СТАНДАРТЧИЛЛЫН ТЕХНИКИИН ХОРООНЫ
ХУРЛЫН ДЭГ

Нэг. Ерөнхий зүйл

  1. Стандартчиллын техникийн болон дэд хороо (цаашид “хороо” гэх)-ны зөвшилцөж дэмжих үйл ажиллагаа ба хуралдаан (цаашид “хуралдаан” гэх)-ыг Хорооны хуралдааны дүрэм болон энэхүү дэгийг баримтлан явуулна.
  2. Хорооны ээлжит хуралдааны хэлэлцэх асуудал, товыг хорооны дарга баталж нарийн бичгийн дарга холбогдох хүмүүст зарлан мэдээлнэ.

Хоёр. Хуралдааны бэлтгэл ажил

  1. Нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан илтгэл, гарах шийдвэрийн төслийн асуудал оруулж байгаа сонирхогч тал, хорооны нарийн бичгийн дарга боловсруулна.
  2. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын материалыг хорооны нарийн бичгийн дарга А хавсралтын дагуу бүрдүүлэн Хорооны даргаар батлуулан хуралдаан зохион байгуулах өдрөөс ажлын 2-оос доошгүй хоногийн өмнө гишүүдэд электрон болон цаасан хэлбэрийн аль нэгээр хүргүүлнэ. Шаардлага хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэхээр гишүүдэд тараахгүй.
  1. Хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын баримт бичгүүдтэй танилцах боломжийг иргэдэд олгох олон нийтэд нээлттэй цахим хуудсанд байршуулна.
  2. Хуралдааныг хэвийн явуулах бэлтгэлийг хангах, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг бэлтгэнэ.
  3. Хорооны нарийн бичгийн дарга хэлэлцэх асуудлыг бэлтгэсэн байгууллагын төлөөлөл болох боловсруулагчид хуралдааны зарыг хүргэж хуралдаанд оролцуулах арга хэмжээ авна.

