Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдэх ҮЭ-ийн хорооны 2015 оны 4 дүгээр сараас 2016 оны 4 дугаар сар хүртэл хийсэн үйл ажиллагааны тайлан

 

Улаанбаатар хот                                                                                                  2016-5-10

СХЗГ-ын дэргэдэх ҮЭ-ийн хороо нь 2015 оны 4 дүгээр сарын 8-нд бүх гишүүдийн хурлаар сонгууль явуулж П.Тунгалаг, З.Мөнхбат, Д.Дамбасүрэн, Ж.Шижирбаатар, Б.Ариунаа нарыг тэргүүлэгчээр сонгосон. Сонгуульт хугацаанд тэргүүлэгчид дараах ажлыг зохион байгуулж гүйцэтгэсэн. Үүнд:

Олон нийтийн арга хэмжээ:

1. СХЗГ-ын дэргэдэх ҮЭ-ийн хорооны гишүүдийг мэдээллээр хангах зорилгоор СХЗГ-ын ҮЭ-ийн хороо facebook хаяг нээн нийт 51 гишүүнтэйгээр ажилуулж байна.
2. ҮЭ-ийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн ”Отгон тэнгэр” дээд сургуулийн зааланд зохион байгуулсан.
3. “Өртөө толгой” жуулчны баазад байгууллагын 8 ханатай хүндэтгэлийн гэрийг тохижуулан 2015-10-10-нд бүх ажилтан, албан хаагчидад танилцуулсан. Тэргүүлэгч З.Мөнхбат энэ гэрт үнэгүй амрах ҮЭ-ийн гишүүдийн бүртгэл, хуваарилалт, зохицуулалт хийх ажлыг харицан ажиллаж байна.
4. 2015 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 116 ажилтан, албан хаагч оролцсон “Ногоон дэлхий” мод тарих арга хэмжээг Европийн холбооны төслийн баг хамт олонтой хамтран зохион байгууллаа.
5. Монголын Үлдвэрчний эвлэлийн үйл ажиллагааг сурталчилан мэдээлдэг “ХӨДӨЛМӨР” сонинд “Ногоон дэлхий” өдөрлөгийн талаар мэдээлэл гаргасан.
6. “Монгол цэргийн баяр”-ыг тохиолдуулан бүх ажилтаны дунд Хөгжөөнт тэмцээн зохион байгуулсан.

Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн эрх ашигийг хамгаалах ажил:

Сорьцын хяналтын газрын хамт олноос 2015-12-7-нд ирүүлсэн өргөдлийн дагуу 2016 оны 02-02-нд, 2016-04-22-нд захиргаанд “ХАМТЫН ГЭРЭЭ”-ний холбогдох заалтыг хэржүүлэх тухай албан тоот хүргүүлсэн.

Судалгаа:

1. СХЗГ-ын дэргэдэх ҮЭ-ийн гишүүний сугалаагаар хожсон хонжворын байдал, урамшуулал, мөнгөн тэтгэмж, шагналын судалгааг 2011 оноос хойш дэлгэрэнгүйгээр гарган хавтасдасан.

Шагнал, урамшуулал, мөнгөн тэтгэмж өгсөн байдал:

1. Энэ өдөрлөгөөр Монголын ажилтан албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны ахлах зохион байгуулагч М.Ганхүрэл хүрэлцэн ирж Монголын үйлдвэрчний эвлэлийн “Хүндэт медаль”-12, “Соёлын тэргүүний ажилтан”-1 нийт 13 ҮЭ-ийн гишүүдэд цол тэмдэг гардуулан өгсөн.
2. ҮЭ-ийн тэргүүлэгчийн хурлаар тогтоосон шаардлага хангасан ҮЭ-ийн үйл ажиллагаанд олон жил идэвхи, зүтгэлтэй гишүүдийг эрэмбэлэн 200.000 төгрөгтэй тэнцэх бэлэг, дурсгалын зүйл гардуулах шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан 2015 онд 5, 2016 онд 3 гишүүн шагнуулаад байна.
3. ҮЭ-ийн тэргүүлэгчдийн 2015-10-08-ны өдрийн шийдвэрээр 5 ҮЭ-ийн идэвхтэн гишүүнийг урлагын тогтлолын билетээр шагнасан.
4. 2015 онд дотоодын амралт, сувилалд хэвтэн эмчлүүлсэн 2 гишүүний өргөдлийг “ХАМТЫН ГЭРЭЭ”-ний холбогдох заалтын дагуу шийдвэрлэсэн.
5. “Гавьяаны амралт”-д гарсан ҮЭ-ийн 3 гишүүнд “ХАМТЫН ГЭРЭЭ”-ний холбогдох заалтын дагуу бэлэг, дургалын зүйл гардуулан өгсөн.
6. “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан урлагын 10ш тоглолтын билетийг шагнаж бүртгэжүүлсэн.


Эрүүл мэндийн үзлэг хийлгэх ажил:

1. ҮЭ-ийн гишүүдэд Халдварт судлалын нэгдсэн эмнэлгийн явуулын лабораториор шинжилгээ, эхо, рентгэн зураг авхуулах үйлчилгээг 2016 оны 6 дугаар сард авахаар ярилцаж тохирсон.

Бусад:

1. Гишүүдийн татвар болон 2015 оны санхүүгийн тайланг Монголын ажилтан албан хаагчдын холбоонд цаг тухайд нь тайлагнан ажиллаж байна.

2. Байгууллагын вэйб сайт www.masm.gov.mn –д ҮЭ булан нээж 2016-5 сараас мэдээлэл оруулан ажиллан байна.

Тайлан гаргасан: ҮЭ-ийн дарга ...............................Б.Ариунаа

Танилцсан: ҮЭ-ийн тэргүүүлэгч гишүүн...................П.Тунгалаг

                                                                 ...................Д.Дамбасүрэн

                                                                 ...................З.Мөнхбат

                                                                 ..................Ж.Шижирбаатар

 

 

 

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он