. Энэхүү уулзалтын үеэр эх орон байгаль дэлхийгээ гал түймрийн аюулаас хамгаалж, байгалийн хүнд нөхцөлд олон хоногоор ажиллаж байгаа албан хаагчдадаа зориулан Стандарт, хэмжил зүйн газрын хамт олноос сэтгэлийн хандивыг гардуулан өгөв.

Үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг олон улс хүлээн зөвшөөрнө

2017

2017 оны 7-р сарын 4-нд "Монгол ньюс" мэдээллийн төвд Стандарт, хэмжил зүйн газрын хэвлэлийн бага хурал болж СХЗГ-ын дарга Г.Гантөмөр, СХЗГ-ын Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг, СХЗГ-ын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дарга В.Ганзориг нар мэдээлэл хийлээ. Энэхүү хэвлэлийн бага хурлаар дараах асуудлыг ярив. Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн дагуу Стандарт, хэмжил зүйн газар (СХЗГ)-аас хэрэгжүүлж буй тохирлын үнэлгээний байгууллагын итгэмжлэлийн үйл ажиллагаа өнөөдөр олон улсын жишигт хүрч, үндэсний итгэмжлэлийн тогтолцоог бүс нутгийн түвшинд хүлээн зөвшөөрч байгааг Та бүхэнд өнөөдөр мэдээлэхэд таатай байна.
Учир нь, Монгол улсын Засгийн газраас Олон улсын байгууллагад гишүүнээр элсэхийг дэмжсэн 2003 оны 253 дугаар тогтоолын дагуу тус газар нь 2004 онд Ази, номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APLAC), 2007 онд Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC), 2009 онд Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC)-д гишүүнээр элсэн ажиллалаа.
Сорилт, хэмжлийн шалгалт тохируулгын лаборатори, хяналтын байгууллагын үр дүнг олон улсын хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт 2012 оноос нэгдэн ажиллаж байна.
Саяхан буюу 2017 оны 6 сарын 18-ны өдөр Монгол улсын итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагын үр дүнг олон талын хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх Номхон далайн хамтын ажиллагааны байгууллагуудын гэрээнд Монгол улс нэгдэн орлоо.
Монгол улс ийнхүү гишүүнээр элсэж, Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдсэний гол давуу тал нь ILAC-ын 90-ээд гишүүн орнууд экспортын бараа бүтээгдэхүүнд сорилт шинжилгээ хийсэн итгэмжлэгдсэн лабораториудын үр дүнг, РАС-ын 25 орны гишүүд үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын чанар, байгаль орчин, хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог хүлээн зөвшөөрөх, бизнесийн таатай орчинг бүрдүүлж буйд оршиж байна.  
Гол үр дүн нь үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээ  хилийн чанадад гарахад давтан сорилт, хяналт, баталгаажуулалтаар орох шаардлагагүй. Энэ нь хүнд суртал, нэмэлт зардлыг багасгаж бизнес эрхлэгчид үйл ажиллагаагаа сайжруулах тал дээр түлхүү анхаарах боломжийг олгож  байна.
Тухайлбал, үндэсний үйлдвэрлэгч Говь ХК-ийн ноолууран бүтээгдэхүүн тохирлын тэмдэгтэй. Үйл ажиллагаандаа чанарын  удирдлагын тогтолцоо (ISO 9001)-ны стандартыг нэвтрүүлсэн болохоо баталгаажуулсан гэрчилгээтэй. Иймээс тус үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаадын зах зээлд нэвтрэхэд бүтээгдэхүүнд дагалдсан сорилтын тайлан, баталгаажуулалтын гэрчилгээ нь олон улсын зах зээлд нэвтрэх нэрийн хуудас байх болно.
Цаашид үндэсний үйлдвэрүүдийн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн (мах, махан бүтээгдэхүүн, зэс, молибдены баяжмал, ноос, ноолуур гэх мэт), үйлдвэрлэгч, үйлчилгээний байгууллагад нэвтрүүлснийг нотлох менежментийн тогтолцоо (ISO 9001, ISO 14001, ISO 22000 гэх мэт)-ны баталгаажуулалтын гэрчилгээг гадаадын баталгаажуулалтын байгууллагаас өндөр өртөг зардал төлж, авах шаардлагагүй боллоо. Үндэсний итгэмжлэлийн байгууллага, итгэмжлэгдсэн баталгаажуулалтын байгууллагууд нь олон улсын түвшинд хүрсэн  чадавхитай болохоо нотолсон ажиллагаа боллоо.
Итгэмжлэл нь хоёр талаар үндэсний эдийн засгийг эрчимжүүлдэг. Үүнд, дотоодын бизнес эрхлэгчдэд гадаадын зах зээлд нэвтрэх боломжийг нээх ба бусад улс орны импортоор орж ирэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар аюулгүй байдлын баталгаа болж дэмжлэг үзүүлдэг. Иймээс итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээ нь стандарт зохицуулалтад нийцсэний нотолгоо болох тул бусад зохицуулалт эрх зүйн хүнд суртлыг багасган цаг хэмнэх, худалдааг хөнгөвчлөхөд зохицуулагч байгуулагуудын ажлын уялдаа чухал байх болно

Номхон Далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын итгэмжлэлийн форумын Олон талт харилцан хүлээн зөвшөөрөх
хэлэлцээрт нэгдлээ

APLAC PAC

Монгол улсын Засгийн газраас Олон улсын байгууллагад гишүүнээр элсэхийг дэмжсэн 2003 оны 253 дугаар тогтоолын дагуу Стандарт, хэмжил зүйн газар нь Ази, номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APLAC), Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC), Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC)-д тус тус гишүүнээр элсэн, улмаар лаборатори, хяналтын байгууллагын үр дүнг олон улсын хэмжээнд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт 2012 оноос нэгдэн ажиллаж байна.
Стандарт, хэмжил зүйн газрын Итгэмжлэлийн газар 2016 оны 8 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Номхон Далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын үнэлгээнд давтан амжилттай хамрагдсан.
2017 оны 6 дугаар сарын 16-24–ны өдрүүдэд Тайланд Улсын Бангкок хотноо зохион байгуулагдаж буй Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC), Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC)-ын хамтарсан 4 дүгээр Ерөнхий чуулганд СХЗГ-ын дарга Г.Гантөмөр, СХЗГ-ын Итгэмжлэлийн газрын дарга С.Ганцэцэг нар оролцож байна. Уг чуулганы үеэр Номхон Далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага /PAC/, Олон улсын итгэмжлэлийн форумын Олон талт харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэн орох гэрээнд газрын дарга Г.Гантөмөр гарын үсэг зурлаа.
Тэрээр хэлэхдээ “Стандарт, хэмжил зүйн газар PAC (Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага)-ын 27 гишүүн орон нэгдсэн бүтээгдэхүүн тогтолцооны байгууллагуудын итгэмжлэлийн үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх гэрээнд нэгдэж гарын үсэг зурлаа Энэ нь манай бизнесийн байгууллагуудын гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээн онцолсон юм.

Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

 хууль өргөн барих


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.20) Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат өргөн мэдүүллээ.
Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг улс орны нийгэм, эдийн засгийн харилцааны өөрчлөлт, шинэчлэлтэй уялдуулан сайжруулах, түүнчлэн Монгол Улс Дэлхийн худалдааны болон олон улсын, бүс нутгийн стандартчиллын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, бараа, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чанар, аюулгүйн шаардлагыг стандартаар тогтоох, түнийг үнэлэх, хүлээн зөвшөөрч баталгаажуулах харилцааг зохицуулж байгаа эрх зүйн орчноо олон улсын нийтлэг жишиг, зарчимд нийцүүлэн шинэчлэх шаардлагатай болжээ. Дээр дурдсан үндэслэл, шаардлагыг үндэслэн Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, дараах зарчмын асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна.
1.    Монгол Улсад мөрдөх стандарт, техникийн баримт бичгийг зөвлөмжийн хэлбэрээр, сонгон хэрэглэх, тэдгээрийг боловсруулж, хүлээн зөвшөөрч батлах бүхий л үйл явцад нээлттэй, ил тод оролцооны тэгш байдлыг хангах, улмаар үйлдвэрлэл, худалдаа, тохирлын үнэлгээний хүрээнд түүнийг иш татах, хууль эрх зүй, зохицуулалтын баримт бичиг эш татах замаар заваал мөрдүүлдэг олон улсын нийтлэг жишигт шилжих;
2.    Нийтийн ашиг сонирхол, хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах асуудлыг олон улсын нийтлэг жишиг, зарчимд нийцүүлж, техникийн зохицуулалтаар шийдвэрлэж байх;
3.    Үйлдвэрлэл, бараа бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн, стандартчилал тохирлын үнэлгээ, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн үйл ажиллагааны хамрах хүрээ, ажиллах зарчим, бүтэц, зохион байгуулалт, эрх үүргийг нарийвчлан тогтоох, улмаар үйлдвэрлэл, худалдаанд байгаа техникийн элдэв саад тотгор, хүндрэлийг багасгах замаар олон улсын гэрээ, хэлэлцээрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх боломж, орчныг бүрдүүлэх;
4.    Хуулийн нэр томъёог уг хуулийн төслийн агуулга, олон улсад нийтээр даган мөрдөж буй аргачлал, арга зүйн удирдамж, зааварт нийцүүлэх;

Хуулийн төслийг боловсруулахдаа Улсын Их Хурал, Засгийн газар, агентлагийн зарим удирдах ажилтнууд Европын Холбооны улсуудын стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн эрх зүйн орчинтой танилцсан бөгөөд Европын холбоо, Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн шинжээчдээс гаргасан зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн боловсруулжээ.

Европын холбооны “Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо

 ЕХ хаалт2017.06

Европын Холбоо болон Монгол улс хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төслийн хаалтын арга хэмжээ 2017 оны 6-р сарын 14-нд АСЕМ Велла Цогцолборт болж өнгөрлөө.

Энэхүү арга хэмжээний зорилго ньөнгөрсөн 3 жилийн хугацаанд чанарын дэд бүтцийн салбарт хэрэгжүүлсэн төслийн үр дүнг танилцуулах, улмаар Монгол Улсын худалдаа, болон худалдааны түншүүдтэйгээ цаашид хэрхэн ажиллах талаар хэлэлцсэн. Мөн Монгол Улсад хэрэгжиж буй худалдааны бусад төслийн талаар мэдээлэл өгөх, оролцогчид хоорондоо мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлсэн юм.Уг арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүд, Шадар сайд, Европын Холбооны Төлөөлөгчийн газар, Европын орнуудын Элчин сайд, албаны хүмүүс болон төслийг хамтран хэрэгжүүлэгч байгууллагууд хүрэлцэн ирлээ.

Хаалтын ажиллагаанд Европын Холбооны төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагаа, хөгжлийн газрын дарга Ларс Гронвалд мэндчилгээ дэвшүүлэв.Мөн стандарт, худалдаа, өртгийн хэлхээг дэмжих, өнгөрсөн 3 жилийн хугацаанд Монголын компаниудын чанар, стандартын тухай ойлголт хэрхэн нэмэгдсэн, чанарын стандартаар дамжуулан худалдааг сайжруулах, төслийн тогтвортой байдал зэрэг сэдвээр төслийн хамтрагч, үр шимийг хүртэгчид илтгэл тавьсан.  

Төслийн үр шимийг хүртэгч байгууллагын хувьд Стандарт, хэмжил зүйн газар Европын холбооны баг хамт олонтой олон ажил хамтран зохион байгуулсан бөгөөд үүний нэг бол ҮНДЭСНИЙ ЧАНАРЫН БОДЛОГО, ХӨТӨЛБӨР”-ийг боловсруулж, Засгийн газрын 2016 оны 344 дүгээр тогтоолоор батлуулаад байна. Энэ бол Монгол Улсэдийн засгаа төрөлжүүлж, шинэ бөгөөд зорилтот гадаад зах зээлд гарах боломжуудыг бий болгох, гадаад зах зээлд болон хамтрагч, түншүүддээ Монголын бизнес эрхлэгчдэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, нөгөө талаас Монгол Улсын бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд энэхүү хөтөлбөрийн зорилго тодорхойлогдож байна.

“Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл нь 2014 оны 4-р сарын 1-нээс эхэлсэн ба нийт 3.9 сая еврогийн санхүүжилттэй байсан бөгөөд Европын чанарын дэд бүтэц, зах зээлийн хяналтын тогтолцоог удирдан чиглүүлдэг системийг Монгол Улсад тохируулан хэрэгжүүлэхэд туслах зорилгоор стандартчилал, итгэмжлэл, зах зээлийн хяналт, үндэсний чанарын хөтөлбөр, хүний нөөцийг чадавхжуулах зэрэгт төвлөрөн үйл ажиллагаагаа явуулсан. Ингэснээр байгууллагын чадавхи нэмэгдэх, хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, худалдааны салбарыг дэмжих зэрэг ач холбогдолтой.

Дэлхийн Итгэмжлэлийн өдөр “Барилгын салбарт итгэлийг бий болгоно” уриан дор амжилттай зохион байгуулагдлаа

WAD zurag

Олон улсын итгэмжлэлийн Форум (IAF) болон Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-аас хамтран санаачилсаны дагуу жил бүрийн 6 дугаар сарын 9-ний өдрийг “Дэлхийн итгэмжлэлийн өдөр” болгон зарлаж, 9 дэх жилдээ тэмдэглэж байна.
Энэ жилийн дэлхийн итгэмжлэлийн өдрийг Олон улсын Итгэмжлэлийн форум (IAF), Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-аас “Итгэмжлэл нь барилгын салбарт итгэлийг бий болгоно” уриан дор арга хэмжээ зохион байгуулахаар шийдвэрлэсэн нь барилга, байгууламжийн чанар, аюулгүй, эрүүл ахуйн байдлыг хангахад гүйцэтгэх итгэмжлэл, стандартчилал, тохирлын үнэлгээний байгууллагын үүрэг хариуцлагыг тодотгож, ач холбогдлыг өндөржүүлж байна гэж ойлгож байна.
Барилгын салбар нь эдийн засгийн хөгжил, хүрээлэн буй орчны асуудалд чухал нөлөөтэй бөгөөд нийтийн аюулгүй байдлыг хангах, чанаргүй барилга, байгууламж бий болох эрсдлийг арилгахын тулд барилга үйлдвэрлэл, барилгын захиалагч болон гүйцэтгэгч, загвар бүтээгч, архитекторууд,  бүтээцийн болон иргэний байгууламжийн салбарт тохирлын үнэлгээний зөв тогтолцоог бий болгох шаардлага тавигдаж байна.
Итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний үр дүнг төрийн шийдвэр гаргах байгууллагууд хэрэглэх, ашиглах, хүлээн зөвшөөрөх оновчтой механизмыг бий болгох, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр Стандарт, хэмжил зүйн газраас зорилт, хөтөлбөр боловсруулж, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан нь Засгийн газраас бодлогоор дэмжлэг үзүүлж байгаагийн илрэл юм.

Энэ жилийн Дэлхийн итгэмжлэлийн өдрийг үндэсний итгэмжлэлийн байгууллага нь Ази номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын  “Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр”-ийн хүрээг  сорилт, шалгалт тохируулгын лабораторийн итгэмжлэлээс гадна техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн үйл ажиллагаагаар 2016 онд өргөтгөсөн, Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын Харилцан хүлээн зөвшөөрөх гэрээнд нэгдэх ижил түвшний үнэлгээнд бүтээгдэхүүн ба менежментийн 3 төрлийн тогтолцооны баталгаажуулалтын чиглэлээр амжилттай үнэлэгдсэн зэрэг хийж бүтээсэн ажил үйлс, амжилт арвинтай угтаж байна. Тун удахгүй 6 дугаар сарын 20-23-ны өдрүүдэд Тайланд улсын нийслэл Бангкок хотод болох Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын Ерөнхий чуулган, хуралдаанаас Монгол улсын итгэмжлэлийн тогтолцоог Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн чиглэлээр итгэмжлэлийн үр дүнг олон талын хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх гэрээнд нэгдэх шийдвэрийг батална гэдэгт бид итгэлтэй байна.

Ази Номхон Далайн Хэмжилзүйн APLMF/APMP байгууллагууд хамтран зохион байгуулсан Үндэсний хэмжил зүйн дэд бүтцийн шинэчлэл сэдэвт сургалт, АРМР Midyear meeting –ийн хуралдаанд оролцлоо

ХЗХ 2017.06


Хэмжил зүйн хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Д.Нарангэрэл, Б.Байгалмаа нар Малайз улсын Мелака хотод 2017 оны 5-р сарын 22-ноос 26-ны өдрүүдэд MEDEA төслийн хүрээнд Ази Номхон Далайн Хэмжил зүйн APLMF/APMP байгууллагууд хамтран зохион байгуулсан Үндэсний хэмжил зүйн дэд бүтцийн шинэчлэл сэдэвт сургалт, АРМР Mid Year meeting-ийн  үеэр зохион байгуулагдсан АРМР/ DEC-ийн техникийн хорооны 34 дүгээр хуралдаанд амжилттай оролцлоо.  
Сургалтад нийт 20 гаруй орны хэмжил зүйн байгууллагын удирдах ажилтнууд, экспертүүд болох 68 төлөөлөгч оролцсон бөгөөд оролцогчид өөрийн орны үндэсний хэмжил зүйн дэд бүтцийг шинэчлэх үед үүсэж буй тулгамдсан 8 асуудлыг тодорхойлон гаргаж /хууль тогтоомж, нэгж дамжуулалт, загварын туршилт, боловсон хүчин хүний нөөцийн чадавхи, эталон тоног төхөөрөмжийн хангалт, хамтрагч байгууллага оролцоо гэх мэт./ хэмжил зүйн дэд бүтцийг сайжруулахад тулгамдаж буй дээрхи асуудлыг шийдвэрлэх шат дараалсан алхамуудыг томъёолон гаргаж танилцуулсан.
MEDEA төслийн хүрээнд APMP/APLMF хамтран зохион байгуулагдсан Үндэсний хэмжил зүйн дэд бүтцийн шинэчлэл сэдэвт сургалтад дараах илтгэлүүд тавигдаж танилцуулагдсан.  Үүнд:
1. Олон улсын хэмжил зүйн хөгжил /Barry Inglis -CIPM-ийн дарга/:
    - нэгжийн шинэ тодорхойолт,
    - CIPM MRA-ын үзлэг
    - Чадавхийг бэхжүүлэх, мэдлэгийг дамжуулах
2. Хэмжил зүй ба үндсний чанарын дэд бүтэц  /Санетра Клеменс РТВ-ийн зөвлөх эксперт/
3. Тулгамдсан асуудлыг шийдвэрлэсэн нь /Вьетнам, БНСУ-ын жишээ/     
4. Хууль тогтоомж /Стифен Паторай-BIPM-ийн дарга/
5. Хэмжил зүйн үндэсний дэд бүтэц-Guide 1 танилцуулга /Grahame G Harvey/  
6. Шинжлэх ухааны хэмжил зүйн чиглэл /Рашид Абдул –МЕDEA төслийн зохицуулагч/
7. Ази номхон далайн хэмжил зүйн Веб портал-ын талаарх таинлцуулга /Степен О’ Бреин-APMLF-ийн дарга/

Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2017 оны тавдугаар сарын хуралдаанаар

  25 стандарт батлагдлаа

 СҮЗ 0531

 

