Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагаа хэрэглэгчдээс талархал хүртэж байна

2017.06.20

Тус хэлтэс нь мэдээллийн ил тод байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг чиглэл бүрээр харуулсан самбар хийлгэн хэрэглэгчдэд ил тод газар байрлуулан ашиглаж байгаагийн зэрэгцээ үйлчлүүлэхээр орж ирсэн иргэдээс байгууллагын үйл ажиллагааны санал асуулгыг авч, ямар алдаа дутагдал байгааг цаг тухайд нь засаж, иргэд хэрэглэгчдийн саналыг сонсож ажиллаж байна.

Энэ оноос “Угтах үйлчилгээ”-г байгууллагадаа нэвтрүүлэн үүдэнд угтах үйлчилгээний самбарыг байрлуулж, хэлтсийн харуулууд болон угтах үйлчилгээг хариуцсан ажилтанд угтах үйлчилгээний талаар болон байгууллагын стандартын 4-р зүйлд тусгасан “Үйлчлүүлэгчтэй харьцахад тавигдах шаардлага”-ыг хэвшүүлэхэд чиглэн сургалт явуулж, стандартыг чанд мөрдөхийг үүрэг болгон хэрэгжилтийг хангуулж ажилласнаар иргэдийн сэтгэлд хүрч, талархлыг хүлээсэн ажлын нэг болж байна.

ОРХОН СХЗХ

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он