Үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа
 
 20170210
2017 оны 02 дугаар сарын 10,11-ний өдрүүдэд  “Ингэний айрагны баяр-2017” сүү цагаан идээ, тэмээний ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа 2 өдрийн турш үргэлжилж шилдгүүдээ тодрууллаа. Малчид иргэдийн хүлээлт дор эдүгээ 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус өдөрлөгт Стандарт, хэмжил зүйн хэлтсийн баталгаажуулалтын шинжээч Д.Ганцэцэг ажлын хэсэгт ажиллаа.  
  1. Хамгийн зохион байгуулалттай оролцсон сум НОМГОН сум
  2. Хамгийн зохион байгуулалттай оролцсон нэгж ХАНХОНГОР СУМ БАЯНГОЛ БҮЛЭГ
  3. Хамгийн олон нэр төрлийн их бүтээгдэхүүнтэй оролцсон нэгж ЦОГТ-ОВОО СУМ “УНДРАН АРВИЖИХ БҮЛЭГ” Н.Хоролмаа
  4. Өндөр чанартай өртөг багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч МАНДАЛ-ОВОО СУМЫН МАЛЧИН Н.ЭНХБАЯР
  5. Олны таашаалд нийцсэн бүтээгдэхүүн БАЯН-ОВОО СУМЫН МАЛЧИН М.ОЮУНЗУЛ
  6. Шилдэг тэмээний ноосон гар урлалын бүтээгдэхүүн ХАНБОГД СУМЫН МАЛЧИН Х.ТОГТОХ
  7. Сар шинийн баярыг тохиолдуулан НБЦ-ээс шилдэг бүтээгдэхүүн шалгаруулсан ба “Ижил гурван сайхан” ХХК-ны Амтлаг НБЦ шалгарчээ.
Ингэний айрагны баяр нь сар шинийн өмнө болж буй нь иргэд сүү цагаан идээнийхээ хэрэгцээг хангах ач холбогдолтой юм. Энэ жил 13 сумын 9 аж ахуйн нэгж, 177 малчид иргэд оролцож, айраг сүү, хурууд шүүрмэг, өрөм, аарц, нэрмэл архи, тос гэх мэт 80 гаруй төрлийн 20 орчим тонн бүтээгдэхүүнийг борлуулсан.  
Өмнөговь аймаг СХЗХэлтэс
СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2016 он