“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” зохион байгууллаа

 dar 9


     Дархан-Уул аймгийн Засаг Даргын санаачлагаар зохион байгуулагдаж байгаа ажлын өдрүүдээр төрийн үйлчилгээг авч амждаггүй иргэдэд түргэн, шуурхай, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, иргэдийн санал хүсэлтийг төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх зорилготойгоор явагдаж буй нээлттэй хаалганы өдрийн хүрээнд Стандарт хэмжилзүйн хэлтсээс дараах үйлчилгээг иргэдэд үзүүллээ.
   
Үүнд:
    1.“Дархан Меат Фүүдс” ХХК 100 тн адууны махыг БНХАУ-руу, Эко Фүүдс трейд ХХК 19806,81,18 кг хурга /төлөг/ махыг Иран улс руу тус тус 5 экспортын гэрчилгээ гаргав.
    2. 7 ААН-ид 7 тохирлын гэрчилгээ олголоо.
    3. 8 иргэн, ААН-ид шинээр батлагдсан олон улсын 3 стандартаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.
   4. 3 иргэний 3 электрон жин, 5 ААН-ийн 5 термометр, 26 манометр нийт 34 хэмжих хэрэгсэл баталгаажуулж, 5 иргэнд хэмжих хэрэгслийн аюулгүй байдлын талаар зөвлөгөөг өгөв.
Стандарт хэмжилзүйн хэлтэс нийт 12 иргэнээс санал, хүсэлт авч, 25 иргэн аж ахуй нэгжид төрийн үйлчилгээг үзүүллээ.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он