Төв аймагт “Нэг сум - Нэг бүтээгдэхүүн 2017” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа

06NovTuv

     “Нэг сум - Нэг бүтээгдэхүүн – 2017” үзэсгэлэн зохион байгуулах тухай аймгийн Засаг даргын захирамж ( 2017 оны А/582 )–ийн дагуу 2017 оны 10 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод сумын соёл, амралтын хүрээлэнд төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран батлагдсан удирдамж, хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг “Ажилтай орлоготой иргэн” урианы жилийн хүрээнд аймгийнхаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилан таниулах, худалдаалах зорилгоор хэрэгжүүлсэн бөгөөд 27 сумын үйлдвэрлэл эрхлэгч 270 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцон нийт 248,2 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна.
“Нэг сум – нэг бүтээгдэхүүн 2017” үзэсгэлэн худалдааны шилдэг бүтээгдэхүүнийг тусгай номинациар шалгаруулсан. Үүнд:
Экологийн цэвэр бүтээгдэхүүн:

Баянцагаан сумын Ахмадын бүлэг “ Улаан сармис”

Хүнсний шилдэг бүтээгдэхүүн:

Зуунмод сум “Таван түрүү хөгжил” ХХК Д.Энх-Эхлэл “Эхлэл бэйкери” гурилан бүтээгдэхүүн

Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн:

Баянчандмань сум “Чандмань оргил трейд” ХХК Э.Доржпүрэв “Шүүдэр” нойтон салфетка

Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн:

Баян сум ХХЭ Ш.Бат-Эрдэнэ “Зэс домбо”

Шилдэг хоршоо:

Баяндэлгэр сум “Өүлэн эх” хоршоо  Л.Мэндсайхан “Памбагар цагаан” эсгий гутал

Хэрэглэгчийн баталгаат бүтээгдэхүүн:

1.    Заамар сум “Авдрантын өгөөж” ХХК захирал Д.Нарангэрэл “Овьёостой жигнэмэг” 99200800
2.    Батсүмбэр сум  “Ноён уул овоот”  хоршооны  И.Марья “Түүхий сүүний бяслаг”   
3.    Цээл сум ХХЭ Т.Бичээ  “Ланзтай буриад гутал”

“Нэг сум- Нэг бүтээгдэхүүн 2017” үзэсгэлэн худалдаанд зохион байгуулалт сайтай оролцсон Шилдэг 3 сум :
1.    Борнуур
2.    Батсүмбэр
3.    Баянөнжүүл
Мөн 2017 оны үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцсон  5 иргэнд  “Зээлжих эрхийн гэрчилгээ”, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй  8 иргэн , аж ахуйн нэгжид  “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах эрхийн бичиг” - ээр  тус тус  урамшууллаа.


Төв аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он