soyombo

 

СТАНДАРТЧИЛЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

 

Нэг. Зорилго, зорилт

1.1 Стандартчиллын үндэсний зөвлөл нь /цаашид Үндэсний зөвлөл гэх/холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэдажиллаж, нийтээр дагаж мөрдөх шийдвэр гаргах эрх бүхий орон тооны бус байгууллага мөн.

1.2 Үндэсний зөвлөлийн зорилго нь үндэсний стандартчиллын үйл ажиллагаандтөр, үйлдвэрлэгч, хэрэглэгчийн тэгш байдлыг хангаж, стандартчилал, тохирлынүнэлгээний чиглэлээр төрөөс явуулж буй бодлогыг нийгэм, эдийн засгийн бүхсалбарт үр өгөөжтэй уялдуулан хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага, бодлого,зохицуулалтаар хангахад оршино.

1.3 Нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчныгхамгаалахтай холбогдсон стандартчилал, тохирлын үнэлгээний асуудлыг төрийнзохицуулалтаар хэрэгжүүлж, бусдыг нь чөлөөтэй сонгох хэрэглэх боломжийгбүрдүүлэх явдал нь Үндэсний зөвлөлийн зорилт мөн.

1.4 Үндэсний зөвлөл нь үйл ажиллагаандаа “Стандартчилал, тохирлынүнэлгээний тухай”, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” хуулиуд болон бусадхууль, тогтоомж, энэхүү дүрмийг мөрдлөг болгоно.

Хоёр. Үндэсний зөвлөлийн зохион байгуулалт, бүтэц

2.1 Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг холбогдох яам, агентлаг, төрийн бусбайгууллагын төлөөлөл байна.

2.2 Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.

2.3 Үндэсний зөвлөл нь сард нэгээс доошгүй удаа хуралдан, хэлэлцэжшийдвэрлэсэн асуудлаараа шийдвэр гаргана.

2.4 Хуралдааны дэгийг Үндэсний зөвлөлөөр хэлэлцэн батална.

2.5 Үндэсний зөвлөлийг Стандартчиллын төв байгууллагын дарга тэргүүлж,түүний эзгүйд тус байгууллагын дэд дарга орлох ба үндэсний зөвлөлийн нарийнбичгийн даргын үүргийг стандартчиллын төв байгууллагын орон тооны ажилтан

2.6 Үндэсний зөвлөл нь албан хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг хэрэглэнэ.

2.7 Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг стандартчиллын төвбайгууллагын төсөвт тусган санхүүжүүлнэ.

Гурав. Үндэсний зөвлөлийн эрх

3.1 Хууль, тогтоомжид нийцүүлэн стандартчилал, тохирлын үнэлгээний ажлынхэтийн бодлого, чиглэлийг тодорхойлох, энэ чиглэлээр хийж байгаа ажлын үр дүнгхэлэлцэж, чиглэл, удирдамж өгөх;

3.2 Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээтэй холбогдсон

дүрэм, журам, зааврыг батлах;

3.3 Үндэсний стандарт, стандартчиллын хөтөлбөрийг батлах, хүчингүй болгох;

3.4 Стандартчиллын техникийн хороодыг байгуулах, тэдгээрийн дүрмийг

3.5 Олон улсын болон бүс нутаг, гадаад орны холбогдох байгууллагаасзохиогдох арга хэмжээнд эрхэлсэн асуудлынхаа хүрээнд оролцох;

3.6 Стандартын мэдээлэл, лавлагааны төвөөс шаардлагатай мэдээлэл,

3.7 Стандартчиллын техникийн хороо /дэд хороо/-ны үйл ажиллагаатайтанилцах, хуралд нь зөвлөх эрхтэйгээр оролцох, техникийн хорооны /дэд хороо/-ны ажлын тайланг үндэсний зөвлөлөөр авч хэлэлцэх;

Дөрөв. Үндэсний зөвлөлийн үүрэг

4.1 Холбогдох хууль, дүрэм, суурь стандартыг удирдамж болгон мөрдөх;

4.2 Стандартчиллын техникийн хороодын ажлыг дарга, нарийн бичгийн дарганараар дамжуулан хянах, чиглэл өгөх, тэдгээрийн хоорондын уялдааг хангах, арга

4.3 Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний хэтийнчиглэл, хөтөлбөр боловсруулах үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, төлөөлсөнсалбарын бодлогыг тусгуулах, зохицуулалт хийх;

4.4 Стандартчилал, тохирлын үнэлгээний төрийн хяналтын мэдээ тайлантайтанилцах, заавал мөрдөх стандартын мөрдөлт хэрэгжилтийн талаар мэргэжлийнхяналтын холбогдох байгууллагуудаас судалгаа гаргуулан, дүгнэлт гаргах, чиглэл

4.5 Аль нэг байгууллага, иргэний явцуу эрх ашгийг хамгаалахгүй, ашигсонирхлын зөрчилгүй байх;

Тав. Үндэсний зөвлөлийн дарга, орлогч дарга, нарийнбичгийн даргын үйл ажиллагааны чиглэл

5.1 Үндэсний зөвлөлийн дарга /түүний эзгүйд орлогч/ нь хурлаар хэлэлцэхасуудлыг баталж, хуралдааны дэгийг баримтлан хуралдааныг удирдан явуулна.

5.2 Зөвлөлийн ээлжит хуралдааныг сар бүрийн сүүлийн долоо хоногийн Пүрэвгарагийн 9.30 цагт товлон хуралдуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд ээлжитбус хуралдааныг зарлах буюу цаг үеийн чухал асуудлыг ажлын шугамааршийдвэрлэж болно. Ажлын шугамаар шийдвэрлэсэн асуудлыг дараагийнхуралдаанд заавал танилцуулна.

5.3 Үндэсний зөвлөлийн дарга нь хуралдаанаас гаргасан шийдвэрийг баталж,түүний хэрэгжилтийг хангуулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.

5.4 Үндэсний зөвлөлийн даргаас гишүүдэд үүрэг даалгавар өгч, биелэлтэд ньхяналт тавьж, гишүүдийн ажлын оролцоог дүгнэн, урамшуулал олгоно.

5.5 Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Үндэсний зөвлөлийн өдөртутмын үйл ажиллагааг зохион байгуулж, хурлын үйл явцын талаар жилийн эцэст

5.6 Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хуралдааны бэлтгэлийгхангах, хуралдааны тэмдэглэл хөтөлж, гарсан шийдвэр, зөвлөмжийг хэрэгжүүлэхажлыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.

5.7 Үндэсний зөвлөлийн архив, бичиг хэргийг хөтлөн явуулна.

 

 

 

 

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2016 он