Итгэмжлэлийн техникийн хороо


a) Итгэмжлэлийн газрын дэргэд мэргэжлийн байгууллагын тэргүүлэх ажилтнуудыг оролцуулсан
70 хүний бүрэлдэхүүнтэй 10 техникийн хороо(СХЗГ-ын даргын 2015.04.20-ны А/108 тушаал)
итгэмжлэлийн техник асуудлаар дүгнэлт гарган ажиллаж байна.
I. Лабораторийн итгэмжлэлийн асуудал хариуцсан:
 Хэмжилзүйн лабораторийн итгэмжлэлийн техникийн хороо;
 Хүн эмнэлгийн лабораторийн итгэмжлэлийн техникийн хороо;
 Эмийн сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хороо;
 Эрдэс баялгийн сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хороо;
 Газрын тосны бүтээгдэхүүний сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хороо;
 Зам, барилгын материалын сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хороо;
 Хүнс, байгаль орчны сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хороо;
 Мал эмнэлгийн сорилтын лабораторийн итгэмжлэлийн техникийн хороо;
II. Баталгаажуулалтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хороо
III. Техникийн хяналтын байгууллагын итгэмжлэлийн техникийн хороо
Итгэмжлэлийн техникийн Хороод нь үнэлгээний ажлын хэсгийн тайланг хэлэлцэн,
үнэлгээ хийгдсэн байгууллагын талаар итгэмжлэлд холбогдох шийдвэр гаргах явцад
мэргэжлийн дүгнэлтээр хангах үүргийг хүлээдэг.
Хорооны гишүүд нь холбогдох төрийн ба төрийн бус байгууллага, их дээд сургууль,
үйлдвэрлэл, тохирлын үнэлгээний болон шинжлэх ухааны байгууллагыг төлөөлдөг буюу
35.7% (25) төрийн байгууллага, 15.7% (11) төрийн бус байгууллага, 31.4% (22) их дээд
сургууль, шинжлэх ухааны байгууллага, 12.8% (9) тохирлын үнэлгээний байгууллагын
ажилтнууд байна. Нийт гишүүдийн 50% (35) нь эрдмийн зэрэг цол (Ph.D, ScD)-той.

 

 

ig pie

 

 

 

 

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он