2017 оны 5 дугаар сарын 31-нд зохион байгуулсан Стандартчиллын үндэсний зөвлөлийн хуралдаанаар 2017-2018 оны Стандартчиллын төлөвлөгөөнд тусгагдсан нийт 10 салбарын 25 стандартыг хэлэлцэн батлалаа.
Тус хуралдаанаар баталсан стандарт:
Хүнсний салбарын 5, Барилгын салбарын 1, Авто тээвэр, авто замын салбарын 5, Харилцаа холбооны салбарын 4, Механик үйлдвэрлэлийн 2, Алт, мөнгөн эдлэлийн хайлш дахь алт, мөнгөний агуулгыг тодорхойлох, Хуванцар савны найрлагыг тодорхойлох шинжилгээний аргын 3, Европын холбооноос батлан мөрдүүлж буй Монгол улсад стандарт боловсруулахад шаардлагатай зарим зааврыг орчуулж үндэсний стандартаар тус тус батласан.
Тухайлбал:
-    Үнэт эдлэл. Алтан эдлэл, алтны хайлш дахь алтны агуулгыг тодорхойлох пробир шинжилгээний арга (галын арга) MNS ISO 11426:2017 /Олон улсын стандартыг үндэсний болгосон/
-    Үнэт эдлэл. Мөнгөн эдлэл, мөнгөний хайлш дахь мөнгөний агуулгыг калийн бромид хэрэглэн тодорхойлох эзэлхүүний (потенциометрийн) шинжилгээний арга MNS ISO 11427:2017 /Олон улсын стандартыг үндэсний болгосон/
-    Кран - Ган татлага - Ган татлаганы арчилгаа, засвар үйлчилгээ, үзлэг шалгалт, гологдолд гаргах MNS ISO 4309:2017 /Олон улсын стандартыг үндэсний болгосон/
-    Бетон. Шаардлага, гүйцэтгэл, үйлдвэрлэл ба тохирол MNS EN 206:2017 /Европын холбооны стандартыг үндэсний болгосон/
-    Төрийн байгууллагын вэбсайтад тавих шаардлага MNS 6285 : 2017 / Дахин хянаж шинэчилсэн
-    Холбооны худаг сувагчлалын байгууламжийн техникийн үзүүлэлт, суурилуулалтын  шаардлага /шинээр/
-    Цахилгаан холбооны зай тэжээлийн  ба нөөц тэжээлийн төхөөрөмжийн байрны ерөнхий шаардлага /шинээр/
-    Мэдээлэл холбооны сүлжээний гадна холбооны зургийн тэмдэглэгээ, тэмдэглэгээний хэмжээ MNS 4908 : 2017 / Дахин хянаж шинэчилсэн /
-    Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд Тавих. ерөнхий шаардлага MNS 4598:2017  / Дахин хянаж шинэчилсэн /
-    Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих шаардлага MNS6440: 2014  / Дахин хянаж шинэчилсэн /
-    Зургаан өнцөгт бүтэц бүхий геотор ашиглан механик аргаар тогтворжуулсан хучилтын үе. Ерөнхий техникийн шаардлага   /Шинээр/
-    Чацарганы тос. Ерөнхий шаардлага MNS 0783:2017 /Нэмэлт өөрчлөлт оруулсан/
-    Хуванцар савны найрлагыг тодорхойлох- Нил улаан туяаны спектрофотометрийн арга MNS 6667:2017 /Шинээр/


ЕВРОПЫН ХОЛБООНЫ СТАНДАРТЧИЛЛЫН БАЙГУУЛЛАГААС БАТЛАН    
ГАРГАСАН СТАНДАРТ, ЗААВАР, БАРИМТ БИЧГҮҮДИЙГ
МОНГОЛ УЛС ҮНДЭСНИЙ СТАНДАРТААР БАТЛАВ

1    Тохирлын үнэлгээ. Биет бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемийн загвар
MNS ISO/IEC TR 17026:2017
2    CEN-CENELEC-ийн нийтлэлүүдийн түгээлт, борлуулалт болон зохиогчийн эрхийн талаарх бодлого MNS CEN CENELEC Guide 10:2017
3    CEN ба CENELEC-тэй түншлэгч стандартчиллын байгууллагын үзэл баримтлал
MNS CEN-CENELEC Guide 13:2017
4     Стандарт боловсруулахад бичил, жижиг болон дунд үйлдвэр, компаний (ЖДҮ-үүд) хэрэгцээг хэрхэн тусгах тухай заавар MNS CEN-CENELEC Guide 17:2017
5    Еврокодууд, тэдгээрийн Үндэсний хавсралтууд болон Барилгын бүтээгдэхүүний зохицуулалтын хүрээнд уялдуулсан Европын стандартуудыг нийтэд хүртэцтэй болгоход зориулсан заавар MNS CEN-CENELEC Guide 28:2017

ИТГЭМЖЛЭЛ: БАРИЛГЫН САЛБАРТ ИТГЭЛИЙГ БИЙ БОЛГОНО

ITGEMJLEL

Барилгын салбар нь байгууллага, аж ахуйн нэгжүүд барилгын талбарт аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлэх, чанар сайжруулахтай холбогдон гарах зардлыг бууруулахад хөрөнгө, хүч шаардсан өрсөлдөөн ихтэй салбар юм. 

Итгэмжлэл нь эрсдэлийг хянах, үр ашигтай байх, зохицуулалтыг хэрхэн хангаж байгааг тодорхойлох, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд итгэх итгэлийг хэрхэн хангах талаар барилгын салбарт дэмжлэг үзүүлдэг.

Тулгамдаж буй асуудлууд нь:

  • Бидний ажиллаж, амьдарч буй барилгууд аюулгүй эсэх?
  • Барилгын талбай дээр аюулгүй ажиллах нөхцөл бүрдсэн гэдгийг хэмжих боломжтой эсэх?
  • Түүхий эд, барилгын материал нь тогтоосон шаардлага, техникийн үзүүлэлт болон чанарыг хангаж байгаа эсэх, хэрхэн баталгаажуулдаг? 
  • Барилга байгууламжууд гал, шуурга, ус, уналт, суулт, чичиргээ даах чадвартай эсэх?
  • Барилгын төслийн тогтвортой байдал, хүрээлэн буй орчны нөлөөлөлд хэрхэн итгэх вэ?

Итгэмжлэл нь ажлын талбарын аюулгүй байдлыг хангаснаар барилга нь аюулгүй, цэвэр, ухаалаг байгааг харуулах ба барилгын материал, түүхий эдийн гарал үүсэл, барилгын эрчим хүчний үр ашиг, архитектур ба зохион бүтээлтийн чанар, цахилгаан болон хийн сүлжээний аюулгүй суурилуулалт, барилгын урт хугацааны тогтвортой байдлын шаардлагуудыг хангахад дэмжлэг үзүүлдэг.

Умард Ирландад барилгын чиглэлээр сонгон шалгаруулалт явуулахдаа хүрээлэн буй орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлсэн байхыг шаарддаг

Умард Ирландад Худалдан авах ажиллагааны төв (CoPE) нь барилгын бүх төрлийн ажил үйлчилгээнд сонгон шалгаруулалт зарлахдаа оролцох хүсэлтэй үндсэн болон гэрээт байгууллагуудыг Байгаль орчны удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн тухайгаа хөндлөнгийн итгэмжлэгдсэн байгууллагаар баталгаажуулсан байх шаардлагыг тавьдаг.

Энэхүү хэлтэс нь байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, болон гэрээгээр ажил гүйцэтгэгч байгууллага нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг хангаж байгаа эсэхийг баталгаажуулах зорилготой. 

Худалдан авах ажиллаганы төвийн захирлуудын зөвлөл (CPD) нь Худалдан авах ажиллагааны төв (СоРЕ)-тэй хамтран БОУТ-ны хөндлөнгийн баталгаажуулалтыг хүлээн зөвшөөрнөгэсэн шаардлага тавьдаг. Тухайлбал:

  • ISO 14001 стандарт гэх мэт хүлээн зөвшөөрсөн стандартад суурилсан
  • Барилгын ажил нь барилгын талбар дээрх хяналтын ажилд гол анхаарлаа хандуулсан
  • Итгэмжлэгдсэн хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагаас гэрчилгээжсэн гэх мэт.

Итгэмжлэлийн үүрэг

Итгэмжлэл нь сорилт, шалгалт тохируулгын лаборатори, баталгаажуулалт болон хяналтын байгууллагууд зэрэг тохирлын үнэлгээний байгууллагуудын техникийн чадавхи, нэгдмэл, шударга байдлыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу тодорхойлдог.

Шведийн засаг захиргаа нь барилгын гүйцэтгэлийн чанарт итгэмжлэгдсэн ажилтны баталгаажуулалтыг ашигладаг.

Шведийн орон сууц, барилга, төлөвлөлтийн  үндэсний зөвлөл (Boverket) ньISO/IEC 17024 стандартын дагууитгэмжлэгдсэн ажилтны баталгаажуулалтын байгууллагаас гэрчилгээжсэн, ур чадвар нь дор дурдсан шаардлагуудыг хангасан ажилтнуудыг ажиллуулдаг. Үүнд: 

  • Барилгын эрчим хүчний хэрэглээний шинжээч нь BFS 2011:9 зохицуулалтын шаардлагыг
  • Барилгын гүйцэтгэлийн чанарын хангалтын шинжээч нь BFS 2011:14 зохицуулалтын шаардлагыг
  • Барилгын агааржуулалтын системийн шинжээч нь BFS 2011:16 зохицуулалтын шаардлагыг
  • Барилгын галын аюулгүй байдлын шинжээч нь BFS 2011:17 зохицуулалтын дагуу

Итгэмжлэлийн ач холбогдол

Засгийн газар ба зохицуулагчдад:

Итгэмжлэл нь зохицуулагч байгууллагууд хүлээсэн үүргээ хэрхэн хангаж байгааг тодорхойлох тогтсон үйл явц юм.

Түүнчлэн бүх шатны засаг захиргааны байгууллагууд өөрийн мэргэжилтэн, үнэлгээний ажилтнуудтай байх зардлыг бууруулна. Өөрөөр хэлбэл итгэмжлэл нь барилгын салбарт хяналтын үйлчилгээ үзүүлдэг болон үнэлгээ хийдэг байгууллагуудаар Засгийн газрыг хангадаг. Мөн

  • Шинэчлэл ба зохистой дадлыг бий болгодог.
  • Олон улсад хүлээн зөвшөөрсөн үр дүн, гэрчилгээг хэрэглэснээр худалдаан дахь техникийн саад тотгорыг арилгаж, илүү өрсөлдөх чадвартай эдийн засгийг бий болгодог.
  • Эрүүл мэнд, аюулгүй байдал буюу хүрээлэн буй орчинд нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанд олон нийтийн итгэх итгэлийг нэмэгдүүлж нийлүүлэлтийн гинжин хэлхээг бий болгодог

Дубайн барилгын талбарын аюулгүй байдал

Дубай дахь, нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдал ба барилга хариуцсан орон нутгийн удидах байгууллагууд нь кран болон лифт гэх мэт өргөх техникүүдийг итгэмжлэгдсэн хяналтын байгууллага тодорхой давтамжтай хяналт тавьж байхыг шаарддаг. Энэ нь зохицуулагчдад аюулгүй ажиллах орчинг бүрдүүлэхэд дэмжлэг болж өгдөг.

Хонг Конгод нийтийн орон сууцны чанарыг сайжруулсан.

Хонг Конгын Орон сууцны газар жилд дунджаар 20 000 нийтийн орон сууц барьдаг. Шаардлага хангаагүй барилгын материалыг үйлдвэрлэлд ашиглах нь цаг хугацаа, зардал, аюулгүй байдал, нэр хүндэд нөлөөлж болох санаа зовоосон асуудал бөгөөд барилгын материал, түүхий эдийн чанар нь эрх баригчид, үйлдвэрлэгчдэд нэн чухал.

Иймээс Орон сууцны газар нь чадавхитай хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллагаар аудит хийлгэж гэрчилгээжсэн, чанарын өндөр зэрэглэлтэй бүтээгдэхүүнийг хүлээн зөвшөөрдөг.

Үр дүнд нь Орон сууцны газар нь барилгын төслүүдэд ашиглах голлох арван барилгын материалын бүтээгдэхүүний баталгаажуулалтад ашиглах шаардлагыг тогтоож өгсөн. Орон сууцны газраас тогтоосон эдгээр барилгын материалаас гадна хэд хэдэн барилгын бүтээгдэхүүний баталгаажуулалтын схемийг /жишээ нь ган арматур, будаг, механик холбогч, агрегат бүтээгдэхүүн гэх мэт/ сонирхогч талуудын тогтоосон шаардлагад нийцүүлэн боловсруулсан буюу боловсруулж байна. Бүтээгдэхүүний баталгаажуулалт нь хүлээн авч буй түүхий эд, материал, үйлдвэрлэл, хяналт, түүвэр авалт, сорилт туршилт, нэгж дамжуулалт гэх мэт үйлдвэрлэлийн бүхий л үйл явцад чанар хангасныг тогтоосноор барилгын төслүүдийг чанарын гэрчилгээтэй барилгын материалаар хангана.

Итгэмжлэлийн ач холбогдол

Барилгын компаниудад:

  • Техникийн шаардлагыг хангасан, аюулгүй бүтээгдэхүүн, түүхий эд нь учирч болох саатал, гологдол бүтээгдэхүүн, төслийн зардал зэргийг бууруулна.
  • Ажилтнуудын аюулгүй ажиллах орчин нөхцлийг бүрдүүлнэ.
  • Хараат бусаар үнэлгээ хийдэг итгэмжлэгдсэн байгууллага нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаагаа харуулахад нь тусалдаг.

Шинэ Зеланд улсад итгэмжлэлээр дамжуулж барилгын хяналтын чадавхийг тодорхойлсон

Шинэ Зеланд дахь барилгын зөвшөөрөл олгох газар (BCAs) нь барилга барих зөвшөөрөл олгохдоо хяналтын байгууллага нь чадавхиа тогтоолгож итгэмжлэгдсэн байх ёстой гэсэн шаардлага тавьдаг.

Ингэхдээ Бизнес, инноваци ба хөдөлмөрийн яам (MBIE) нь итгэмжлэлийн шалгуур, стандартыг тогтоож ба энэ шалгуурыг хангасан бол итгэмжилдэг. Итгэмжлэлийн зорилго нь  барилгын загварын гүйцэтгэл ба барилгын ажил нь зохицуулалтын дагуу хэрэгжиж байгаа эсэхэд тавих хяналтыг сайжруулах явдал юм.

Барилгын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд:

  • Хэмжилт, сорилт туршилт, хяналт ньсайн дадал нэвтрүүлснээр шаардлага хангаагүй бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хязгаарлах ба цаг хугацааг хэмнэж, зардлыг бууруулна.
  • Итгэмжлэлийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу хэрэгжүүлснээр экспортын зах зээлийг тэлэх, өрсөлдөөнд давуу тал олоход дөхөм болно.
  • Итгэмжлэл нь  батлах үйл явцыг дэмжих ба зохицуулалтын баримт бичгийг хүлээн зөвшөөрнө.
  • Хараат бусаар үнэлгээ хийдэг итгэмжлэгдсэн байгууллага нь хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаагаа харуулахад нь тусалдаг.

Японы орон нутгийн болон төрийн байгууллагууд нь барилгын ажилд хэрэглэх холимог бетон ба үйлдвэрийн барилгын материалыг итгэмжлэгдсэн сорилтын лабораторид сорилт туршилт хийсэн байхыг шаарддаг.

Японд сорилтын лабораторийн итгэмжлэлийн тогтолцоо нь (Японы лаборатори итгэмжлэлийн тогтолцоо JNLA)бетоны бат бөхийн сорилт, металл материалынсуналтыг тодорхойлохдоо өөрсдийн тогтоосон тусгай шаардлага, арга зүйн заавар зэрэгт тусгасан JIS стандартад суурилах ба олон нийтийн байгууллага нь хөндлөнгийн сорилтыг хийж гүйцэтгэдэг.

Эдгээр шаардлагуудын дагуу тухайлбал зуурмаг, барилгын материалын үйлдвэрлэл, сорилтын үйл ажиллагааг ISO/IEC 17025 стандартын дагуу итгэмжлэлд хамруулах ба энэ нь сорилтын үр дүнд итгэх итгэлийг нэмэгдүүлж, барилга байгууламж, барилгын орчин тойрон дахь аюулгүй байдлыг баталгаажуулж байгаа хэрэг юм.

Барилга эзэмшигч ба туслах менежерүүдэд:

Үйлдвэр үйлчилгээний үл хөдлөх хөрөнгийн эздүүд буюу гүйцэтгэх удирдлагууд нь байгууллагынхаа бизнесийн үйл ажиллагааг аюулгүй, үр ашигтай орчинд явуулах үүрэг хариуцлагыг хүлээдэг.

Гүйцэтгэх удирдлагууд нь барилгын талбарын аюулгүй байдлаа хангахын тулд сорилт, хяналти баталгаажуулалтын байгууллагуудыг гэрээгээр авч ажиллуулдаг.

Итгэмжлэл нь тэдгээрийг бодит мэдээлэлд тулгуурлан нийлүүлэгч байгууллагаа сонгоход дэмжлэг болдог.

Нийлүүлэгч байгууллагуудад галд тэсвэртэй материал, түүвэр авалт, усан хангамжийн бактери, дууны акустик, дуу тусгаарлалт, агаарын чанарын орчны сорилтыг гүйцэтгэнэ. Түүнчлэн сэргээгдэх эрчим хүчний суурилуулалт, дохиолол, хамгаалалтын суурилуулалт, галд тэсвэртэй байдлын судалгаа, усан хангамжийн эрсдлийн үнэлгээний баталгаажуулалтыг хийх ба даралтат сав, өргөх механизмд хяналт хий бас хамаарна.

Өмнөд Африкт даралтат савны аюулгүй байдлыг хэрхэн хангадаг талаар

Хөдөлмөрийн яам нь үйлдвэрийн уурын болон даралтат савыг хариуцсан хүмүүсээр эрсдэлд суурилсан хяналт хийсэн бол хүлээн зөвшөөрөхөөр заасан. Баталгаажуулалтын байгууллага нь эрсдэлд суурилсан хяналт хийх тогтолцооны баталгаажуулалтын байгууллагад гэрчилгээ олгодог бол итгэмжлэхээр зохицуулсан байдаг. Энэ нь үйлдвэрт тоног төхөөрөмжийнсул зогсолтыг багасгах, даатгалын нөхөн төлбөрийг бууруулах ач тустай.

Хэрэглэгчдэд: 

  • Ашиглалтад орж байгаа болон ашиглаж байгаа барилга байгууламж, дэд бүтэцийн аюулгүй байдалд итгэх итгэлийг бий болгоно.
  • Үйлдвэрлэл үйлчилгээний болон иргэний барилга байгууламжийн эрчим хүчний гүйцэтгэл болон хүрээлэн буй орчин, тогтвортой байдалд итгэх итгэлийг бий болгодог.

Их Британид барилгын материал, бүтээгдэхүүний чанарын сорилт хэрхэн хийдэг талаар

Энэ салбарт үйл ажиллагаагаа гүйцэтгэж буй сорилтын лабораториуд нь барилгын материал (тухайлбал, бетон, агрегатууд, цемент, хөрс, битумэн материал, дээврийн материал, чулуу, байгалийн чулуу, өрлөгийн, ган), үйлдвэрлэсэн барилгын бүтээгдэхүүн (жишээ нь Замын тэмдэг & Гэрэлтүүлгийн багана, шал, цахилгаан бус зүсэгч хэрэгсэл, ахуйн гал тогооны хэрэгсэл,  цонх, шил болон хаалга, хоолой, суваг ба тоног төхөөрөмж, сантехникийн бүрэлдэхүүн хэсэг, цорго, усны тоолуур, тээврийн хэрэгслийн гэрлийн тохируулга, чийдэн болон reflector, будаг, бүрээс, замын тэмдэг, гэрэлтүүлгийн багана, керамик, багаж хэрэгсэл, болон зохиомол спортын болон тоглоомын талбайн гадаргуу), geo нэхмэл, ҮЭС, инженерийн бүтээц, машин механизм ба бүтэц, акустик, агаар нэвчилт зэрэгт сорилт гүйцэтгэдэг ба энэ нь нийлүүлэлтийн гинжин хэлхээнд итгэх итгэлийг бий болгодог.

