МЕХАНИКИЙН ХЭМЖЛИЙН ЛАБОРАТОРИЙН ТАНИЛЦУУЛГА

Механикийн хэмжлийн лаборатори нь масс болон түүнд холбогдох хэмжил (нягт, эзэлхүүн, даралт)-ийн төрлөөр СИ системийн нэгжийг гарган авах, түүнийг дамжуулах, шалгалт тохируулгын үйлчилгээ үзүүлэх, хэмжлийн нэгжийн эталоны нарийвчлалыг сайжруулах эрдэм шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэдэг. Мөн тус лаборатори нь масс болон түүнд холбогдох хэмжлийн төрлөөр Олон улсын болон бүс нутгийн байгууллагаас зохион байгуулсан үйл ажиллгаанд оролцох, Олон улсын хэмжил зүйн түлхүүр харьцуулалтанд оролцох, хэмжлийн төрөл тус бүрээр сургалт зохион байгуулах ажлуудыг тус тус хийж гүйцэтгэдэг. Тус лабораторид дараах графикийн дагуу үндсэн 4 нэгж лабораториудаас бүрддэг. Үүнд:

MXLab butets

МАССЫН ХЭМЖЛИЙН ЛАБОРАТОРИ

НЯГТЫН ХЭМЖЛИЙН ЛАБОРАТОРИ

ЭЗЭЛХҮҮН ЗАРЦУУЛАЛТЫН ХЭМЖЛИЙН ЛАБОРАТОРИ

ДАРАЛТЫН ХЭМЖЛИЙН ЛАБОРАТОРИ

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он