Дархан-Уул аймаг Дэлхийн хэмжил зүйн өдрөөр

 

2017.05.21

Жил бүрийн 5 дугаар сарын 20-нд тэмдэглэдэг Дэлхийн Хэмжил зүйн өдөр “Тээврийн салбар дахь хэмжил” сэдвээр зохион байгуулагдаж байна. Дэлхийн хэмжилзүйн өдрийг угтсан ажлын хүрээнд Дархан-Уул аймгийн СХЗХ-ийн даргын баталсан “Лабораторийн ур чадварыг үнэлэх лаборатори хоорондын хэмжлийн харьцуулалт явуулах журам”-ын дагуу даралтын хэмжих хэрэгслээр лаборатори хоорондын харьцуулалтыг ДДЦС ТӨХК, ДДС ТӨХК, Оюу Толгой ХХК-тай хийлээ. Даралтын хэмжлийн чиглэлээр анх удаа лаборатори хоорондын харьцуулалт хийсэн нь лабораториудын чадавхийг нэмэгдүүлэх, ажилтнуудаа СХЗГ-ын сургалтуудад хамруулж тэдний ур чадварыг байнга дээшлүүлж байх нь зүйтэй гэж дүгнэсэн шинэлэг ажил боллоо.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он