ЦАГ ДАВТАМЖ, УРТЫН ХЭМЖЛИЙН ЛАБОРАТОРИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Олон улсын SI системийн үндсэн 7 хэмжигдэхүүний нэг болох уртын нэгж нь “метр”, цаг хугацааны нэгж нь “секунд” бөгөөд тус бүрийн тодорхойлолтыг доор үзүүлэв.

Цагийн ба Уртын Нэгжийн Эталоны Харилцан Хамаарал буюу Нэгж Дамжуулалтын Ерөнхий Бүдүүвч 

 

Дээрх бүдүүвчийн дагуу уртын эталон нь цаг давтамжын эталоноос нэгж дамжуулалттай тул 2015 оны СХЗГ-ын даргын тушаалаар тус 2 лабораторийг нэгтгэн Цаг Давтамж ба Уртын Хэмжлийн лаборатори болгохоор шийдвэрлэсэн юм.

ЦДУХ-ийн лаборатори нь цаг хугацаа ба уртын хэмжлийн нэгжийн эталоныг олон улсын нэгжийн SI системийн тодорхойлолтын дагуу бий болгож, хадгалж, хөгжүүлэх, улсын анхдагч эталоны утгыг доод нарийвчлалын хэмжих хэрэгсэлд дамжуулах, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг. 

Үүнээс урт ба шугам өнцгийн хэмжлийн нэгдмэл байдлыг хангах, эталоныг хадгалах, хөгжүүлэх, улсын анхдагч эталоны утгыг доод нарийвчлалын ангийн хэмжих хэрэгсэлд дамжуулах үүргийг уртын эталоны лаборатори бие даан хэрэгжүүлэн ажиллаж байна.

УРТЫН ЭТАЛОН ЛАБОРАТОРИ

ЦАГ ДАВТАМЖИЙН ЭТАЛОН ЛАБОРАТОРИ

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он