Сургалт зохион байгууллаа

17020902

         Сэлэнгэ аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь Стандартын мэдээллийг олон нийтэд хүргэх түгээх ажлын хүрээнд аймгийн ГБХЗХГ-тай хамтран хөтөлбөрийн дагуу “Хүүхэд харах үйлчилгээнд тавих шаардлага MNS 6540:2015” стандартаар баталгаажуулалтын шинжээч Л.Анхцэцэг, Стандартын салбар сангийн мэргэжилтэн Б.Алтанзул нар стандартын сургалтыг зохион байгууллаа.

       Уг сургалтаар Хүүхэд харах үйлчилгээний үндсэн шаардлага, Хүүхэд харагчид тавих шаардлага, Хүүхдийн хоол хүнсэнд тавих шаардлага, Үйлчилгээний байрны дотоод, гадаад орчинд тавих шаардлага, Хүүхдийн эрүүл мэнд, эерэг харилцааг дэмжсэн асран хамгаалалтад тавих шаардлага болон  Хүүхэд харах үйлчилгээнд хориглох зүйлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч стандартаар ханган ажиллаа. Энэхүү сургалтанд 9 сумын 12 үйлчилгээний төвийн  13 хүүхэд харагч нар хамрагдлаа.

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2016 он