Шалгалт тохируулгын лабораториуд нь акустик, шугам өнцөг, масс, нягт, эзлэхүүн, хүч хатуулаг, цахилгаан, даралт, шингэн, температур ба чийг гэх мэт нарийн хэмжүүрт шалгалт тохируулга гүйцэтгэдэг.

Дэлхийн итгэмжлэлийн өдрийн хамтарсан мэдэгдэл

MEDEGDEL

      Олон улсын итгэмжлэлийн форум /IAF/-ын дарга Шиао Жианхуа, Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага /ILAC/-ын дарга Мерих Малмквист Нилссон.

Итгэмжлэл: Барилгын салбарт итгэлийг бий болгоно

2017 оны Дэлхийн итгэмжлэлийн өдрөөр барилгын салбарт итгэлийг бий болгоход итгэмжлэлийн үзүүлэх  дэмжлэгийг онцолж байна. Стандарт, тохирлын үнэлгээ, итгэмжлэл нь барилга үйлдвэрлэл, барилгын захиалагч болон гүйцэтгэгч, загвар зохион бүтээгч, архитектор, бүтээцийн болон иргэний байгууламжийн салбарыг дэмжихэд зайлшгүй шаардлагатай, нэгэнт бий болж хүлээн зөвшөөрөгдсөн арга хэрэгслүүд юм. Түүнчлэн эдгээр арга хэрэгсэл нь зохицуулалтын дагуу барилгын салбарыг дэмжих, хүрээлэн буй орчныг хамгаалах, нийтийн аюулгүй байдал, чанаргүй барилга, иргэдийн итгэл, инновацийн талаар бодлого боловсруулагч, эрх баригч удирдлагад хэрэгтэй. 

Барилгын салбар нь эдийн засгийн хөгжил, ажлын байрыг нэмэгдүүлэх, хүрээлэн буй орчны асуудалд чухал нөлөөтэй. Буурай хөгжилтэй улс орнуудад, одоо байгаа арилжааны болон орон нутгийн өмч, мөн тээврийн сүлжээ, зам гүүр барих зэрэг дэд бүтцийн төслүүд нь орчны болон цаг уурын гамшигт сүйрэх магадлал өндөр байгаа бол харин өндөр хөгжилтэй улс орнуудад барилгын салбар цогцолбор шинжтэй, өрсөлдөөн ихтэй бөгөөд барилгын компаниуд бусдаас ялгарах давуу тал хайх сорилттой тулгарч байна. Тэдгээр компаниудад илүү чанартай барилгыг илүү бага зардлаар барьж, хүрээлэн буй орчинд аюулгүй байдлыг хангасан, урт хугацаанд тогтвортой ажиллах шаардлага тулгарсаар байгаа юм. Мөн тоон системийн хувьсал нь Барилгын мэдээллийн загвараар дамжуулан барилгын бүтцийн загварыг гаргах байдлаар тухайн салбарт хүрч, ухаалаг, алсаас удирдах боломжтой технологийг барилгын бүхий л хэсгүүдэд нэвтрүүлж байна.

Барилгын ханган нийлүүлэх сүлжээ нь хотжилтын хурд, үйлдвэрлэх болон барих технологийн дэвшлээс хамааран өөрчлөгдөж байгаагаас гадна хүрээлэн буй орчны дарамт, загварын өөрчлөлтөөс шалтгаалан даяарчлагдах хандлагатай болж байна.

     Дээрх хүчин зүйлүүдээс харахад, хүний гараар баригдсан хүрээлэн буй орчин, барилгын төслүүд нь тогтвортой, аюулгүй байх тал дээр олон нийтийн зүгээс үзүүлж буй итгэл чухал ач холбогдолтой юм. Итгэмжлэл нь эрсдэлийн үнэлгээг хангасан, үр ашигтай байдлыг нэмэгдүүлсэн үндэстний болон орон нутгийн нийтээр дагаж мөрдөх дүрэм журам бүхий тогтолцоог хангаснаар итгэлцлэлийг бий болгодог юм. Итгэмжлэгдсэн сорилт, шалгалт тохируулга, хяналт, баталгаажуулалт нь ханган нийлүүлэгч, худалдан авагч, мэргэжилтнүүдэд тухайн барилгын төсөл нь үр ашигтай зохион байгуулагдсан, аюулгүй, найдвартай бараа бүтээгдэхүүн ашиглаж байгааг батлан харуулдаг. Мөн Засгийн газар, хууль журам тогтоох байгууллагуудыг тухайн барилга нь ашиглахад аюулгүй, дүрэм журмын шаардлага хангасан тухай бодит мэдээллээр хангах болно.

Итгэмжлэл нь барилгын нийлүүлэлтийн хэлхээг бүхэлд нь хянаснаар хууль дүрмийг сахиулдаг. Итгэмжлэгдсэн сорилтын лабороториуд нь барилгын бүтээгдэхүүн, түүхий эд, инженерийн материал, тоног төхөөрөмж, дуу чимээ, агаарын урсгалд сорилт гүйцэтгэдэг. Шалгалт тохируулгын лаборатори нь дуу чимээ, шугам өнцөг, хүнд, нягт, эзэлхүүн, хүч хатуулаг, мушгилтын хүч, цахилгаан, даралт, зарцуулалт, дулаан болон чийгшлийн хэмжих хэрэгсэлд шалгалт тохируулга гүйцэтгэдэг.

Чанарын, байгаль орчны, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын болон эрчим хүчний менежментийн тогтолцооны баталгаажуулалтын итгэмжлэл нь тухайн барилгын компани нь зохист хяналт, үйл ажиллагаа бий болгож, үр дүнтэй, орчны нөлөөг хянах, болон дулааны үр дүнтэй, аюулгүй ажлын орчинг бүрдүүлсэн баталгааг хангана. 

Хяналтын байгууллага нь гагнуур, цутгуурын ажиллагаа, даралтат сав, хийн болон цахилгааны хоолойн аюулгүй байдал, аюултай бараа бүтээгдхүүнийг өргөх, тээвэрлэх тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа зэрэг барилгатай холбоотой үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг. Мөн итгэмжлэлд азбестын судалгаа болон ахуйн хэрэглээний усны эрсдлийн хяналтын үйл ажиллагааг хамруулна.

IAF and ILAC цахим хуудаснаас барилгын салбарт болон бүтээн байгуулсан хүрээлэн буй орчинд итгэмжлэл хэрхэн итгэлцлэлийг бий болгох тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

Дэлхийн итгэмжлэлийн өдөртэй холбогдуулан 100 гаруй улс оронд барилгын салбарын итгэмжлэлийн ач холбогдол, үнэ цэнийг тусгасан томоохон арга хэмжээ, зурагт болон сонин хэвлэлийн мэдээлэл, таниулах сургалт семинар зохион байгуулах ба дэлгэрэнгүй мэдээллийг үндэсний итгэмжлэлийн байгууллагаасаа авах боломжтой.

Илүү дэлгэрэнгүй судалгаа, нэмэлт материалыг www.publicsectorassurance.org цахим хуудаснаас авна уу!

“Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо OHSAS 18001 стандарт” болон “Лифтний хяналт, аюулгүй ажиллагаа”-ны сургалт Турк улсад зохион байгуулагдлаа

OHSAS 18001

    Турк улсын Aнталья хотод 2017 оны 5-р сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо. Шаардлага OHSAS 18001 стандарт” болон “Лифтний хяналт, аюулгүй ажиллагаа”-ны сургалтанд Итгэмжлэлийн газрын ахлах мэргэжилтэн А.Нэргүйсайхан амжилттай оролцож гэрчилгээ авлаа.
      Энэхүү сургалт нь 2 чиглэлээр явагдсан бөгөөд Турк, Монгол, Болгар, Молдав, Кыргыз, Узбек, Азейрбажен зэрэг орнуудын 20-оод төлөөлөгчид оролцсон өргөн цар хүрээтэй сургалт болж өнгөрсөн байна. Үүнд:

1.“Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо. Шаардлага” MNS OHSAS 18001:2012 стандартад заасан тусгайлсан шаардлага, шалгуурын талаар;

2.“Лифтийн хяналт, аюулгүй ажиллагаа”-ны талаар тус тус дэлгэрэнгүй тайлбарлаж, тодорхой мэдлэг мэдээллийг олгосон чухал ач холбогдолтой сургалт болж өнгөрлөө.

Баталгаажуулалтын зөвлөл хуралдаж, гэрчилгээг олгох,  сунгах шийдвэрийг гаргалаа

17050302

Стандарт, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон менежментийн тогтолцоонд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж менежментийн тогтолцоог хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Арж капитал” ХХК -д 3 жилээр сунгах, “ Альянс минериал” ХХК-ны бүтээгдэхүүнд Үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрхийг 3 жилээр тус тус олгож, 9 аж ахуй нэгжийн үйлдвэрлэж буй бүтэтээгдэхүүнд тохирлын гэрчилгээг олгох сунгах шийдвэрийг гаргалаа:

Аж ахуй нэгжийн нэр Баталгаажуулалтын объектын нэр

Шийдвэрлэсэн нь:

1 Чанарын удирдлагын тогтолцоог  хэрэгжүүлсэн байгууллагад гэрчилгээг олгох, сунгах
1.1  “Чингис хаан” олон улсын нисэх буудал Менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлсэн  байдалд давтан аудитявуулсан тухай Менежментийн тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилээр сунгах
1.2 “Хүн Од” ХХК Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг шинжлэн хянах тогтолцооны MNS CAC RCP-1:2003 стандартыг хэрэгжүүлсэн байдалд анхдагч аудит явуулсан тухай Түр хугацаагаар хойшлогдсон
1.3 “Арж капитал” ХХК Менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлсэн  байдалд давтан аудитявуулсан тухай Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилээр сунгах
2 Бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрх олгох, сунгах
2.1 “Альянс минериал” ХХК  Хушны самрын идээ ҮТТ хэрэглэх эрхийг 3 жилээр олгох
3 Бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээг олгох, сунгах
3.1 “Бурханы гал” ХХК

Ахуйн хэрэглээний зуух

Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох
3.2 UFC трейд ХХК Чацарганы жүүс,тос Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
3.3 “Ханангийн гэгээ” ХХК Нам даралтын зуух Түр хугацаагаар хойшлогдсон
3.4 “Жим Эрдэнэ” ХХК Ахуйн хэргэлээний зуух Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
3.5 “Монфреш сүү” ХХК Ундны сүү- 5 нэр төрөл Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
3.6 “Гоёл кашмер” ХХК Сүлжмэл бүтээгдэхүүн Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
3.7 “Айс марк” ХХК Чипс- 9 нэр төрөл Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
3.8 “Мөнхжин Од” ХХК Цагаан архи - 2 нэр төрөл Тохирлын гэрчилгээг 1 жилээр сунгах
3.9 “Си-Эс-Эл” ХХК Хуурай хими цэвэрлэгээ,гутал засварын үйлчилгээ Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах

               БҮТЭЭГДЭХҮҮН, ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР.

Стандартчиллын инженер, чанарын удирдлагын мэргэжилтэн бэлтгэгдэнэ

 

2017.05.26

            2017 оны 5 дугаар сарын 26-нд Төрийн ордны “Сүхбаатар” танхимд “Европын холбооны стандартчиллын боловсролын тогтолцоог Монголд нэвтрүүлэх нь” онол-практикийн бага хурлыг Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Стандарт, хэмжил зүйн газар, Улаанбаатарын Их сургууль хамтран зохион байгууллаа.

Хурлын үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь оролцогчдод хандан үг хэлэхдээ “Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах, олон улсын түвшинд өрсөлдөхүйц мэдлэг чадвартай мэргэжилтнүүдтэй болоход дэлхийн боловсролын стандартыг өөрийн боловсролын салбарт нэвтрүүлэх асуудал чухлаар шаардагдаж байна. Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар нийгмийн хэрэгцээ шаардлагад  тулгуурлан их, дээд сургуулиудтай хамтран  стандартчилал, чанарын удирдлагын мэргэжилтэн бэлтгэх  гэж байгааг  бид дэмжиж ажиллана. Энэ нь байгууллагын захиалга буюу нийгмийн эрэлт, хэрэгцээнд суурилсан сургалт болох учраас  сайшаан дэмжүүштэй чухал  алхам гэж үзэж байна” хэмээн онцолсон.

Аливаа үйл ажиллагааны эхний шатнаас л стандартчиллыг ашиглаж, түүний үр ашгийг бүрэн хүртэх боломжтой талаар, Стандартчиллын талаарх мэдлэг ойлголтыг боловсрол олгох сургалтаар, олон нийтийн мэдээллийн үйл ажиллагаа болон тусгайлсан сургалтыг зохион байгуулах хэрэгтэй гэж олон улсад үздэг байна.

Тиймдээ ч энэхүү онол-практикын бага хурлыг зохион байгуулсан бөгөөд чанарын дэд бүтцийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх боловсролын тогтолцоо бүрдэж, хүний нөөцийн ур чадвар дээшлэн, сургалтын орчин, материаллаг бааз бэхжих эхлэл тавигдах ач холбогдолтой. Мөн хурлаар стандартчилал, чанарын удирдлагын боловсролын асуудлаар хэлэлцэж, Европын холбооны стандартчиллын боловсролын тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцон,  стандартчиллын инженер, чанарын менежерийн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх чиглэл, хандлагыг тодорхойлсон юм.

Онол-практикийн бага хуралд Европын холбооны “Монгол улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх төсөл”, Нийслэлийн боловсролын газар, Шинжлэх Ухаан Академи, Боловсролын хүрээлэн, МУИС, МУБИС, ШУТИС, ХУИС, Отгонтэнгэр их сургууль, МХЕГ, НМХГ зэрэг байгууллагуудын 100 гаруй төлөөлөгчид оролцжээ.

Дэлхийн байгаль орчны өдөрт 

170526001

Байгальгүйгээр бид үнэн хэрэгтээ хаана байх байсан бол? Байгаль бол бидний амьдралын хүч, оршин тогтнох эх үүсвэр юм.

Энэ жилийн Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдөр нь “Хүн ба байгалийн холбоо” сэдэвт чиглэх бөгөөд биднийг байгалийн бүрэлдэхүүн хэсэг болох түүнээс хэрхэн хамаардаг талаараа  эрэгцүүлэхийг урьж байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллагын байгаль орчны төлөө үйл ажиллагааны хүрээнд жил бүрийн 6 дугаар сарын 5-ны өдөр Дэлхийн байгаль орчныг хамгаалах өдрийг тэмдэглэдэг.  

Олон Улсын  Стандартчиллын Байгууллага аль эртнээс эхлэн хүрээлэн буй орчныг хамгаалах, тогтвортой ирээдүйг бий болгох тал дээр хатуу байр суурьтай байсаар ирсэн бөгөөд үүнд хамаарах мянга гаруй олон улсын  стандартыг хэвлэн гаргаад байна.

Эдгээр 1000 гаруй стандарт нь тогтвортой хөдөө аж ахуйн арга, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, хүрээлэн буй орчны нөлөөг бууруулах болон инновацийн технологийг ашиглахад дэмжлэг үзүүлэх зэрэгт хамаарах бөгөөд  хөдөө аж ахуйн салбарт фермер, хүнсний үйлдвэрлэгчид болон хэрэглэгчид байгалийн үр шимийг хүртэхэд тусалж байна.

Түүнчлэн усны тогтвортой хэрэглээ, кофе болон какао зэрэг хүнсний бүтээгдэхүүний тогтвортой  үйлдвэрлэл болон байгаль орчны менежментийн тогтолцооны ISO стандартууд байдаг. 

            Дэлхийн өсөн нэмэгдэж буй хүн амыг хоол хүнсээр хангах зорилгоор байгалийн нөөцийг тогтвортой ашиглахад Хөдөө аж ахуйн салбарт Олон улсын ISO стандарт хэрхэн дэмжлэг үзүүлж буй талаар www.iso.orgвэб хуудаснаас үзэж танилцана уу.

 

“ЕВРОПЫН ХОЛБООНЫ СТАНДАРТЧИЛЛЫН БОЛОВСРОЛЫН

ТОГТОЛЦООГ МОНГОЛД НЭВТРҮҮЛЭХ НЬ” онол-практикийн бага хурал

 

2017.05.25

          2017 оны 5 дугаар сарын 26-нд Төрийн ордны “Сүхбаатар” танхимд Европын холбооны стандартчиллын боловсролын тогтолцоог Монголд нэвтрүүлэх нь” онол-практикийн бага хурлыг Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Стандарт, хэмжил зүйн газар, Улаанбаатарын Их сургууль хамтран зохион байгуулах гэж байна.

 

ҮНДЭСЛЭЛ

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 344 дүгээр тогтоолоор “Үндэсний чанарын хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөрт тусгагдсан нэг гол зорилт бол чанарын дэд бүтцийн хүний нөөцийн чадавхийг сайжруулах арга хэмжээ юм.

Чанарын дэд бүтцийн хүний нөөцийн чадавхийг сайжруулах зорилтын хүрээнд чанарын дэд бүтцийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шаардлагатай мэргэшсэн ажиллах хүчнээр хангах хүний нөөцийн бодлого боловсруулж хэрэгжүүлэх, чанарын дэд бүтцийн салбарт ажиллаж байгаа ажилтнуудыг мэргэшүүлэх, чадавхижуулах арга хэмжээ авах, чанарын дэд бүтцийн салбарт үндэсний сургагч багш нарыг бэлтгэх зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Монгол Улсын Шадар сайдын 2016 оны 11-р сарын 14-ны өдрийн 119 дүгээр тушаалаар баталсан “Үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”-нд олон улсын туршлагын дагуу сургалтын агуулгад стандартчилал, хэмжил зүйн боловсрол олгох тогтолцоог бий болгон хөгжүүлэх асуудал тусгагдсан.

 

ЗОРИЛГО, АЧ ХОЛБОГДОЛ

Европын холбооны “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл 2014-2017 онд 3 жилийн хугацаатай хэрэгжиж байна. Төслийн зорилго нь Монгол Улсын Засгийн газраас Европын стандарт, нормыг нутагшуулах, үүний үр дүнд бараа бүтээгдэхүүнийг Европын зах зээлд чөлөөтэй нэвтрүүлэх, тохирлын үнэлгээний салбарт бүтцийн шинэчлэл хийх талаар авч хэрэгжүүлж буй бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Энэ төслийн хүрээнд чанарын мэдлэг олгох зорилгоор үндэсний хэмжээнд чанарын бодлого боловсруулж, чанарын хөтөлбөр хэрэгжүүлэх асуудал байсан.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Стандартчиллын талаар авах зарим арга хэмжээний тухай” 64 дүгээр тогтоолоор их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын төлөвлөгөөнд стандартчилал, техникийн зохицуулалтын талаар мэдлэг олгох хичээлийг 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн оруулах арга хэмжээ авах тухай заасан байдаг.

Европын холбооны “Монгол Улсын стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төслийн хүрээнд төслийн зөвлөх Петр Кубесс Стандарт, хэмжил зүйн газар дээр ажиллан Европын холбооны стандартчиллын байгууллага /CEN/-аас гаргасан “Стандартчиллын боловсролын мастер төлөвлөгөө”-г Монгол Улсад хэрэгжүүлэх боломжийг судлах, зөвлөмж гаргах ажлыг доктор (Sc.D), профессор Т.Сосорбарамын хамт хийж гүйцэтгэсэн.

