БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ

Дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд гэрчилгээ авахад бүрдүүлэх материалын жагсаалт

1. Аж ахуй нэгжийн хүсэлт /албан тоот/
2. Аж ахуй нэгжийн товч танилцуулга /үйл ажиллагааны чиглэл, хүчин чадал, барилга байгууламж, тоног төхөөрөмжийн танилцуулга/
3. Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
4. Мэргэжлийн байгууллагаас гаргасан ажлын байр эрүүл ахуйн нөхцөл, байгаль орчинд сөрөг нөлөөгүйг гэрчилсэн дүгнэлт
5. Мэргэжлийн байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл /зөвхөн шаардлагатай тохиолдолд/
6. Бүтээгдэхүүний хаяг шошгоны загвар

Экспортын гэрчилгээ авахад бүрдүүлэх материалын жагсаалт

1.   Иргэн аж ахуй нэгжийн өргөдөл /маягт 1- ийн дагуу/ өргөдлийн маягт
2.  Иргэний цахим үнэмлэхний хуулбар /хувь хүн/ аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3.   Худалдах, худалдан авах гэрээ
4.   Бүтээгдэхүүний тоо хэмжээ үнийн дүнгийн мэдүүлэг
5.   Бүтээгдэхүүнд сорилт, туршилт хийгдсэн итгэмжлэгдсэн лабораторын  шинжилгээ сорилтын дүн
6.   Мэргэжлийн байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл /зөвхөн шаардлагатай тохиолдолд/
7.   Үйлчилгээний төлбөр тушаасан баримтын хувь

Импортын гэрчилгээ авахад бүрдүүлэх материалын жагсаалт

1.   Аж ахуй нэгжийн өргөдөл /маягт 2- ийн дагуу/  өргөдлийн маягт
2.   Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3.   Худалдах, худалдан авах гэрээ
4.   Бүтээгдэхүүний тоо хэмжээ үнийн дүнгийн мэдүүлэг
5.   Бүтээгдэхүүнд сорилт, туршилт хийгдсэн итгэмжлэгдсэн лабораторын  шинжилгээ сорилтын дүн
6.   Мэргэжлийн байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл/ зөвхөн шаардлагатай тохиолдолд/
7.  Экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосонгэрчилгээ
8.   Үйлчилгээний төлбөр тушаасан баримтын хувь

ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮН, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАТАЛГААЖУУЛАЛТ 

/ДАРЖ ҮЗНЭ ҮҮ/

 Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг 70185289 утсаар лавлана уу.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он