Гурав. Хуралдааны үндсэн үйл ажиллагаа

  1. Хуралдааны үйл ажиллагаа нь асуудлыг чөлөөтэй хэлэлцэх, гишүүдийн санал бодлыг хүндэтгэж, 75-аас дээш хувийн саналаар дүгнэлт гаргах зарчимд үндэслэнэ.
  2. Хорооны дарга хуралдааныг даргална. Түүний эзгүйд хорооны гишүүдээс орлох хүнийг хуралдаанд оролцогчдын санал болгосноор сонгож тухайн хуралдааныг даргалуулна.
  3. Хуралдаанд ажиглагчаар оролцох иргэдийн хүсэлтийг урьдчилан авах бөгөөд эхэлж хүсэлт тавьсан 5 иргэдийн төлөөллийг оролцуулж болно. Нээлттэй
    хуралдаанд хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулахад оролцсон ажпын хэсгийн бүрэлдэхүүн, түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид, иргэдийн төлөөлөл ажиглагчаар оролцож болно.
  4. Стандартын төслийн боловсруулагч өөрийн биеэр хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд асуудлыг тухайн хуралдаанаар хэлэлцэхгүй хойшлуулна.
  5. Хуралдаанаар хэлэлцэх асуудлаас хамаарч үргэлжлэх хугацааг хуралд даргалагч гишүүдэд мэдэгдэх бөгөөд 2 цаг тутамд 10 минутын завсарлагатай хуралдана.
  6. Хуралдааныг дор дурдсан дарааллын дагуу явуулна. Үүнд:
  7. Гишүүдийн ирцийг Нарийн бичгийн дарга танилцуулж, Хорооны дарга хуралдах эсэхийг шийдвэрлэнэ.
  8. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг төлөвлөгөөний дагуу хэлэлцэх эсэхийг хуралдаан даргалагч хуралдааны эхэнд гишүүдэд танилцуулж хэлэлцэх асуудлыг тодотгоно.
  9. Хэлэлцэж байгаа асуудлаар гишүүний гаргасан горимын саналыг сонсох, түүгээр санал хураалгаж болно. Горимын санал гэж хуралдаанаар тухайн асуудлыг хэрхэн хэлэлцэж шийдвэрлэх талаар гишүүнээс гаргасан саналыг ойлгоно.
  10. Хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр хэлэлцэх асуудал тус бүрийг эхлүүлж дуусгана.
  11. Хорооны нарийн бичгийн дарга хуралдаанаар хэлэлцүүлэх стандартын төслийн боловсруулагч нарыг танилцуулна.
  12. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг нарийн бичгийн дарга болон боловсруулагч биечлэн танилцуулна. Танилцуулах хугацаа 10 минутаас ихгүй байна. Хэлэлцэж байгаа асуудалд холбогдох зураг, хүснэгт, танилцуулга, дүрс ба дууны бичлэг, видео бичлэг, биет зүйлс түүний загвар хэсгийг хуралдаанд үзүүлж болно.
  13. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой илтгэл, сонсгол мэдээллийг гишүүдэд урьдчилан тараасан бол түүнийг нь бүтнээр нь сонсохгүйгээр тайлбар авч, санал дүгнэлтийг нэгтгэн сонсож болно.
  14. Хуралдааны дарга нь бичгээр ирүүлсэн санал, асуулт, асуулгын талаар гишүүдэд танилцуулж хэлэлцүүлэх, хэлэлцсэн асуудлаар гишүүдийн саналыг хурааж дүнг мэдээлж эцсийн дүгнэлтийг гаргана.
  15. Асуудлыг танилцуулсны дараа гишүүд хуралдааны дэг, хуралдааны даргын шаардлагыг биелүүлэн санал шүүмжпэл гаргах, асуулт тавих эрхийг дараахь байдлаар эдэлнэ. Үүнд:
  16. Хуралдаан даргалагч зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд үг хэлэх буюу асуулт тавих, энэхүү эрхээ эдлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, басамжлах, яриаг нь таслах, өмнөөс нь үг хэлэх, өөрийн саналыг дэмжүүлэх буюу бусдын саналыг үгүйсгэх зорилгоор үзүүлэх, хүч хэрэглэх зэрэг үйлдэл гаргахгүй байна.
  1. Стандартын төслийг боловсруулагч нь хэд хэдэн асуултын дараа, эсвэл асуулт тус бүрт хариулт өгнө.
  2. Гишүүн хэлэлцэж байгаа асуудал бүрээр асуулт, санал хэлэх хугацаа 5 минутаас хэтрэхгүй байна. Үг хэлэх хугацааг тухайн хэлэлцэх асуудлаас шалтгаалан хуралдаан даргалагч тогтооно.
  3. Хэлэлцсэн асуудал бүрийн төгсгөлд хуралдаан даргалагч тухайн асуудлын талаар гарсан саналуудыг нэгтгэж дүгнэж, гарах дүгнэлтийн төслийг бүхэлд нь болон заалт нэг бүрээр нь хэлэлцүүлж санал хураалт явуулна. Санал хураалтын дүнг үндэслэн хуралдаан даргалагч дүгнэлтийг гаргаж хуралдаанд оролцогчдод сонсгоно. Хуралдааны дүгнэлт стандартын төслийг нарийвчлан хянаж гишүүдийн санал шүүмжлэлийг тусгаж нягтлан боловсруулах зорилгоор хуралдаанаас ажлын хэсгийг байгуулж болно.
  4. Хэлэлцэж буй асуудлаар хуралдаанд оролцож буй гишүүдийн санал хураахдаа хуралдаан даргалагчийн саналыг оруулан тооцно. Саналын тоо тэнцсэн тохиолдолд хуралдаан даргалагчийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
  5. Санал хураалтын дүнг зөвшөөрсөн, татгалзсан, түтгэлзсэн тус бүрээр гарган мэдээлэх ба түүнийг нь хуралдааны тэмдэглэлд тодорхой бичнэ.