БСШУСЯ, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний төв, ШУТИС, Улаанбаатарын их сургууль, Удирдлагын академи, Этүгэн их сургууль зэрэг байгууллагуудын удирдах ажилтан, багш, эрдэмтэн доктор, профессоруудтай уулзан санал солилцсон бөгөөд стандартчилал, чанарын удирдлагын хичээлийн хэрэгцээ, шаардлага бий болсон, стандартчиллын инженер, чанарын менежерийн мэргэжилтэн бэлтгэх шаардлагтай байгаа дүгнэлт гарсан байна.

Иймд Стандарт, хэмжил зүйн газар нь Нийслэлийн төрийн өмчит Улаанбаатарын Их сургуультай “Хамтын ажиллагааны санамж бичиг” байгуулсан бөгөөд Улаанбаатарын Их сургууль дээр тулгуурлан стандартчилал, чанарын удирдлагын дээд боловсролын сургалтын агуулга, хөтөлбөрийг олон улсын түвшинд хөгжүүлэх, стандартчиллын инженер, чанарын менежерийн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх чиглэлээр тогтолцоог бий болгох, цаашид дэлгэрүүлэн хөгжүүлэхэд хамтран ажиллаж эхлээд байна.

“Европын холбооны стандартчиллын боловсролын тогтолцоог Монголд нэвтрүүлэх нь” онол-практикийн бага хурлаар стандартчилал, чанарын удирдлагын боловсролын асуудлаар хэлэлцэн, Европын холбооны стандартчиллын боловсролын тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцон,  стандартчиллын инженер, чанарын менежерийн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх чиглэл, хандлагыг тодорхойлох зорилготой болно.

Энэхүү онол-практикын бага хурлыг зохион байгуулсанаар чанарын дэд бүтцийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх боловсролын тогтолцоо бүрдэж, хүний нөөцийн ур чадвар дээшлэн, сургалтын орчин, материаллаг бааз бэхжих эхлэх тавигдах ач холбогдолтой юм.

dotoor copy

 

 

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

Ажлын байрны аюулгүй байдал, эрүүл ахуйн ISO 45001 стандартын төсөлд ахиц гарч байна

17052501

Ирэх оны эхээр хэвлэгдэн гарах олон улсын шинэ стандарт ISO 45001 буюу Олон Улсын Стандартчиллын Байгууллага (ISO)-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны анхны стандартын талаар товч танилцуулья.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага (ОУХБ)-ын урьдчилсан тооцоогоор ажил хөдөлмөртэй холбоотой үйл ажиллагааны үр дүнд өдөр бүр 6300 гаруй (жилд 2,3 сая) хүн нас барж, ажлын байран дээр нийтдээ 300 сая гаруй осол гарч байна. Хугацаанаас өмнө тэтгэвэрт гарах, ажилтангүй болох, даатгалын хураамжийн өсөлт зэргээс ажил олгогч болон ажилтнуудад асар их ачаалал ирж, томоохон эдийн засаг алдагдалд орж байна.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас жил бүрийн 4-р сарын 28-нд зохион байгуулдаг мэдээлэл, сурталчилгааны компанит ажил нь аюулгүй байдал, эрүүл ахуйн соелыг бий болгон төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой нас баралт, осол гэмтлийн тоог бууруулахад хувь нэмрээ оруулах боломж бий болгоно гэдэгт олон улсын анхаарлыг хандуулах зорилготой юм.


ISO 45001 үүнд хэрхэн туслах вэ?

Энэхүү зөвлөмжийн стандарт нь одоогоор боловсруулалтын шатанд байгаа бөгөөд гэмтэл, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, амь насыг хамгаалах ажлын байрны аюулгүй орчинг орчинг бий болгох замаар байгууллага эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны үзүүлэлтээ сайжруулахад нь тусална.

ISO 45001- Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо- хэрэглэх зөвлөмж ба шаардлага стандарт нь менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд тавих шаардлага болон ажилтанд хөнөөл, өвчлөл учруулах эрсдлийг бууруулах хүрээг тогтооно.

Уг стандартыг хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдлын шинжээчдээс бүрдсэн хорооноос боловсруулж байгаа бөгөөд ISO 14001 (байгаль орчин) ISO 9001 (чанар) зэрэг стандартын адил менежментийн тогтолцооны стандарт юм.


Үүнд OHSAS 18001, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын ОУХБ-ХАБЭА-н удирдамж, янз бүрийн үндэсний стандарт, ОУХБ-ын олон улсын хөдөлмөрийн стандарт, конвенц зэрэг энэ хүрээнд хамаарах баримт бичгүүдийг судалж, тусгасан байна.

Энэ стандарт хэнд зориулагдсан бэ?

ISO 45001 стандарт нь байгууллагын хэмжээ, ажлын онцлогоос үл хамааран ямар ч байгууллага хэрэглэх боломжтой бөгөөд эрүүл ахуй, аюулгүй байдалд хамаарах бусад хөтөлбөрүүдтэй хамтран хэрэгжүүлэх боломжтой.

Хэдийд хэвлэгдэн гарах вэ?

45001 стандартын Хорооны төсөл(DIS)-ийн хоер дах хувилбар 2017 оны 5 дугаар сарын 19-нд бэлэн болох бөгөөд санал хураалт 2017 оны 7 дугаар сарын 13-нд дуусна. Энэхүү үе шат нь ISO гишүүдийг стандартын уг төсөлд санал өгч оролцох боломжийг бүрдүүлэх бөгөөд 2018 оны 2 душаар сард хэвлэгдэх үе шатанд шилжинэ гэж хүлээгдэж байна. Санал өгөх сонирхолтой хэн боловч Стандарт, хэмжил зүйн газраар дамжуулан хувь нэмрээ оруулах боломжтой.

ISO 45001 стандартын цаашдын үе шатны талаар www.iso.org/iso-45001-occupational-health-and-safety.html линкээр орж танилцах боломжтой.

Зарлал

2017.05.23

     Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороо нь MASM.GOV.MN сайт дээр ҮЭ гэсэн булан ажиллуулж хийсэн ажлын тайланг цаг тухайд нь хүргэж байгаа билээ. 2017 оны 6 дугаар сарын 05-ны 16 цагаас СХЗГ-ын 1-р байрны хурлын зааланд дараах үйл ажиллагаа явагдана. Үүнд:

  1. Үйлвэрчний эвлэлийн тэргүүлэгчийн нөхөн сонгууль
  2. 2017 оны хагас жилийн үйл ажиллагааны тайлангын танилцуулга
  3. Үйлдвэрчний эвлэлийн хорооны хяналтын хорооны гишүүдийн сонгууль
  4. Хэлэлцүүлэг 

Үйлдвэрчний эвлэлийн идэвхитэн гишүүд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хороо

 Тээврийн салбар дахь хэмжил

17052201

Жил бүрийн 5 дугаар сарын 20-нд Дэлхийн Хэмжил зүйн өдөр тохиодог бөгөөд 1875 онд Метрийн конвенцийг баталсны ойн өдөр юм. Энэ хэлэлцээр нь шинжлэх ухааны нээлт инноваци, аж үйлдвэрлэл, олон улсын худалдаа, түүнчлэн амьдралын чанар, дэлхий нийтийн байгаль орчныг хамгаалах, сайжруулахад хэмжлийн системийг дэлхий дахины холбогч суурь болж өгдөг.

2017 оны Хэмжилзүйн өдрийг Тээврийн салбар дахь хэмжил сэдвээр сонгосон байна. Тээврийн хэрэгслийг шинэчлэн сайжруулах хэрэгцээ нь тодорхой боловч, эдийн засаг, байгаль орчинд ээлтэй зэрэг үзүүлэлтүүд нь илүү чухал болж байна. Бүхий л төрлийн тээврийн хэрэгслүүд, унадаг дугуйнаас хүнд даацын автотээвэр, автомашинаас сансрын хөлөг хүртэл стандартын шаардлагад бүрэн нийцсэн байдаг.

Эдгээр стандарт нь үндэсний болон олон улсын хэм хэмжээг үндэс болгодог. Үүнд хийн ялгаруулалт нь эдийн засаг болон аюулгүй байдлын үзүүлэлт бүрт тавигдах шаардлагуудыг бүрэн тусгасан байх хэрэгтэй. 

Энэ стандартыг хэрэгжүүлэх ажил нь хэмжлийн технологи, хэмжилтийн стандартуудаас ихээхэн хамаардаг. Үндэсний хэмжил зүйн хүрээлэнгийн гүйцэтгэдэг ажлуудын заримаас дурьдвал:

 Чингэлэгийн тээвэрлэлтийг үнэн зөв, нарийвчлалттай жинлэх явдал нь автомашин болон автозамын аюулгүй байдал, ажиллагааг бүрэн хангахад оршино;
 Ус, хий мөн цахилгаан эрчим хүчийг тэдний өөрсдийн эх үүсвэрээс бидний гэр оронд, аж ахуйн нэгж байгууллагуудын хэрэглээнд зориулаад тээвэрлэж байх ёстой байдаг;
 Бензин болон дизель түлшийг тэдний эх үүсвэрээс боловсруулах замаар хадгалах нөөцлөх сав руу тээвэрлэлт хийсний дараа хамгийн сүүлд бидний авто машинд очдог;
 Тээврийн хэрэгслээс ялгарах химийн бодисын хэмжээг зөв хэмжсэнээр агаарын бохирдлыг тооцох бас хянаж байхад нийслэлийн удирдлагуудад дэмжлэг үзүүлэх зэрэг ач холбогдолтой байдаг.

Дэлхий дахинаа үндэсний хэмжил зүйн хүрээлэнгүүд нарийн төвөгтэй шинэ хэмжлийн техник технологийг хөгжүүлж, хүчин төгөлдөр болгосноороо хэмжил зүйн шинжлэх ухааны дэвшлийг үргэлжлүүлсээр байна. Тэд мөн хэмжлийн үр дүнгийн үнэн зөв байдлыг хангахын тулд Олон Улсын Жин Хэмжүүрийн товчоо(ОУЖХТ-BIPM)-ноос зохион байгуулдаг харьцуулалтанд оролцдог. Түүнчлэн ОУЖХТ нь гишүүн улсууддаа шинээр бий болж байгаа хэмжлийн сорилт, туршилтуудыг танилцуулах ажлыг зохион байгуулдаг.

Дэлхийн хэмжил зүйн өдрийн хүрээнд Хэмжил зүйн салбарын өнөөгийн үйл ажиллагаа, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга замыг хэлэлцэх, Хэмжил зүйн үйл ажиллагааны чанар, шуурхай байдлыг сайжруулах талаар “Тээврийн салбар дахь хэмжил ” сэдэвт семинар, хэлэлцүүлэг-/5-р сарын 18-нд/, Хэмжил зүйн ажиллагааны талаар “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг /5-р сарын 19-нд/ тус тус зохион байгуулан ажилласан.

Дэлхийн хэмжил зүйн өдрөөр бид, олон улсын засгийн газар хоорондын болон үндэсний хэмжил зүйн байгууллага, хүрээлэнгүүдэд ажиллаж байгаа бүх хүмүүсийн оролцоог тэмдэглэн сайшаахад тааламжтай байна.

Дэлхийн Хэмжил зүйн өдрийг тохиолдуулан НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР зохион байгуулна

170515

“Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг тохиолдуулан 5 дугаар сарын 19-ны 10:00-16:00 цагын хооронд Сүхбаатарын талбай дээр “Хэмжил зүйн нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулах гэж байгаа тул оролцох сонирхолтой тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагыг This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. и-мэйл хаягаар 5 дугаар сарын 10 хүртэл бүртгэж байна.

Харилцах утасны дугаар 98115477, 99145511, 99032046

“ХЭМЖИЛ ЗҮЙН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ”-ИЙН ХӨТӨЛБӨР

10:00 -10:30 Нээлттэй хаалганы өдөрлөгт оролцох аж ахуйн нэгжийг бүртгэх, байршуулах

10:30 -10:35 Нээлтийн үг хэлэх /СХЗГ-ын дарга Г.Гантөмөр/

10:35 -10:40 Мэндчилгээ /Монгол Улсын Шадар сайдын ажлын алба/

10:40 -16:00 Автотээврийн үндэсний төвийн мэндчилгээ

10:40 -16:00 ВИДЕО ТАНИЛЦУУЛГА

-СХЗГ-ын үйл ажиллагаа, чиг үүрэг

-Автотээврийн үндэсний төв /автомашин оношлогооны лаборатори/-ийн үйл ажиллагаа

-Механикийн хэмжих хэрэгсэл худалдах, засварлах, суурилуулах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн       нэгж

-Цахилгааны тоолуур худалдах, засварлах, суурилуулах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж

-Усны тоолуур худалдах, засварлах, суурилуулах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж

-Дулааны тоолуур худалдах, засварлах, суурилуулах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж

-Эмнэлгийн хэмжих хэрэгсэл худалдах, засварлах, суурилуулах, үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн          нэгж

16:00 -16:05  Хаалтын ажиллагаа

Гадаад сургалтын тухай

БНХАУ-ын Худалдааны яамнаас зохион байгуулсан “Стандартчиллын хамтын ажиллагаа – 2017” олон улсын сургалтад Стандарт, хэмжил зүйн газар болон Баян-Өлгий, Орхон, Сүхбаатар аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн төлөөллөөс бүрдсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцоод ирлээ.

17050501

Энэхүү сургалт нь БНХАУ-ын Чанг Зөү (Changzhou) хотод 2017 оны 4-р сарын 10-аас 30–ний өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд Турк, Монгол, Кыргызтан, Өмнөд Судан, Узбекстан, Украин зэрэг орны 30 мэргэжилтэн хамрагдсан байна.

Сургалтын хаалтын ажиллагаанд БНХАУ-ын Стандартчиллын удирдах газрын Гадаад харилцааны газрын дарга, хатагтай Li Yu Bing, Чанг Зөү хотын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн газрын Гадаад харилцааны албаны дарга, ноён Dai Yunhui болон сургалтад оролцож буй гадаад сонсогчдыг төлөөлж Украйн улсын Эдийн засаг, худалдаа хөгжлийн яамны Техникийн зохицуулалтын хэлтсийн Стандартчиллын албаны ахлах мэргэжилтэн Марина Нечыпоренко, СХЗГ–ын СМЛСҮТ-ийн дарга Ч.Хатанбаатар нар үг хэлж, зохион байгуулагчдад талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

СХЗГ–ын төлөөлөл энэхүү сургалтад хамрагдснаар Монгол Улсын гадаад худалдаанд томоохон байр суурь эзэлдэг БНХАУ-ын стандартчиллын тогтолцоо, шаардлагыг илүү гүнзгий ойлгох, цаашдын олон талт хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, стандартчилал, тохирлын үнэлгээг ижилтгэх, худалдааны түншлэлийг өргөжүүлэх, худалдааны саад тотгорыг арилгах үйл ажиллагаанд ахиц гарах болно гэж үзэж байна.

Сургалтын фото агшин

17050503

17050502

 

 

 

 

Дэлхийн хэмжил зүйн өдөрт зориулсан тэмцээн амжилттай боллоо

17050303

Дэлхийн хэмжил зүйн өдөр жил бүрийн 5 дугаар сарын 20-ны өдөр зохион байгууллагддаг билээ. Энэхүү тэмдэглэлт өдрийг угтаж Стандарт, хэмжил зүйн газраас 2017 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр хэмжил зүйн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн дунд сагсан бөмбөг болон гар бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгууллаа.

Сагсан бөмбөгийн тэмцээнд нийт 14 баг тамирчид өрсөлдсөнөөс
I байр Икон ХХК
II байр НИК ХК
III байр Улаанбаатар такси ХХК

Гар бөмбөгийн тэмцээнд нийт 11 баг тамирчид өрсөлдсөнөөс
I байр НИК ХХК
II байр Энержи тех прогресс ХХК
III байр Эндлесс энержи ХХК багууд эзэллээ.

Баталгаажуулалтын зөвлөл хуралдаж, гэрчилгээг олгох,

сунгах шийдвэрийг гаргалаа

 17050302

          Стандарт, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, бүтээгдэхүүн, үйлчилгээнд явуулсан тохирлын үнэлгээний дүгнэлт, менежментийн тогтолцоонд явуулсан аудитын дүн, тайланг хэлэлцэж менежментийн  тогтолцоог хэрэгжүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг Ультрасоник“ ХХК, ”Эм-Си-Эс интернешнл” ХХК, “Бласт”ХХК, “Төр Засгийн үйлчилгээг эрхлэх газар”-т 3 жилээр олгох, 15 Аж ахуйн нэгжийн 79 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнд тохирлын гэрчилгээг 1-3 жилээр олгох шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Аж ахуйн нэгжийн нэр Баталгаажуулалтын объектын нэр

Шийдвэр

1.1 “Ультрасоник“ ХХК Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлсэн  байдалд анхдагч аудитявуулсан тухай Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг  нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилээр олгох
1.2 “Эм Си Эс интернэшнл“ ХХК Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлсэн  байдалд анхдагч аудитявуулсан тухай Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг  нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилээр олгох
1.3 Бласт” ХХК Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2010 стандартыг хэрэгжүүлсэн  байдалд давтан аудитявуулсан тухай Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2010 стандартыг  нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 2018.09.20 хүртэл сунгах
1.4 Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2010 стандартыг хэрэгжүүлсэн  байдалд давтан аудит явуулсан тухай Чанарын менежментийн тогтолцооны MNS ISO 9001:2010 стандартыг  нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 2018.09.20 хүртэл сунгах
2.1 “Монгол тамхи Со”  ХХК

Янжуур тамхи 2 төрөл

Янжуур тамхи 7 төрөл

Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох, сунгах
2.2 “Монжүүс” ХХК

                          АСЕ нэрийн  жүүс 4 төрөл

                          Цай 3 төрөл

                           Pony нэрийн ундаа 6 төрөл

Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох
2.3 “Хараа сүмбэр” ХХК  Автозамын тэмдэг, тэмдэглэгээний будаг Тохирлын гэрчилгээг 1 жилээр олгох
2.4 “Эс Эн Жи Ди” ХХК Ажлын гутал Тохирлын гэрчилгээг 2 жилээр олгох
2.5 “Одь-тан” ХХК Цай 2 төрөл Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох
2.6 “Нүүдэл Жи” ХХК Гоймон 6 төрөл Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох
2.7 “Өргөн зүлэг” ХХК Мини маркет /үйлчилгээ/ Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох
2.8 “Энерго тех сервис” ХХК Гэрэлтүүлгийн багана Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
2.9 УБТЗ-ын нийтийн хоолны төвийн дэргэдэх туслах цех Жигнэмэл гурилан бүтээгдэхүүн Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
2.10 “Алтан тариа” ХХК 6 нэрийн бүтээгдэхүүн Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
2.11 “Витсамо фүүдс” ХХК “Сор” нэрийн сүү /4 төрөл/ Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
2.12 “ХКҮ”  ХК

Хиам 24 нэр төрөл  

Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох, сунгах
2.13 “Болор сервис” ХХК Хуурай хими цэвэрлэгээ Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
2.14 “Их монгол шувуу” ХХК Зоогийн газар Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
2.15 “Монгол маркет” ХХК Хиам 4 нэр, төрөл, “Содон” нэрийн хөлдөөсөн бууз, банш Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах

 

БҮТЭЭГДЭХҮҮН, ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР.

БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг Конг хотод зохион байгуулагдсан үнэлгээний тэргүүлэх мэргэжилтнүүдийн сургалт (хэлэлцүүлэг)

17050301

          Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (PAC), ХБНГУ-ын физик техникийн хүрээлэн (PTB)-ээс хамтран зохион байгуулсан “Менежментийн тогтолцооны баталгаажуулалт явуулдаг байгууллагад тавих шаардлага” ISO/IEС 17021-1:2015 стандартын дагуу үнэлгээний тэргүүлэх мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэгт Стандарт, хэмжил зүйн газрын Даргын 2017 оны 4-р сарын 17-ны өдрийн А/111 тоот тушаалын дагуу Дэд дарга Б.Билгүүн, Итгэмжлэлийн газрын ахлах мэргэжилтэн А.Нэргүйсайхан нар БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болох Хонг Конг хотод 2017 оны 4 дүгээр сарын 24-өөс 25-ны өдрүүдэд зохион байгуулагч талын зардлаар оролцлоо.

