“Шуурхай зөгий” ХХК-ийн үйл ажиллагаа, стандарт хэрэгжилтийн тухай

 2017.08.23

      2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Засаг Даргын Тамгын Газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалан, мэргэжилтнүүд, Стандарт, Хэмжил зүйн Хэлтсийн дарга И.Алтанцэцэг, тус хэлтсийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн гишүүд, Хүнс Хөдөө Аж Ахуйн Газрын мэргэжилтнүүд хамтран “Шуурхай зөгий” ХХК-ийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
    Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний чанарын хөтөлбөр”–т Бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон технологийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд:
“Мах, махан бүтээгдэхүүн, чацаргана, зөгийн бал, ноос, ноолуур, арьс шир, оёмол бүтээгдэхүүн, аялал жуулчлал зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг европын болон олон улсын стандартад нийцүүлэх” талаар заасныг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор Зөгийг үржүүлэх, зөгийн балыг органик байдлаар нь хэрэглэгчдийн гар дээр хэрхэн хүргэдэг байдал дээр Зөгийн цэвэр бал. Техникийн ерөнхий шаардлага MNS 6294:2011 стандартын шаардлагын дагуу тохирлын үнэлгээг газар дээр нь хийв.

2017.08.23 2
     “Шуурхай зөгий” ХХК-ийн савлаж буй “Оргил” зөгийн балныхаа талаар зөвлөх Баатарсүрэн танилцуулан, цаашид зөгийн аж ахуйг хөгжүүлэх, зөгийн цэвэр балны үйлдвэрлэлийн стандартыг шинэчлэх шаардлагатай байгаа талаар ярилцлаа.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он