Монгол улсын шилдэг аймгийн  цом, туг далбааг  аялууллаа

orhon tug
      Монгол улсын Засгийн газраас 2017 оны нийгэм, эдийн засгийн үзүүлэлтээрээ тэргүүлэн үр дүнтэй бодлого хэрэгжүүлснийг өндрөөр үнэлэн Орхон аймгийг Монгол улсын шилдэг аймгаар шалгаруулж Засгийн газрын батламж гардуулсан бөгөөд энэ шагналыг Орхон аймаг 8 дахь удаагаа хүртэж байна. Манай аймаг өрсөлдөх чадвараараа бусад орон нутгийг сүүлийн зургаан 6 жилийн турш тэргүүлж, хүний хөгжлийн индексээрээ 2-р байранд ороод байна.
      Тус хэлтсийн хамт олон Орхон аймгийн Засаг даргын тамгын газраас аялуулж байгаа Монгол улсын шилдэг аймгийн цом, далбааг 2018 оны 6-р сарын 6-ны өдөр  хүлээн авч үйлчлүүлэгчдэд ил тод газарт баяр, ёслолын байдалтай байрлуулж, сурталчилан  6-р сарын 7-ны өдөр ажлын хэсэгт хүлээлгэн өгч, талархалаа илэрхийлэв.
      Арга хэмжээний үеэр Хэлтсийн 2017 оны ажлын үзүүлэлтээр салбартаа 2-р байр эзэлсэн тухай ажлын хэсэгт танилцуулан амжилтаараа бахархлаа. Мөн Стандарт, хэмжил зүйн салбарын үйл ажиллагааны талаар богино хэмжээний баримтат кино, шторкийг  үзүүлж, ажлаа сурталчилав.
Ёслолын ажиллагааны үеэр 2017 оны ажлын үзүүлэлтээрээ байгууллага хамт олноо хошуучлан ажилласан болон салбартаа үнэлүүлсэн ажилтнуудаа урамшууллаа.    

      Хэлтсийн сурталчилгааны самбарт хэлтсийн үйл ажиллагааны танилцуулга болон 2017 онд тохирлын тэмдэг авсан аж ахуйн нэгж байгууллагуудын  бүтээгдэхүүн, үйлчилгээний сурталчилгааг бэлтгэж байршуулан, иргэд, хэрэглэгчдэд сурталчилаа. Тухайлбал: “Хаан хүнс катеринг” ХХК-ны нийтийн хоолны үйлчилгээ, “Орда заан хошуу” ХХК-ны чанамал гурилан бүтээгдэхүүн/ 2 төрөл / “Орхон энх бүтэмж “ ХХК-ны чанамал хиам  / 2 төрөл /зэрэг бүтээгдэхүүн үйлчилгээ орно. “Үндэсний тохирлын тэмдэг “ хэрэглэх эрх авснаар тухайн бүтээгдэхүүн зах зээлд гарахад хяналт, баталгаажуулалтад давтан хамрагдахгүй бөгөөд энэ нь тухайн бүтээгдэхүүнд үзүүлж буй өндөр итгэл юм.


ОРХОНЬ СХЗХЭЛТЭС

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он