         Энэхүү хэлэлцүүлэгт 15 орны 30-аад төлөөлөгчид оролцсон бөгөөд олон улсын итгэмжлэлийн байгууллагууд ISO/IEС 17021-1:2015 стандартын дагуу хэрхэн үйл ажиллагаагаа гүйцэтгэдэг тухай харилцан ажлын туршлага, мэдлэгээ солилцож халуун яриа өрнөсөн ач холбогдолтой арга хэмжээ болж өнгөрлөө.

         Уулзалт ярилцлагын үеэр Япон улсын итгэмжлэлийн байгууллага (JAB)-ын ахлах менежер Azusa Nakagawa, Энэтхэг улсын итгэмжлэлийн байгууллага (NABL)-ын гүйцэтгэх захирал (СЕО) Аnil Jauhri нар арга зүйн заавар өгч, ISO/IEС 17021-1:2015 стандартад заасан шаардлага, шалгуурын талаарх учир шалтгааныг тайлбарлан, ач холбогдлын талаар тодорхой мэдлэг мэдээллийг олгосон бөгөөд үндэсний хэмжээнд тохирлын үнэлгээний байгууллагуудыг нэмэгдүүлэхэд чухал үр нөлөөтэй ярилцлага болсон юм.

Хил орчмын худалдааг хөнгөвчлөх болон Зүүн хойд Ази дахь нэг цонхны бодлогын хэрэгжилт сэдэвт семинарт оролцлоо 

17042801

          Бүс нутгийн эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд гишүүн орнууд тээвэр, худалдаа, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагаагаа уялдуулах, хамтран ажиллахаар Их Түмэн Санаачлага (GTI) (анх Түмэн голын бүс хөгжлийн хөтөлбөрийн гэж нэрлэдэг)-ийг Монгол, Бүгд Найрамдах Солонгос Улс, Хятад, Оросын Холбооны Улс гэсэн дөрөв орнууд 1995 онд байгуулсан Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм юм.

НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн комисс, Их түмэн санаачлага хөтөлбөр хамтран “Хил орчмын худалдааг хөнгөвчлөх болон Зүүн хойд Ази дахь цахим нэг цонхны бодлогын хэрэгжилт” сэдэвт семинарыг ОХУ-ын Владивосток хотноо 2017 оны 4 дүгээр сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.

Семинарт Монгол, БНХАУ, Бүгд Найрамдах Солонгос Улс болон ОХУ-ын гадаад худалдаанд гааль болон зохицуулалтын үүрэг гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөл, мөн түүнчлэн Дэлхийн гаалийн байгууллага, НҮБ-ийн Ази, Номхон Далайн бүс нутгийн Эдийн Засаг-Нийгмийн комисс, Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг (АСЕАН), Евразийн эдийн засгийн комисс, Их түмэн санаачилга хөтөлбөрийн ажлын албаны 40 орчим төлөөлөгчид оролцож, гадаад худалдааг хөгжүүлэх, хил орчмын худалдааг хөнгөвчлөх ажлын хүрээнд гадаад худалдааны холбоотой мэдээлэл, бичиг баримтын цаасгүй солилцоог нэвтрүүлэх асуудлыг хэлэлцсэн.

Семинарт Монголын талаас ГХЯ, ГЕГ, СХЗГ, МХЕГ, МҮХАҮТ-ын төлөөлөл оролцсон бөгөөд тус газраас СТҮБГ-ын ахлах мэргэжилтэн Г.Эрдэнэбилэг оролцлоо.

Гадаад худалдаанд цахим нэг цонхны үйлчилгээг бий болгоход СХЗГ нь ГЕГ, МҮХАҮТ, МХЕГ-тай хамтран, ялангуяа Гаалийн ерөнхий газрын ашиглаж буй мэдээллийн цахим системд холбогдон, стандартчилал, тохирлын үнэлгээний талаарх мэдээллийг солилцох боломжтой юм.


СТАНДАРТЧИЛАЛ, ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ БОДЛОГЫН ГАЗАР

Хэмжил зүйн зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн

17042601

Нэг. Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудал

Нэгдүгээр асуудал. Улаанбаатар дулааны Сүлжээ ТӨХК-иас хүсэлт болгосны дагуу Дани улсын Камструп компанид үйлдвэрлэсэн Multical 66 C,D,E загварын иж бүрдэл дулааны тоолуурын загварыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар сунгахаар шийдвэрлэсэн.

Хоёрдугаар асуудал. Улаанбаатар хотын Mэйжүрмэнт ХХК-иас хүсэлт болгосны дагуу БНХАУ-ын Micro Sensor компанид үйлдвэрлэсэн MPM489 загварын даралтын хувиргагч, Shanghai LEEG Instruments компанид үйлдвэрлэсэн DMP305X загварын даралтын ялгаврын хувиргагчийн загварыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Гуравдугаар асуудал. Улаанбаатар хотын “Ойн бирж” ХХК-иас хүсэлт болгосны дагуу БНХАУ-ын “Beijing Sanki Petroleum Technology Co.Ltd” компанид үйлдвэрлэсэн (50-1500) л/мин зарцуулалттай “SK-FDH” загварын шингэний тоолуурыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн Улсын бүртгэлд бүртгэж, загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Дөрөвдүгээр асуудал. Улаанбаатар хотын Одкон эрчим ХХК-иас хүсэлт болгосны дагуу БНХАУ-ын “Wenzhou Maihong Electric Technology” компанид үйлдвэрлэсэн DDS121G загварын нэг фазын олон тарифт электрон тоолуур, DDS-121DY загварын нэг фазын электрон тоолуурыг Монгол Улсын хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгүүлэх, загварыг баталсан гэрчилгээг тус тус 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Тавдугаар асуудал. Улаанбаатар хотын “Дэлгэр дулаан хаан” ХХК-иас хүсэлт болгосны дагуу Казахстан улсын SAIMAN корпорацид үйлдвэрлэсэн Евразийн техникийн зохицуулалтын шаардлага хангасан тэмдэглэгээтэй ДАЛА САР4 загварын гурван фазын электрон тоолуурын загварыг баталсан гэрчилгээг 3 жилийн хугацаагаар шинээр олгохоор шийдвэрлэсэн.

Хоёр. Хэмжил зүйн тусгай зөвшөөрлийн асуудал

Нэгдүгээр асуудал. Дархан-Уул аймгийн “Дархан уулын их нарст” ХХК-ийн хүсэлтээр загварын туршилтад тэнцэж, Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын халуун, хүйтэн усны болон дулааны тоолуур суурилуулах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор шийдвэрлэв.


СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР.

“Стандартчиллын хамтын ажиллагаа – 2017”

олон улсын сургалт

17042101

БНХАУ-ын Худалдааны яамнаас зохион байгуулж буй “Стандартчиллын хамтын ажиллагаа – 2017” олон улсын сургалтад Стандарт, хэмжил зүйн газар болон орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн төлөөллөөс бүрдсэн 10 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна.

Энэхүү сургалт нь БНХАУ-ын Чанг Зөү (Changzhou) хотод 2017 оны 4-р сарын 10-аас 30–ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд Турк, Монгол, Кыргызтан, Өмнөд Судан, Узбекстан, Украин зэрэг орны 30 мэргэжилтэн дараах хөтөлбөрийн дагуу суралцаж, туршлага судалж байна. Үүнд:

-БНХАУ-ын стандартчиллын тогтолцоо болон стандартчиллын байгууллагын тухай ерөнхий ойлголт,

-БНХАУ-ын тухайлсан салбарын стандартчиллын талаарх ойлголт:

-Газрын тос, байгалийн хийн салбарын стандартчилал,

-Хөдөө аж ахуйн салбарын стандартчилал,

-Эрчим хүчний салбарын стандартчилал,

-Аялал, жуулчлалын үйлчилгээний стандартчилал,

-Гэр ахуйн барааны стандартчилал,

-Стандартчиллын үйл ажиллагаанд “Hisense Group” –ийн оролцооны талаарх танилцуулга,

-Хоёр талын болон олон улсын стандартчиллын хамтын ажиллагаа

Мөн тус сургалтын хүрээнд Чанг Зөү хотын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн газрын үйл ажиллагаа болон Шанхай, Шиан зэрэг хотоор аялаж, БНХАУ –ын соёл, ёс заншилтай танилцах юм.

Сургалтыг үйл ажиллагааг нээж Чанг Зөү хотын Чанарын хяналт, шалгалт хорио цээрийн газрын Гадаад харилцааны албаны дарга, ноён Dai Yunhui, Чанг Зөү хотын Чанарын хяналт, хорио цээрийн их сургуулийн Гадаад харилцааны албаны дарга, ноён Zhang Tong болон сургалтад оролцож буй гадаад сонсогчдыг төлөөлж Стандарт, хэмжил зүйн газрын СМЛСҮТ-ийн дарга Ч.Хатанбаатар нар үг хэлж, зохион байгуулагчдад болон оролцогчдод амжилт хүслээ.

Стандарт, хэмжил зүйн газрын төлөөлөл энэхүү сургалтад хамрагдснаар Монгол Улсын гадаад худалдаанд томоохон байр суурь эзэлдэг БНХАУ-ын стандартчиллын тогтолцоо, шаардлагыг илүү гүнзгий ойлгох, цаашдын олон талт хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, стандартчилал, тохирлын үнэлгээг ижилтгэх, худалдааны түншлэлийг өргөжүүлэх, худалдааны саад тотгорыг арилгах үйл ажиллагаанд ахиц гарах болно гэж үзэж байна.

Нарны цахилгаан үүсгүүр ба гэрэл цацруулагч диод хэмжлийн стандарт ба технологисэдэвт семинар зохион байгуулагдлаа

17041801

 

2017 оны 3-р сарын 28-ны өдрөөс 3-р сарын 30-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо, тус улсын Үндэсний Хэмжил Зүйн Хүрээлэн/NIM/, АНУ-ын Стандартчилал, Технологийн Хүрээлэн/NIST/ хамтран Ази Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын ажиллагааны /APEC/ төслийн хүрээнд Ази Номхон далайн хөгжиж буй орнуудын Хэмжил зүйн хүрээлэнгүүдийн дунд зохион байгуулагдсан 3 хоногийн хугацаатай семинарт Стандарт, Хэмжил Зүйн Газрын Уртын эталоны лабораторийн мэргэжилтэн Ж.Мандухай, цахилгааны эталоны лабораторийн мэргэжилтэн М. Лхагвасүрэн нар оролцлоо.

Семинарт:

• Фотометрийн тухай үндсэн ойлголт;
• Гэрлийн өнгөний тусгалыг хэрхэн хэмжих, гэрлийн суурь давхарга ба түүний эх үүсвэр аюулгүй байдлын чанарыг хангасан эсэхэд дүн шинжилгээ хийх;
• Гэрэл цацруулагч диод ашигласан бүтээгдэхүүнд хэрхэн туршилт явуулах талаар
• Хэмжлийн эргэлзээнд хэрхэн үнэлгээ хийх
• Нарны цахилгаан үүсгүүрийн хэмжлийн нэгж дамжуулалтын систем (СИ системийн дагуу хэрхэн нэгж дамжуулдаг талаар)-ийн талаар NIM, NIST, METAS-ийн докторууд илтгэл татавин танилцуулсан.

Мөн фотометрийн лаборатори, нарны цахилгаан үүсгүүр хэмжлийн лаборатори, спектрофотометрийн лаборатори, гэрэл цацруулагч диодийн хэмжлийн лабораториудтай танилцсан.

Уг семинарийг APEC-аас зохион байгуулсан бөгөөд Ази Номхон Далайн Орнуудын Хэмжил Зүйн Хөтөлбөр /АРМР/-ийн гишүүн орнуудад “Сэргээгдэх эрчим хүч болон уур амьсгалын шинжлэх ухаанд хэмжлийн өөрчлөлтийг хэрэгжүүлэх” семинарийн дараагийн шатны арга хэмжээ бөгөөд Нарны зайн үүсгүүр болон гэрэл цацруулагч диодийн хэмжил, IEC стандартыг мөрдлөг болгон шалгалт тохируулга хийх арга аргачлалтай танилцаж, туршлага судлав.

Сургалтанд хамтран оролцсон нийт 16 орны хэмжил зүйн чиглэлээр ажилладаг лабораторуудтай цаашдаа гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал бодлоо солилцсон.

"Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар MNS ISO 19011:2016" сэдэвт сургалтыг зохион байгууллаа

17041301

      СХЗГ-ын сургалтын төлөвлөгөөний дагуу 2017.04.11-12-ны өдрүүдэд "Менежментийн тогтолцоонд аудит явуулах заавар MNS ISO 19011:2016" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтад Чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн болон нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн нийт 17 байгууллагын чанарын менежер, чанарын багийн 46 ажилтнууд хамрагдаж, Менежментийн тогтолцооны Дотоод аудиторын гэрчилгээг гардан авлаа.

БНСУ-ын Эталоны эрдэм шинжилгээний хүрээлэн (KRISS)-ийн Хэмжил зүйн олон улсын академи (GMA)-д “Масс болон холбогдох хэмжигдэхүүнүүд” хэмжлийн чиглэлээр сургалт зохион байгуулагдлаа

17041101

Хөгжиж буй орнуудын хэмжил зүйн байгууллагын мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх зорилгоор 2012 оноос эхлэн олон улсын сургалтыг зохион байгуулж байгаа Хэмжил зүйн олон улсын академи (GMA)-ийн санаачлагаар БНСУ-ын Эталоны эрдэм шинжилгээний хүрээлэн (KRISS)-д 2017 оны 3 сарын 17-ноос 3 сарын 31-ны хооронд “Масс болон холбогдох хэмжигдэхүүнүүд” сэдэвт сургалтанд ХХШБГ-ын ШТА-ны мэргэжилтэн Д.Батсүх хамрагдлаа.

Сургалтад Индонез, Вьетнам, Кени, Малайз, Филипин, Монгол, Колумба, Болива, Пакистан зэрэг орны хэмжил зүйн байгууллагуудаас 18 мэргэжилтэн, Солонгосын Шинжлэх ухаан технологи их сургууль (UST - ШУТИС)-ийн 1 оюутанд дараах сургалтын хуваарийн дагуу хичээлийг БНСУ-ын ЭЭШХ-ийн доктор, профессорууд заасан юм. Үүнд:

1. БНСУ-ын үндэсний эталоны тогтолцоо
2. Чанарын удирдлагын тогтолцоо
3. Хэмжлийн нэгж дамжуулалт
4. Хэмжлийн эргэлзээ
5. Массын эталоны нэгж дамжуулалт
6. Туухайны шалгалт тохируулга болон хэмжлийн эргэлзээг тооцоолох (дадлага ажил, бие даалт )
7. БНСУ-ын ЭЭШХ дэх хүчний эталоны тухай
8. Хүчний хэмжлийн багажын танилцуулга (дадлага ажил)
9. Хүчний эталоны нэгж дамжуулалт
10. Хүчний хэмжлийн багажны шалгалт, тохируулга
11. Мушгих хүчний эталоны шалгалт тохируулга, нэгж дамжуулалт (дадлага ажил)


Сургалтын сэдэв тус бүр дээр хэмжил зүйн онол, олон улсын эталоны нарийвчлал, тодорхойлолт, хийгдэж байгаа судалгаа шинжилгээний ажлуудын танилцуулга, эталоноос хэмжих хэрэгсэлд нэгж дамжуулах шалгалт тохируулгын арга, аргачлал, хэмжлийн эргэлзээг тооцоолох зэрэг онол, дадлага, ярилцлага хосолсон байдлаар хичээлийг орсон.

Мөн өөрсдийн сонирхсон болон шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлуудыг тодруулах, зөвлөгөө авах, бусад орны оролцогчдоос тухайн орны хэмжил зүйн байгууллагын онцлог, масс болон холбогдох хэмжигдэхүүний эталоны чадавхи, шалгалт тохируулгын ажлын гүйцэтгэл, аюулгүй байдал, техникийн хангамжийн талаар харилцан ярилцаж санал, туршлага судлаж, манай орны хувьд ШТА-ны хүчний лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах тал дээр дэмжлэг авах, ажлын эталон багажийг шалгалт тохируулгад хамруулахад туслалцаа хөнгөлөлт үзүүлэх зэрэг асуудлуудыг хөндсөн юм.

 

“Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулагдах Сагсан бөмбөг болон гар бөмбөгийн тэмцээн 4-р сарын 29-нд болж хойшиллоо

 

17041102

Жил бүрийн 5 дугаар сарын 20-нд “Дэлхийн хэмжил зүйн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн газраас Хэмжил зүйн үйл ажиллагаа эрхлэдэг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудын дунд 4 дүгээр сарын 29-нд сагсан бөмбөг болон гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна.

Тэмцээнд оролцох баг тамирчдын мэдүүлгийг 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 17.30 цаг хүртэл This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. хаягаар хүлээн авна. 

Та бүхэн өргөнөөр оролцохыг урьж байна.

Холбоо барих утас: 99145511, 88006969

Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар

шинээр 15 стандарт батлав  

17040702

2017 оны 4 дүгээр сарын 6-нд Стандартчиллын үндэсний зөвлөлийн хуралдаанаар 2017-2018 оны Стандартчиллын төлөвлөгөөнд тусгагдсан нийт 6 салбарын 15 стандартыг хэлэлцэн батлалаа.

Тус хуралдаанаар баталсан стандарт:

Эрүүл мэндийн- 1, Чанарын менежментийн тогтолцооны- 3, Газрын тос, байгалийн хийн 5, Эрчим хүчний салбарын 1, Хөдөө аж ахуйн салбарын 1, Хөдөлмөрийн аюулгүй байдлын 4 стандартыг тус тус батласан.

Газрын тос, байгалийн хийн 5 стандарт

2015 оны 6-р сард батлагдсан “Эрчим хүчний тухай” хуульд хийн хангамжийн сүлжээ болон шугам сүлжээгээр дамжуулан хийг хэрэглэх харилцааг зохицуулсан заалтын дагуу Эрчим хүчний яамнаас олон улсын жишигт нийцүүлэн баримт бичгүүдийг боловсруулсан бөгөөд энэхүү ажлын хүрээнд Хийн хангамжийн сүлжээ. Нэр томьёо, тодорхойлолт, Хийн хангамжийн сүлжээ. Хийн Техникийн ерөнхий шаардлага, Үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар ашиглах байгалийн хий. Техникийн шаардлага суурь стандартуудыг боловсруулж батлууллаа.

Түүнчлэн ОХУ болон БНХАУ шатахууны стандартуудаа 2013 онд шинэчлэн баталсаны дагуу ОХУ 2016 оны 7 дугаар сараас, БНХАУ 2017 оны 1 дүгээр сараас эхлэн Евро-5 ангилалд нийцэх шатахууны хэрэглээнд шилжсэн. Монгол Улсын 3.3.4 Засгийн газрын үйл ажиллагааны 2016-2020 оны хөтөлбөрийн 4.1.6 –т “Хот суурин газрын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, хог хаягдлын зохистой менежментийг хэрэгжүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд энэхүү зорилтын хүрээнд Дизелийн түлш. Техникийн шаардлага, Дотоод шаталтат хөдөлгүүрийн түлш. Автобензин.

