ХЭМЖИЛ ЗҮЙН ХҮРЭЭЛЭН

Зорилго

Монгол Улсын хэмжил зүйн хууль эрхзүйн, хэмжлийн нэгжийн үндэсний эталоны болон улсын хэмжил зүйн албаны техникийн чадавхийг дээшлүүлэх, хэмжил зүйн олон улсын хамтын үйл ажиллагаанд оролцох зэрэг хэмжил зүйн дэд бүтцийн тогтолцоог боловсронгуй болгох ажлыг удирдан зохион байгуулж, Монгол Улсын нийгэм, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, технологи, үндэсний үйлдвэрлэлийн хөгжлийг хэмжил зүйн бодлогоор дэмжлэг үзүүлэхэд оршино.  

 

Чиг үүрэг

  1. Хэмжил зүйн салбарын хөгжлийн стратеги бодлого, чиглэл, хэмжил зүйн дэд бүтцийг улсын нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд хөгжүүлэх;
  2. Хэмжил зүйн хууль тогтоомж, тэдгээрийг дагалдан гарсан бусад эрх зүйн баримт бичиг, дүрэм, журмыг шинэчлэн сайжруулж боловсронгуй болгох, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах;
  3. Хэмжлийн нэгжийн олон улсын системд тулгуурласан үндэсний эталоны тогтолцоог боловсронгуй болгож хөгжүүлэх, нэгж дамжуулалтын тогтолцоог сайжруулах төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  4. Хэмжих хэрэгслийн шалгалт тохируулгын тогтолцоог бий болгож сайжруулах, хэмжих хэрэгслийн загварын туршилтхэмжил зүйн ажил, үйлчилгээний тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг удирдан зохицуулах;
  5. Хэмжил зүйн олон улсын болон бүс нутгийн үйл ажиллагаанд оролцох, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх ажлыг зохион байгуулах;

 

Хэмжил зүйн Зөвлөл

ХЭМЖИЛ ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

ХЭМЖИЛ ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫ ДҮРЭМ

ХЭМЖИЛ ЗҮЙН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ


СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он