MNS OHSAS 18001:2012  стандартыг хэрэгжүүлэх арга зүйн сургалтыг зохион байгууллаа

 06NovOrhon

     Орхон аймгийн Стандарт, хэмжилзүйн хэлтэс нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцооны стандартыг аж ахуйн нэгж байгууллагуудад нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор  Аймгийн  ХАБЭА-н зөвлөл болон MOSHPA  /Мэргэшсэн ХАБЭА-н мэргэжилтнүүдийн холбоо /ТББ-тай хамтран “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо-Шаардлага MNS OHSAS 18001:2012 стандартыг хэрэгжүүлэх арга зүй”  сэдэвт нэг өдрийн сургалтыг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль дээр зохион байгууллаа.
     Сургалтаар Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо-Шаардлага MNS OHSAS 18001:2012 стандартыг нэвтрүүлснээр үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг дээшлүүлж, үр ашиг, үнэлэмжийг нэмэгдүүлэх боломж, ач холбогдлыг ойлгуулан, стандартын шаардлага нэг бүрийг болон хэрэгжүүлэх үйл явцад анхаарах асуудлуудыг онцлон  таниулж, гарын авлагаар хангасан байна. Сургалтад нийт 30 байгууллагын ХАБЭА-н ажилтан хамрагдсан байна.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он