Техникийн шаардлага стандартуудыг шинэчлэн боловсруулж батлууллаа. Газрын тосны бүтээгдэхүүний гол ханган нийлүүлэгч салбарын яам, төрийн захиргааны байгууллагуудаас Улаанбаатар болон томоохон суурин газруудад 2017 оноос шатахууны чанарыг Евро-4,5 стандартад шилжүүлэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд евро ангилалын шатахууны хэрэглээнд шилжих нь агаарын бохирдлыг бууруулах, хүний эрүүл мэндийг хамгаалах зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагааны хүрээнд 4 стандарт

Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн Эрдэс түүхий эдийн иж бүрэн санаачлага төсөл болон Физик Техникийн Хүрээлэнтэй хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хувийн хамгаалах хувцас хэрэгсэл. Амьсгал хамгаалах хэрэгслийн сонголт, хэрэглээнд тавих ерөнхий шаардлага тогтоосон стандарт өнөөгийн байдлаар Монгол улсад байхгүй бөгөөд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн бохирдолтой нөхцөлд ажилладаг ажилчдад зориулан АХХ-ийг зөв сонгох, үр нөлөөтэй хэрэглүүлэхэд нь арга зүйн удирдамж болох олон улсын жишигт нийцсэн стандарт зайлшгүй хэрэгцээтэй юм.

Мөн өнөөгийн байдлаар ажлын байрны агаарт нийт тоосны концентрацийг хэмжих MNS 5010:2001 аргыг мөрдөж байна. Энэ нь 1970-80 оны үед ашиглаж байсан багаж хэрэгслийг ашиглахаар заасан нь өнөөгийн техник технологийн хэрэглээнд нийцэхгүй байгаа бөгөөд ажлын байрны агаарт нийт тоосны концентрацийг тодорхойлох аргын шинэ стандарт арга хэрэгцээг үндэслэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хөдөлмөрийн эрүүл ахуй. Ажлын байрны агаараас нийт тоосны сорьц цуглуулах, шинжлэх аргын стандартыг, Ажлын байрны агаарт нарийн ширхэгтэй тоос тодорхойлох аргын MNS 5365:2004 стандартыг олон улсад нийтлэг мөрдөж буй ISO 7708:1995 стандартад нийцүүлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд. Хөдөлмөрийн эрүүл ахуй. Ажлын байрны агаараас цулцанд нэвтэрдэг тоосны фракцын сорьц цуглуулах, шинжлэх аргын стандартыг боловсруулан баталлаа.

Чанарын менежментийн тогтолцооны 3 стандарт

Төслийн менежментийн арга зүйн заавар MNS ISO 21500, Эрсдэлийн менежмент. Зарчим ба заавар MNS ISO 31000, Эрсдэлийн менежмент. Эрсдэлийн үнэлгээний арга MNS IEC 31010 стандартуудыг шинэчлэн баталлаа.

Эрүүл мэнд, Тусламж үйлчилгээний 1 стандарт

Цэргийн ангийн эрүүл мэндийн төвийн бүтэц, үйл ажиллагаанд тавих стандарт батлагдсанаар Монгол улсын хэмжээний үндэсний аюулгүй байдлын хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхийн байгууллагуудын харьяаны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний чанар, дээшлэх, эрүүл мэндийн ажилчдын ажиллаж, хөдөлмөрлөх нөхцөлийг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах ач холбогдолтой.

СХЗГ-ын 2017 оны нэгдсэн төлөвлөгөөний дагуу сургалт зохион байгуулагдлаа

17040701

СХЗГ-аас 2017 онд зохион байгуулах сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу  “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025:2007”  сэдэвт сургалтыг 04 дүгээр сарын 05-06-ны өдрүүдэд 45 хүнийг хамруулан зохион байгууллаа.

Евразийн эдийн засгийн комиссын сайд В.Н.Корешков Стандарт, хэмжил зүйн газарт ажлын айлчлал хийлээ

 17033101

Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн холбоо 2015 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрөгч 2 сард Евразийн эдийн засгийн комиссын интеграцчлал, макро эдийн засгийн асуудал эрхэлсэн гишүүн бөгөөд сайд Т.Д.Валовая Монгол Улсад ажлын айлчлал хийсэн юм. Энэ үеэр Монгол улс болон Евразийн эдийн засгийн комиссын хооронд “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулах хүсэлтэй байгаагаа Монголын тал илэрхийлж, хамтарсан судалгааны ажлыг ойрын үед эхлүүлэх санал тавьсан.

Энэхүү хүсэлтийн дагуу Евразийн эдийн засгийн комиссын сайд В.Н.Корешков Монгол Улсад 2017 оны 3 дугаар сарын 27-ноос 4 дүгээр сарын 1-ний хооронд ажлын айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалынхаа үеэр Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагатай уулзалт хийлээ. Уулзалтын гол зорилго нь “Чөлөөт худалдааны хэлэлцээр” байгуулахын тулд эхний ээлжинд хоёр талын стандарт болон техникийн зохицуулалтын баримт бичгийг судлах шаардлагатай ба энэ хүрээнд ажлын хэсэг байгуулан ажиллах, мөн хоёр талын стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийг ижилтгэх, худалдаанд саад учруулж буй баримт бичгийн хязгаарлалтын тодорхой нөхцлүүдийг талууд зөвшилцөн нэг техникийн баримт бичиг, нэг тохирлын үнэлгээг худалдаанд хэрэглэхээр тохиролцсон аж.

Энэ ажлын хүрээнд Евразийн эдийн засгийн комисстой техникийн баримт бичгээ уялдуулах, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрөх талаар хийж буй анхны уулзалт болж байна. Стандарт, хэмжил зүйн газар Евразийн эдийн засгийн комисстой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар хоёр талын харилцан нийлүүлж буй бараа, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд техникийн баримт бичгээс шалтгаалсан хориг хязгаарлалтыг багасгах, цаашлаад “Үндэсний чанарын хөтөлбөр”-т тусгагдсан экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, сүү, арьс шир, чацаргана, зөгийн балыг гадаад зах зээлд гарахад түлхэц болж буй чухал үүргийг гүйцэтгэх юм.

Худалдааг хөнгөвчлөх суурь болсон стандарт техникийн баримт бичигт тавих шаардлагыг ижилтгэх, тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрснөөр бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжиж буй төрийн бодлого, худалдаа эрхлэх боломж нөхцлийн үндсийг бүрдүүлж өгч байдаг.

Монгол улс зуны цагийн хуваарьт шилжихгүй!

2017.03.23 2

МУ-ын Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 08 ны өдрийн 50-р тогтоолоор 2015 оны 3 дугаар сарын 09-ний 82 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож ЗУНЫ ЦАГИЙН ТООЛОЛДШИЛЖИХГҮЙ байхаар шийдвэрлэсэн.

Үүнтэй холбогдуулан интернетийн сүлжээ, комьпютерийн системийн цагийг хэрхэн тохируулах вэ?

Мөн та гар утсан дээрх цагийнхаа Automatic date and time тохиргоог 03 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө идэвхигүй болгосноор цагийн зөрүү гарахгүй байх болно.

Шинэ горимд шилжүүлэх бэлтгэл ажлыг олон улсын DST болон Микрософт корпорациас WINDOWS TIME PACKAGE-ийн шинэчлэлтийг хийж байна. 

ХЭРЭВ ТА ӨӨРИЙН КОМПЬЮТЕРИЙН СИСТЕМИЙН ЦАГИЙГ ЗУНЫ ЦАГИЙН ХУВААРЬТ АВТОМАТААР ШИЛЖҮҮЛЭХ ГОРИМД ТОХИРУУЛСАН БОЛ "WINDOWS TIME PACKAGE" ШИНЭЧЛЭЛИЙГ БЭЛЭН БОЛТОЛ ТҮР ХҮЛЭЭНЭ ҮҮ. 

Эх сурвалжийг эндээс үзнэ үү!

СХЗГ-ын Цаг давтамжийн лаборатори

Хэмжих хэрэгслийн техникийн зохицуулалт

17032304

        Эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх бодлого, зорилтын хүрээнд түлш, эрчим хүч хэмнэх тоног төхөөрөмж, үйлдвэрлэл ба үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, эрчим хүчний зарцуулалтын хэмжил, хяналтын ажлыг оновчтой, зөв зохион байгуулах бодлого, зохицуулалтын ажлын хүрээнд : ХБНГУ-ын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын Техникийн хамтын ажиллагааны гэрээний дагуу эрчим хүч, хэмжил зүйн салбарт хэрэгжиж буй “Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг дэмжих“ /BMZ-№2012.2185.2/ төслийн дэмжлэгтэй СХЗГ-Эрчим хүчний яам хамтран цахилгааны тоолуурын техникийн зохицуулалт боловсруулах ажил гүйцэтгэх Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 22-нд төслийн багийнхантай ярилцлага-уулзалт хийлээ.

“Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг дэмжих“ төслийн зөвлөх, доктор Ханс Бахмаяр Ажлын хэсэг болон сонирхогч талд товч мэдээлэл, ойлголт өгөх уулзалт-ярилцлага зохион байгуулагдаж өндөрлөв.

БНХАУ-ын Тусгай захиргааны бүс Хонг-Конг-д “Эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийн схем” сургалт зохион байгуулагдлаа

17032301

APLAC-PAC-PTB-ээс зохион байгуулсан Ази Номхон далайн бүсэд итгэмжлэлийн сүлжээг чадавхижуулах төслийн хүрээнд 2017 оны 3 дугаар сарын 13-17–ны өдрүүдэд “Эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийн схем” II дахь шатны сургалт Хонг-Конг-д боллоо. Уг сургалтанд Итгэмжлэлийн газрын ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмаа оролцов.

Энэхүү сургалт нь Хонг-Конгийн Итгэмжлэлийн Байгууллагын (НКАS) бүтэц, зохион байгуулалт, итгэмжлэлийн үйл явц, эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийг ISO 15189:2012 стандартын дагуу итгэмжлэж буй үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлах зорилготой байсан.

Сургалтын хөтөлбөрийн дагуу Хонг-Конгийн Итгэмжлэлийн Байгууллагын (НКАS) удирдлагын тогтолцоо болон итгэмжлэлийн үнэлгээний өргөдөл хүлээн авахаас шийдвэр гарах хүртэлх үйл явц, техникийн экспертүүдийг сонгох, ISO 15189 стандартын техникийн шаардлага, онцлог шалгуур үзүүлэлт, орон нутгийн нэмэлт шаардлагуудтай танилцсан.

Тус улсын Каноза эмнэлгийн лабораторид НКАS-аас явуулсан итгэмжлэлийн үнэлгээнд ажиглагчаар оролцон, туршлага судалсан явдал нь эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийн үнэлгээний талаарх мэдлэг, ур чадварыг дээшлүүлсэн ач холбогдол бүхий сургалт боллоо.

Нийслэлийн харъяа Улаанбаатар Их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

 17032201000

“Үндэсний Чанарын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор дэд бүтцийг хэрэгжүүлэгч талууд дээд боловсролын сургалтын агуулга хөтөлбөрийг шинэ түвшинд хөгжүүлэх, стандартчиллын судалгааны ажлыг эрдэм шинжилгээний түвшинд судлахад хамтран ажиллахаар Стандарт, хэмжил зүйн газар болон Улаанбаатар их сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд 2 талууд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулах юм.

Тухайлбал:

- Стандартчилал, чанарын удирдлагын талаар сургалт явуулах, стандартчиллын инженер, чанарын менежерийн мэргэжилтэн бэлтгэхэд харилцан туслах, хамтран ажиллана

- Олон улсын стандартыг монголд нэвтрүүлэх, хэрэгжүүлэх чиглэлээр эрдэм шинжилгээний , судалгааны ажилд хамтран ажиллана

- Чанарын удирдлага, стандартын чиглэлээр төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлнэ

- Чанарын удирдлага, стандартын чиглэлээр төрөлжсөн сургалт зохион байгуулах замаар салбарын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, мэргэшлийг нь дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллана

- Стандартын инженер, чанарын удирдлагын менежер хөтөлбөрөөр багш, оюутны дадлага ажлыг хамтран зохион байгуулна

- Оюутнуудын үйлдвэрлэлийн танилцах дадлага явуулахад хамтран зохион байгуулна

- Төгсөгчдийг ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлнэ

Авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн

дэд зөвлөлийн гишүүн сонгон шалгаруулна

 

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлан таниулах, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилттэй газар дээр нь танилцах, тухайн байгууллагын авлигын эрсдлийн үнэлгээг хийх, яам, агентлаг, дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэргэд “ОЛОН НИЙТИЙН ДЭД ЗӨВЛӨЛ” байгуулж, гишүүдийг сонгон шалгаруулах зорилготой Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Стандарт, хэмжил зүйн газарт ажиллаж байна.

Авлигаас урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний идэвх санаачилгыг өрнүүлэх, дэмжих, төрийн байгууллагын үйл ажиллагаа, албан тушаалтны ёс зүйд хяналт тавих зорилготой “Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүнээр ажиллах сонирхолтой дор дурдсан шаардлагыг хангасан иргэн хүсэлт болон холбогдох мэдээллээ төрийн албан хаагчийн анкетын хамт 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн гишүүн Б.Баярсайхантай 95883070 дугаарын утсаар холбогдож өгнө үү.

“Олон нийтийн дэд зөвлөл” –ийн чиг үүрэг :

• Төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд тавих иргэд, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн болон хүнд суртал, чирэгдэл учруулсан дүрэм, журам, шийдвэрийг хянах, төрийн байгууллага, нийтийн албан тушаалтан иргэдийн эрх ашигт нийцсэн үйл ажиллагаа явуулж буй эсэхэд хяналт тавих;
• Төсөв, санхүү, төсвийн орлого, зарцуулалт, хандив, зээл тусламж, түүний хуваарилалт, төсөл хөтөлбөр, худалдан авах ажиллагаанд холбогдох мэдээллийг хууль тогтоомжид заасан хугацаа, шаардлагын хүрээнд тухай бүр тогтмол үнэн зөв, ил тод болгосон эсэхт хяналт тавих;
• Нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэг хуульд заасны дагуу ил тод байгаа эсэхийг хянах, нийтийн албан тушаалтан нь хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо үнэн зөв мэдүүлсэн эсэхт хяналт тавих.

“Олон нийтийн дэд зөвлөл”-ийн гишүүнд тавигдах шаардлага:

• Тухайн нутаг дэвсгэрт сүүлийн 2 жил байнга оршин сууж байгаа Монгол Улсын иргэн;
• Дээд боловсролтой, төсөв, санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, хууль эрх зүй, аудит, эд хөрөнгийн үнэлгээ, хяналт шалгалт, инженер, техникийн чиглэлээр ажиллаж байсан ажлын туршлагатай байх;
• Хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагад сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон үр дүнгийн гэрээ байгуулж ажиллаагүй байх;
• Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагатай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаагүй буюу гэрээний дагуу тодорхой ажил үйлчилгээ эрхэлж байгаагүй;
• Хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлэх байгууллагаас сүүлийн 2 жилийн хугацаанд хандив, санхүүгийн дэмжлэг, туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй байх;
• Ял шийтгэлгүй, аль нэг намын харьяалалгүй байх, намын гишүүн бол түүнээс түдгэлзсэн тухай шийдвэр гарсан байх.

“Гүйдлийн трансформаторын COOMET-681/ru/16” нэмэлт харьцуулалтад  оролцож байна

17031501

Европ-Азийн Хэмжилзүйн байгууллагын Цахилгаан хэмжлийн техникийн хороо-1.3 (COOMET EM)-ын “Гүйдлийн трансформаторын нэмэлт харьцуулалт COOMET-681/ru/16” олон улсын харьцуулалтын төлөвлөгөөний дагуу 2017 оны 2 дугаар сарын 21-нээс оролцож байна. Олон улсын харьцуулалтыг зохион байгуулагч толгой лаборатори нь ОХУ-ын Уралын хэмжил зүйн эрдэм шинжилгээний хүрээлэн” (ФГУП” УНИИМ”) юм.

Энэ харьцуулалтад ОХУ, Украйн, Грузин, Румын, Казакстан, Беларусь, Турк зэрэг 8 орон оролцож байгаа бөгөөд СХЗГ-ын ХЗХ,ХХШБГ-нь 2016 онд харьцуулалтад оролцох хүсэлт гаргасны дагуу 2017 оны 2 дугаар сараас олон улсын харьцуулалтын 5 дахь орон болон хэмжил хийж дууслаа.

Тус харьцуулалтын дээж хэмжих хэрэгсэл нь ОХУ-ын 0,003 ангийн өндөр нарийвчлалтай ТТЭ-100, 100 А-ийн ТТЭ-3000.5 загварын 0,5-3000 А хэмжих хязгаартай эталон трансформатор юм.

ЦХХБЛ ба “ЦДҮС”ТӨХК, “УБ ЦТС” ТӨХК-ийн лаборатори бүрд дараах тогтоосон утгуудад хэмжилт хийж гүйцэтгэж байна.

1 А; 5 A; 40 A; 150 A; 750 A; 1500 A; 2500 A; 5000 A / 5 A

0.5 A; 5 A; 50 A; 200 A; 600 A; 1200 A; 2000 A; 4000 A / 1 A хэвийн гүйдлийн -1; 5; 20; 100; 120%-ийн утганд гүйдлийн трансформаторын гүйдлийн εᵢ болон өнцгийн δᵢ алдааг тодорхойлно.

Сарын дотор хэмжлийн үр дүнгийн хэмжлийн эргэлзээний төсөв, тооцоог бодож илгээх үүрэгтэй ажиллаж байна.

Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн - 2017 

17031401

Уламжлал болгон зохион байгуулдаг Стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2017 оны 3 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд үргэлжилж байна. Тус зөвлөгөөнд Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр болон төв орон нутгийн удирдлагууд оролцож байгаа юм.

Зөвлөгөөний үеэр Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх стандарт, хэмжил зүйн салбарын удирдах ажилтнуудад хандаж үг хэлэхдээ “Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний томоохон салбарын нэг нь Стандарт, хэмжил зүйн салбар юм. Шадар сайдын хувьд энэ салбарыг удаа дараа хариуцан ажиллаж байгаа нь салбарын ололт амжилт, алдаа оноо бүрийг мэдрэх боломжийг надад олгосон бөгөөд үйл ажиллагааг нь аль болох дэмжихийг хичээж ирлээ.

Стандарт, хэмжил зүйн салбарын хөгжлийн 90 гаруй жилийн түүхтэй, бүтэц, зохион байгуулалт, материаллаг бааз, боловсон хүчний хувьд бэхжсэн, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах амьдрах, чанартай бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ хэрэглэх нөхцлийг хангах, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх үндсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлж байгаа салбар гэж би үнэлдэг.

Олон улсын стандартын байгууллага /ISO/-аас 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр баталсан Авлигын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001:2016 стандартыг манай Стандарт, хэмжил зүйн газар ажлын хэсэг байгуулан богино хугацаанд хүч тавьж ажилласны үр дүнд Үндэсний стандарт болгон баталсан явдалд Шадар сайдын зүгээс талархал илэрхийлж байна.

Энэ стандартыг нэвтрүүлэх нь Монгол улсын тогвортой хөгжлийг хангах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, авлигын индексийг бууруулах, ядуурлыг бууруулах, бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөөс урьдчилан сэргийлэх, байгууллага хамт олны ёс суртахууны түвшин дээшлэх, хамт олны хариуцлага нэмэгдэх зэрэг олон талын ач холбогдолтой. Магадгүй бид энэ авилгын эсрэг стандартыг Үндэсний болгож баталсан анхны улс байхыг ч үгүйсгэхгүй” хэмээн онцолсон юм.

Мөн Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр 2016 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан болон салбарын 2017 оны бодлогын зорилт, чиг хандлагын талаар танилцууллаа.

