Стандартчилал, техникийн зохицуулалтын газар

Стандартчилал, техникийн зохицуулалтын газар нь стандартчиллын техникийн хороодын үйл ажиллагааг зохицуулж, үндэсний стандарт тогтоох, шийдвэрлүүлэх, тэдгээрийг хөгжүүлэхэд анхааран ажилладаг. Шинэ үйлдвэрлэл үйлчилгээ, шинэ технологи, нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүднээс стандартын шинжлэх ухаан, технологийн асуудал, шүүлт төсөл боловсруулах, мэдээлэх үйл ажиллагаа явуулж, ДХБ-ын худалдаан дахь саад тотгорын тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг ханган зохицуулж дээрх асуудлаар сонирхсон хувь хүн, албан байгууллагад мэдээлэл өгөх лавлагааны төвийг дэргэдээ ажиллуулж байна.

 

Үйл ажиллагааны чиглэл

  • Үндэсний стандартчиллын техникийн хороодын үйлажиллагааг удирдан зохион байгуулах
  • Үндэсний стандартыг олонулсын стандартын түвшинд нийцүүлэх
  • Дэлхийн Худалдааны Байгууллагын худалдаан дахь техникийн саад тотгорын тухай хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах
  • Олон улс, бүс нутгийн стандартаар дамжуулан шинэ, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх

Стандартчиллын зорилго, зарчим 

Стандартчиллын зорилго нь нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдлыг хамгаалах, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүх төрлийн нөөцийг зүй зохистой ашиглах, бүтээгдэхүүний харилцан орлолт, сорилт, хэмжилтийн нэгдмэл байдлыг хангахад оршино.


 Стандартчилалд дараах зарчмыг баримтална:

 

  • төр, үйлдвэрлэгч, хэрэглэгч тэгш эрхтэйгээр оролцох
  • нийгмийн эрх ашигт нийцэх;
  • бие даасан, хараат бус байх;
  • стандарт нь шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн түвшин, практикийн ололтод тулгуурласан, товч тодорхой агуулгатай байх;
  • олон улсын стандартыг үндэсний стандарт боловсруулахад үндэс суурь болгох;
  • стандарт нь үйлдвэрлэл, худалдаанд үндэслэлгүйгээр саад учруулахгүй байх;
  • стандарт нь бүтээгдэхүүний хэрэглээний болон ашиглалтын шинж чанарт үндэслэх;
  • хууль тогтоомжид харшилсан үзүүлэлт, шаардлагыг стандартад тусгахгүй байх.
СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2016 он