“Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

17030601

“Аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх” хөтөлбөр боловсруулахтай холбогдуулан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлого чиглэлийг тодорхойлох, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулахтай холбоотойгоор аялал жуулчлалын бизнес эрхэлгч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнийг хамруулсан хэлэлцүүлэг болж өнгөрлөө.

Уг хэлэлцүүлэгт хэлтсийн чиг үүргийн дагуу оролцож “Амралтын газар, жуулчны бааз, гэр буудалд тавих ерөнхий шаардлага MNS 6043:2009”, “Зочид буудалд тавих ерөнхий шаардлага MNS 4588:2008” стандартын талаар баталгаажуулалтын шинжээч Л.Анхцэцэг, Стандартын салбар сангийн мэргэжилтэн Б.Алтанзул нар сургалт мэдээлэл өгч стандарт хэрэглэснээр гарах үр дүн, ач холбогдлыг танилцууллаа. Уг арга хэмжээнд 27 аялал жуулчлалын бизнес эрхлэгч нар оролцлоо.

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2016 он