Тухайлбал:

Стандарт, хэмжил зүйн салбар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 2 зорилт хүрээнд 12 арга хэмжээг, Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 хөгжүүлэх үндсэн чиглэлд 2 арга хэмжээг тус тус тусгуулж, Монгол Улсын Шадар сайдтай 7 зорилтын 27 арга хэмжээг хэрэгжүүлэхээр үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байна.

Үүнд:

- Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барих

- Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барих

- Үндэсний чанарын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, байгууллагын үйл ажиллагааны техникийн чадавхийг дээшлүүлэх чиглэлээр боловсруулсан төсөл, хөтөлбөрийн санхүүжилтийг гадаадын зээл, тусламжийн хүрээнд шийдвэрлүүлэх тал дээр илүү анхаарч ажиллах

- Үндэсний стандартын олон улсын түвшинг дээшлүүлэх;

- Олон улсын итгэмжлэлийн форумд гишүүнээр элсэх;

- Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын итгэмжлэлийн форумын Олон талын хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрт нэгдэх;

- Менежментийн тогтолцооны ISO 9001 олон улсын стандартыг нэвтрүүлсэн туршлага дээр үндэслэн Авилгын эсрэг менежментийн тогтолцооны ISO 37001 стандартыг төр болон хувийн хэвшлийн байгууллага иргэдэд сурталчилах, ойлгон таниулах, нэвтрүүлэх талаар мэргэжил арга зүйн зөвлгөөг өгч ажиллах;

- Стандартын төсөл боловсруулах, хэлэлцэх үе шатанд олон нийт, ард иргэд, сонирхогч талуудын оролцоог улам нэмэгдүүлэх, мэдээллийн тогтолцоог сайжруулах, Нийгэмд стандартын талаархи мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн иж бүхэн арга хэмжээ авч ажиллах юм.

Баталгаажуулалтын зөвлөл хуралдаж, гэрчилгээг олгох,

сунгах шийдвэрийг гаргалаа

17030604

Стандарт, хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2017 оны 2 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж, бүтээгдэхүүн, үйлчилгээнд явуулсан тохирлын үнэлгээний дүгнэлт, менежментийн тогтолцоонд явуулсан аудитын дүн, тайланг хэлэлцэж менежментийн  тогтолцоог хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг “Агь“ ХХК, “Би Эф Си ложистикс”, “Еврохан” ХХК –ын гэрчилгээг 3 жилээр олгох, 6 аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрх олгох, сунгах, 6 аж ахуйн нэгжид тохирлын гэрчилгээг 1-3 жилээр олгох, сунгах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Аж ахуй нэгжийн нэр Баталгаажуулалтын объектын нэр

Шийдвэрлэсэн нь:

1.1 “ Агь” ХХК

Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн MNS OHSAS18001:2012 стандартыг хэрэгжүүлсэн байдалд анхдагч аудит явуулсан тухай

Хөдөлмөрийн эрүүл мэнд аюулгүй байдлын менежментийн MNS OHSAS 18001:2012 стандартыг хэрэгжүүлсэнд  гэрчилгээг 3 жилээр олгох

1.2 “ Агь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцооны MNS ISO14001:2005 стандартыг хэрэгжүүлсэн байдалд анхдагч аудит явуулсан тухай Байгаль орчны менежментийн тогтолцооны MNS ISO14001:2005 стандартыг хэрэгжүүлсэнд гэрчилгээг 3 жилээр олгох
1.3 Би Эф Си ложистикс” ХХК Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлсэн  байдалд анхдагч аудитявуулсан тухай Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 3 жилээр олгох
1.4 “Еврохан” ХХК Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2016 стандартыг хэрэгжүүлсэн  байдалд анхдагч аудитявуулсан тухай Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 2018.09.18 хүртэл олгох
2.1 “Өрмөн Уул”  ХХК Жуулчны бааз Үйлчилгээнд үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх  эрхийг 3 жилээр олгох
2.2 Сэлэнгэ аймгийн “Шижир” ЗГХХоршоо “Шижир” нэрийн зөгийн бал  Бүтээгдэхүүнд  үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрхийг 3 жилээр сунгах
2.3 Сэлэнгэ аймгийн “ Үжээд” ХХК “Сэлэнгэ” нэрийн цай Бүтээгдэхүүнд  үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрхийг 3 жилээр  сунгах
2.4 Сэлэнгэ аймгийн иргэн Баатар Хмелийн талх Бүтээгдэхүүнд үндэсний тохирлын тэмдэг хэрэглэхэрхийг 3 жилээр  сунгах
2.5 “М- Си- Эс коко кола ” ХХК

Ундаа, жүүс

Бүтээгдэхүүнд үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрхийг 3 жилээр сунгах
2.6 “Батбайгал” ХХК Бялуу, бялуун бүтээгдэхүүн, жигнэмэл бүтээгдэхүүн, талх,талхан бүтээгдэхүүн Бүтээгдэхүүнд  үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрхийг 2 жилээр  сунгах
3.1 “М- Си- Эс коко кола”  ХХК Ундаа, жүүс, савалсан ус Бүтээгдэхүүнд үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх эрхийг 3 жилээр  сунгах
3.2 “Батбайгал” ХХК Бялуу, бялуун бүтээгдэхүүн, жигнэмэл бүтээгдэхүүн, талх,талхан бүтээгдэхүүн Тохирлын гэрчилгээг 2 жилээр сунгах
3.3 “Хөнгөн цагаан эдлэл” ХХК Хөнгөн цагаан хайлшин сав суулга Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
3.4 “Монсүү” ХХК Сүү, сүүн бүтээгдэхүүн Тохирлын гэрчилгээг 1 жилээр сунгах
3.5 “Агь” ХХК Гоймон 3 нэрийн Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох
3.6 “Хустайн шил” ХХК Гэрэлтүүлгийн багана Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох

 

БҮТЭЭГДЭХҮҮН, ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР.

 

Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар шинээр 7 стандарт батлав

17030603

2017 оны 2 дугаар сарын 23-нд Стандартчиллын үндэсний зөвлөлийн хуралдаанаар 2017-2018 оны Стандартчиллын төлөвлөгөө болон нийт 5 салбарын 7 стандартыг хэлэлцэн батлалаа.

2017-2018 оны стандартчиллын төлөвлөгөөнд нийт 552 нэгж стандартын төслийн санал ирүүлснээс 481 нэгж стандартыг 55 техникийн хороодын ажлын төлөвлөгөөнд тусгажээ.

Үүнд:

- Шинээр боловсруулах стандарт /ШБ/ - 175 нэгж стандарт,
- Хянаж шинэчлэх стандарт /ХШ/ -130 нэгж стандарт,
- Олон улсын орчуулж, үндэсний болгох стандарт /ОУ/ -176 нэгж стандарт тус тус байна.

Тус хуралдаанаар баталсан стандарт:

Сүү, Сүүн бүтээгдэхүүний- 2, Эрүүл мэндийн- 3, Нийтлэг үйлчилгээний- 1, Удирдлагын тогтолцооны- 2 стандартыг тус тус батласан.

Сүү сүүн бүтээгдэхүүний стандартад Шимийн архины болон цөцгийн тосны стандартууд орлоо. Малын гаралтай цөцгийн тосыг бусад түүхий эдээс гарган авсан бүтээгдэхүүнээс ялган хэрэглэгчдийг төөрөгдүүлэхгүй байх, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогын 6.2.7 “... брэнд бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжих” заалтыг хэрэгжүүлэх зорилгоор энэхүү стандартуудыг баталсан.

Харин Эрүүл мэндийн салбарын хувьд олон улсын стандартыг эмнэлгийн салбарт нутагшуулах зорилгоор орчуулж байгаа стандарт юм. Гэнэтийн өвчлөл, осол гэмтлийн үед иргэд анхны тусламжийг бие биедээ үзүүлэх ур чадварт суралцаагүй, зүрхийг автоматаар сэдээгч (AED, дефибриллятор) аппарат байхгүйгээс дийлэнх тохиолдолд осолдогчид эмч очихоос өмнө нас бардаг. Иймээс зүрх зогссон үед хэрэглэх уг аппаратыг монгол хэл дээр ашиглах боломжийг уг стандартад тусгаж өгсөнөөрөө онцлог юм.

Мөн нил улаан туяаны спектроскопи багажийг ашиглан Монгол хүний бөөрний чулууны найрлагыг тодорхойлох аргачлал бий болсноор бөөр, давсагны чулууны гарал үүслийг тогтоох, давсаг бөөрөнд чулуу үүсэх өвчний хагалгааны дараах хоолны дэглэмийг боловсруулах, дахин чулуу үүсэхээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой болно.

 

Эрдэс баялгийн сорилтын лаборатори Итгэмжлэлийн техникийн
хороо хуралдаа

17030602

Эрдэс баялгийн сорилтын лаборатори Итгэмжлэлийн техникийн хорооны ээлжит хурал 2017 оны 2-р сарын 9-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус хурлаар MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлага хангасан "Бьюроу Веритас инспекшинь Тестин Монголиа" (Bureau Veritas Inspection and Testing Mongolia) ХХК-ийн лабораторийг 3 жил, “Магма ХХК”-ийн Минерал Технологи лабораторийг 3 жилийн хугацаатай тус тус итгэмжлэхийг хуралд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, итгэмжлэх шийдвэр гарлаа.

Стандарт, хэмжил зүйн газрын залуучуудын санаачилгаар хэрэгжүүлсэн сайн үйлсийн аян

17022004

Бид 25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгээр гарсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газрын тухай мэдээг үзэж хоол хүнс, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний тусламж үзүүлэхээр зорьсон билээ. Энэхүү сайн үйлсийн аянд СХЗГ-ын албан хаагчдаас 437,100 төгрөг цугласан байна.

Бид цуглуулсан мөнгөөрөө “Өндөр настны гэр” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар, СХЗГ-ын ахмад настан Хоролсүрэн асаны ар гэрийнхэнд тусламж үзүүллээ.

2017.02.03 өдөр “Өндөр настны гэр” асрамжийн газар 25-р суваг телевизийн “Танайд хоноё” нэвтрүүлгээр асрамжийн газрын тухай мэдээлэл гарснаас хойш тухайн байгууллагад тусламж үзүүлэхээр зорьсон хүмүүс олон байгаа талаар захирал Саранбаатар ярьсан юм. Хамгийн түрүүнд хэрэгтэй зүйл нь мах, бид махгүй болчихсон байгаа гэсэн учраас хонины гулууз мах -3ш, сүү, чихэр, цайны боов, цай зэрэг зүйлийг авч очлоо.

17022005

Асрамжийн газар нь 7 ажилтантай, 22 асруулагчтай ба үүнээс 4 нь 60-аас дээш насны ахмад настан байдаг.

Эдгээр ахмад настнууд осол гэмтэл болон цус харвалтын улмаас хэвтэрт орсон, ахмадын асрамжийн газарт шилжүүлэх боломжгүй хүмүүс, үлдсэн 18 асруулагч нь ямар нэгэн хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд байлаа. Асрамжийн газар нь түрээсийн байранд байдаг бөгөөд удахгүй шинэ байранд орохоор зорьж буйгаа хэлсэн юм. Барилгын зураг төслийг хийлгэсэн, газар нь бэлэн байгаа одоо бидэнд барилга барих хөрөнгө мөнгөний дутагдалтай байна.

Гэхдээ сайхан сэтгэлтэй хувь хүн, байгууллагууд дэмжиж туслахаа илэрхийлсээр байгаа тул бид удахгүй шинэ байрандаа орох болно хэмээн ярьж байлаа. Түүнчлэн Америк улсад суудаг монгол эмэгтэй 2 жилийн памперсны хэрэглээг нь хангаж өгөхөөр болсон, гурил, будаа, ахуйн хэрэглээний зүйлээр маш их тусламж ирж байгаад асрамжийн газрын хамт олон талархаж буйгаа ярьсан.

17022006

/Шинээр баригдах асрамжийн газрын зураг/


Стандарт, хэмжил зүйн газрын залуучуудын санаачлагаар эхлүүлсэн сайн үйлсийн аянг сайхан сэтгэлээр дэмжсэн нийт албан хаагч та бүхэндээ залуучууд бид чин сэтгэлээсээ баярлаж, талархсанаа илэрхийлье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай

Стандарт, хэмжил зүйн газрын Цасны баяр

17022001

2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Скай Ресорт” цанын баазад Стандарт, хэмжил зүйн газрын ажилтнуудын дунд “Цасны баяр”-ыг зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны хүрээнд эрэгтэйчүүдийн дунд уулын цанын тэмцээн, эмэгтэйчүүдийн дунд олс таталтын тэмцээн өрнүүллээ.

Эрэгтэйчүүдийн уулын цанын төрөлд:

ХХШБГ-ын улсын шалгагч Д.Батзоригт 1-р байр
БТБГ-ын дарга В.Ганзориг 2-р байр
СБТДАГ-ын мэргэжилтэн Б.Ууганбаяр 3-р байр;

Эмэгтэйчүүдийн олс таталтын тэмцээнд:

ХЗХ-ийн баг 1-р байр
СБТДАГ болон СМЛСҮТөвийн хамтарсан баг 2-р байр тус тус эзэллээ.

Зуны цагийн тоололд шилжихгүй боллоо

17021600

         МУ-ын Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 08 ны өдрийн 50-р тогтоолоор 2015 оны 3 дугаар сарын 09-ний 82 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож ЗУНЫ ЦАГИЙН ТООЛОЛД ШИЛЖИХГҮЙбайхаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан интернетийн сүлжээ, комьпютерийн Микрософт системийн цагийг шинэ горимд шилжүүлэх бэлтгэл ажлыг олон улсын DST болон Микрософт корпорациас WINDOWS TIME PACKAGE-ийн шинэчлэлтийг хийж байна. Эх сурвалжийг эндээс үзнэ үү!

СХЗГ-ын Цаг давтамжийн лаборатори

 

Баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хороо хуралдлаа

17012002

Баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хорооны хурал 2017 оны сарын 2 дугаар сарын 10-ны өдөр хуралдаж, 4 асуудлыг авч хэлэлцэв.

Энэ удаагийн хурлаар Нүүрстөрөгч багатай технологийн төв. Магадлагаа нотолгооны баг, Булган аймгийн СХЗХ-ийн баталгаажуулалтын алба, Баянхонгор аймгийн СХЗХ-ийн баталгаажуулалтын алба, Дундговь аймгийн СХЗХ-ийн баталгаажуулалтын албанд тус тус хийсэн итгэмжлэлийн үнэлгээний тайланг хэлэлцлээ.

Ингээд Нүүрстөрөгч багатай технологийн төв. Магадлагаа нотолгооны багт 2 жилээр, Булган аймгийн СХЗХ-ийн баталгаажуулалтын албанд 4 жилээр, Баянхонгор аймгийн СХЗХ-ийн баталгаажуулалтын албанд 4 жилээр, Дундговь аймгийн СХЗХ-ийн баталгаажуулалтын албанд 4 жилээр тус тус итгэмжлэх шийдвэр гарлаа.

“Хэмжил зүйн суурь асуудал” сэдэвт сургалт зохион байгууллаа

 20170210

СХЗГ-аас 2017 онд зохион байгуулах сургалтын нэгдсэн төлөвлөгөөний дагуу “Хэмжил зүйн суурь асуудал” сэдэвт сургалтыг 02 дугаар сарын 09-ний өдөр СХЗГ-ын сургалтын танхимд зохион байгууллаа.

Тус сургалтанд Хэмжил зүйн зөвлөлийн гишүүд, тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн удирдлагуудыг хамруулан хэмжил зүйн онолын үндэс, хэмжил зүйн олон улсын баримт бичиг, хэмжил зүйн хууль эрх зүйн үндэс гэсэн сэдвээр СХЗГ-ын ХЗХ-ийн ахлах мэргэжилтнүүд үндсэн ойлголтуудыг хүргэлээ.

Хүнс үйлдвэрлэгч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв

17020901

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт зориулан зохион байгуулсан “Хүнсний үйлдвэрлэлийн хэмжил зүйн хяналт, савласан бүтээгдэхүүний тоон хэмжээ” сэдэвт сургалтад тус газрын Хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулгын албаны дарга, хэмжил зүйн хяналтын улсын байцаагч П.Цэрэн-Очир урилгаар оролцон “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай” хууль болон холбогдох дүрэм журмын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.

ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН ШАЛГАЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР

Сургалтын зар

17020702

“Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэгцээ, шаардлагыг стандартад тусган боловсруулах нь” сэдэвт бүтэн өдрийн сургалт 2017 оны 02 дугаар сарын 15, 16 –ний өдрүүдэд Стандарт, хэмжил зүйн газрын Сургалтын танхимд тус тус зохион байгуулагдана.

Сургалтын агуулга:

1. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэгцээ, шаардлагыг стандартад тусган боловсруулах заавар. (CEN/CENELEC Guide 17)
2. Олон улсын стандар боловсруулах зарчим ба дүрэм; (ISO/IEC Directives)
3. Европын стандартыг түгээх, худалдаалах, хувилан олшруулах бодлого; (CEN/CENELEC Guide 10)
Багш-эксперт: Чех Улсын Стандарт, хэмжил зүйн товчооны экперт Виктор Водичка

Сургалт үнэ төлбөргүй ба оролцох аж ахуйн нэгжүүд 2017 оны 02-р сарын 10 –ны дотор (51) 266754 дугаарын утас болон This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим хаягаар бүртгүүлнэ үү.


Стандарт, хэмжил зүйн газар,
Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл.

Сургалтын зар

17020701

Барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэгчдэд зориулсан “Еврокод ба Евро стандарт” сэдэвт бүтэн өдрийн сургалт 2017 оны 02 дугаар сарын 13, 14 –ний өдрүүдэд Стандарт, хэмжил зүйн газрын Сургалтын танхимд тус тус зохион байгуулагдана.

Сургалтын агуулга:

1. Европын стандартчиллын байгууллагатай хамтран ажиллах түншлэлийн зарчим; (CEN/CENELEC Guide 13)
2. Барилгын бүтээгдэхүүний зохицуулалтын хүрээнд Еврокод болон Еврокодын үндэсний хавсралт, Европын нийцүүлсэн стандартыг хэрэглэх заавар; (CEN/CENELEC Guide 28)
3. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хэрэгцээ, шаардлагыг стандартад тусган боловсруулах заавар. (CEN/CENELEC Guide 17)
Багш-эксперт: Чех Улсын Стандарт, хэмжил зүйн товчооны экперт Виктор Водичка

Сургалт үнэ төлбөргүй ба оролцох аж ахуйн нэгжүүд 2017 оны 02-р сарын 10 –ны дотор (51) 266754, 99056281 дугаарын утас болон This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим хаягаар бүртгүүлнэ үү.

Стандарт, хэмжил зүйн газар,
Европын холбооны санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол Улсын Стандартчиллын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх” төсөл.

