Аялал жуулчлалын салбарын зөвлөгөөн боллоо

17022002

Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарын зөвлөгөөн 2017 оны 02 сарын17 өдөр зохион байгуулагдлаа.

“Аялал жуулчлалын үндэсний хөтөлбөр”, ”Аймгийн засаг даргын 2016-2020 он хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд орон нутгийн байгууллагын уялдааг хангах, төрөөс аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой уялдуулан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аймгийн аялал жуулчлалын холбооний үйл ажиллагааг идэвхижүүлэх, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс аймгийн аялал жуулчлалын зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд аймгийн ЗДТГ, Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс. Байгаль орчин, аялал жуулчлалын газар, МХГ, СХЗХэлтэс, Татварын хэлтэс, Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Аймгийн музей, Аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуй нэгжүүд, жуулчны бааз, зочид буудал, зоогийн газар, гэр буудал.... зэрэг байгууллагууд оролцлоо.

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2016 он