Лабораторийн ажилтнуудыг чадавхижуулах сургалт боллоо

 

2017.05.24

Орхон аймагт хүнсний бүтээгдэхүүний сорилт шинжилгээ хийдэг төрийн болон үйлдвэр аж ахуйн нэгжийн дотоодын хяналтын лабораторийн ажилтнуудад зориулан 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулсан “Хүнсний үйлдвэр, аж ахуйн нэгжийн лабораторийн ажилтнуудын ур чадварыг сайжруулах, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд тавих чанар аюулгүй байдлыг баталгаажуулах дадлага” сургалтанд Аймгийн Мэргэжлийн Хяналтын Газар болон Хүнс, Хөдөө Аж Ахуйн Газартай хамтран оролцож “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага MNS ISO/IEC 17025 стандартыг танилцуулж, оролцогчдоос асууж сонирхсон итгэмжлэлийн үйл ажиллагаатай холбогдох мэдээллийг хүргэлээ. Сургалтанд нийт 3 байгууллага 11 аж ахуйн нэгжийн 23 ажилтан хамрагдсан байна.

 

Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэсХөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн үзлэг шалгалт хийлээ

 

Орхон аймгийн Засаг даргын 2017 оны А/165 тоот захирамжаар батлагдсан удирдамжын дагуу Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай, Нийгмийн даатгалын тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиуд болон холбогдох тушаал шийдвэрийн хэрэгжилтийн байдалд үнэлэлт өгөх, илэрсэн зөрчил дутагдлыг засаж арилгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар ханган зөвлөгөө өгөх зорилгоор Нийгмийн түншлэгч талуудтай хамтарсан үзлэг шалгалтын бүрэлдэхүүнд орж, тус аймгийн Баян-Өндөр сумын Оюут, Уурхайчин, Дэнж, Бүрэнбүст, Баянцагаан багууд, Жаргалант суманд байрлах сургууль, цэцэрлэг, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж нийт 23 байгууллагыг хамруулан үзлэг шалгалтыг хийлээ.

Үзлэгийн явцад газар дээр нь холбогдох заавар зөвлөгөө өгч, шаардлагатай эрх зүйн баримт бичиг болон стандартын танилцуулгыг хийж ажиллав.  

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он