БАТАЛГААЖУУЛАЛТЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 2017.06


Стандарт Хэмжилзүйн Хэлтсийн дэргэдэх Баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн хурал өнөөдөр 2017 оны 6-р сарын 9-нд боллоо. Дархан-Уул аймагт нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг нийт 12 аж ахуй нэгж байдгаас хот хооронд 5, хот орчмын 3, хот доторх 5-н компани үйл ажиллагаа явуулдаг. Эдгээр аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 12-ний өдрийн А/141 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсэг удирдамжийн хүрээнд хамтарсан шалгалтыг явууллаа.
 Стандартын хэрэгжилтийн дүн дунджаар хот хооронд болон хот орчмын зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг ААН-үүдийн хувьд 85.2%-тай, хот доторх нийтийн тээврийн хувьд 77%-тай байна. Иймд ААН-д стандартын хэрэгжилтийг хангуулах, зорчигчдын аюулгүй, ая тухтай зорчих нөхцлийг хангуулах, симфор логогоо бүрэн тавих, тээврийн хэрэгслийн гол заалт болох насжилт гэх мэт шаардлагуудыг бүрэн хангахыг үүрэг болголоо.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он