Хүлэмжийн стандартын тухай танилцууллаа

2017.07.03

           Стандартчиллын үндэсний зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 22–ны өдрийн 63 дугаар тогтоолоор батлагдан 2017 оны 01дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа “Зуны нийлэг хальсан хүлэмж. Техникийн ерөнхийшаардлага MNS 6636:2016Өвлийн халаалттай нийлэг хальсан хүлэмж. Техникийн ерөнхий шаардлагаMNS 6637:2016стандартуудыг Орхон аймгийн иргэд, хэрэглэгчдэд орон нутгийн мэдээллийн цахим хэрэгслээр танилцуулж, тус аймгийн ХХААГазартай хамтран хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд танилцуулах сургалт зохион байгууллаа.

Сургалтаар Стандартчилал тохирлын үнэлгээний тухай болон Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль, хүлэмжийн, бордооны, хүнсний болон нөөшилсөн ногооны стандаруудын мэдээлэл, тохирлын гэрчилгээ болон тохирлын тэмдгийн тухай ойлголтыг таниулан сурталчиллаа.

 

Орхон аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он