Сэлэнгэ аймаг "Дэлхийн итгэмжлэлийн өдөр"-ийг тохиолдуулан Итгэмжлэгдсэн сорилтын лабораториудын үйл ажиллагааг сурталчиллаа

2017.07.04 1

   Дэлхийн итгэмжлэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллагуудын харъяа итгэмжлэгдсэн лабораториудын үйл ажиллагаатай танилцан Итгэмжлэлийн танилцуулага, гарын авлагаар ханган зөвлөмж мэдээлэл өгч ажиллалаа.
Орон нутгийн  “Миний монгол” ТВ, “Таны сэлэнгэ” ТВ болон аймгийн албан ёсны цахим хуудаснаа “Итгэмжлэл бидний өдөр тутмын амьдралд” сэдэвт шторк, итгэмжлэгдсэн байгууллагуудын үйл ажиллгааны тухай мэдээ мэдээллийг бэлтгэн сурталчиллав.
   Мөн аймгийн төвийн “Гурван мэргэд” хүнс барааны зах, “Олон улсын худалдааны төв”-ийн худалдаа, үйлчилгээ эрхлэгч нарт “Дэлхийн итгэмжлэлийн өдөр” сэдэвт  зурагт хуудас, материал бэлтгэн тарааж хэрэглэгчдэд лабораторийн сорилтын үр дүн ямар нэг эргэлзээгүй, дэлхийн хаана ч давтан гүйцэтгэсэн үр дүн ижил байдгийг тайлбарлан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй лаборатори болон бүтээгдэхүүн, үйлчилгээний байгууллагуудыг  олон улсын MNS ISO/ IEC 17025,  MNS ISO/ IEC 17065 стандартаар итгэмжлэгдэж хүлээн зөвшөөрөгдсөн байгууллага болохыг онцлон танилцуулж сурталчлах ажлыг зохион байгууллаа.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он