"ЦАГААН САР-2017" үзэсгэлэн худалдаа

17022003

Дундговь аймгийн  “Цагаан сар” үзэсгэлэн худалдааг 2017 оны 02-р сарын 17,18–ны өдрүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, бараа бүтээгдэхүүнийг нийтэд сурталчилах зорилгоор "Цагаан сар" үзэсгэлэн худалдааг Дундговь аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхим, ХХААГ, СХЗХ, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Сайнцагаан сумын ЗДТГазар хамтран зохион байгуулж байна.

Үзэсгэлэн худалдаанд 60 гаруй үйлдвэрлэгчдийн цагаан идээ, ноос ноолууран дээл, хувцас, тавгийн идээ, цахилгаан бараа, чихэр, жимс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн дэлгэгдлээ.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он