Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгууллаа

 

2017.05.23 1

     Иргэдийн санал, хүсэлтийг сонсож, бодлого шийдвэрт тусгах, хэрэгжүүлэх,  байгууллагаас хийж буй ажлыг сурталчилах, үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор 2017 онд зохион байгуулах “Нээлттэй хаалганы өдөр”-ийн хуваарийн дагуу  5 дугаар сарын 5, 12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Үүнд:

      Дэлхийн хэмжилзүйн өдрийг угтан хийх ажлын төлөвлөгөөний дагуу харилцагч байгууллага Шунхлай” ХХК-ний ШТС-тай хамтран “Нээлттэй хаалганы өдөр”- ийг 2017 оны  5-р сард 5-нд, Жаргалант суманд 2017 оны  5-р сарын 10-нд  тус тус зохион  байгуулсан юм.

      Энэ  үeэр иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, хэмжих хэрэгслийн талаарх асуултанд хариулт өгч, жолооч нарын хүсэлтээр шатахуун түгээгүүр шалгах арга хэрэгсэл MNS 3015-97 стандартын дагуу хэмжилт шалгалт хийж 40 гаруй жолооч, иргэдэд үйлчлэв. Мөн орон нутгийн тeлeвизээр Дэлхийн хэмжилзүйн өдөр болон баталгаатай хэмжих хэрэгслийн талаар мэдээлэл хийж,үйл ажиллагаагаа  сурталчиллаа.

      Жаргалант  суманд нээлттэй  өдөрлөгийг 2017 оны  5-р сарын 10-нд  зохион  байгуулж,  сумын  иргэдэд байгууллагын үндсэн  үйл ажиллагааны  талаарх  ойлголт, танилцуулгыг хийж, бүтээгдэхүүн үйлчилгээний  баталгаажуулалт, стандарт, хэмжүүр  хэмжих  хэрэгслийн баталгаажуулалтын  чиглэлээр хэрэглэгчдэд  шаардлагатай  мэдээ, мэдээлэл  зөвлөгөөг  өгсөн юм. Мөн аж ахуйн нэгж, иргэдийн санал хүсэлтийг аван, газар дээр нь  жин  хэмжүүр, даралтын  аппарат  зэргийг баталгаажуулж нийтдээ  5 жин хэмжүүр, 9 даралтын аппаратыг баталгаажуулж, гэрчилгээ олгон,шаардлагатай  материал, гарын авлагаар хангаж ажиллав.      

2017.05.23 2

    Түүнчлэн сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг баталгаажуулалтанд хамруулан худалдааны үйлчилгээ эрхэлж буй 8 дэлгүүр, үсчин, хоолны газар, гурилын үйлдвэрийн үйл ажиллагааг баталгаажуулж, үнэлгээ хийлээ. Үүнээс шаардлага хангаагүй 2 аж ахуйн нэгжид арга зүйн зөвлөмж өгөв.

      Аймгийн нэг цэгийн үйлчилгээний газруудад хэмжих хэрэгслийн баталгаажуулалт болон стандартын талаар 108 ширхэг мэдээлэл бэлтгэн хэрэглэгчдэд түгээх, лаборатори хоорондын харьцууулалт хийх зэрэг ажил зохион байгуулж байна.

      Бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, худалдааны цэг салбарууд,  иргэдэд   хүнсний  бүтээгдэхүүнийг  хадгалах хугацаа, нөхцөл,  бүтээгдэхүүний шошгонд тавигдсан  бар  кодыг  яаж  унших талаарх  болон хэрэглэгч  эрүүл, аюулгүй  бараа бүтээгдэхүүнээр  хангагдахад юуг  анхаарах талаарх зөвлөмж,  мэдээлэл  гарын авлагыг илүү сонирхож,  хүлээн  авч  үйлчлүүллээ.

           ОРХОН АЙМГИЙН СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ХЭЛТЭС

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он