Дархан-Уул аймаг Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дэргэдэх баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн ээлжит хурал зохион байгуулагдлаа

darhan BG

      Дархан-Уул аймгийн Стандарт Хэмжилзүйн Хэлтсийн дэргэдэх орон тооны бус баталгаажуулалтын зөвлөлийн хурлыг 2018 оны 9-р сарын 3-ны өдөр зохион байгууллаа.Тус хэлтсийн дэргэдэх “Орон тооны бус баталгаажуулалтын зөвлөл”-ийн бүрэлдэхүүн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 01-А/265 дугаар  захирамжаар шинэчлэн байгуулагдсантай холбоотойгоор  шинэ бүрэлдэхүүнд аймгийн засаг даргын захирамж, зөвлөлийн ажиллах дүрмийг танилцууллаа.
      Баталгаажуулалтын шинжээч нар 7, 8-р саруудад 33 иргэн, ААН-ийн 1 бүтээгдэхүүн, 34 үйлчилгээнд тохирлын үнэлгээ явуулж, шаардлага хангаагүй 2 иргэн, ААН-д үүрэг даалгавар өгөн, дахин үнэлгээ хийхээр болж, стандартын “шаардлагын хэмжээнд” гэж үнэлэгдсэн 31 иргэн, ААН-ийн 33 үйлчилгээний газрыг хурлаар хэлэлцүүлж, 30 үйлчилгээний газарт тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэж, 3 үйлчилгээний газарт санамж, зөвлөмж, нэмэлт үүрэг даалгавар өгч дараагийн хурлаар хэлэлцэхээр шийдвэрлэлээ.  3 ААН-ийн 3 үйлчилгээний газар хуралд ирээгүй тул дараагийн хурлаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он