Хэмжил зүйн зөвлөлийн хурлын мэдээлэл

 хэмжилзүйн зөвлөл
Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит   2018 оны 09-р сарын  05-ны хурлаар шийдвэрлэсэн асуудлууд:
- Хэмжих хэрэгслийн загварын туршилтын асуудлар
      1.“Мэйжүрмэнт” ХХК-ий хүсэлт болгосон БНХАУ-ын Ningbo ETDZ Hansen Measurement компанид үйлдвэрлэсэн KT-TCS-X-1 тавцант электрон жин, “Юбикаб” ХХК-ий хүсэлт болгосон  Юбикаб компанид  Юбикаб-1 таксиметр, “Үлэмж Тэлэхү” ХХК-ий хүсэлт болгосон  БНХАУ-ын “Шенжень стар инструмент” компанид үйлдвэрлэсэн DDS26D загварын нэг фазын электрон тоолуурыг Монгол Улсад ашиглахыг зөвшөөрсөн хэмжих  хэрэгслийн бүртгэлд бүртгэж  загварын  баталгааны гэрчилгээг  5  жилийн хугацаатай шинээр  олгохоор, “Акуатус” ХХК-ий хүсэлт болгосон Монгол Улсын Акуатус компанид угсарсан  MTL-HA, HU,  загварын  DN-(15-50)мм, TLT/XLLC-E/A DN-(50-250) мм усны тоолуурыг Монгол  Улсад  ашиглахыг зөвшөөрсөн  хэмжих  хэрэгслийн  улсын  бүртгэлд  бүртгэн  загварын баталгааны гэрчилгээний  улсын бүртгэлийн дугаарыг хэвээр үлдээж  8 жилийн хугацаатай , Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн  хүсэлт болгосон БНХАУ-ын  Shenzhen Clou Electronics Co.,Ltd” компанид үйлдвэрлэсэн  CL730D21 загварын цахилгаан тоолуурыг  Монгол  Улсад  ашиглахыг зөвшөөрсөн  хэмжих  хэрэгслийн  улсын  бүртгэлд  бүртгэн  загварын баталгааны гэрчилгээний  улсын бүртгэлийн дугаарыг хэвээр үлдээж  хугацааг  10 жилээр  сунгахаар тус тус шийдвэрлэв.
- Хэмжил зүйн тусгай зөвшөөрөлийн асуудлаар
       2.“Дээшлэх говь” ХХК-д шатахуун түгээгүүр худалдах ,суурилуулах, засварлах, “Юбикаб” ХХК-д таксиметр үйлдвэрлэх, худалдах, суурилуулах, “Энто” ХХК,  “Азифарма” ХХК-д цусны даралтын автомат,механик аппарат, даралтын манометр,хүний биеийн цахилгаан термометр худалдах зөвшөөрлийг 3 жилийн  хугацаагаар  шинээр олгохоор шийдвэрлэв..

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР. 2017 он