Сэлэнгэ аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс ШТС-ын ажилтнуудын дунд “Ур чадвартай мэргэжилтэн” арга хэмжээ зохион байгуулагдлаа

2017.07.04 2

   Сэлэнгэ аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэс, Ашигт малтмалын газрын тосны газрын төлөөлөгч нар хамтран Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, шатахуун түгээх үйлчилгээний ажилтнуудын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Ур чадвартай мэргэжилтэн” ажил мэргэжлийн болон спортын арга хэмжээг зохион байгууллаа.

   Тус тэмцээнд “НИК” ХХК-ий баг нийт дүнгээр тэргүүн байр эзлэн“METROLOGY -20” шилжин явах цомын эзэн “Манлайлагч хамт олон” өргөмжлөлөөр шагнагдаж, дэд байрыг “МТЧ” ХХК-ий баг, гутгаар байрыг “Шунхлай” ХХК-ий баг хамт олон тус тус эзэлж ур чадвараараа өрсөлдсөн байна.

   Уг арга хэмжээнд Сүхбаатар сумын 5 аж ахуй нэгжийн ШТС-ын нийт 70 гаруй ажилтан хамрагдаж чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн хажуугаар харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг сайжруулах ажил болж өнгөрлөө.

   Мөн урилгаар Онцгой байдлын газрын ажилтан, Мэргэжлийн хяналтын байцаагч нар оролцож, өөрсдийн бэлдсэн ажил мэргэжлийн тэмцээнээ явуулж хамтран ажиллалаа.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он