suld

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 98

ЗАСГИЙН ГАЗРЫН КОМИСС, ХОРОО, ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ, 
АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ


Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 6.1, Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 20.3, Цөмийн энергийн тухай хуулийн 10.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 23.2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 14.6, Төрийн албан ёсны хэлний тухай хуулийн 6.3, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.3, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18.2, Усны тухай хуулийн 9.1.5, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 7.3, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн 8.1.2, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 8.3, Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.4, Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр, Улсын Их Хурлын 2014 оны 17 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: /ЗГ-ын 2012-12-22-ны 196, 2014-5-3-ны 143-р тогтоолоор нэмэлт орсон/

1. Гаалийн тарифын зөвлөлийн бүрэлдэхүүнийг 1 дүгээр, Стандартчиллын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2 дугаар, Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг 3 дугаар, Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг 4 дүгээр, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн эргэлтэд хяналт тавих үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 5 дугаар, Төрийн хэлний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 6 дугаар, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг 7 дугаар, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны бүрэлдэхүүнийг 8 дугаар, Архивын салбарт хамтран ажиллах Монгол Улс, Оросын Холбооны Улсын хамтарсан комиссын Монголын хэсгийн бүрэлдэхүүнийг 9 дүгээр, Хэмжил зүйн зөвлөлийн бүрэлдэхүүнийг 10 дугаар, Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 11 дүгээр, Усны үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 12 дугаар, Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын хамтарсан зөвлөлийн Монголын талын хэсгийн бүрэлдэхүүнийг 13 дугаар, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 14 дүгээр, Хөрс хамгаалах, цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 15 дугаар, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнийг 16 дугаар, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 17 дугаар, Химийн хорт болон аюултай бодисын бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 18, Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 181 дүгээр, Монгол судлалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 21 дүгээр хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай. /ЗГ-ын 2012-12-22-ны өдрийн 196-р тогтоолоор 181, ЗГ-ын 2013-7-6-ны өдрийн 245-р тогтоолоор 20-р хавсралтыг тус тус нэмж, ЗГ-ын 2013-3-16-ны өдрийн 97, ЗГ-ын 2013-11-23-ны өдрийн 381, ЗГ-ын 2015-6-29-ний өдрийн 268-р тогтоолоор 19-р хавсралт, ЗГ-ын 2014-3-21-ний өдрийн 97-р тогтоолоор 1-р хавсралт, ЗГ-ын 2014-12-17-ны 392-р тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан. ЗГ-ын 2014-5-3-ны өдрийн  143-р тогтоолоор 21-р хавсралтыг нэмсэн. ЗГ-ын 2014-9-18-ны 306-р тогтоолоор 1-р хавсралт, ЗГ-ын 2015-2-2-ны өдрийн 35-р тогтоолоор 11 дүгээр хавсралт, ЗГ-ын 2015-3-2-ний өдрийн 72-р тогтоолоор 3 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсон. ЗГ-ын 2015-5-25-ны өдрийн 206-р тогтоолоор 14-р хавсралт, ЗГ-ын 2015-10-19-ний өдрийн 409-р тогтоолоор 12-р хавсралт , ЗГ-ын 2015-11-2-ны өдрийн 428-р тогтоолоор 19-р хавсралтын 11 дэх заалт, 433-р тогтоолоор 16-р хавсралт, ЗГ-ын 2015-12-7-ны өдрийн 473-р тогтоолоор 4-р хавсралт, ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 501-р тогтоолоор 15, 18-р хавсралтыг тус тус өөрчилсөн/.

2. Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулах орон тооны бус Засгийн газрын комисс, хороо, зөвлөл, ажлын хэсэг болон тэдгээрийн даргыг  19 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

3. Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаа явуулах энэ тогтоолын 19 дүгээр хавсралтаар баталсан орон тооны бус комисс, хороо, зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг холбогдох Засгийн газрын гишүүн болон Засгийн газрын агентлагийн даргатай зөвшилцсөний үндсэн дээр шинэчлэн баталж ажиллуулахыг холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасугай. 

4. Байнгын үйл ажиллагаатай, орон тооны бус Засгийн газрын комисс, хороо, зөвлөл, ажлын хэсгийг байгуулахдаа энэ тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж байхыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.

5. Засгийн газраас баталсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, хяналт тавих үүрэг бүхий зөвлөл, комисс, хороо, ажлын хэсгийг тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн ахалж, хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг Засгийн газарт танилцуулж байхаар тогтоосугай.

6. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 43 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “…хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралт ёсоор” гэсэн хэсэг, “Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрэм батлах тухай” Засгийн газрын 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 314 дүгээр тогтоол, “Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2007 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 159 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн “…хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах хорооны бүрэлдэхүүнийг 2 дугаар хавсралт ёсоор” гэсэн хэсэг, “Зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2008 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 40 дүгээр тогтоол, “Хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2009 оны  1 дүгээр сарын 14-ний өдрийн 10 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “…хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд уялдуулах үүрэг бүхий зохицуулах хорооны бүрэлдэхүүнийг 3 дугаар хавсралт ёсоор” гэсэн хэсэг, “Чөлөөт бүсийн зөвлөл байгуулах тухай” Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 37 дугаар тогтоол, “Зөвлөл байгуулах тухай” Засгийн газрын 2009 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 48 дугаар тогтоол, “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын  25-ны өдрийн 82 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2011 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 7 дугаар тогтоол, “Удирдах хороо байгуулах тухай” Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 144 дүгээр тогтоол, “Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрэм, ажлын албаны орон тоог батлах тухай” Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 323 дугаар тогтоолын 1 зүйлийн “Жендэрийн үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, ...” гэсэн хэсэг, “Биржийн зохицуулах зөвлөлийн гишүүдийг томилох, дүрэм, журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 188 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн зохицуулах зөвлөлийн гишүүдийг 1 дүгээр хавсралт ёсоор томилж,” гэсэн хэсэг, “Зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай” Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 234 дүгээр тогтоол, “Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 81 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                                             Н.АЛТАНХУЯГ


Монгол  Улсын  сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх  газрын  дарга                                                                         Ч.САЙХАНБИЛЭГ

 

 

 

 

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2016 он