ХЭМЖЛИЙН НЭГЖ: SI

Хэмжлийн нэгжийг практикт хэрэглэхийг зөвлөмж болгодог тогтолцоо нь Нэгжийн олон улсын систем (олон улсад SI гэсэн товчлолыг хэрэглэнэ) юм.

Жин, хэмжүүрийн олон улсын товчоо (BIPM)-ноос хэвлэн гаргасан SI тохимолоор SI-ийн нэгжийн тодорхойлолтыг гаргасан байдаг.

SI

 

Энэхүү SI систем нь үндсэн нэгж, угтвар ба уламжилсан нэгж зэрэг дор тайлбарласан багц нэгжүүдээс бүрдэнэ:

  • Хэмжээсийн хувьд хамааралгүй гэж авч үздэг уламжилсан байдлаар нарийвчлан тодорхойлсон 7 нэгжүүдийг SI–ийн үндсэн нэгж хэмээн сонгосон байна. Үүнд: метр, килограм, секунд, ампер, кельвен, моль ба кандель.
  • Хамаарал бүхий хэмжигдэхүүнүүдтэй холбогдох алгебрын хамааралд нийцүүлэн үндсэн нэгжийг нэгтгэсэн хэлбэрээр уламжилсан нэгжийг бий болгоно.
  • Бусад уламжилсан нэгжийн илэрхийлэл болон тэмдгийг тусгай нэр, тэмдэгээр оруулан зарим нэгжийн нэр, тэмдэгийг илэрхийлж хэрэглэнэ.

Дэлхий дахинд хэмжлийн хэрэгцээ шаардлага улам өсөн нэмэгдэж буйд нийцсэн байхаар SI систем нь хөдөлгөөн орох ба хөгжүүлэх шаардлагатай байна. Өнөөдрийн байдлаар SI-ийг цаашид өөрчлөн шинэчлэх чиглэсэн асар их ажлууд хийгдэж байна.

Хэмжлийн нэгжийн SI системийн Үндсэн нэгж, түүний тодорхойлолт

Хэмжлийн нэгжийн SI системийн Уламжилсан нэгж

Хэмжлийн нэгжийн олон улсын систем(SI)-ийн өөрчлөлт шинэчлэл

 

Энэхүү орчуулгын эх сурвалжийг: https://www.bipm.org/en/measurement-units/

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он