Савласан бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтын стандарт хэрэгжилтийн шалгалтыг явууллаа

загвар

      Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтсийн даргын 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр баталсан “Савласан бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтын стандартын хэрэгжилтийг шалгах удирдамж”-ийн дагуу хүнсний савласан бүтээгдэхүүний тоон хэмжээнд мөн “Хүнсний бүтээгдэхүүний сав боодлын шошгололтонд тавих шаардлага MNS 6648:2016” стандартаар стандарт хэрэгжилтийн шалгалтыг СХЗХ-ийн ахлах мэргэжилтэн, улсын шалгагч Н.Түмэнцэцэг, улсын шалгагч Г.Батмөнх, шинжээч Д.Болортуяа, мэдээлэл лавлагааны салбар сангийн мэргэжилтэн М.Ананда нар 2018 оны 8-р сарын 16-ны өдөр шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
      Шалгалтыг Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Улаанбаатар гурил” ХХК, “Их уулын хишиг” ХХК-ийн хиамны үйлдвэр, “Дархан халдун” ХХК-ийн “Гурван сайхан үйлдвэр”, “Дархан гурван марал” ХХК-ийн “Буурал” цех, “Шим” цех, “Цагаан сувд” ХХК-ийн “Сувд” цехийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнд явуулсан ба MNS 6648:2016 стандартаар зөвлөгөө өгч ажиллалаа.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он