Дэлхийн хэмжил зүйн өдрөөр дараах ажлуудыг зохион байгууллаа

 

2017.05.25 3

Ховд аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс 2017 оны 4 дүгээр сарын 19-өөс 5 дугаар сарын 19-ийг хүртэл сарын аян зохион байгуулан ажиллаж, аяны хүрээнд тус хэлтэс нь дараах ажлуудыг хийж гүйцэтгэв.

1. Дэлхийн хэмжил зүйн өдрийн аяныг нээж, Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дулаан даралтын хэмжүүрийн улсын шалгагч А.Самданхүү, стандартын салбар сан, сургалт хариуцсан мэргэжилтэн Д.Гантуяа нар 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цаст-Алтай цогцолбор сургуулийн төгсөх ангийн 50 гаруй сурагчдад “Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаа, зорилго чиглэл”, “Хэрэглэгч, олон нийтэд зориулсан хэмжил зүйн тухай ойлголт”, “Стандартын тухай ерөнхий ойлголт”, “Монгол Улсад мөрдөгдөж байгаа стандарт”-ын талаар сургалт зохион байгуулав. Энэ үеэр сурагчдын асуусан асуултанд хариулт өгч харилцан ярилцаж, байгууллагын товч танилцуулга бүхий шторк үзүүллээ.

2. 2017 оны 5 дугаар сарын 15-нд түүхий эдийн Цагаан морь зах, хүнсний Их Буян захын жингүүдэд шалгалт баталгаажуулалт хийж шаардлага хангасан нийт 19 жинд гэрчилгээ олгож, савласан хүнсний бүтээгдэхүүний жинд хяналт тавин тэдэнд сав баглаа боодлын стандартын талаар мэдээлэл өгч, брошур гарын авлага мэдээллээр ханган ажиллаа.

2017.05.25 1

3.  Жаргалант сумын захуудад үйл ажиллагаа явуулж байгаа зоогийн газрын ажилтнуудад 2017 оны 5 дугаар сарын 10-ны өдөр “Нийтийн хоолны газарт тавигдах шаардлага” сэдвээр сургалт зохион байгуулав.

Сургалтанд нийт 30 гаруй үйлчилгээний газрууд хамрагдаж, тэдэнд гарын авлага, зөвлөмж хүргүүлэн, мэдээлэл өгч, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо.

4. 2017 оны 5 дугаар  сарын 16-ны өдөр Баруун бүсийн Хан-Орд хүнсний зах дээр мах махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүүтээгдэхүүн, хүнсний ногоо, хүнсний бараа борлуулагч нарын нийт 20 гаруй жинд ээлжит баталгаажуулалт хийж, тэдэнд гарын авлага, мэдээллээр ханган хэлтсийн үйл ажиллагааг танилцууллаа.

2017.05.25 2

5. Стандарт, хэмжил зүйн хэлтэс нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Мэргэжлийн хяналтын газар, Ховд аймгийн Булган дахь гаалийн газартай хамтран Ард Аюушын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, Дэлхийн хэмжил зүйн өдрийг угтсан сарын аяны хаалтыг хийлээ.

2017.05.25 3

 “Нээлттэй хаалганы өдөрлөг”-өөр үйл ажиллагааг нээж хэлтсийн дарга нар үг хэлж, аймгийн Засаг даргын тамгын газрын төлөөлөл, бизнес эрхлэгч нарын төлөөлөл, аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд хэлтсийн танилцуулга, сарын аяны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж мэндчилгээ дэвшүүллээ.

Хэлтсийн талаарх танилцуулга, хэмжүүр хэмжих хэрэгсэл, ажил, үйлчилгээний баталгаажуулалт, стандарт, сорьцын хяналтын талаар зөвлөмж, гарын авлагаар ханган, эталон тоног төхөөрөмжийг иргэдэд сурталчилан тэдэнд иргэд, аж ахуйн нэгжээс ирсэн санал гомдлыг хүлээн авч бүртгэн шийдвэрлэж ажиллав.

Мөн энэ үеэр Ховд телевизэд хэлтсийн 2017 оны эхний 5 сарын байдлаар хийсэн ажил, сарын аяны хүрээнд хийсэн ажлуудын талаар мэдээлэл хийлээ.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр иргэд, аж ахуйн нэгжийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийж, тэдний сонирхсон асуултанд хариулт өгч, цаашид хамтарч ажиллах тал дээр санал бодлоо солилцов.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэрх арга хэмжээ:

2017.05.25 4

Нээлттэй хэлэлцүүлэг

2017.05.25 5

Телевизийн нэвтрүүлэг

2017.05.25 6

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр зохион байгуулсан Аха тэмцээн

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он