Дөрөв. Хуралдааны тэмдэглэл хөтлөх

Хуралдааны явцад нарийн бичгийн дарга дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөнө.

  1. Хорооны хуралдааны явцыг гараар болон дуу, дүрс бичлэг, мэдээллийн бусад хэрэгслийг ашиглан бэхжүүлнэ.
  2. Хуралдааны явцын тэмдэглэлд дараах зуйлийг заавал тусгана.Үүнд:
  3. Хурал эхэлсэн, завсарласан, дууссан болон асуудлыг хэлэлцсэн он, сар, едер, цаг минут;
  4. Ирцийн байдал (тоо, хувиар) хуралд оролцсон, оролцоогүй гишүүдийн нэр, оролцоогүй шалтгаан;
  5. Хуралдаанд хоцорч ирсэн, хуралдааны дундуур чөлөө авч явсан гишүүний нэр, цаг, минут;
  6. Ямар асуудал, хаанаас хэн телеелж оруулсан тухай товч томъёолол;
  7. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон асуулт, хариулт, гаргасан санал, шүүмжлэл, хэлсэн уг /гишүүний хуралдаанд хэлсэн үгийг тодорхой бичнэ/;
  8. Санал хураалтын дун (тоо, хувиар), хэрэв нэрээр санал хураавал гишуун бурийн нэр, егсен санал, санал хураалтын дүнг зөвшөөрсөн, татгалзсан, түдгэлзсэн гишүүний нэр;
  9. Гарсан шийдвэрийн агуулга;
  10. Гишүүн хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцохгүй тохиолдолд түүний урьдчилан бичгээр өгсөн саналын агуулга.

Тав. Хуралдааны шийдвэрийг баталгаажуулах үйл ажиллагаа, түүнийг ашиглах, хадгалах

  1. Хуралдааны тэмдэглэлийг хэлэлцсэн асуудлын төлөвлөгөө.оролцсон гишүүд, боловсруулагчийн нэр, албан тушаал, тэдгээрийн танилцуулга, санал% дүгнэлийн төсөл зэрэг баримт бичгийг хавсарган хорооны даргад танилцуулан хуралдаанаас хойш ажлын 5 хоногт багтаан, хорооны даргаар гарын үсэг зурж баталгаажуулна.
  2. Хорооны нарийн бичиг Стандартын үндэсний зөвлөлийн дэгийн 1 хавсралтад заасны дагуу холбогдох материалыг хавсарган Зөвлөлийн нарийн бичигт хүлээглгэн өгнө.
  3. Хуралдааны тэмдэглэлийг шаардлагатай тохиолдолд гишүүдэд болон холбогдох байгууллагад хүргүүлэхийг хорооны нарийн бичгийн дарга хариуцна.
  4. Хуралдааны явцын албажуулсан тэмдэглэл, холбогдох материалыг Стандартын мэдээлэл лавлагааны төвд хадгална.

 

А Хавсралт

(норматив)

Стандартчиллын техникийн хорооны хуралд хэлэлцүүлэх асуудалтай
холбогдуулан тараах материалын жагсаалт

д/д Тараах материалын нэрс Хэлбэр, тоо ширхэг Тайлбар
Электрон Цаас
1 Хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хурлын товын хамт 1 1 ТХ-ны дарга баталгаажуулсан байна.
2 Стандарт, баримт бичгийн төслийн танилцуулга (үндэслэл, шаардлага, эрх зүйн хэм хэмжээ, мөрдөж эхлэх хугацаа, ач холбогдол, стандартын давхцал байгаа эсэх) 1 1
3 Стандарт, баримт бичгийн төсөл 1 1
4 Стандарт, баримт бичгийн холбогдох байгууллагаас авсан саналын товчоон 1 1
5 Дахин хянасан стандартын үзүүлэлт, шаардлагын харьцуулсан хүснэгт 1 1
6 Лабораторийн шинжилгээний дүгнэлт, судалгаа, эх загвар, зураг зэрэг тухайн асуудалд шаардагдах бусад материал 1 1

 

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он