АЙМГИЙН ТӨВ ДЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЭРХЭЛЖ БУЙ АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД ТОХИРЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙГДЭЖ БАЙНА

2017.12.01
       Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2017 оны А/476 тоот захирамжаар батлагдсан ажлын хэсэг Даланзадгад суманд авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудад тохирлын үнэлгээ хийж байна. Ажлын хэсэгт Стандарт хэмжилзүйн хэлтсийн шинжээч, улсын шалгагч, Авто тээврийн газрын тээвэр зохицуулагч нар ажиллаж байна.

          Авто үйлчилгээний газруудад MNS 5025:2010 "Авто үйлчилгээ. Ангилал, ерөнхий шаардлага" стандартад зааснаар ажлын байрны орчин нөхцөл холбогдох стандартын шаардлага хангаж байгаа эсэх, авто засварын үйлчилгээ нь технологийн картад тусгагдсан тоног төхөөрмж, багаж хэрэгслээр хангагдсан эсэх, тэдгээрийн баталгаажуулалт, тухайн байгууллагын ажилтнуудын мэргэжил, мэргэшүүлсэн байдал зэрэгт үнэлгээ өгөх ажлуудыг хийж байна. Үнэлгээний үр дүнгээр стандарт шаардлагад нийцэ ж буй газруудад "Тохирлын гэрчилгээ " олгогдох юм.

 

Өмнөговь аймгийн СХЗХ

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он