soyombo

 

Стандартчиллын Үндэсний Зөвлөл нь төрийн болон төрийн бус, шинжлэх ухааны холбогдох байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдэх орон тооны бус, 21 гишүүнтэй. Үндэсний зөвлөлийн гишүүдийг Засгийн газар томилж, чөлөөлдөг. Үндэсний зөвлөлийг Стандартчиллын төв байгууллагын дарга тэргүүлнэ.

Үндэсний зөвлөл нь:

- Үндэсний стандарт, стандартчиллын хөтөлбөрийг батлах, хүчингүй болгох;

- Хууль тогтоомжид нийцүүлэн стандартчилал, тохирлын үнэлгээний ажлынхэтийн бодлого, чиглэлийг тодорхойлох;

- Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээтэй холбогдсон

дүрэм, журам, зааврыг батлах;

- Стандартчиллын техникийн хороодыг байгуулах, тэдгээрийн дүрмийг батлах зэрэг бүрэн эрхийг тус тус хэрэгжүүлнэ.

Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь Үндэсний зөвлөлийн хуралдаан байна.

Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдааныг сард нэгээс доошгүй удаа хийнэ. Шаардлагатай тохиолдолд Үндэсний зөвлөлийн даргын санаачилгаар Үндэсний зөвлөлийн ээлжит бус хуралдааныг хийнэ.

Үндэсний зөвлөлийн хуралдааныг Үндэсний зөвлөлийн гишүүдийн дийлэнх олонхи буюу гуравны хоёроос доошгүй нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцно. Стандартчиллын техникийн хорооны хэлэлцэж дэмжсэн стандартын төслийг Стандартчиллын үндэсний зөвлөл улсын хэмжээнд хэрэглэхээр хүлээн зөвшөөрч үндэсний стандартаар батална.

Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

Үндэсний зөвлөл шийдвэрлэсэн асуудлаараа тогтоол гаргах бөгөөд түүнд Үндэсний зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.

Үндэсний зөвлөлийн хуралдааны явц, шийдвэрийн талаар олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тухай бүр мэдээлнэ.

Үндэсний зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагаа болон хуралдааны бэлтгэл ажлыг орон тооны нарийн бичгийн дарга гүйцэтгэдэг.

 

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2016 он