✅ Стандарт, хэмжил зүйн газрын дарга: "Шалгалт тохируулгын ажил бол цэвэр бодлогын хэрэгжилт. Тиймээс улсын төсвөөс урсгал зардлаа гаргуулж байгаа төрийн байгууллага улсад татвар төлөөд ашиг олж байгаа аж ахуйн нэгжтэй өрсөлдөхгүй. Шалгалт тохируулгын ажил үе шаттайгаар явна. Цаашдаа 100% хувийн хэвшлүүд хийж гүйцэтгэнэ. Тэр хэмжээгээр аж ахуйн нэгжүүд өөрсдөө бие даан чадавхжаад явна гэж харж байгаа".
Нийслэлийн лабораторийн утас сүлжээний асуудлаас шалтгаалан түр ажиллахгүй байгаа тул та бүхэн 60107705 утсанд ажлын өдөр 09-16 цагийн хооронд холбогдоно уу!
ТОЙРОГ ЭДИЙН ЗАСГИЙН СТАНДАРТЧИЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛНЭ
МОНГОЛ УЛС УНДНЫ УСАНД НИЙТ 90 ШАХАМ ҮЗҮҮЛЭЛТЭЭР ХИМИ, МИКРОБИОЛОГИ, ЦАЦРАГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ БАЙНА
Стандарт, хэмжил зүйн газрын дарга Х.Батжаргал: “Стандартыг боловсруулах, батлах, шинэчлэх, өөрчлөх, хүчингүй болгох бүхий л процессыг мэргэжлийн үүднээс хариуцдаг техникийн хороод байдаг. Тиймээс техникийн хороодод төрийн оролцоог багасгана. Төрийн захиргааны байгууллага, төрийн захиргааны төв байгууллага, аль нэг яамдын газрын дарга толгойлоод ажлынхаа хажуугаар хийдэг байдлыг өөрчилнө. Мэргэжлийн холбоод үүнийг толгойлж, хариуцдаг болно. Үүнтэй адил манай хэмжил зүй ч адил. Загварын туршилт гэх мэт нарийн мэргэжил шаардсан мэргэжлийн шийдвэр гаргах, нарийн мэргэжлийн зөвлөмж шаардсан эдгээр ажлуудад төрийн захиргааны байгууллагаас илүү мэргэжлийн байгууллагын оролцоог хангаж, тэлж ажиллана гэж бодож байгаа”
Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. 2026 он.