Баталгаажуулалтын зөвлөл хуралдаж, гэрчилгээг олгох,

сунгах шийдвэрийг гаргалаа

17020102

Стандарт, Хэмжил зүйн газрын дэргэдэх орон тооны бус Баталгаажуулалтын зөвлөл нь 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр хуралдаж, бүтээгдэхүүн, үйлчилгээ болон удирдлагын тогтолцоонд явуулсан тохирлын үнэлгээний дүн, тайланг хэлэлцэж менежментийн  тогтолцоог хэрэгжүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг “Гүнгэрваа “ ХХК, “Танан импекс” ХХК, ЦУОШГ-ын  Нислэгийн цаг уурын төвд  2 жилээр олгох, сунгах, 5 аж ахуй нэгжид тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох, сунгах шийдвэрийг гаргалаа:

 

Аж ахуй нэгжийн нэр Баталгаажуулалтын объектын нэр

Шийдвэрлэсэн нь:

1 Чанарын удирдлагын тогтолцоог  хэрэгжүүлсэн байгууллагад гэрчилгээг олгох, сунгах
1.1 ““Гүнгэрваа “ ХХК“ ХХК Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2010 стандартыг хэрэгжүүлсэн  байдалд анхдагч аудит явуулсан тухай Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 2018.09.18 хүртэл олгох
1.2 ЦУОШГ-ын Нислэгийн цаг уурын төв Чанарын удирдлагын тогтолцооны MNS ISO 9001:2010 стандартыг хэрэгжүүлсэн  байдалд анхдагч аудит явуулсан тухай Чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэнийг баталгаажуулсан гэрчилгээг 2018.09.18 хүртэл сунгах
1.3 “Танан импекс” ХХК

Чанарын болон байгаль орчны менежментийн тогтолцооны

    MNS ISO 9001:2016,

    MNS ISO14001:2016

стандаруудыг хэрэгжүүлсэн байдалд давтан аудит явуулсан тухай

Чанарын болон байгаль орчны менежментийн тогтолцооны

MNS ISO 9001:2016,

MNS ISO14001:2016

стандаруудыг нэвтрүүлснийг баталгаажуулсан гэрчилгээг  3 жилээр сунгах

2 Бүтээгдэхүүн, үйлчилгээнд тохирлын гэрчилгээг олгох, сунгах
2.1 “Монгол тамхи Со”  ХХК
  • Янжуур тамхи 2 төрөл 
Тохирлын гэрчилгээг   урьд гэрчилгээжсэн  6 нэрийн тамхитай ижил хугацаагаар  олгох
2.2 “Монфреш” ХХК
  • Бяслаг 3 нэр төрөл
Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох
2.3 “Улаанбаатар зочид буудал’’ ХХК
  • Зочид буудал, зоогийн газрын үйлчилгээ
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
2.4 “Милко’’ ХХК
  • Нэрс болон чацарганы шүүс 
Тохирлын гэрчилгээг 3 жилээр сунгах
2.5 “Бээст ноолиж” ХХК
  •  “Золотая” нэрийн савалсан цэвэр ус
Тохирлын гэрчилгээг 3 жилээр олгох

 

БҮТЭЭГДЭХҮҮН, ТОГТОЛЦООНЫ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР

Хэмжил зүйн зөвлөл хуралдлаа

17020101

Хэмжил зүйн зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн хурлын тэмдэглэлийг үндэслэн хэмжих хэрэгслийн загварын туршилтын дараах асуудлуудыг шийдвэрлэжээ.

- Улаанбаатар хотын Цэн констракшн ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын Dalian Metery Technology компанид үйлдвэрлэсэн TUF-2000F загварын усны тоолуур,

- Ультрафлоу ХХК-ний хүсэлт болгосон Швейцари улсын Sontex компанид үйлдвэрлэсэн Superstatic 440 зарцуулалтын хувиргагчтай, supercal 531 загварын иж бүрдэл дулааны тоолуур,

- Дээшлэхговь ХХК-ний хүсэлт болгосон БНХАУ-ын Zhuhai beilin fueling equipment co.ltd компанид үйлдвэрлэсэн BL2111Z загварын шатахуун түгээгүүр,

- Мэйжүрмэнт ХХК–ийн хүсэлт болгосон БНХАУ-ын Ningbo хотын Cixi Wanjian Electric Appliance Factory компанид үйлдвэрлэсэн халуун, хүйтэн усны LXZ загварын усны ухаалаг тоолуур,

- Эндлесс Энержи ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын Holley Metering компанид үйлдвэрлэсэн DTSD545S загварын гурван фазын электрон ухаалаг тоолуур,

- Үлэмж Тэлэхү ХХК-ийн хүсэлт болгосон БНХАУ-ын Шенжень Стар Инструмент компанид үйлдвэрлэсэн DTSD27Р маягийн гурван фазын олон тарифт электрон тоолуурын загварыг тус тус баталж Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих хэрэгслийн улсын бүртгэлд бүртгэн загварын баталгааны гэрчилгээг 3 жилийн хугацаатай шинээр олгохоор боллоо.

Хэмжил зүйн тусгай зөвшөөрлийн асуудал

Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын хэмжих хэрэгслийг худалдах, суурилуулах, засварлах тусгай зөвшөөрлийг дараах аж ахуйн нэгжүүдэд олгохоор шийдвэрлэсэн.

Үүнд:

- Улаанбаатар хотын “Эрчим хүчний хэмжил зүйн лаборатори” ХХК-д цахилгаан эрчим хүчний тоолуур, гүйдлийн трансформатор суурилуулах,

- “Фарос интернэшнл” ХХК-д болон “Ди Жи Эс Трак” ХХК-д хүнд даацын автомашины жин худалдах, суурилуулах, засварлах,

- “Эйч Эн Ди Электроник энержи” ХХК-д цахилгаан эрчим хүчний тоолуур худалдах,

- “Дээшлэхговь” ХХК-д шатахуун түгээгүүр худалдах тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар тус тус шинээр олгохоор шийдвэрлэв.

               Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлийн

             байгууллага боллоо 

17013101

Стандарт, хэмжил зүйн газар нь Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (ILAC)-ын Олон талт харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (MRA)-т нэгдэх гэрээнд гарын үсэг зурлаа.

Өнөөгийн байдлаар ILAC MRA-т 87 орны 90 итгэмжлэлийн байгууллага гарын үсэг зуржээ. Монгол улсад сорилтын 121, хэмжил зүйн 40, техникийн хяналтын 11 байгууллага итгэмжлэгдсэн байна.

Энэхүү хугацаанд үндэсний итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллагуудын чадавхи зохих түвшинд хүрч, найдвартай, үнэн зөв үр дүн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх түвшинд хүрсэн. Дэлхийн хөгжлийн чиг хандлагын дагуу итгэмжлэлийн үйл ажиллагааг төлөвшүүлэн хөгжүүлэхэд олон улсын итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухлаар тавигддаг.

Стандарт, хэмжил зүйн нь 2004 онд Ази номхон далайн лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага (APLAC-Asia Pacific Laboratory Accreditation Cooperation)-д жинхэнэ гишүүнээр, 2007 оны 1 дүгээр сард Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгуулага (ILAC-International Laboratory Accreditation Cooperation)-д гишүүн байгууллагаар элссэн.

Улмаар 2012, 2016 онуудад бүс нутгийн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллаггын гишүүн бусад итгэмжлэлийн байгууллагын төлөөллөөр өөрсдийн чадавхийг үнэлүүлсэн. ILAC-ын олон талын хүрээнд Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр(ХХЗХ)-т сорилт, шалгалт тохируулгын лабораторийн итгэмжлэлийн чиглэлээр 2012 онд, хяналтын байгууллагын итгэмжлэлийн төрлөөр 2016 онд нэгдлээ.

Монгол улсын итгэмжлэлийн байгууллагаас итгэмжлэгдсэн лаборатори, хяналтын байгууллагын дүн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн итгэмжлэлийн байгууллага боллоо. ILAC MRA-д гарын үсэг зурж байгаа нь үндэсний итгэмжлэгдсэн лаборатори, түүний дээр хяналтын байгууллагын үр дүнд олон улсад хүлээн зөвшөөрч буйг бататгасан үйл явдал болж байна.

ILAC (Олон улсын лаборатори итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага) нь лабораторийн болон хяналтын байгууллагын итгэмжлэлийн талаарх олон улсын эрх бүхий байгууллага бөгөөд дэлхий дахины итгэмжлэлийн байгууллага, оролцогч талуудын гишүүдээс бүрддэг.

ILAC MRA (Харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр) нь аюулгүй хоол хүнс, ундны цэвэр ус, эрчим хүчийг хангах, эрүүл мэнд, нийгмийн халамжийг хүргэх, бохирдолгүй орчныг хамгаалахад чиглэсэн тохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.

Үүнээс гадна, ILAC MRA нь хил дамнасан бүтээгдэхүүнийг улс хооронд хүлээн авах явдлыг хялбаршуулдаг. Давхардсан шалгалт тохируулга, сорилт болон экспорт, импортын хяналтын шаардлагыг үгүй болгосноор худалдаан дахь техникийн саад тотгор буурч байна. Ийм байдлаар ILAC MRA нь олон улсын худалдаа, чөлөөт худалдааны зорилгыг "нэг удаа итгэмжлэгдсэн бол хаа сайгүй хүлээн зөвшөөрөх" зарчмаар дэмжин ажилладаг.

Цахилгаан техникийн үндэсний хорооны хурал зохион байгуулагдлаа

17012601

Монгол улс Олон Улсын Цахилгаан Техникийн Комисс (IEC)-той 2001 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд хөгжиж буй орнуудад зориулсан “Түншлэгч орон” хөтөлбөрт хамрагддаг. Тус олон улсын байгууллага нь гишүүн, түншлэгч орнуудад үйл ажиллагаагаа тухайн улсын Цахилгаан техникийн үндэсний хороогоор дамжуулан хэрэгжүүлдэг юм.

Цахилгаан техникийн стандартчиллын үйл ажиллагааг олон улсын жишгийн дагуу оновчтой зохион байгуулахын тулд “Түншлэгч оронд Цахилгаан техникийн үндэсний хороо байгуулах удирдамж” баримт бичгийг MNS 6640:2016 үндэсний стандартаар баталсан.

Үүнтэй уялдан Монгол улсын Шадар сайдын тушаалаар цахилгаан, электрон техникийн салбарын стандартчилал, тохирлын үнэлгээний бодлого, зохицуулалтын уялдааг хангах үүрэг бүхий Цахилгаан техникийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 2017 оны 1 дүгээр сард шинэчлэн батлаад байна. Тус хороо нь эрчим хүчний үйлдвэрлэл, дамжуулах, түгээх ажиллагаа эрхлэгч болон бодлого боловсруулагч, сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагуудын төлөөллөөс бүрдэж байна.

Уг хорооны анхны хурлыг 1 дүгээр сарын 19-нд зохион байгуулсан ба Цахилгаан техникийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга Г.Батцэнгэл цахилгаан техникийн стандартчиллын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, тус хорооноос 2017-2019 онуудад хийх ажлын төлөвлөгөө зэргийг танилцууллаа.

Түүнчлэн Германы стандартчиллын байгууллагын эксперт Алекс Инклаар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Германы Физик техникийн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй “Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн зохицуулагч Петра Хагманн нар оролцож санал бодлоо солилцлоо.

Такси үйлчилгээ, таксиметрийн баталгаажуулалтын талаар мэдээлэл өглөө

16012701

2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр МҮОНТ-ын асуудал дэвшүүлсэн “Зөв зөв” нэвтрүүлэгт Хэмжих хэрэгслийн шалгалт, тохируулгын албаны дарга П.Цэрэн-Очир оролцож, хөтлөгч сэтгүүлчдийн асуусан Улаанбаатар хотын нийтийн тээврийн такси үйлчилгээ, албан ёсоор хэдэн такси үйлчилдэг болон 2016 онд хэдэн такси таксиметрийн улсын баталгаажуулалт хийлгэсэн талаар хэрэглэгчдэд ойлгогдохоор энгийн үгээр мэдээлэл өглөө.

Зам барилгын материалын сорилтын лаборатори

итгэмжлэлийн техникийн хорооны хурал хуралдлаа

17012002

Зам барилгын материалын сорилтын лаборатори итгэмжлэлийн техникийн хорооны хурал 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, 2 асуудлыг авч хэлэлцэв.

Энэ удаагийн хурлаар MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлага хангасан Арж капитал ХХК болон Дорноговь аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын барилгын материалын сорилт шинжилгээний лабораторид хийсэн үнэлгээний тайланг хэлэлцэж, тус тус 2 жилийн хугацаатай итгэмжлэх шийдвэр гарлаа.

“Стандарт ба стандартчиллыг сургалтад ашиглах нь”
сэдэвт сургалт, семинар боллоо

17012001

Германы Физик, техникийн хүрээлэн (PTB), Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, Технологийн их сургууль хамтран “Стандарт ба стандартчиллыг сургалтад ашиглах нь” сэдэвт сургалт, семинарыг зохион байгуулав. Сургалтад Стандарт, хэмжил зүйн газар, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн багш, мэргэжилтнүүд оролцсон юм. Энэхүү сургалтад:

- Үндэсний стандартчиллын байгууллага ба шинжлэх ухаан, сургалтын байгууллагуудын хамтын ажиллагаа (Герман улсын DIN ба бусад жишээ)

- Стандартчиллыг сургалтын хөтөлбөрт тусгах нь (Боломж ба жишээ)

- Стандартчиллын судалгаа: Сэдэв, чиг хандлага, өнөөгийн байдал зэрэг сэдвүүдээр Германы стандартын байгууллага (DIN)-ын мэргэжилтэн Сиглиндэ Кайзер, Германы Физик, техникийн хүрээлэн (PTB)-ийн зөвлөх Алекс Инклаар нар лекц уншив. 

Тус сургалт нь “Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь” төслийн хүрээнд явагдсан бөгөөд инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудын сургалтын хөтөлбөрт стандартын талаарх хичээлийг тусгаснаар эрчим хүчний салбарт нилээд ахиц гарна хэмээн үзэж байгаа аж.

Тиймээс сургалтын үеэр их дээд сургуулиудад стандартчиллыг хэрхэн ашиглах, мөн монголд яаж хэрэгжүүлэх боломжтой талаар ярилцжээ.

“Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь”                                                      төсөл эхэллээ

16011602

Эрчим хүчний салбар нь улс орны аюулгүй байдал, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, түрүүлж хөгжүүлэх шаардлагатай эдийн засгийн суурь салбар юм.

Тиймээс 2013 оноос “Эрчим хүчний салбарын чанарын удирдлагын дэд бүтцийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх төсөл”-ийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Германы Физик техникийн хүрээлэнгээс хэрэгжүүлж эхэлсэн. Уг төслийн хугацаа 2015 оны 7 сард дууссан ба Монголын талын хүсэлтийг үндэслэн ХБНГУ-ын Засгийн газрын шийдвэрээр төслийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

2016 оны 9 сард Монгол улсын Шадар У.Хүрэлсүх Герман Монголын Стандартчилал, хэмжил зүйн байгууллагын ажилтнуудыг хүлээн авч 2017-2019 онуудад хамтарч хэрэгжүүлэх төсөлтэй танилцаж дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

Ингээд 2017 оны 1-р сарын 16-20 өдрүүдэд ХБНГУ-ын Физик техникийн хүрээлэн /РТВ/ төслийн холбогдох албаны хүмүүс болон Стандарт, хэмжил зүйн газар “Эрчим хүчний салбарын чанарын дэд бүтцийг хөгжүүлэх нь” төсөлд гарын үсэг зурж албан ёсоор эхэлснийг мэдэгдлээ.

Мөн уг төслийн анхны Удирдах зөвлөлийн хурлыг зохион байгуулж 3 жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлаа тодорхойлсон юм. 

Энэ төслийг эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд хэрэгжүүлэх бөгөөд салбарын чанарын удирдлагын дэд бүтэц /хэмжил зүйн лабораториудын үйл ажиллагаа/-ийг олон улсын шаардлагад нийцүүлэн боловсронгуй болгох, эрчим хүчний үйлдвэрлэлд олон улсын болон Европын Холбооны Улсын нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг судлан нэвтрүүлэх юм.

Түүнчлэн уг төслийг Монгол Улсын “Үндэсний чанарын хөтөлбөр”-тэй уялдуулж байгаа ба Германы Физик техникийн хүрээлэн /РТВ/ төслийн багийнхан Монгол-Германы Техникийн их сургуульд “Стандарт ба Стандартчиллыг сургалтанд ашиглах нь” сэдэвт сургалт, Үндэсний цахилгаан техникийн хороонд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөхөөр сургалт, семинар зэргийг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

 

Газар нэгжийн дарга нар 2017 оны үр дүнгийн гэрээгээ байгууллаа

17011601

Стандарт, хэмжил зүйн газар нь үндсэн 9 нэгж, 1 албатай бөгөөд газрын дарга Г.Гантөмөр газар нэгжийн дарга нартайгаа 2016 оны 1-р сарын 16-ны өдөр 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлуулж үр дүнгийн гэрээ байгуулав. Стандарт, хэмжил зүйн газар 2017 онд хэд хэдэн томоохон зорилт дэвшүүлэн ажиллах юм.

Тухайлбал:

1. Авлигын эсрэг Олон улсын 37001 стандартыг Үндэсний стандарт болгон батлуулах, ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн туршлагад тулгуурлан уг стандартыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангана.

2. Аймгийн засаг дарга нарын үр дүнгийн гэрээнд Орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдийн техникийн чадавхи, хөрөнгө оруулалт, дэмжлэг авах асуудлуудыг тусгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, ажлыг зохион байгуулна.

3. “Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай” болон “Хэмжил зүйн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулна.

4. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 344 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний чанарын хөтөлбөр”-т 2017 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах талаар Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын уялдаа холбоог зохицуулан ажиллана.

5. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, худалдаа үйлчилгээний төлбөр тооцоо, эрүүл мэнд, байгаль орчин, улс орны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалтад бүрэн хамруулах ажлыг зохион байгуулна.

6. РАС/IAF (Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага/ Олон улсын итгэмжлэлийн форум)-ын олон талын хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (ХХЗХ)-т нэгдэнэ.

7. Олон улсын жишигт нийцсэн ноос, ноолуур, арьс шир, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний мэргэшсэн байгууллагуудыг бий болгоно.

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхтэй Стандарт, хэмжил зүйн газар 2017 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны үр дүнгийн гэрээгээ байгууллаа

17011001

Монгол Улсын Шадар сайд эрхлэх асуудлын хүрээн дэх агентлагуудын үйл ажиллагааг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэх, төрийн албаны тухай хууль тогтоомжийг чанд сахиж сонирхлын зөрчилгүй шударга, хариуцлагатай ажиллаж төсвийн шууд захирагчийн тухайн жилд гүйцэтгэх үүрэг хүлээх хариуцлагыг тодорхойлж өгөх зорилгоор үр дүнгийн гэрээг агентлагын дарга нартай байгууллаа.

Стандарт, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр Монгол улсын Шадар сайдтай үр дүнгийн гэрээ байгуулж 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөөг батлуулсан бөгөөд хэд хэдэн томоохон зорилт дэвшүүлэн ажиллах юм.

Тухайлбал:

1. Авлигын эсрэг Олон улсын 37001 стандартыг Үндэсний стандарт болгон батлуулах, ISO 9001 стандартыг нэвтрүүлсэн туршлагад тулгуурлан уг стандартыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангана.

2. Аймгийн засаг дарга нарын үр дүнгийн гэрээнд Орон нутгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсүүдийн техникийн чадавхи, хөрөнгө оруулалт, дэмжлэг авах асуудлуудыг тусгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, ажлыг зохион байгуулна.

3. “Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай” болон “Хэмжил зүйн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулна.

4. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 344 дүгээр тогтоолоор батлагдсан “Үндэсний чанарын хөтөлбөр”-т 2017 онд хэрэгжүүлэхээр тусгагдсан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах талаар Төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын ажлын уялдаа холбоог зохицуулан ажиллана.

5. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах, худалдаа үйлчилгээний төлбөр тооцоо, эрүүл мэнд, байгаль орчин, улс орны аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд ашиглаж байгаа хэмжих хэрэгслийг улсын баталгаажуулалтад бүрэн хамруулах ажлыг зохион байгуулна.

6. РАС/IAF (Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага/ Олон улсын итгэмжлэлийн форум)-ын олон талын хүрээнд харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр (ХХЗХ)-т нэгдэнэ.

7. Олон улсын жишигт нийцсэн ноос, ноолуур, арьс шир, барилгын материал, хүнсний бүтээгдэхүүний тохирлын үнэлгээний мэргэшсэн байгууллагуудыг бий болгоно.